Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төсөв тойрсон будлиан

2017-11-12
0
ЖИРГЭХ

 

Төсөв ер нь юу болоод байна вэ. УИХ шөнө дөлөөр шахуу хуралдаж байгаа ч өдийг хүртэл төсвийн дөрөв дэх хэлэлцүүлгийн сураг ч алга. Үгүй ядаж Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцчихсэн байх ёстойсон. Гэвч Төсвийн байнгын хороо ирцээ бүрдүүлж чадахгүй цаг алдаж хугацааг нь  тулгав. Төсвийн хэлэлцүүлэг ийн оройтсон нь Сангийн сайд өмнөх сайдынхаа бэлдсэн төсвийн төслийг дур мэдэн өөрчилж хэт үрэлгэн төсөв оруулж ирсэнтэй холбоотой гэнэ. Тиймээс гишүүд Ч.Хүрэлбаатарын үрэлгэн гарыг хазаарлах зорилгоор дахин дахин хуралдаад байгаа аж.

 

 

Зарим гишүүд үрэлгэн төсвийн зардлыг бууруулчих санаатай ихээхэн хичээл зүтгэл гаргаж байгаа харагдана. Жишээлбэл, М.Билэгт гишүүн Баянхонгор аймгийн төвийн иргэдийг үер усны аюулаас гэтэлгэх зорилгоор “Үерийн далан байгуулах ажил”-д зориулж 2.9 сая төгрөг /2.9 тэрбумын санхүүжилтийг эрхэм гишүүн андуурч хэлэв бололтой/ шийдэж өгөхийг гишүүдээс хичээнгүйлэн гуйчихаад өөрөө татгалзсан санал өгч байгаа харагдах юм. Нэг талаас тойргийнхоо иргэдийн асуудлыг шийдүүлчих гээд, нөгөө талаас үрэлгэн төсвийг хэмнэчих гээд уймарч сандчаад эрхэм гишүүнд их л хэцүү байгаа бололтой. Яг л Ерөнхий сайд “Багш нарын цалинг нэмэх боломжгүй” хэмээн мэдэгдээд байхад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшуулал болгож 55 тэрбум төгрөг цацахаар төлөвлөөд байгаатай ижил зөрчилдөөн М.Билэгт гишүүний сэтгэл дотор яваад байх шиг.

 

УИХ Засгийн газартайгаа нийлж ийн будилж төөрсөөр байтал Төсөв батлуулах хугацаа хоолой дээр тулж ирлээ. УИХ жил бүрийн арваннэгдүгээр сарын 15 гэхэд төсвөө баталж чадахгүй бол  тардаг хуультай. Товчхондоо ажлын гурав хоногт багтааж төсвөө баталж чадахгүй бол УИХ тарж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно. УИХ-ын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулж дараагийн парламентын бүрэлдэхүүн сонгогдож, Засгийн газраа шинээр эмхлэн байгуулах гэсээр байтал хойтон жил болно. Монголчууд төсөвгүй, төргүй нэг жилийг үднэ гэсэн үг. Төрийг ингэтэл нь хямраасан буруутан нь хэн юм бол.

 

Дургүй ламд дарж байж сахил хүртээнэ гэдэгчлэн төрийн албан хаагчдыг дургүйцээд байхад л 300 мянган төгрөг халаасанд нь шургуулах гээд байгаа Сангийн сайдын муйхарлал уу, УИХ дахь хэт олонхи “65”-ын бүлгийнхэнтэйгээ учраа олж, төсвөө батлуулж чадахгүй байгаа Ерөнхий сайдын бардамнал уу. “65”-ын бүлэг шаазан аяга шиг хага үсэрснээсээ хойш “33”, “32” гэсэн хувиар хоёр хуваагдчихаад эвлэж өгөхгүй зовоож байгаа нь энэхүү хямралын эхлэл гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Нэмэр дээр нэрмээс гэгчээр Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед ая дангийн тааруулаад зохиочихсон төсвийг Ч.Хүрэлбаатар сайд гарын үзүүрээр засахдаа төсвийн зарлагыг хэт нэмэгдүүлж, орлого зарлагын зөрүүг алд дэлэм болгочихсон бололтой.

 

Үүнд бухимдсан гишүүд Төсвийн байнгын хорооны хуралдаа суухгүй туньж гүйгээд Ц.Нямдорж сайдад хорчин, хутгуурчинаараа дуудуулаад байгаа сурагтай. Ийнхүү цаг хугацаа гэрлийн хурдаар хурдалж байхад төсвийн хэлэлцүүлэг яст мэлхийн хурдаар мөлхөж явна. Төрөө хямрааж, түмнээ хоосруулах гээгүй л юм бол хугацаандаа амжиж төсвөө батлуулах хүндхэн үүрэг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт тулгараад байна. Гараа сайн бол бариа сайн гэдэгсэн, энэ засгийн эхний гараа нэг л эв дүйгүй явчихлаа даа. Юу л болдог бол.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.94.25)
    МЭНГЭТ 42 САЯ ГОК-С ХУСЧИЛЖ БАЙГ УУ.ХУРЭЛСУХ ЭЭ ХААНА БАЙНА АВИЛГАТАЙ ТЭМЦЭНЭ ГЭСЭН ЧИНЬ ТЭГЭЭД
    2017 оны 11 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    15 цаг 16 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    15 цаг 51 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    15 цаг 59 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    16 цаг 1 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    16 цаг 25 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    16 цаг 41 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    17 цаг 2 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    18 цаг 13 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    18 цаг 31 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    19 цаг 3 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    19 цаг 28 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    19 цаг 38 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    19 цаг 43 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    20 цаг 14 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    20 цаг 17 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    20 цаг 34 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    21 цаг 9 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    22 цаг 33 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    23 цаг 14 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    23 цаг 34 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК