Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байнгын хороо Элчин сайдыг эгүүлэн татах, томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ

2017-11-16
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн (2017.11.15) хуралдаан  14 цаг  40 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтлоо.

 

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэнЭлчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай санал-ыг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал танилцуулсан юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баасанжавын Ганболдыг томилолтын хугацаа нь дууссан тул эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөед Бүрэн эрхт Элчин сайдаар Батын Хурцыг томилуулах саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлжээ.

 

Элчин сайдаар томилуулахаар нэр дэвшүүлж буй Б.Хурц нь төрийн албанд олон жил ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй тул улс орноо хилийн чанадад төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албыг хаших бүрэн боломжтой гэж үзэж байгааг танилцуулгад дурдсан байна

 

Элчин сайдад нэр дэвшигч Батын Хурц нь 1969 онд төрсөн, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Төрийн удирдлага, эрх зүйн магистр зэрэгтэй, хошууч генерал цолтой. Төрийн албанд 17 жил, үүнээс дипломат албанд хоёр жил ажиллажээ.

 

Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Л.Болд, Ж.Батзандан, О.Баасанхүү, Т.Аюурсайхан, А.Ундраа, Я.Санжмятав, Н.Энхболд, О.Содбилэг нар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц нараас асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Монгол Улсаас АНУ, Япон, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг асуудлыг өмнө нь Улсын Их Хурлаар хэлэлцэн дэмжигдэж Ерөнхийлөгчийн зарлиг гарч, улмаар тухайн улс нь хариугаа ирүүлсэн байтал Элчин сайд нарыг томилогдсон улс оронд нь яагаад явуулахгүй 75-130 хоног хүлээлгэж байгааг тодруулахад Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал өмнө нь томилогдсон таван Элчин сайдын асуудал удааширсан тал бий, асуудал эхнээсээ шийдэгдэж зарим Элчин сайд нар тухайн орондоо суухаар явж байгаа, одоо үлдээд байгаа гурван Элчин сайдын асуудал удахгүй шийдэгдэнэ гэсэн хариулт өгөв. Мөн Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Элчин сайдад нэр дэвшигчийн асуудлыг хуулийн дагуу зохих түвшинд зөвшилцөж, шалгаж нягтлах асуудал журмын хийгдсэн. Нэр дэвшигч нь Монгол Улсаас Унгар, Турк улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад ажиллаж байсан дипломат ажлын зохих дадлага туршлагыг нь энэ томилгоонд харгалзан үзсэн гэдгийг хэллээ.

 

Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Я.Санжмятав, А.Ундраа нар нэр дэвшигч нь хууль хүчний байгууллагад олон жил ажилласан төрийн ажлын туршлагатай албан хаагч. Харин одоо шинэ салбарт ажиллах гэж байгаа учраас дипломат ёс зүйг чанд сахиж ажиллах, хоёр орны харилцааны өнөөгийн түвшинг улам ахиулах, иргэддээ туслах, эрх ашгийг нь хамгаалахад анхаарахыг захилаа.

 

Ингээд Батын Хурцыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөед Бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 11 нь буюу 78.6 хувь нь дэмжив. Мөн Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онцбөгөед Бүрэн эрхт Элчин сайд Баасанжавын Ганболдыг эгүүлэн татахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэн юм.

 

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан нарын нэр бүхий 21 гишүүнээс Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохтой холбогдуулан Томилгооны сонсгол хийхээр гаргасан саналын дагуу энэ ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг Байнгын хорооны дарга О.Содбилэгээр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, О.Баасанхүү, Л.Болд, Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тогтов.  

 

Байнгын хорооны Ажлын хэсэг Томилгооны сонсгол явуулах хугацааг Улсын Их Хурлын удирдлагатай ярилцаж шийдэх бөгөөд Элчин сайдад нэр дэвшигчийн асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээс өмнө сонсголыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцсэн юм. Тус Байнгын хороонд харьяалагддаг Тусгай хяналтын дэд хороо нь таван гишүүнээс бүрддэг.

 

Дэд хорооны гишүүн Г.Занданшатар, Д.Цогтбаатар нар тус Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарсан учраас Дэл хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон байна. Иймээс Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Н.Номтойбаяр нарыг, АН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Л.Болдыг Дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах саналаа Байнгын хороонд ирүүлжээ. Харин Байнгын хорооны хуралдааны явцад Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Оюунхорол нар Дэд хорооны бүрэлдэхүүнд орох саналаа илэрхийлсэн юм

 

Ингээд Д.Оюунхорол гишүүний гаргасан нууцаар санал хураалгах горимын саналын дагуу Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан, Л.Болд, Д.Оюунхорол, О.Баасанхүү нарын таван гишүүнийг Дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн санал авсан Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.   

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    13 цаг 56 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    14 цаг 31 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    14 цаг 39 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    14 цаг 42 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    15 цаг 5 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    15 цаг 21 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    15 цаг 42 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    16 цаг 53 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    17 цаг 11 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    17 цаг 43 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    18 цаг 8 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    18 цаг 18 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    18 цаг 23 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    18 цаг 54 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    18 цаг 57 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    19 цаг 14 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    19 цаг 49 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    21 цаг 13 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    21 цаг 54 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    22 цаг 14 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК