зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жудаггүй Д.Хаянхярваад журмын нөхрөөс хэлэх үг

2017-11-16
0
ЖИРГЭХ

Ил захидал

 

Жудаггүй араншин нь төрөлхийнх


 

Би 1979 онд Д.Хаянхярваатай хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын дунд сургуульд хамт сурч байсан хүн. Тэр жилээ ангийн нөхөд аравдугаар ангиа төгсөн одоход анд нөхөр Д.Хаянхярваа минь гурван ч хичээлд муу дүн авсны учир анги улиран үлдэж билээ.

 

Багын жаахан сурлага муутай, хариуцлагагүй хүн л дээ. Их олон хүүхэдтэй айлын том нь юм. 12 дүүтэй байх шүү. За тэгээд кадр тасрана гэдэг шиг би хот руу сургууль яваад Хаянаа аравдугаар ангидаа улирч үлдээд таг болоод 7 жилийн дараа Дарханд гэнэт таардаг юм. Мань эр ЗХУ-д барилгын инженер, эдийн засагч мэргэжил эзэмшсэн гэчихсэн Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдэлд ажиллачихсан тууж явав. Нутгийн найз өөдтэй явахад баярлалгүй яахав. Дарханд Завханаас ирсэн хүмүүс их байдаг юм. Тэгсэн мань эр нутгийнхнаасаа дөлөөд дарга нарыг бараадаад нэг л биш ээ. Тэгэх нь ээ аймгийн намын хороонд ажилд орох гэж байсан хэрэг байж. Дарга нарыг хормойдож, цүнхийг нь барьж гүйж яваад намын хорооны зааварлагч болчихож. Мань мэтдээ ихэрхэнэ гэж юу гэхэв. Даргад пялдаганаж, доодост дээрэлхдэг зан нь тэгэхэд ил болсон юм. Намаас салахгүй тас зууралдаж явсаар аймгийн тамгын газар, ИТХ хавиар олон жил болсон.

 

2000 онд мань эр бүлгэмдэж, хуйвалдаж явсаар Дарханы Засаг дарга болдог юм. Тэрнээс хойш ёстой хүн биш болсон доо. Миний гол дургүй хүрээд байгаа юм нь Д.Хаянхярваа өөрт нь ашигтай тусвал намаа бодохгүй шүү дээ. Тас хийтэл муриад л Ардчилсан намынхантай сүлбэлдэж нам доторх өрсөлдөгчдөө дарж авдаг байсн. Сүүлд Гаалийн Ерөнхий газрын дарга болсон З.Мөнхбат гэж Дарханы Ардчилсан намын дарга байсан юм. Тэр болоод М.Сономпил, таван Даш нартай мөн ч их хуйвалдаж, намынхаа мөн ч олон хулхидсан даа. Дарханы ардын намынхан үүх түүхээр нь ярьна шүү.

 

За тэр ч яахав. Миний бичих болсон шалтгаан нь Д.Хаянхярваа Дарханы намыг самарч байсан нь багадаад төв намыг тараах гээд байгаа юм шиг зан гаргаад байгаад түгшээд энийг бичиж суугаа юм. 65-ын бүлэг хоёр хуваагдсан цаад шалтгаан нь явж явж Хаян юм. Мань эр төрөлх хутгуур зангаараа намын бүлэг дотор хов зөөж, хор найруулсаар байгаа Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарыг тэрсэлдүүлсэн байдаг. Одоо намын даргад өрсөлдөхийг нь М.Энхболд дарга дэмжээд байгаа гэж ярьж явдаг. Худлаа шүү! MCS, Л.Энх-Амгалан нар л хөөргөөд, угжаад яваа юм.

 

Д.Хаянхярваа ариун явдалтан огт биш гэдгийг манай Дарханы журмын нөхөд мэддэг хирнээ яаж ч чадахгүй байлгаад байдаг. Одоо больмоор юм. Би ойрхноос ажиглаж байсны хувьд Дарханыхантай холбоотой нүглийг нь тоочихоос. Баримтгүй юм бичихгүй ээ, би.

 

Жудаггүй Хаянхярваагийн зургаан нүгэл


 

1. Д.Хаянхярваа Дархан-Уул аймгийн Засаг дарга болонгуутаа санхүүгийн албыг Э.Наранбаатар, Д.Нямхүү нарын хамтрагчдаа өгч ажиллуулсан. Ингээд төсвийн мөнгөнөөс хусдаг зохион байгуулалттай бүлэглэл бий болсон түүхтэй. Тэр багт нь Засаг даргын Тамгын газрын санхүүгээс гадна төрийн сангийн  дарга, боловсрол цогцолбор, төсвийн байгууллагууд, сумын дарга, хадгаламж зээлийн хоршооныхон хамрагддаг байсан. Голдуу Завхан аймгийн гаралтай хүмүүсээр бүрдүүлсэн. Тэд Д.Хаянхярвааг удаа дараа сонгуульд ялуулахын тулд Завхан аймагт төрсөн хүмүүсийг данс бүртгэлд хамруулах, хуурамч бичиг баримт бүрдүүлэх зэрэг  ажиллагаа явуулдаг байж. Энэ бүлэглэлээс  улсад 421 сая төгрөгийн хохирол учруулсан 30-аад хүн шалгагдаж байсан. 2004 оны 9 дүгээр сарын 30-наас тэд төсвийн хуваарилагдаагүй зардлаас 15-28 сая хүртэл төгрөгийг дуртай данс руугаа шилжүүлэн авдаг байсан баримтууд гарч байлаа. Тэд хийгдээгүй ажлыг  хүртэл хийсэн гэж тайлагнах замаар төсвийн хөрөнгөнөөс 10, 25, 28  сая төгрөгөөр шилжүүлэн авдаг байсан. Амтшаад 447 сая төгрөг бөөн аваад баригдсан юм. Д.Хаянхярваа тэр үед надад хамаагүй миний доор ажиллаж байсан хүмүүсийн үйлдсэн хэрэг гэж булзааруулаад бултсан. Засаг дарга хамар доороос нь мөнгө гулгуулж байхад мэдээгүй бол туйлын хариуцлагагүй удирдлага байсан болж таарна.

 

2. medee.mn сайт Д.Хаянхярвааг Засаг дарга байхдаа 2007 онд Дархан-Уул аймагт зам засах тендерт Хотын зам” компанийг шалгаруулаад огт зам засаагүй байхад нь төсвөөс 300 сая төгрөг гаргуулж өгсөн талаар баримт нийтэж байсан. “Хотын зам” компани тендерт шалгараад улсын төсвөөс 300 сая, орон нутгийн төсвөөс 147 сая төгрөг авсан хирнээ 2007 оны 12 дугаар сард Д.Хаянхярваатай үгсэн урьд нь нэгэнт засчихсан байсан замыг өөрсдийн хийсэн ажил гэж мэдүүлээд мөнгө авсан байдаг.

 

Засаг дарга Д.Хаянхярваа энэ компанийг дэмжихийн тулд тендер шалгаруулах ажлыг орон нутагт шилжүүлэн авахаар хөөцөлдөж, санасандаа хүрсэн. "Хотын зам" ХХК Д.Хаянхярваагийн дэмжлэгт дулдуйдан зам засварын ажлыг бүрэн гүйцэд хийсэн гэж хуурамч гүйцэтгэлийн баримт бүрдүүлж, 300 сая төгрөгийг төсвөөс авсан. Энэ хэрэг АТГ-т шалгагдаж байгаад яасан нь мэдэгдэхгүй чимээ тасарсан юм.

 

3. Д.Хаянхярвааг 2008 онд УИХ-ын гишүүн болмогцоо хуулийнханд баригдсан хамсаатнуудаа хамгаалахын тулд аймгийн цагдаа, шүүхийн дарга нарт орон сууц өгүүлсэн юм. Шүүх, прокурорын ажилтнуудыг аймгийн хөрөнгөөр гадаадад олон удаа зугаалуулсан. Үүний нөлөөгөөр 2011 оны есдүгээр сарын 21-нд Дархан хотод болсон шүүх хуралдааныг Ц.Оч гэх шүүхийн дарга өөрөө биечлэн удирджээ. Өмнө нь төсвөөс хулгайсан хэрэг шалгагдаад эхлэнгүүт Ерөнхий шүүгч Е.Рензааныг ажлаас нь гэнэт өөрчилж, Ц.Очыг тавьсан байдаг. Е.Рензаан бол Дархан даяар танигдсан монголд ховорхон шударга шүүгчийн нэг. Дархан хотын Ерөнхий шүүгчээр олон жил ажилласан. Ц.Очид шүүх хурлын өмнөхөн байр өгсөн. Шүүх хуралдаанаар Д.Хаянхярваагийн хамсаатнуудад бүгдэд нь ял өгмөгцөө Өршөөлийн хуулинд хамруулаад сулласан байдаг. Нягтлан бодогч байсан Д.Туяа, аймгийн 15-р сургуулийн ня-бо Д.Доржсүрэн, “Од” цогцолбор сургуулийн ня-бо П.Энхтуяа, тэтгэвэрт суудаг С.Болд, 16-р сургуулийн захирал Л.Мөнхдалай, 22-р цэцэрлэгийн ня-бо Ц.Энхтуяа, “Жаанар” ХХК захирал Н.Жамбал, ХХҮХ-ийн ахлах мэргэжилтэн Д.Батбаатар нар өршөөлд хамрагдсан

 

4. Д.Хаянхярваатай холбоотой төсвийн хөрөнгө зувчуулсан бас нэг хэрэг. “Викторизон” ХХК Дарханы хүүхэд, залуучуудын иргэний боловсролыг дээшлүүлэх төслийн сургалт хийх нэрээр төсвөөс 39 сая 980 мянган төгрөг авсан. Нийт 552 хүн хамруулахаар гэрээ хийсэн. Гэтэл гүйцэтгэл гаргахдаа 6 сая 196 мянган төгрөг илүү нэхэмжилж авсан. Энэ компаний захирал Энхжаргал эмэгтэйг Д.Хаянхярваагийн нууц амраг гэж дарханчууд ярьдаг. Дархан чинь жоохон газар, бүгд нэгнээ мэднэ. Ямартай ч  Энхжаргал нь Д.Хаянхярваагийн сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж байсан. Тэр 300 сая төгрөгийн тендер хууль бусаар хувьдаа авсан нь илэрсэн. Д.Хаянхярваа, Дархан-Уул аймгийн засаг дарга Г.Эрдэнэбатад чиглэл өгч, “наад хүнээ тендерт шалгаруул” гэсэн аман захирамж өгсөн гэж мэдүүлсэн. Хэрэг илчлэгдсний дараа Д.Хаянхярваа “миний удирдлага дор ажиллаж байсан хүмүүс мөнгө завшсан хэрэгт (316 сая төгрөг)  тэднийг холбогдох байгууллагууд нь шалгаад, зохих шийтгэлээ хүлээгээд явж байгаа” хэмээн ярилцлага өгч байлаа.

 

5. Алдарт Хонгорын хордлого байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сайдад нэр дэвшсэн Д.Хаянхярваад хандан "Хонгор сумын иргэдээс надад маш их захидал, санал гомдол ирдэг. Чиний сайд болох гэж байгаагаас ч чухал. Долоо хоногт хоёроос гурван хүн хавдраар нас барж байна. Та Хонгор сумандаа очиж сонгогчидтойгоо уулз. Ерөнхийлөгчийн даалгавар гэж бод. Чи надтай уулзахаасаа өмнө хэнтэй уулзах ёстойгоо мэдэж байна уу" хэмээн улалзуулж байлаа. Хонгор сумын Нэгдүгээр багийн 2600 гаруй хүн цианит натрийн ууранд хордсон. 2007 онд  Онцгой байдлын сайд С.Отгонбаяр “Онц байдал тогтоох байдалд орчихсон байна. Нөхцөл хүнд. Агаар дахь мөнгөн усны хэмжээ 6-120 дахин их, усанд нь цианит натри илэрсэн” гэж мэдэгдэж байсан юм. Хордсон тухайд л ярихаас бус шалтгааны талаар огт ярьдаггүй юм. Хэрэг гарсан уг шалтгаан нь Д.Хаянхярваа өөрийн хамсаатнуудаа сумын удирдлагад тавьж, хяналт тавиагүй дураар дургиулсан. Хамтран далд бизнес хийдэг байсан. Д.Хаянхярваа Хонгор  сумын уугуул ах дүү Б.Батнаран, Б.Батболд нартай хамсан, тэднийг далдаас дэмжиж  Хонгорт хууль бусаар спирт нэрүүлж байсан гэдэг.  Хонгорын Спиртийн үйлдвэрийг менежментийн хувьчлал нэрээр авсан юм.  Үнэгүй авсан байх шүү. Спиртийн үйлдвэрийн ашгийг Хонгорын иргэдэд хувьцаа болгож өгнө гэж амлаад асан ухаантай. Удалгүй дампуурсан гээд таг болсон.  Хонгороос 70 км зайд Д.Хаянхярваа алтны уурхайтай  болсон. Уурхайн шороог сумын төвд авчирч цианид натриар угаах арга сэдэж, хятадуудтай хамтарч байгаад тэд нар нь хүчил алдаж хэрэг мандсан юм. Д.Хаянхярваа бас Болорсайхан захиралтай “Уужим Хангай” хэмээх компаниар дамжуулан өөрийн далд бизнесээг явуулдаг гэдгийг Дарханчууд ярьдаг юм. Болорсайхан нь худ ургийн холбоотой гэнэ билээ.

 

6. Д.Хаянхярваа 2012 оны сонгуулийн үеэр зөвхөн Дархан -Уул аймагт өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөг тараасныг албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж АТГ шалгаж байсан. Д.Хаянхярваа энэ талаар “Сонгууль болох гэж байгаа юм чинь сайдын нэрээ ашиглаад иргэдийн саналыг татах зорилгоор мөнгө тараасан, тэгээд яах юм гэсэн утгатай юм яриад сууж бай”АТГ-ын Мөрдөн Байцаах Хэлтсийн Дарга Д.Цоодолсэнгээ “нотлох баримт хангалттай, шаардлагатай гэж үзвэл нэмэлт мөрдөн байцаалт авахаар Д.Хаянхярваагийн бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх саналыг УИХ-ын халдашгүй байдлын дэд хороонд өргөн барихаас өөр аргагүй” хэмээн мэдэгдэж байлаа. Д.Хаянхярваа үүнээс гадна төсвийн мөнгийг дур мэдэн зарцуулсан хэд хэдэн хэрэгт холбогдсон. 2012 он 86 тоот тушаалаараа "Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх, аймаг нийслэлд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн санхүүжилтийн хуваарийг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга, Сангийн сайд, Хууль зүй, дотоод Хэргийн сайд, Зам тээвэр, Барилга хот байгуулалтын сайд, Эрдэс баялаг, Эрчим Хүчний сайд, Боловсрол, Соёл шинжлэх ухааны сайд, Эрүүл Мэндийн сайд, Нийгмийн Хамгаалал, хөдөлмөрийн сайд, Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Сайд, Хүнс, хөдөө Аж ахуй, Үйлдвэрийн сайдын багцад тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг энэ тушаалын хоёрдугаар хавсралтад зааснаар өөрчилсүгэй" гэсэн заалт гаргуулсан байгаа юм. Ингэснээр тойргийнхоо иргэдэд 670 мянган төгрөг тарааж сонгуульд ялалт байгуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйл “ Иргэн сонгуулийн эрхээ эдлэхэд болон сонгуулийн хорооны ажилд саад хийх” мөн хуулийн 130.2 “Энэ хэргийг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, хуурч мэхлэх, эд мөнгөөр татах, санал худалдаж авах зэрэг аргаар үйлдсэн байж  болзошгүй” гэх үндэслэлээр УМБГ шалгаж байсан ч сүүлдээ замхарч алга болсон. Д.Хаянхярваа түмний мөнгийг өөрийнхөө юм шиг сонгуульд ашиглаж, зээл олгосон иргэд нь өөрийнх нь дэмжигчид, сумдын дарга нар, тэдний гэр бүл, төрөл төрөгсөд, сонгуулийн штабынх нь шадар туслагч, ухуулагч нар байжээ.

 

Энэ мэтээр Д.Хаянхярваа жил зургаан сар хүрэхгүй хугацаанд Сангийн яамыг толгойлохдоо хувийн эрх ашгаа ихэд гүйцэлдүүлээд амжсан хүн. Үүнийг МАХН-ын дэд дарга асан Д.Тэрбишдагва хүсэлт гарган Д.Хаянхярваад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байлаа.

 

Сав л хийвэл албан тушаалаа ашиглачихдаг ийм нэгэн хүн МАН-ын дарга болох санаа өвөрлөн гэтэж байна. Энэ хүн нам уд ирдах байтугай 65 гишүүнтэй бүлгээ удирдаж чадахгүй байгаа. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж байнга л "Д.Хаянхярваа таны үндсэн үүргээ биелүүлж, бүлгийнхээ ирцийг бүрдүүл" хэмээн шаарддаг байсан. Бүлгийнхээ гишүүдийн ирцийг бүрдүүлж чаддаггүй байж МАН-ыг удирдаж чадах болов уу?

 

Д.Хаянхярвааг дарга болгохоор зүтгүүлж буй бүлэглэлийн цаад санаа нь эрх барьж байгаа намын даргын суудлыг авч, улмаар  Засгийн газрын тэргүүн болгох замаар өөрсдийн эрх ашгийг гүйцэлдүүлэх юм. Энэ зорилгод нь таарах хүн бол Д.Хаянхярваа мөн үү гэвэл мөнөөсөө мөн. Тэрээр УИХ-д орсон цагаасаа Л.Энх-Амгалангийн бөөрөнд хачиг шиг наалдан дагаж салбаганах болсон билээ.

 

Гадуур МАН-ын 28-р Их хурлын төлөөлөгч сонгох хурлуудад “Миеэгийн баг тун их ач холбогдол өгч, мөнгө төгрөг тарааж, ямартай ч өөрсдийг нь дэмжих хүмүүсийг хурлын төлөөлөгчөөр ирүүлсэн” гэх яриа бол М.Энхболд даргад ямар ч хамаагүй. Эсрэгээр Д.Хаянхярваа бүлэглэлийнхээ дэмжлэг, мөнгөөр энэ ажлыг зохион байгуулж яваа юм. Ганц жишээ дурдахад Хонгор сумын ИТХ-ын дарга Наянтайн Ганбаатар гэж хүн Дархан уул аймгийн сумдын намын үүрүүдээр тойрч их хурлын төлөөлөгч болгох хүмүүсийг Д.Хаянхирваагийн заавраар сонгуулж явсан байгаа юм. Энэ Н.Ганбаатарын аав нь Б.Наянтай гэж Хонгор сумын Засаг дарга байсан, Д.Хаянхярваатай эртнээс сүлбээтэй, одоо хүү нь Д.Хаянхярваагийн ивээлд багтсан.

 

МАН-ын их хурлын төлөөлөгчид, журмын нөхөддөө анхааруулж хэлэхэд Д.Хаянхярваа өөрийгөө заалнаас нэр дэвшүүлэн ялна гэж ам бардан ярьж явна. Журмын нөхөд сайн бодоорой. Нүдээ аньж байгаад тайван бод. Д.Хаянхярваа шиг жудаггүй этгээд 96 жилийн түүхтэй ууган намын дарга болбол юу болох вэ гэдгийг сайн төсөөл. Ийм жудаггүй хүн намын дарга болбол нам доторх хагарал улам гүнзгийрч, цаашлаад төрийн хямрал болон өргөжнө шүү!

 

Эцэст нь би энгийн асуулт асууя. Д.Хаянхярваагийн хүүхдүүд жилийн 40 сая төгрөгтэй British school хэмээх гадаад сургуульд суралцан, тэднийх Жаргалан хэмээх баячуудын хотхонд 3 тэрбум төгрөгийн хауст тухлаж байна. Энэ жудаггүй эр насаараа төрийн албан хаагч явсан гэж мэдүүлдэг. Гэтэл хаанаас олсон, ямар орлогоороо ийм тансаг амьдралд умбана вэ? Журмын нөхөд хариултыг нь болгоо. 

 

Дархан Уул аймгийн намын хорооны гишүүн Ч.Бавуудорж

 

Dorgio.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Намын бүлгүүд хуралдана
Багш, ажилчдын тэтгэмжийн санхүүжилтийг Боловсролын сайдын багцаас гаргаж, цаг тухайд нь бүтэн олгоно
УИХ-ын нэгдсэн чуулган Мягмар, Лхагва гаригт хуралдаж хаврын чуулган /2025.07.09/-нд хаалтаа хийнэ.
ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (85)

  • зочин (202.179.11.10)
    за даа хаян ч маш их муухай юм хийсэн дээ
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (219.143.154.121)
    Bavuudorj guai henii zahialgaar iim yum bicheed baina daa
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.54)
    Хүний дотнох үан чанар хир зэрэг мөстөй нүүрэн дээрээ бичээстэй бдаг. Энэ хүнийг сайн хүн гэвэл яаж МАН гишшүн болж одоо энэ МАН дарга нь болох гэж явах
    2017 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.187.75)
    Пэээшээээ ямар гээчиийн Бавуудорж вэ? Та өөрөө харин муухай хов хор хутгуур юм биш үү? Бас нэг иииии мангаа
    2017 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Сэлэм эргүүлдэг нь МАНайх Салаавч гаргадаг нь МАНайх Боов иддэг нь МАНайх Бохь зажилдаг нь МАНайх Уурхай зардаг нь МАНайх Уурлаж цамнадаг нь МАНайх Баавгай алдаг нь МАНайх Бандаашаа мартдаг нь МАНайх Оффшор данстай нь МАНайх Концесс авдаг нь МАНайх 60 тэрбум бас МАНайх
    2017 оны 11 сарын 17 | Хариулах
  • НУТГИЙН ХҮН (202.70.34.98)
    За арай ч дээ хүнийг муулах гээд бүр ядчих юм аа Хаянхярваа 1979онд 10 жил төгсөөгүй 80 онд төгссөн, маш сайн сурлагатай түүний дотор тооны хичээлд гаргууд сайн байсан . Аймгийн тооны олимпиадад хамт оролцож явлаа . Сургууль төгссөнөөс хойш ойрхон ажиллаж байгаа гүй ч энэ бичсэнийг үзээд манай Хаяа их л чадвартай шударга нэгэн болсийн бна тэгээд л үүнийг бичигчид шээс нь гоожчих гээд бгаам бна даа гэж дүгнэхээр бна мдаа
    2017 оны 11 сарын 17 | Хариулах
    • Zochin
      Za chi yah gj tgj hudlaa yarij bdgin be Haraajin Hayanhyarwaa teneg gar shde Ter yarij bga ni bvr hereg alga heni dohio zangaagaar hutsaj bdgin bol doo Vhej baiwal taarsan luiwarchin gedgig ni Darhanchud medne bitgi hudlaa nutgin hvnee hamgaal chi ch adilhan pizdis bh l da Gaigvi pizdis bsan bol ingej ulaim tsaim bugsig ni doloohgvi shde te nutgiin hvnihee bugs doloogchoo
      2017 оны 11 сарын 17
  • Zochin (112.72.8.66)
    Buudaj alah yaltai hvn bnaa ZA naad nuhruu vter tvrgen shalgaj shorond hiihgvi bol tvriinii buus tolgoid garna gdeg boloh ni de
    2017 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.72.240.5)
    хүнийг муулж болно гэхдээ зарим бичсэн зүйл чинь шал худлаа байна тэтгэвэрт гарсан шүүгчийн талаар чиний мэддэг гэж юу бахйав дээ
    2017 оны 11 сарын 17 | Хариулах
  • ?зочин (182.160.35.104)
    Хаянхярваа гишүүн бол туйлшрамтгай,ойворгон сүржигнүүр бусдыг дагаж дальдганадаг байр суурь муухан тай хүн шиг санагддаг.Ийм хүн намын дарга байх нь таалагдахгүй бна.Мафийнхан өөрийн гарын аясаар хөдлөх хүнээ л зүтгүүлж бна даа.
    2017 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.43.230)
    Шинэ ерөнхий сайдыг томилох УИХ-ын чуулганд мань нөхөр дур мэдэн бүлгийн эсрэг мэдээлэл хийж байсныг орон даяараа эрх биш харсан биз дээ, ийм нөхөр бусад журамын нөхдүүдээ хүндэлж ойлгож нэгтгэж чадах уу??? Мартсан бол иргээд нэг шүүгээд үздээ
    2017 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (49.0.219.7)
    яс хаялт үнэн бол халз нүүрэн дээр нь олны өмнө хэлээч далдаас яах гэж ингэж байдаг юм. Ил гараад ир тэгэвэл итгэе
    2017 оны 11 сарын 17 | Хариулах
  • Баагий (202.179.31.1)
    Хосвсоргон хов зөөгч хорчин Хаянхялай
    2017 оны 11 сарын 17 | Хариулах
  • Хялай (202.179.31.1)
    Хаян хялай гуай ёстой муу хүн долдой олны нүүрэн дээр намдаа эзэндээ үнэнч гөлөг болж жүжиглэдэг хувилдаанч хов ховсоргон нөхөр дөө. үнэнийг бичжээ
    2017 оны 11 сарын 17 | Хариулах
  • Хялайн харваа (202.21.115.242)
    Баярлалаа Бавуу найзаа тиймээ би шил Энхамгалангийн бөөр бөлдөгнд нь наалдаж байгаад намын дарга улмаар ЕС болж том ТТ г MCS авч өгөх томхон даалгавартай бас мөрөөдөлтэй шөнө унтаж чадку явнаа, баярлалаа. цааш нь бичихиймүү айн ...
    2017 оны 11 сарын 17 | Хариулах
    • Зочин
      Ta nariin heruuld MCS ymar hamaa baina. Buteen baiguulalt hiideg kompanitai buu ataarh. Umniin gobid nuurs zuudug il garch humuusiin anhaarald oroogui olon komp baina. Ted ymar buteen baiguulalt hiiv. MCS d uguhiig gants hun medehgui. Olonhoor shiidne
      2017 оны 11 сарын 17
  • Зочин (59.153.87.201)
    Албан тушаалд яасан ханаж цаддаггүй юм бэ Хаян болих хэрэгтэй улс орноо бодож байгаа бол нэгэнт та нөхөд ерөнхий сайдаа намаасаа сонгосноос хойш хуулиараа явах ёстой дахин засаг солих энээ тэрээ байхгүй байх хэрэгтэй шүү дахин ийм асуудал гаргавал бүгд их хурал тарах хэрэгтэй Хаян танд зөвлөхөд намын даргын сунгаа хэрэггүй л болов уу ахмад намын гишүүн зөвлөж байна даа
    2017 оны 11 сарын 17 | Хариулах
  • зочин (203.91.119.102)
    заваан юм
    2017 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.212.118.87)
    Анги улирчихсан муу сурлагатан ЗХУ д дээд сургууль тогссон байдаг... Муулах гэж зовоочих юи даа.
    2017 оны 11 сарын 17 | Хариулах
  • bitcoin (202.9.47.177)
    ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй. Бүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно httpbtcclicks.com?r=95b2c5b7
    2017 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.50.206.62)
    энэ явуулга цэвэр Хүрэлсүхийнх мөнөөс мөн.Хаянхярвааг намын дарга болчих нь гэхээс өмдөндөө шээс нь алдаж байгаа гэсэн шүү.Намынхаа хүмүүсийг хардаад бөөн хэрүүл болж байгаа.Ингэж чичирж яадаг байнаа Хүрэлсүх.Мундаг л юм бол намдаа нэр хүндтэй л юм бол чирч дайрахгүйгээр л гараад л ирнэ биздээ.Юундаа ингэж луйвар бохир арга хйгээд байгаа.Угаасаа Хүрэлсүх цаашаа шүү дээ.Энхболд дарга яах гэж энэ балайг шатар сайд болгосон юм.Зүгээр гудамжинд лаазаа өшиглөөд явж байсан бол МАН ингэж бутрахгүй байсан даа.Ийм уйваагүй балиар нөхөр хол явахгүй.МАН-н их хурлын төлөөлөгчид сайн тунгааж сонголтоо хийх нь үнэн
    2017 оны 11 сарын 17 | Хариулах
  • зочин (202.131.246.114)
    Хаянхярваа МАН-ын дарга болох хэмжээний хүн мөн үү. Энэ хүн Намын дарга болж байгаа бол МАН хүний нөөцийн тураалд орж сүйрч байна. гэсэн үг. Гэхдээ МАН-ын их хурлын төлөөлөгчид намын даргаа сонгохдоо зөв сонголт хийнэ. Ямарч тохиолдолд шинээр сонгогдсон Ерөнхий сайддаа намын даргаа өгнө.
    2017 оны 11 сарын 17 | Хариулах
  • Нэг (69.169.178.147)
    70,80-аад онд улирах нь бүү хэл сайн төгссөн сурагч ч гадаадад сургуульд элсэнэ байхгүй дээ.
    2017 оны 11 сарын 17 | Хариулах
  • Нэг (69.169.178.147)
    70,80-аад онд улирах нь бүү хэл сайн төгссөн сурагч ч гадаадад сургуульд элсэнэ байхгүй дээ.
    2017 оны 11 сарын 17 | Хариулах
  • Soongo (103.229.122.171)
    Ийм хүнээр МАН-ын дарга тавих гэж байгаа бол энэ нам үнэхээр л сүйрэх гэж байгаа юм байна, хэтэрхий доороосоо өсч өндийж байгаа чадвартай боловсон хүчин бэлдээгүй удсаны гай байна даа, бодлоготой нам бол намынхаа төлөө боловсон хүчнээ маш эртнээс бүх зүйлээр нь бэлдэж байх ёстой доо, намын бүлгийн дарга ч хийх чадваргүй хүн шүү дээ, үнэхээр МАН үгүй болох гэж байгаа юм байна даа
    2017 оны 11 сарын 17 | Хариулах
  • МАН (178.5.172.67)
    Хаян бол Дарханыг завьшаж нам төрийг хутган үймүүлж яваа хорон санаат боловсрол нимгэн долоогч хог!
    2017 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.43.72)
    Хаян гөлөгийн үнэн нүүр царайг мэддэг хэлдэг хүн байдаг л юм байна. Олон ч хүний амьдралаар тоглосон доо хараал идмэр
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • БАТ (66.181.161.75)
    ҮНЭН ШҮҮ ! ЧАДДАГ АЖИЛ НЬ МӨНГӨ ХУСАХ , ХОР НАЙРУУЛАХ , БЯЛДУУЧЛАХ
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • БАТ (66.181.161.75)
    ХАЯН ГӨЛӨГ ХЭЗЭЭ ИЙМ БОЛЧИХСОН ЮМ БЭ ? ЧАМАЙГ МЭДЭХ ХҮН ОЛОН БАЙГААГ САНАЖ ЯВААРАЙ ! ЧАМТАЙ ЧАМГҮЙ МАН БАЙХ БОЛНО . , МОНГОЛ Ч БАЙХ БОЛНО . НАМД ЧИ ГАЙ Л БОЛНО .
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • БАТ (66.181.161.75)
    ХАЯН ГӨЛӨГ ХЭЗЭЭ ИЙМ БОЛЧИХСОН ЮМ БЭ ? ЧАМАЙГ МЭДЭХ ХҮН ОЛОН БАЙГААГ САНАЖ ЯВААРАЙ ! ЧАМТАЙ ЧАМГҮЙ МАН БАЙХ БОЛНО . , МОНГОЛ Ч БАЙХ БОЛНО . НАМД ЧИ ГАЙ Л БОЛНО .
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • zochin (27.123.214.89)
    Amarsanaa dargatai baz bsan yum tegeed nam tatagdsan nuhur duu olon duu nariinh ni ner deer hurungu biii shine mashinuud awahdaa hurtel uur ner deer bayan da darkhan jijig shuu de
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (59.153.112.194)
    Агвааны Энхболд гэдэг Дарханы дашуудын бууны нохой, Топорын гар хөл болсон урвагч, луйварчин этгээд сайтуудаар мөнгө төлж ийм гүтгэлэг тарааж яваа юм. Гэхдээ намын хамт олон яаж ч Хаянхярваа гишүүнийг гүтгэсэн байлаа гэсэн жээнкоогийн утсан хүүхэлдэй Хүрэлсүхийг дэмжихгүй л дээ.
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
    • darhan
      bugs doloogchoo ened bichsenuud unen shuu de yu ni hudlaa be
      2017 оны 11 сарын 16
  • Зочин (202.179.31.86)
    Муусайн сартуулууд
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
    • Атаархагч
      атаачин минь ээ наадах чинь хотгой
      2017 оны 11 сарын 16
  • Orgil (112.72.12.70)
    hudlaa gutgelegeer duursen site
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Me (66.181.179.200)
    HOTIG GAMSHIG BOLGSON HOT IN FRAGTS HUCHIN MOHOSDJE HORHI M.ENHBOLD DARANGULAGCHASA SALACHEE
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Miena (185.112.251.88)
    Manai mongoliin niigem hezee hogjinoo?! Ochih geheer l uls toroos ehleed stress. Aytaahan humuusee songochihoj bolohgui baigaa yum baihdaa
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • amjilt (185.112.251.69)
    Amjilt
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.12.92)
    hen notolhiin???
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Haha (202.70.37.202)
    Britishd huuhed ni yvdag 3 terbumiin bair ni l ene hen be gdgiig haruulana daa
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.21.125.2)
    Сангийн айд байхдаа УИХ-ын сонгуулийн өмнө 1 сая төгрөг ч өгсөн шүү, санаж байна.
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Хөндлөгийн уншигч (66.181.178.129)
    Бавуудорж өөрөө өөрийгөө ямар ёс суртахуунтай хүн гэж бодож байна. Өөрийн чинь бичсэнийг уншихад шударга гэж үгэлэрээс илүү атаач юм шиг санагдаж байна
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (188.166.61.85)
    Haynhyarvaa ih nambtai hvn shig haragdsan hewlel medeeleleer zondoo ym bna sain namiin darga bolh bhaa
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.12.69)
    Ard tumen zow songolt hiij Haynhyrwaag gargah bhaa zow zuiliin toloo temtsetsgeey manaihaa
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
    • Зочин
      Ард түмэн сонгохгүй. Зөвхөн их хурлын төлөөлөгчид сонгоно
      2017 оны 11 сарын 16
  • kaay (112.72.12.69)
    amjilt
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Zochin (27.123.214.93)
    Bi Khayankhyarvaa gedeg huniig uneheer sain medeh hunii huvid ene hunii huuhed haana surdag yamar oron suutsand amidardagiig medhiin deedeer mednee, ingej ulaim tsaim gutgej yadiin boldoo
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (185.112.249.197)
    Amjilt husye 3 n ner devshigchiddee
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (172.98.85.24)
    Mongoliin ard tumen ter dundaa MAN-iin gishuud demjigchided ew negdel hmgiin chuhal bgaa tsag uy. Ene uyd hmgn gol n zow songolt hiih n chuhal Haynaa gishuuniig l demjij bn
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (139.162.188.123)
    Hvrelsvh 32iig yaaj oorinho tal bolgosn ym boldoo mongoor l awaa bailgvdee chaawaas
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Ylalt (66.181.161.102)
    Банкны луйварчин, ард олны итгэлийн хулгайч Хүрэлсүхээр толгойлуулсан МАН -ын шинэ, гэхдээ тун удахгүй толгой юутай хээтэйгээ өнхөрөх засгийн газарт орох гэж сэгэнд шунасан цөөврүүд шиг л уралцаж байж нэг хогийн засгийн газар гэгчийг гараж ирэв ээ, энэ хэд хөөрхийс. Хамгийн хөгшин цөөвөр нь тэр Энхтүвшин гэх шүд ч үгүй , шүүс ч үгүй зөнөг. Эднээс горьдох юм юу чүгүй, зөвхөн хэрүүл, бас дахин хэрүүл, задрал, сарнил. МАН –ч Монголоор, монголчуудаар тоглож гүйцлээ дээ. 2020 –д МАН амьсгал хураах есөн шинж нь бүрдлээ дээ.
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Unshigch (188.227.176.190)
    Ene humuusd hoorondoo yalgaagui baih. Gehdee ene hun garchih bolov uu l gej bodoj baina
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Ylalt (66.181.161.102)
    нкны луйварчин, ард олны итгэлийн хулгайч Хүрэлсүхээр толгойлуулсан МАН -ын шинэ, гэхдээ тун удахгүй толгой юутай хээтэйгээ өнхөрөх засгийн газарт орох гэж сэгэнд шунасан цөөврүүд шиг л уралцаж байж нэг хогийн засгийн газар гэгчийг гараж ирэв ээ, энэ хэд хөөрхийс. Хамгийн хөгшин цөөвөр нь тэр Энхтүвшин гэх шүд ч үгүй , шүүс ч үгүй зөнөг. Эднээс горьдох юм юу чүгүй, зөвхөн хэрүүл, бас дахин хэрүүл, задрал, сарнил. МАН –ч Монголоор, монголчуудаар тоглож гүйцлээ дээ. 2020 –д МАН амьсгал хураах есөн шинж нь бүрдлээ дээ.
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.55.183.171)
    Ямар их сандарч байнаа. Намын дарга болох нь гээд баахан баалаад эхэллээ. Зөв хүн гарах тийм буруу зүйл үү. Заавал муу нь гарах ёстой гэж үү
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (138.68.137.69)
    Haynhyarvaag garjuul arai oor boljh bhaa
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Serdorj (185.112.251.68)
    Amjilt! Manai nutagt ooriin tani tus ih baidag shuu!
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • ERDENE BAT (79.137.76.42)
    ODO UYD ali n hudal yriad bgaa ali n unen yriad bgaag mdeh ym alga bljdee hewlel medeelliin sait sonin stguul bugd hudaldagdsan tarhi ugaaagch hereggu zuils
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • haynaa (112.72.12.92)
    like like like haynaa garah ni todorhoi nogoo 2oosoo arai deer tolgoi deer bhdaa ydaj
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Zochin (185.112.251.68)
    Amjilt hsye
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Zochin (66.181.161.102)
    Tgwel 32 33 bolgoj hen huwaasiimbee hvrelsvhshdee.mongoliin turd.ew negdel hergtei baina
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (185.112.251.88)
    Khayanhyarvaa demjij baigaa shuy
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (188.166.180.197)
    Mongoor zoddg hvrelsvhees zvrheere ard tvmenteige baidg haynhyarvaag demjsen deer ym bna
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Zochin (66.181.161.102)
    mongoliin turd hyrwaa.guai shig l shudarga tuushtai hvn heregtei baina
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (185.112.251.88)
    Amjilt husey. Khayankhyarvaa yalah baih.
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Эрдэнэ (112.72.12.92)
    Хүрэлсүх яагаад ингээд намын дарга болох гэж дайраад байгаа юм бэ? Мэдээж цаанаа өөрийн хийсэн булхайгаа дарах эрх мэдлээ ашиглаж өөрийн мафаа улам хүчирхэг болгох л санаатай. Хүрэлсүхт ямар ч улс орон ард түмнээ гсэн сэтгэл байхгүй
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Muu.nowshnuud hvniig ngj bolohgvi.shvv (66.181.161.102)
    Naraa
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • МАН - ЫН ГИШҮҮН (103.212.119.58)
    МАН ДАХЬ МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛИЙН УИХ ДАХЬ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Д. ХАЯНХИРВААГИЙН ХОЁР НҮҮРТЭЙ ЗАЛЬТАЙ НЭГЭН ГЭДГИЙГ ТОВЧХООН ТОДОРХОЙЛЖЭЭ !!!
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
    • Зочин
      Хүрэлсүхүүү??? андуураарай
      2017 оны 11 сарын 16
  • dabaa (66.181.181.69)
    hauan huarbaa muu hun bj bolno, oilgoloo, gehdee ene hohor bol bur hogiin nohor um aa
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
    • gerelmaa
      hurelsuhiig yaj guitshewdeee gue ystoi buzat bulai shdee
      2017 оны 11 сарын 16
  • Зочин (112.72.12.92)
    garna shuu zawalchguu mash ih demjij bga musain hog shaarnudiig zamasaa holduulah heregetee
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • hulaa (112.72.12.92)
    chi shuu
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.161.111)
    Hvrelsvh idej uuj handgv ym bhdaa neree
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Hayankhyarvaa (185.112.251.88)
    Namaig demjsen humuusd bayarlalaa. Adilkhan nettei baih saihan baina.
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.161.111)
    Haynhyarag demjij bna darkhani nastanguudas
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • zolbayr (112.72.12.71)
    Ingeh tusam Hayn ni graad ireeseee
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.161.111)
    Khayankhtarvaa garjh bhoo
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • zozo (202.9.41.188)
    jurmiin nuhruu ingej muuldag bas uuruu jaahan judaggui yu
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Nergui Dorjzutev (37.220.10.250)
    Khayankhyarvaa ni garah boltugai.
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Сүх (112.72.12.69)
    Маргааш бас хэн гэдэг найзад нь мөнгө өгч юу бичүүлэх бол
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (185.112.248.88)
    Ene huniig demjij baigaa humuus her ih baidag yum bol doo, uug ni gaigui ih baidag bol ch, arai gaihgui ajillah bolov uu esvel bas l adilhan yum bolov uu
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Мөнхбаатар (138.197.163.252)
    Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг гэдэг дээ. Хаянхярваа гишүүнээ дэмжинээ
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (185.112.248.88)
    Ene huniig demjij baigaa humuus her ih baidag yum bol doo, uug ni gaigui ih baidag bol ch, arai gaihgui ajillah bolov uu esvel bas l adilhan yum bolov uu
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • лобь лобь (112.72.12.92)
    Та нар болиоч. Энэ гөөлөг чинь шүдээ зууж зодолдох хэрэлдэхээс хэтрэхгүй амьтан. ЕС болсон одоо намынхаа дарга болговол МАН алга болно. Өмнө нэр сольж 2 хуваасан этгээд Наад гөлөг чинь МАН, МАХН-ыг устгах захиалга авч хэрэгжүүлэхийн төлөө шогшиж яваа гөлөг шүү нөхөд минь.
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.229.122.174)
    32-ын бүлэг, 30 гэр бүлийн төлөөлөл ,МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.12.71)
    Хайвал хэзээд гарц байдаг юм. Хүрэлсүх болсон хойно л дарамталж сүрдүүлээ биз энэ хэдийгээ. Яс юман дээрээ эд нар дэмжинэ гэдгээ ил тод илэрхийлсэн ч юм уу даа. Энэ сайт угийн Хүрэлсүхийн гар хөл болсон л нөхдүүд байнадаг.
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Хуягаа (138.197.163.252)
    Ийм юм бичиж байхаа болимоор юм энэ оdоо бас хэний захиалгын бичвэр вэ арd түмэн тэнэг биш шүү
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.12.77)
    Ingej hudlaa unen ni medegdhgui ym yrij muulj bichj bhr buur iimrhuu ym bicmr bga ym bol ydj l unen ym olood bichuulcheecheeee HURELSUHEEEE
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Ene hun ch dee gej bodoj baisan, gehdee hural dee (66.181.161.59)
    Za
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • зочин (202.55.183.171)
    улс төрч заваан юм дөө. ямар ч хүнийг юу ч гээд муулах юм
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • зочин (202.55.183.171)
    хаха хүрэлсүх ингэх тусам өөрөө л муухай харагдана шдээ. тэнэг сдаа
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.12.92)
    Hurelsuhiig bdwol hun shig hun shd
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • зочин (202.55.183.171)
    Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг гэдэг дээ. Хаянхярваа гишүүнээ дэмжинээ
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.55.183.171)
    Угаасаа энэ 76д идэж уугаагүй хүн гэж байхгүй гэхдээ ер нь Хаян ах арай буурь суурьтай хүн
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.12.77)
    Бас хэдэн төгрөгөөр ийм зүйл ярьж байгаа бол
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • ҮНЭН (112.72.12.92)
    Угаасаа л хугиан зангаа тавихгүйдэээ ЖИНХЭНЭ МОНГОЛ ЭР ХҮН ГЭЖ БИТГИЙ ШААГААРАЙДАА БАЛИАР ШАНТААЧЧИН
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.12.69)
    Songuuli bolohoor l gnt gnt hun muulsan humuus gaech irhii omno n hna bsn hun bee hha
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • зочин (202.55.183.171)
    нээрээ л женкогийн технологи байна даа хаха. Хаянхярваа гишүүн ч хүүкт шар ус хуруулж байна даа хаха
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • мөнгөтэй байх сайхан юмөөө (112.72.12.69)
    Мөнгөтэй хүн сайхан юмдааа. Тэгээд л мөнгөөрөө зодоод худлааа юм бичүүлчих юмдөөө.
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • зочин (202.55.183.171)
    Хүүк женкогийн бохир технологийг сайн хэрэглэж байна шүү хаха муу юмаа дүүдээ сайн зааж өгчээ
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • аадр (178.62.239.105)
    Хэтэрхий урт нуршсан юм. Админ залхуураад энэ тэнд байсан үнэн худал л мэдэгдэхгүй зүйлсийг чирээд ирчихсэн юмуудаа. Юугаа ч мэдэхгүй байж хүний нэр төрд халдаж болж байгаа юм уу даа. МАН намыг хуваасан нь Хүрэлсүх хуваасан гэж намын гишүүд нь бүгд л мэдэж байгаа шүүдэ.
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.10.20.34)
    BARAG L UNEN BAIH SHU HAYANHYARVAA TIIMERHUU MEDEELEL SONSOGDDOG
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Завханчууд (203.91.115.41)
    Завханы гэх Ч.Бавуудорж минээ. Хэдэн төгрөгөөр нөхрөө Топор муужгайд худалдчихваа. Бавуудоржтон минь хар муур ажээ.
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Завханчууд (203.91.115.41)
    Завханы гэх Ч.Бавуудорж минээ. Хэдэн төгрөгөөр нөхрөө Топор муужгайд худалдчихваа. Бавуудоржтон минь хар муур ажээ.
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Завханчууд (203.91.115.41)
    Завханы гэх Ч.Бавуудорж минээ. Хэдэн төгрөгөөр нөхрөө Топор муужгайд худалдчихваа. Бавуудоржтон минь хар муур ажээ.
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • batgerel (112.72.12.69)
    Hurelsuh ch arga ydaad iim ym bichuuljdee hoorhii ooriigoo namin darga blj chdhgui gedgiig mdj bgaa l ym bnlaaa
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • зочин (202.55.183.171)
    Хаянхярваа гишүүнээс их л айцгааж байга юмаа даа. их л муулаад байхын
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • vnen ylna (202.9.41.188)
    Bitgii iim baildaa zvgeer l shudarga orsoldochihoj chadahgvi bas negniihee uliig doloogood bh yuma.. ooroo teged ondog shig oogvi amitan uu... ene b Hvrelsvhiin l hiij bgaa ajil bhdaa...
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Ч.Бавуудорж (192.241.243.129)
    Уучлаарай би энэ ил захидалыг бичээгүй шүү. Хэн нэгэн нь ямар нэгэн байдлаар зохиож бичсэн байна. Хэлэх газраа хэлэх болно шүү !!! Хатуу анхааруулъя. Хүний нэр барьж худал зүйл тараахаа боль
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • зочин (202.55.183.171)
    Зохион байгуулалттайгаар муулах муухай харагдах юмаа. Өөрийгөөө ингэж онигоо болгох хэрэг байсан ч юм уу.. .Хүрэлсүх ч жудаггүй эр юм даа
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Ц.ДЭЛГЭРЗАЯА (49.213.19.137)
    Иймэрхүү үнэн худал нь мэдэгдэхгүй зохиосон түүхэнд хэн итгэх вэ дээ? Ямар нэгэн сонгууль болонгуут нөгөө хүнээ газар шигдтэл муулдаг АН-н арга байх шив. Энэ хүн угаасаа МАН-н дарга болно. Хүрэлсүх бол МАН нэртэй АН-н хүн ийм хүнийг даргаараа сонгож байснаас Хаянхярваа хажууд нь хамаагүй дээр. 65-н гишүүнийг одоо Хаянаа хуваасан гэж том тэнэгтэж байх шив дээ. Хүрэлсүх минь хэзээ ингэж хүн амьтан хуурч өөрөө энхийн цагаан тагтаа шиг явах вэ дээ.
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • зочин (202.55.183.171)
    МАНд одоо Хаянхярваагааас өөр хүн байгам уу. үзээд өгий гэсэн ч байхгүй шдээ
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Zol (202.55.183.171)
    Улс орноо хөгжүүлэхийн тулд улс төрчид хичээл зүтгэл гаргаж бодит ажил хийх хэрэгтэй. Хаянхярваа гишүүнд итгэж байна
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • зочин (202.55.183.171)
    Топор ажиллаггаа гэж хэхэ танил тактик байна дөө
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • zochin (202.179.31.42)
    Za yg l uneniig l helj de,sayhan zuragtaar hotod hurgenidee amidardag ged l shaaj bn le de naad ichdeggui bulchirhai chin
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
    • Зочин-д.
      Яг үнэнийг хэлж дээ гэнэ үү. ? Өөрөө бодвол бас хажууд нь хамт байсан юм уу. ? Хамт сурж төгссөн ангийн найзууд , тухайн үед байсан багш ажилчид нь 1979 биш 1980 онд онц дүнтэй төгссөн гэж хэлээд л байгаа. Үнэхээр үнэн юм бол авлигатай тэмцэх газар гэх мэтээс авахуулаад хууль хүчнийхэнд хандаж яагаад шалгуулахгүй байгаа юм. ? Баттулга ерөнхийлөгч , Хүрэлсүх ерөнхий сайд болцон юм чинь уг нь үнэн бол нам дарах л газар байна даа.
      2017 оны 11 сарын 16
  • зочин (202.55.183.171)
    Энэ Хүүк бүр чичрээд дайрчих юмаа. Ичдэггүй мал юмаа. ингээд байхаараа өөрөө л муухай харагдаад бхын
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.55.183.171)
    Таньдаг топор ажиллагаа байна
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.55.183.171)
    Хаян бол харин ч Дарханыг өнгө төрхтэй хот шиг болгосон хүн шүү. Хонгорт хордлого гарсан гэдэг бол шал худлаа.
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Монгол (139.5.218.13)
    Харваас андашгүй ста байна
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • 1 (202.13.5.157)
    hudal hun gutgej dee hayan gedeg huniig balbal zohion baiguulaltai ajil ornoj dee
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Завханы хүн (202.13.5.157)
    Би Завханы хүн. Хаянгийн ангид Бавуудорж гэж хүн байгаагүй. Дарханы намын хороонд ч ийм хүн байхгүй. Зүгээр л худал нэрээр хүн гүтгэж. Энэ Женко, Топор хавийн арга, үнэр байна.
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
    • Үнээн.
      Харин тиймээ гэнэт л нэг ангийх нь анд манд , хамт ажиллаж байсан гээд нөхөр гарж ирчихээд зохиомж бичээд байх юм.
      2017 оны 11 сарын 16
  • Зочин (103.229.121.56)
    Хаян бол хулгайч ш дээ
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
    • Харсан уу ?
      Хулгай хийж байгааг нь харсан юм уу. ?
      2017 оны 11 сарын 16
  • зочин (182.160.38.102)
    энэ хүн хэний даалгавраар ийм зүйл бичиж шившгээ тарьж байгаа юм болдоо манай намд иймэрхүү хүмүүс байгаа нь харамсалтай байна үүнийг бичигч хүмүүсийн дургүйг хүргэж дэмжигчдийг нь улам зоригжуулж байна
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • ангийн хүүхэд (202.131.225.197)
    бавуудорж минь чи одоо даанч дээ. ингэж нэгнээ цусгүй алах гэж байх уу. чи харин муу сурч байсан шүү. хаян онц төгсөөд зөвлөлтөд явсан. чи түүнд дэндүү атаархжээ.
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Nutgiin hun (124.158.112.56)
    Gashuun uneng bichjee
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • zochin (202.9.40.140)
    buuh ezentei, butsah hayagtai argagui l uuriig n sain meddeg hun bichij de, unen bh shu
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
    • Зочин
      Батлалдаа
      2017 оны 11 сарын 16
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнгөрсөн долоо хоногт нийслэлд гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ
    5 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    40 мин
  • Багш, ажилчдын тэтгэмжийн санхүүжилтийг Боловсролын сайдын багцаас гаргаж, цаг тухайд нь бүтэн олгоно
    49 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    1 цаг 9 мин
  • ӨНӨӨДӨР: Байгаль хамгаалагч болон судлаачид “Алт 3” хөтөлбөрийн далд алдааны талаар мэдээлнэ
    1 цаг 11 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 18 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, аадар бороо орно
    1 цаг 22 мин
  • УИХ-ын нэгдсэн чуулган Мягмар, Лхагва гаригт хуралдаж хаврын чуулган /2025.07.09/-нд хаалтаа хийнэ.
    1 цаг 39 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    20 цаг 38 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
    20 цаг 52 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 57 мин
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    Уржигдар 10 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Уржигдар 09 цаг 57 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    Уржигдар 09 цаг 46 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    Уржигдар 09 цаг 38 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    Уржигдар 09 цаг 21 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    Уржигдар 09 цаг 19 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    2025-07-04
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК