Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төсвийн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ

2017-11-09
0
ЖИРГЭХ


УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хүлээж авахгүйгээр шийдвэрлэв.

 

 


Уг хоригийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан бөгөөд асуулт асуух гишүүн байсангүй. Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан нар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлэв.


Ингээд Ерөнхийлөгчийн хоригийг  хүлээн авах боломжгүй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.2 хувь нь дэмжив.


Үргэлжлүүлэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн 15 хууль, Улсын Их Хурлын тогтоолын  хоёр төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Ажлын хэсэг болон Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Ажлыг хэсэг болон Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн.
Тухайлбал, Эрүүл мэндийн тухай даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Эрүүл мэндий даатгалын асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд үлдээх” Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дэмжээгүй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 71,4 хувь нь дэмжлээ. Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, С.Эрдэнэ нар эрүүл мэндийн даатгалын байгууллагыг бие даалгаж байгааг дэмжиж байгаа ч Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудалд хамааруулж байгаа нь тогтолцооны хувьд буруу гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, С.Бямбацогт, З.Нарантуяа, С.Эрдэнэ, Н.Амарзаяа нараас Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Хүүхэд харах үйлчилгээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хэвээр үлдээх” саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 86,7 хувь нь дэмжлээ.


Мөн энэ үеэр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Л.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Ж.Мөнхбат. Б.Чойжилсүрэн нарын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд ашигт малтмалын  газрын лиценз, газрын наймааг ил тод болгож, татварын орлогыг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа ч газрын лицензээ зарж, борлуулахад төлөх татварын хувь хэмжээ өндөр байгааг анхааруулж байв.


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын зүгээс ашигт малтмалын лиценз, газрын наймаатай холбоотой татвараас зугтаадаг, далд явагддаг худалдааг ил тод болгохыг зорьсон. Одоо мөрдөж байгаа холбогдох хуульд 30 хувь гээд татварын хувь хэмжээг заасан байгаа. Засгийн газрын зүгээс энэ хувь хэмжээг 10 болгох санал гаргавал дэмжихэд бэлэн байна. Энэ асуудалд иргэдийн 0.7 га газрын өмчлөх, эзэмших эрхийг ах дүү, хамаа садандаа бэлэглэх, шилжүүлэх асуудлыг хөндөөгүй. Зөвхөн аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай холбоотой гэдгийг онцгойлон анхааруулж байв. Иймд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагасан хуулийн төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.


Харин  Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос дэмжсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгын Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналыг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчинө гэж үзсэн тул санал хураалт явуулсангүй.


Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд Байнгын хороод болсон Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Энэ талаар Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.


Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асуух гишүүн байгаагүй тул 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэн батлуулах Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 38 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив.


Дараа нь Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн талаар Байнгын хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй 67 саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Санал хураалт явуулахын өмнө Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын Байнгын хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгэж үзэхэд төсвийн зарлагыг нэмэх 200 орчим тэрбум төгрөгийн санал байсан. Эдийн засгийн байдал хүнд энэ цаг үед төсвийн зардал нэмсэн нэг ч төгрөгийн саналыг дэмжих боломжгүй. Эх үүсвэр ч байхгүй тул зардал нэмсэн зарчмын зөрүүтэй санал бүрийг дэмжихгүй байхыг онцгойлон анхааруулав. Иймд Байнгын хороодоос ирүүлсэн төсвийн зардлыг нэмэгдүүлсэн зарчмын зөрүүтэй санал бүрийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнгүй.


Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэгийн гаргасан, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо дэмжээгүй “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багц дахь аялал жуулчлал хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлыг 2,000.0 төгрөгөөр нэмэгдүүлж, 3,360.0 сая төгрөг болгох” саналыг  хуралдаанд оролцсон гишүүдийн 56,2 хувь нь дэмжив.


Үргэлжлүүлэн төсвийн байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 10 гаруй саналын томъёоллоор санал хураалт явуулсан.


Ингээд Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    15 цаг 18 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    15 цаг 52 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    16 цаг 1 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    16 цаг 3 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    16 цаг 26 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    16 цаг 42 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    17 цаг 4 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    18 цаг 15 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    18 цаг 33 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    19 цаг 5 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    19 цаг 29 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    19 цаг 40 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    19 цаг 44 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    20 цаг 16 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    20 цаг 19 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    20 цаг 36 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    21 цаг 10 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    22 цаг 35 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    23 цаг 15 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    23 цаг 35 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК