УИХ дахь АН-ын бүлэг ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСАУ-д Элчин сайдаар томилох асуудлаар хуралдахаар болсон байна. Учир нь, тус бүлгийн гишүүн Ж.Батзандан Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийхээр 21 гишүүний гарын үсгийг цуглуулж, УИХ-д даргад хүргүүлсэн юм.
Мөн өчигдөр Б.Хурцын томилгооны асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр Л.Болд гишүүнтэй холбогдох мэдээлэл яригдсан юм.
Үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг Б.Хурцын томилгооны асуудлаар байр сууриа нэгтгэхээр болсон аж. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлаар маргааш сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр болсон байна.