Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

2018 оны төсөвт төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмэгдүүлэх шаардлага тавина

2017-11-07
0
ЖИРГЭХ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнөөдөр  /2017.11.07/  хуралдаж, Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн ажлын хэсгийн дүгнэлт, 2017 оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, бусад асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.

 

 

Төсвийн тодотгол төсвийн тухай хуулийг зөрчиж орж ирсэн. Тиймээс хууль дээдлэх зарчмаа баримтлах ёстой гэдэг утгаараа Ардчилдсан намын бүлэг тодотголыг дэмжихгүй гэдгээ тухай үед илэрхийлж байсан. Мөн төсвийн тодотголд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох шаардлагыг тавьсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн 2017 төсвийн тодотгол үндсэндээ бодлогын зарчим баримтлаагүй, хууль дээдлээгүй байна гэсэн шатгаанаар хориг тавьсан нь Төсвийн тодотгол хууль зөрчиж, хууль  дээдлэх зарчим алдагдсан гэдэн Ардчилсан намын бүлгийн өмнөх байр суурьтай нийцэж байгаа гэдгийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцоллоо.

 

Д.Эрдэнэбат: ОУВС-ийн шахалтаар хууль зөрчиж болохгүй

 

Төсөв батлах хугацаа бага үлдсэн. Тиймээс  маш хурдан төсвийн батлах шаардлагатай гэж Ардчилсан намын бүлэг үзэж буй. Гэхдээ төсөвтэй холбоотой хэд хэдэн бодлогын зүйлүүдэд анхаарахыг эрх баригчдад сануулж байгаагаа Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. Алдагдал буураагүй, орлогын хуваарилалт нь бодлогын шинж чанар агуулаагүй. Ихэнхдээ зарлагын хуваарилалтдаа халамж, хөрөнгө оруулалтыг дэмжсэн. Энэ нь урсгал зардлыг огцом өсгөх ирээдүйд төсвийг хүндрүүлэх эрсдлийг дагуулж байгаа учир эргэж харах шаардлагатай.. Энгийн жишээ хэлэхэд, жил бүр 70 тэрбум төгрөгөөр  зардал нэмэгдээд байвал гурван жилийн дараа төсвийн урсгал зардлын ачаалал 400 тэрбум төгрөгөөр нэмэгдэх болно. Үүнийг Монгол Улс дааж чадах нь эргэлзээтэй. Тиймээс ч бид энэ саналыг тавьж байгаа юм. Цалин, урамшууллын тухай асуудалд дээр зарчмын байр суурийг ялгаа байгаа. Ер нь сүүлийн үед ОУВС нэрээр Монгол Улсын маш олон хууль, тогтоомжийг зөрчиж байна. Монгол
Улс тусгаар улс. Өөрийнхөө хуулийг ягштал мөрдөх ёстой. Түүнээс гадны санхүүгийн байгууллагын шахалтаар ийм нөхцөл байдлыг үүсгэж, хууль зөрчиж болохгүй. Тухайлбал, Төрийн албан хаагчдын цалингийн тухай асуудлаар Төрийн албаны хуулийн 28.4.5-д заасанаар төрийн албан хаагчдын албан дундаж цалингийн хэмжээ хувийн хэвшилд ажилагсдын адилтгах албан тушаалын цалингийн дунджаас тав буюу түүнээс хувиар бага болсон тохиодолд албан тушаалын цалингийн сүлжээ жишгийг нэмэгдүүлэх саналыг төрийн албаны төв байгууллага хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн төв захиргааны байгууллагатай хамтран боловсруулж, төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэхийн өмнө УИХ-д танилцуулж, зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ гэсэн хуультай. Харамсалтай нь энэ хуулийг зөрчөөд ОУВС-ийн шахалтаар цалин нэмэх боломжгүй байна гэж байгаа нь буруу. Цалингийн тооцооллын тухайд тав буюу түүнээс хувиар бага болох гэсэн хуулийн заалт зөрчигдөөд өнөөдрийн байдлаар нийт 188 мянган төрийн албан хаагчдын цалин улсын дунджаас 24.8 хувийн зөрүүтэй болсон байна. Тиймээс ирэх оны төсвөөс элдэв үр, ашиггүй, тооцоо судалгаагүй, зардлыг танаж, төрийн албан хаагчдын  цалинг 10 хувиар хуулийн дагуу нэмэх шаардлагыг  бид тавина. Гадны санхүүгийн байгууллагын өмнө Монгол Улсын хууль хүчгүйдэж болохгүй. Өвөлжилт хүндрэх тийшээ хандаж байгаа энэ нөхцөлд төсвөө энэ долоо хоногтоо багтааж батлах шаардлагатай гэж Ардчилсан намын бүлэг үзэж байгаа.

 

 

З.Нарантуяа:Үр ашиггүй зардлаа танаж, хүүхдийн мөнгийг 100 хувь олгох хэрэгтэй

 

-2018 оны төсвийн бодлогын ач холбогдол юу вэ гэдэгт дүн шинжилгээ хийх хэрэгтэй байна. Бид 2.7 их наядын орлого олоод, нэг их наяд гаруйг нь нийгмийн даатгал халамжид зарах гэж байгаа. Манай улсын төсвийн бодлого нийгмийн хамгаалал халамж тал руугаа илүү их зарцуулагддаг. Гэтэл хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд 65 тэрбум, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд 70 гаруй тэрбум төгрөг л тавьж байгаа. Уг нь төсвийн бодлого, мөнгөний бодлогын цаад эцсийн зорилго нь өөрөө ажлын байрыг олноор нэмэх, иргэдийг өөрийнхөө хөдөлмөрөөр амьдрах боломжийг нь дэмжихэд чиглэсэн байх ёстой. Гэтэл энэ удаагийн төсвийн бодлого энэ шинжийг агуулаагүй учир шүүмжлэлтэй хандаж байгаа. Ялангуяа Монголбанкны мөнгөний бодлого инфляцийг найман хувь байлгаж буй. Тиймээс нэг удаагийн урамшуулалд өгч байгаа 55 тэрбум төгрөг инфляцийн  найман хувийг хасаад тооцохоор энэ нь иргэдийн амьдралд доривтойгоор нэмэр болохгүй. Тиймээс асуудлыг цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Төсвийн  хөрөнгө оруулалтыг эргээд харахаар хөрөнгө оруулалт бүрийн  үр ашиг өгөөжийг нь тооцоод үзэхээр эдийн засагт нэмэр болох нь  маш бага.  Харин зардал нэмдэг  хөрөнгө оруулалт нь их болсон учир үүнийг томоор нь эргэж харах хэрэгтэй.  Тиймээс төсвийн үр ашиггүй зардлаа танаж, хүүхдийн мөнгийг 100 хувь олгох хэрэгтэй.

 

 

Д.Эрдэнэбат: Нийт төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмэх бодит боломж байгаа

 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Ерөнхийлөгчийн хориг хүүхдийн мөнгө,  хөрөнгө оруулалт руу чиглэгдсэн юм уу?

 

Д.Эрдэнэбат: Төсвийн тодотгол Төсвийн тухай хуулийг зөрчсөн. Ерөнхийлөгч нэг л  санаа хэлсэн байгаа. Энэ нь хууль дээдлэх зарчим алдагдсан байгаа учир хориг тавьж байна гэснээс хүүхдийн мөнгө өгч болохгүй, төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг өгөх нь буруу гэсэн үг үсэг байхгүй.

 

 

-Төрийн албан хаагчдад урамшуулал тараахын оронд цалинг 10 хувиар нэмэхийг дэмжиж байгаа юм уу?

 

З.Нарантуяа: Зөвхөн эмч, багш нар биш нийт 180 мянган төрийн албан хаагчдын цалинг 15 хувиар өсгөхөөр 235 тэрбум төгрөг хэрэгтэй. Тиймээс улсын эдийн засаг үүнийг шууд гаргахаар хүнд гэдгийг ойлгож байгаа. Харин 10 хувь нэмэхэд 156 тэрбум төгрөг хэрэгтэй. Тиймээс 2017 төсөв  55 тэрбум, 2018 оны төсөв 55 тэрбумыг тусгаж, урамшуулал маягаар оруулахын оронд нийт төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмэх бодит боломж байгаа.

 

 

-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих нэрээр гишүүдэд 72 тэрбум төгрөг хуваарьлаж өгч байгаа гэх хардлага байна?

 

Д.Эрдэнэбат: Сангийн сайдын хэлсэнчлэн гишүүдэд тэрбум, тэрбумыг хуваарилах гэж байна гэдэг ярианаас үүдээд жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн тухай асуудал дээр бид онцгой хяналт тавих шаардлагатай байна. Энэ бол хамгийн буруу жишиг. Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаар дамжиж байгаа мөнгө ажлын байрыг бий болгохоос гадна монголын үйлдвэрлэллийн бүх зүйл жижиг дунд үйлдвэрлэлээр хийгдэж байгаа. Тиймээс дахин хэлэхэд энэ асуудлыг онцгой анхаарна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.179.114)
    Эдийн засаг ийм хүнд байхад төрийн албан хаагчдын цалинг нэмэх нь буруу!! Инфляцийг хөөргөднө, юмны үнэ өснө, хувийн хэвшлийг хөлдөө чирнэ г.м. маш олон үр дагавартай!! Цалингаа голоод байгаа бол төрийн албанаас гарна л биз дээ!!!
    2017 оны 11 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
    2 мин
  • ӨНӨӨДӨР: “Өндөр түвшний тогтвортой санхүүжилтийн форум 2026” болно
    28 мин
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
    56 мин
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
    56 мин
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    16 цаг 33 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    17 цаг 8 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    17 цаг 16 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    17 цаг 18 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    17 цаг 42 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    17 цаг 58 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    18 цаг 19 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    19 цаг 30 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    19 цаг 48 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    20 цаг 20 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    20 цаг 45 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    20 цаг 55 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    21 цаг 0 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    21 цаг 31 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    21 цаг 34 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    21 цаг 51 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК