Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсангүй

2017-11-09
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.09) нэгдсэн хуралдаан 10 цаг 25 минутад гишүүдийн 52,6 хувийн  ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд  Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцсон.

 


Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан Монгол Улсын төсвөөс 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээг нэмэгдүүлсэн бол Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах төсвийн хэмжээг мөн нэмэгдүүлжээ. Төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээг нэмэгдүүлэх зарим зайлшгүй шалтгаан нөхцөл байхыг үгүйсгэхгүй боловч төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад гурван зуун мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор тооцож, төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн багцад суулгасан нь Улсын Их Хурлын чуулганы явц, байнгын хороодын хуралдааны тэмдэглэл болон бусад нээлттэй эх сурвалжаас тодорхой байна гэж байлаа.  

 

 

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавьсан гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга дурдлаа.

 

Үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр  танилцуулав. Байнгын хороодын хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нар хариулт өгөв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Г.Занданшатар, Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Л.Энх-Амгалан, С.Чинзориг, Д.Эрдэнэбат, Я.Санжмятав, Б.Пүрэвдорж, Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат, Я.Содбаатар, нар санал хэлж дууссаны дараа  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв.

 

Тэрбээр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан. Цаашид ч Монгол Улсын үндэсний эрх ашгийг зөрчсөн асуудал бүхэнд хориг тавих болно. Мөн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг  өргөн бүрэлдэхүүнтэйгээр хийж, чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай хийхээр төлөвлөсөн байгаагаа мэдэгдье” гэж онцоллоо.

 

Ингээд Байнгын хороодын хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүд 85,2 хувь нь дэмжлээ. Үүнтэй холбоотойгоор Улсын Их хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

 

Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

 

Үргэлжлүүлэн “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.

 

 

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хэлэлцэж, Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Төсвийн байнгын хороо 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас Төсвийн байнгын хороонд шилжүүлэхдээ төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн урамшууллын нэр томъёог өөрчлөх чиглэлийн дагуу ажлын үр дүнгийн урамшуулал гэж өөрчилсөн гэж Улсын Их хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулгадаа онцлов.

 

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ төрийн албан хаагчдын ажлын үр дүнгийн урамшуулал гэж нэр томъёог нь өөрчилсөн нь хууль зөрчсөн эсэхийг тодруулж байв. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, “Эмч, багш, төрийн албан хаагчдын ажлын үр дүнгийн урамшуулал олгох Засгийн газрын тогтоол батлагдсан хэдий ч эх үүсвэргүй учраас хэрэгжиж байгаагүй. Засгийн газар эх үүсвэрийг нь олоод төрийн албан хаагчдын цалингийн урамшууллыг олгохоор шийдсэн. Гэхдээ Засгийн газар төрийн албан хаагчдын ажлын үр дүнг тооцсоны дараа урамшуулал өгөх албан даалгаврыг өгсөн. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын ажлын үр дүнгээс хамаарч урамшууллын 300 мянга хүртлэх төгрөгийг олгоно” гэж хариулж байлаа.

 

Ингээд УИХ-ын тогтоолын төсөлд “нэг удаагийн буцалтгүй тусламж гэдгийг ажлын үр дүнгийн урамшуулал гэж, давсан орлого гэдгийг жилд гэж өөрчлөх” Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.4 хувь нь дэмжив. Мөн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.9 хувь нь дэмжсэн.

 

2018 оны төсвийн хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

 

Дараа нь Засгийн газраас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 

Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.

 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, санал хэлсэн. Үргэлжлүүлэн 2018 оны төсвийг хуулиудтай хамт өргөн мэдүүлсэн 15 хууль, Улсын Их Хурлын тогтоолын  хоёр төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав.

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Төсвийн байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив.

 

Иймд үлдсэн хууль, тогтоолын төслийн талаар Төсвийн байнгын хороо, бусад байнгын хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй дэмжигдсэн 28, дэмжигдээгүй найман саналаар санал хураалаа. Тухайлбал, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Ажлын хэсгиээс гаргасан саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжснээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлав. УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй санал хураалтаар үргэлжилнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • naad (185.39.141.22)
    ulsiin ih hural .nertei tarvagdorjiin zamaa zasch deermeer garch irsen . . ard tvmnii esreg . garsan 4 jilee . tonon deeremdeheer tohiroltsoson . jorlongiin ugaadasnuudiin usiig tataj urasgah tsag . boljeee . . onts baidal zarlan. ih hural nertei jorlongoo . ustga . erunhiilugchuu . bi havaraas hetrehgvi . shvv. . ard tvmen
    2017 оны 11 сарын 09 | Хариулах
  • naad (185.39.141.22)
    ulsiin ih hural .nertei tarvagdorjiin zamaa zasch deermeer garch irsen . . ard tvmnii esreg . garsan 4 jilee . tonon deeremdeheer tohiroltsoson . jorlongiin ugaadasnuudiin usiig tataj urasgah tsag . boljeee . . onts baidal zarlan. ih hural nertei jorlongoo . ustga . erunhiilugchuu . bi havaraas hetrehgvi . shvv. . ard tvmen
    2017 оны 11 сарын 09 | Хариулах
  • Zochin (112.72.8.66)
    Heleh vg alga pizdis gj heliey de
    2017 оны 11 сарын 09 | Хариулах
  • 5112 (202.55.191.130)
    МАФ ГЭЖ ЭНЭ ДЭЭ. ЕРӨНХИЙ САЙДАА ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ ЧАДАХ НЬ УУ? НӨГӨӨ ХЭЛСЭН ЯРЬСАН ЧИНЬ ЯАВ? ЭНЭ ЭНХАМГАЛАН, ХҮРЭЛБААТАР, УЛААН ХАМГААЛАГЧ ХАЯНХЯРВАА НАРЫГ ДИЙЛЭХ НЬ ҮҮ, ЕСАЙДАА
    2017 оны 11 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    15 цаг 17 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    15 цаг 51 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    16 цаг 0 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    16 цаг 2 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    16 цаг 25 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    16 цаг 41 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    17 цаг 3 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    18 цаг 14 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    18 цаг 32 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    19 цаг 4 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    19 цаг 28 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    19 цаг 39 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    19 цаг 43 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    20 цаг 15 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    20 цаг 18 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    20 цаг 35 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    21 цаг 9 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    22 цаг 34 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    23 цаг 14 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    23 цаг 34 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК