Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга: Монголчууд бид үеийн үед их хааныхаа нэр, сүр дор Монгол гэх нэрийг өргөж явах болно

2017-11-19
0
ЖИРГЭХ

Монголчууд аа, эрхэм зочид оо,

Монгол бидний дундаас төрсөн аугаа суут хүн, Та бидний бахархал омогшлын дээд, эзэн богд Чингис хааны мэлмий гийсний 855 жилийн ой – Монгол бахархлын өдрийн халуун мэндийг та бүхэнд өргөн дэвшүүлье.

Эрдэмтэд, түүхчдийн тогтоосны дагуу Билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний энэ билэгт сайн өдөр хожмын аугаа удирдагч Тэмүжин тэнгэрийн бошгыг илтгэн, баруун гартаа шагайн чинээ нөж атган мэндэлсэн билээ.

 

Олон арван жилийн турш дагуул улсын коммунист, тоталитар дэглэмд нухчуулан байхдаа монголчууд Их хаанаараа омогшин, мэлмий гийсэн өдөрт нь соёрхол өргөх байтугай байгуулсан гавъяаг нь дурсах эрхгүй байлаа. Ердөө таван жилийн өмнөөс л бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болсон юм.

 

Энэ өдөр монгол улсын иргэд төдийгүй дэлхий даяарт тархан суурьшсан монгол угсаатнууд бүгд баярлан бахдаж байгаа. Биднийг Их хааны алдар нэр, суу билэг, сүр сүлд, алд биеэ бус аху Монголоо дээдлэх үзэл нь нэгтгэдэг юм. Монголчууд бид үеийн үед их хааныхаа нэр, сүр дор Монгол гэх нэрийг өргөж явах болно.

 

 

 

Дэлхийн олон нийт ч Чингис богдын суу билгийг хүлээн зөвшөөрдөг юм. Тийм ч учраас Америкийн “Вашингтон пост” сонин 1995 онд дэлхийн “Мянганы хүн”-ээр эзэн Чингис хааныг минь тодруулсан билээ.

 

Чингис хаан бол ертөнцийн явдлыг эрт таньж, амьдралын мөн чанар, утга учрыг энгүүнээр номлодог суу билэгтэн байлаа. Тэрбээр хоосон тансаглал, ихэрхлийг жигшин үздэг, “өчүүхэн ч шунахай ховдоггүй, харин даруу хялбарыг эрхэмлэн, элбэг тансагийг няцааж, арвич жирийн байдлыг дaгах,  ард иргэдээ нялх хүүхэд мэт энхрийлэн, эрдэмтэн мэргэдийг ах дүү шигээ тэтгэн дэмжих, юуг ч хийсэн санаа нэгтэй, харилцан бие биеийг өршөөн асрах сэтгэл түгээмэл” байхыг сурган номлох төдийгүй өөрийн биеэр үлгэрлэн хэрэгжүүлсэн удирдагч байсан. Их хаан атлаа “үхэрчин, адуучин лугаа адил хувцаслаж, ижил хооллодог” ард олныхоо адил энгүүн амьдралыг дээдлэдэг удирдагч байлаа. 855 жилийн өмнө төрсөн хүн гэхэд XXI зууны түгээмэл суртлыг үйл ажиллагаандаа хэвшүүлчихсэн их удирдагч бол дэлхийд цор ганц Чингис хаан байв.

 

Үндэстнийхээ түүх, уламжлалыг сайтар мэддэг их удирдагчийн хувиар Чингис хаан бээр “Санавал манай Шаньюй нарын улсаас хойш мянган жил зуун үе өнгөрөхөд өөр ийм улс байсан удаагүй. Миний тушаал их, үүрэг хүнд болсон учир би засаглалыг тэгшлэн үйлдэхдээ алив зүйлийг дутуудуулвай гэж эмээмүй” хэмээн айлдаж байжээ. Евроазийг дамнасан их гүрний эзэн хааны суурьнаас ингэж хэлж байсан гэдэг түүнийг ёс зүйтэй, өгөөмөр сэтгэлтэй хүн байсныг илтгэдэг. Гэтэл өнөөгийн улс төрчид, төрийн алба хашиж яваа хүмүүсийн олонхи нь ямархуу байдалтай, ямархан сэтгэлтэй байгаа билээ? Төрийн өндөр албан тушаалд очсныгоо ихэд санаж, Үндсэн хуулиар нийтийн өмч болохыг нь зарлан тунхагласан баялгаас хумслан, тансаглалд умбан бялуурч байгаа өчүүхэн сэтгэлт улс төрчдөд тэнгэрийн бошиг буухыг урьдчилан дохиолсон Чингис хааны билэг буй.

 

Төр хэмээгч нь ард түмнээ жаргаахын тулд оршдог болохыг Их хаантан сургаж байлаа. Чингис хаан нэгэнтээ Алтай нурууны орчимд буудаллаж ахуйдаа “Миний мэргэн харваач, цэрэг дайчид маань ойн нарс мэт жигдрэн нүүгэлтээд л, хатад, бэрс, бүсгүйчүүлийн маань хацар сарнай мэт улаа бутраад л байх юм. Миний сэтгэлдээ эрхэмлэж, хатангитан санах нь, эднийхээ аманд амтатныг хүлхүүлж, биеийг нь алтан саат хоргойгоор өвч чимж, эдэндээ харгам сайн аргамаг хөлөглүүлж, эднийгээ усны тунгалагаас ундлуулж, мал сүргийг нь соргог сэрмүүн бэлчээрт идээшлүүлж, их замаар урагшлахад хотол зоны хөлд тээглэж байгаа чөдөр өвс, сөрдгөр үзүүр зэрэг тээртэй бүхнийг арилгаж өгөх болой” хэмээн айлдсан нь Монгол төрийн мөнхийн бодлого юм.

 

Ард иргэд ээ, Монгол бахархлын энэ өдөр та бид эзэн Чингис хааныхаа билэг сургаалыг сэргээн санаж, үйл хэргийг нь үргэлжлүүлэх сэтгэл, сэдлийг олдог байх учиртай. Их хаантан гавъяатныг зүй ёсоор шагнаж, дээдлэх, гэмтэнд зохих шийтгэлийг оноохыг төрийн чухал үүргийн нэг хэмээн үздэг байсан юм. Өнөөдөр уламжлал ёсоор Чингис хааны одонг монгол түмний дундаас тодрон гарсан авъяас билэгтэн, гавъяа зүтгэлтэнд олгох учиртай.

 

Чингис хааны мэлмий гийсний 855 жилийн ойд соёрхол дэвшүүлэх энэ өдөр Монгол улсын олимпийн анхны аварга, анхны олимпийн хошой медальтан “найдвар алдаж үзээгүй” хэмээн олондоо хүндлэгдсэн Найдангийн Түвшинбаярт Чингис хааны одонг гардуулахаар шийдвэрлэлээ. Спортын салбарынхнаас Н.Түвшинбаярт анхлан энэ хүндэт  шагналыг олгож байна. Монголчуудын эв эвдэрч, сэтгэл санаа булингартан, түгшүүр бухимдал буглан байсан хар өдрүүдийг олимпийн анхны аврага төрөн гарсан баярт мэдээ хэрхэн гэрэлтүүлж, эвлэлдүүлэн нэгдүүлж, баясган хөөргөж байсныг монгол түмэн мартах учиргүй. Н.Түвшинбаяр бол нийт монголчуудын эх оронч үзлийг бадрааж, үндэстнээ дээдлэх сэтгэлийг нь оргилуулан бадраасан гавъяатан билээ. Н.Түвшинбаяр нь шаргуу хөдөлмөр зүтгэлийн эзэн төдийгүй ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ чанд ухамсарлаж, хариуцсан ажлаа дээд зэргээр гүйцэтгэхийн жишгийг бодитоор харуулж, амжилтын оргилыг байнга дээшлүүлэн өргөж байхын үнэ цэнийг илтгэн харуулсан сод тамирчин билээ.

 

Найдангийн Түвшинбаярт Чингис хааны одонг гардуулахдаа би төрийн албан хаагчид, улс төрчид, хууль тогтоогчдыг түүн шиг эрхэлсэн ажилдаа гаргуун байж, төр түмнийхээ өмнө гавъяа байгуулах сэдлийг тээж яваасай хэмээн хүсч байгаа юм. Улс төрчид төрийн албан тушаал хашсан он дараалал, эрэмбээрээ бус ард түмнийхээ өмнө хийсэн ажил, байгуулсан гавъяагаараа Их хааны нэрэмжит шагналыг хүртдэг байгаасай хэмээн уриалж байна. Авлигатай тэмцэх үүрэгтэн нь ажлаа хийсэн шиг хийдэг, хууль тогтоох байгууллагад сонгогдсон нь хуулиа боловсруулсан шиг боловсруулж, батласан шиг батладаг, Засгийн газрыг удирдаж байгаа нь Ерөнхий сайд шиг сайд байх нь ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, гүйцээн биелүүлж байгаагийн илрэл юм. Хариуцсан ажлаа хийсэн шиг хийсэн хүнийг түмэн олон гавъяатан хэмээн үнэлдэг агаад тийм хүмүүст Их хааны нэрэмжит шагнал нээлттэй байх нь дамжиггүй.

Монгол бидний үеийн үед дээдлэх шүтээн Эзэн богд Чингис хаан минь, таныхаа суу билэгт бишрэн мөргөе. Таны минь сүр сүлд, хиймор лундаа монгол биднийгээ үргэлж мөнхөд ивээнэ гэдэгт гүнээ итгэж байна.

Монгол улс ашид оршиж, Мөнх тэнгэр биднийг ивээг !

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.9.90.53)
    Дэлхийд нэрээ дуурсгаж яваа мэс засалч мөн ч олон хүний амь аварсан даа. Нэг хүний амийг аварахын төлөө бүтэн 13 цаг нойр хоолгүй зүтгэж байсан гэх мэтийг хэзээ гавьяа гэж үздэг болох бол. Дэлхийд нээгдээгүйг нээж чадсан эрдэмтэн байж л байна. Энэ бүгдийг харах нүд, оюуны чадавх дутаад байна даа. Боловсрол мэдлэг хүнийг үнэлэх чадвар чухал юм. Хөлс хүчээ гаргасан хүн үнэлэгдэлгүй яахав. Гэхдээ хүний алтан амиг аврах гэдэг энэ хоёр даан ч их ялгаатай шүү дээ.
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Soongo (103.229.122.171)
    Ерөнхийлөгч маань ёстой зөв хэлсэн байна шүү, тухайн хийж байгаа ажлаа л хийсэн шиг хийх л хэрэгтэй байна даа, бас хамтарч нэгдмэл хүчээр, төрийн ажил хийж ирсэн хүмүүс бол яг яс юман дээрээ хийсэн шиг хийсэн ажил байхгүй шүү дээ, энэ олон яамдыг удирдаж байсан үе үеийн сайданцарууд өөрсдөө баяжаад л яваад өгнө үү гэхээс, ядахдаа яамныхаа тогтмол хийгдэх засваруудыг ч хийдэггүй шүү дээ, хэзээ ч хийдэггүй, эмнэлэгүүдийн байр савыг хараарай, аврага бол зорьсон юмныхаа оргилд өөрийн хүчээр гарсан залуудаа, гончигдорж юу хийсэн гэж авсан бэ, за өмнөх чингис хаан одон авсан бараг бүх хүнээс л ингэж асуух гээд байна даа, ерөнхийлөгч ганцаараа хүч жаахан сульдах байх, гэхдээ зорилгодоо хүрэх гээд эхний шатыг ч больсон тавьчихаарай, амжилт
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (150.129.143.219)
    Та нарын одоо байж байгаа царайгаар бол юу л бол доо??!!
    2017 оны 11 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    13 цаг 55 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    14 цаг 30 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    14 цаг 39 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    14 цаг 41 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    15 цаг 4 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    15 цаг 20 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    15 цаг 41 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    16 цаг 52 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    17 цаг 11 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    17 цаг 43 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    18 цаг 7 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    18 цаг 18 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    18 цаг 22 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    18 цаг 53 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    18 цаг 56 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    19 цаг 13 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    19 цаг 48 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    21 цаг 13 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    21 цаг 53 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    22 цаг 13 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК