УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон холбогдох хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Гэвч АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хуулийг ийм байдалтайгаар хэлэлцэж болохгүй. ОУВС-гийн даалгавраар арилжааны банкуудад шалгалт хийсэн. Үүний үр дүнтэй танилцах хэрэгтэй. Мөн энэ хууль Монгол банктай хамааралтай. Тиймээс өргөн хүрээтэйгээр хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлагатай байна” хэмээсэн байна.