Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ОХУ-ын Холбооны Хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2017-11-15
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан өнөөдөр (2017.11.15) манай улсад айлчилж буй ОХУ-ын Холбооны Хурлын Батлан хамгаалах Зөвлөлийн гишүүн Мамсуров Таймураз Дзамбекович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан уулзалтын эхэнд БНМАУ-ын баатар, Зөвлөлт Холбоот Улсын хоёр удаагийн баатар И.А.Плиевийн хөшөөний нээлтэд оролцохоор ирсэнд талархал илэрхийллээ. Хэдхэн хоногийн өмнө Говьсүмбэр аймгийн Чойр суман дахь Зөвлөлтийн армийн дайчдын дурсгалд зориулсан “Цэргийн алдар” хөшөөг сэргээн  засварласан бол өнөөдөр БНМАУ-ын баатар, Зөвлөлт Холбоот Улсын хоёр удаагийн баатар И.А.Плиевийн хөшөөний нээлтийг Улаанбаатар хотноо хийх гэж байна. Энэ нь Монгол-Оросын түүхэн харилцааг манай төр засаг, ард түмэн хүндэтгэж явдгийг илэрхийлэл гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан тэмдэглэв.

 

Манай хоёр улс дайны хүнд хэцүү үе, энх цагийн бүтээн байгуулалтад ч хамтдаа зүтгэж ирсэн түүхэн харилцаатайг тэрбээр дурдаад парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй ажлуудаас усны эх, ойн санг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах ажлыг идэвхжүүлэн, транзит тээврийн Монгол Улсаар дамжих урсгалыг нэмэгдүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааны уулзалт, яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэх талаарх санаачилгыг онцолж ОХУ-ын Холбооны хурал болон Төрийн Думын гишүүд дэмжин ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. 

 

Ноён Мамсуров Таймураз Дзамбекович хоёр улсын хоорондох өндөр дээд хэмжээний уулзалт, арга хэмжээ тогтмолжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Орос-Монголын эдийн засгийн болон бүс нутгийн хамтын ажиллааг өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэв. Энэ жил гурав дахь удаагаа Улаанбаатар хотноо болсон  ОХУ-Монгол Улсын “Эдийн засгийн чуулга уулзалт” нь бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой арга хэмжээ болохыг онцлоод ээлжит чуулга уулзалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. Мөн тэрбээр 1945 оны чөлөөлөх дайны түүхэн ялалтад Зөвлөлт холбоот улсын Армийн генерал И.А.Плиевийн оруулсан хувь нэмэрийг Монгол Улс, монголын ард түмэн өндрөөр үнэлж түүний хөшөөг босгож буйд туйлын сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Энэ нь хоёр орны ард түмний найрамдалт харилцааны чухал илэрхийлэл хэмээн үзэж байгаагаа Ноён Мамсуров Таймураз Дзамбекович онцоллоо.

 

Уулзалтын үеэр хоёр орны эдийн засгийн болон боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан бөгөөд төгсгөлд нь БНМАУ-ын баатар, Зөвлөлт Холбоот Улсын хоёр удаагийн баатар И.А.Плиевийн хөшөөг Улаанбаатар хотноо босгох ажилд онцгой дэмжлэг үзүүлсэн Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгаланд ОХУ-ын Владикавказ хотын удирдлагаас хүндэтгэлийн одон гардуулсан юм.

 

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Владикавказ хотын дарга, Чөлөөт бөхийн хоёр удаагийн Олимпийн аварга Хадарцев Махарбек Хазбиевич, ОХУ-ын Холбооны Хурлын Батлан хамгаалах Зөвлөлийн тэргүүнйи орлогч Жамсуев Баир Баясхаланович, ОХУ-ын Холбооны Хурлын Батлан хамгаалах Зөвлөлийн гишүүн Козлов Михаил Васильевич, ОХУ-ын Төрийн Думын гишүүн, Чөлөөт бөхийн гурван удаагийн Олимпийн аварга Таймазов Артур Борисович, уран барималч, төслийг санаачлагч Хаев Ибрагим Владимирович болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    15 цаг 15 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    15 цаг 49 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    15 цаг 58 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    16 цаг 0 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    16 цаг 23 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    16 цаг 39 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    17 цаг 1 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    18 цаг 12 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    18 цаг 30 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    19 цаг 2 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    19 цаг 26 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    19 цаг 37 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    19 цаг 41 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    20 цаг 13 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    20 цаг 16 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    20 цаг 33 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    21 цаг 7 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    22 цаг 32 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    23 цаг 12 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    23 цаг 32 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК