Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас сүүлийн үед тус орныг зорьсон монгол иргэд болон тэнд сурч, ажиллаж амьдарч буй монголчууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт холбогдох тохиолдол ихэсч байгаатай холбогдуулан сэрэмжлүүлэг гаргасан байна.
Тус сэрэмжлүүлэгт “Японд ажиллаж амьдарч буй монгол иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт холбогдох, суугаа орны хууль журмыг зөрчих, осолд орох, амь насаа алдах тохиолдол сүүлийн үед өсөх хандлагатай байгаа учир согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэхийг анхааруулж байна” гэжээ.
Сэтгэгдэл (1)