Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр 17.00 цагаас хуралдахаар болжээ. Хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг хэлэлцэх аж.
Уг нь УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх байсан юм. Гэвч Ардчилсан намын бүлэг завсарлага авсан ч бүлгээрээ хуралдсан.
Тиймээс Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Тусгай хяналтын дэд хорооны гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэх юм.