зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тагнуулын хурандаа Д.Цогтбаатар Б.Хурцын талаар юу хэлж байв

2017-11-20
0
ЖИРГЭХ

Одоогоос гурван жилийн өмнө ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатар Улсын Их хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат хандан захидал илгээж байсан билээ. Тэрбээр захидалдаа Б.Хурцын талаар нэлээд дурдсан байдаг. Тагнуулын хурандаа Д.Цогтбаатар Б.Хурцын талаар юу хэлж байв гэдгийг эргэн саная.

 

 

 

Улсын Их хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат танаа

Хүсэлт

2014-05-22 Зуун мод хот    

Хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох тухай

Юуны өмнө Та бүхний цаг заваас хугаслан буйдаа гүнээ хүлцэл өчье.

Донровын Цогтбаатар би 1974 онд хотод төрж МУИС, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Академи, мөн Академийн докторантурыг тус тус төгсөж, 1998 оноос ТЕГ-т ажилтнаас тасаг, хэлтэс. газрын дарга хүртэл бүх ажлыг эрхлэн ажиллаж ирлээ. Энэ хугацаанд тус газрын Сөрөх тагнуулын газрын даргаар хоёр удаа томилогдож ажилласан ба хариуцсан ажилдаа тодорхой амжилт гаргаж Төр, байгууллагын шагналаар олонтаа шагнуулсан ба захиргааны болон бусад зөрчил, гэмт хэрэгт холбогдож байсангүй.

Харамсалтай нь, хувийн өс хонзонгийн улмаас намайг буруутгах зорилго бүхий тодорхой хүний зохион байгуулалттай, хууль бус үйл ажиллагааны улмаас 2013 оны тавдугаар сараас эхлэн өнөөдрийн байдлаар огт үндэслэлгүй 3 эрүүгийн хэрэгт, миний эхнэр мөн л ямар ч хамааралгүй атлаа 1 эрүүгийн хэрэгт холбогдож эдгээр нь өнөөдрийг хүртэл нэг нь ч эцэслэн шийдэгдээгүй байна.

Д.Цогтбаатар би төрийн эрх бүхий байгууллагуудын шалгалтын үйл ажиллагааг хүндэтгэж бүх зүйл хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ гэсэн итгэл үнэмшлээр өнөөг хүргэсэн боловч өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд намайг үндэслэлгүйгээр мөрдөн мөшгөх, гэмт хэрэгт холбогдуулах, цагдан хорих заналхийлэх зэргээр хохироох явдал хэрээс хэтэрсэн тул Та бүхэнд хандаж буйг ойлгож хүлээн авахыг хүсэж байна.

Миний ийнхүү хохирч буй нь эдүгээ АТГ-ын дэд даргаар ажиллаж байгаа Батаа овогтой Хурцын хувийн өс хонзонгийн сэдэлтэйгээр албаны эрх мэдлээ урвуулан ашигласан хууль бус үйл ажиллагааны үр дүн юм.

Миний хувьд Б.Хурцтай ямар нэгэн хувийн өс хонзонгүй ба түүнтэй 2005-2006 онд ТЕГ-т ажиллаж байхдаа түүний зарим хууль бус тушаалыг биелүүлэхээс татгалзсан, зарим зохисгүй үйлдлийг нь илээр шүүмжилдэг байснаас надад дургүйцэх болсон ба хожим нь тэрээр ТЕГ-аас чөлөөлөгдөх болсныгоо миний илээр шүүмжилж, шаардлага тавьж байснаас болсон гэж үзэж намайг үзэн ядаж эхэлсэн нь тодорхой болсон юм.

Би түүний удирдлагад ажиллаж байхдаа дараахь байдлаар санал зөрөлдсөн бөгөөд тухайлбал, . Хурц нь ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын даргаар 2005-2006 онд ажиллаж байхдаа:

-ГЕГ-ын дарга X.Баатарт холбогдох хэргийг шалгах явцад уг хэрэгт шалгагдаж байсан Амгаланбаатар гэгчээс эрүүгийн хэргээс гаргаж өгнө хэмээн 50 сая төгрөг авсныг би эхнээс нь эсэргүүцэж, уг мөнгийг эрүүгийн хэрэгт хавсаргаж прокурорт шилжүүлэх шаардлагыг байнга тавьж байсны улмаас үл ойлголцолд хүрсэн.

-2006 оны 3 сард Б.Хурц нь өөрийн “Сарнайх" хорооллын дэргэд баригдаж байсан ХУД-ийн 12-р хороонд байрлалтай "Сөүл констракшн" (өөр нэртэй байж болох) барилгын компаний барьж буй байрны цахилгааны подстанцийг шатаах, эсвэл дэлбэлэх үүргийг тухайн үед хэлтсийн даргаар ажиллаж байсан В.Нямханд, тасгийн дарга П Бадамгарав бид гуравт өгч ямар учиртайг нь лавлахад:... ТЕГ-ын төсвийг нэмүүлэхийн тулд ямар нэг террорист халдлага болсон мэт байдал бий болгоно, чи Орост төгссөн байж яагаад мэдэхгүй байна вэ? ОХУ-ын ХАБХ дандаа л ийм юм зохион байгуулдаг шүү дээ ... гэж байв. Тухайн үед уг тушаал нь Б.Хурцын бизнесийн өрсөлдөгчөө дарах гэсэн зорилготой нь илт байсан тул би эсэргцэж байсан билээ.

-2005 оны намар Б.Хурцын өгсөн үүргийн дагуу тухайн үед ЭЦГ-ын дарга байсан, эдүгээ БНАСАУ-д суугаа элчин сайд М.Ганболдын гар утсыг чагнахдаа өөр хүний нэрээр тогтоол үйлдэж, хууль бусаар хянаж байсан нь 2006 оны хавар илэрсэн хэрэг гарсан бөгөөд миний хувьд энэ талаар огт мэдээгүй байсан боловч Б.Хурц өөрийн дээрх хууль бус үйл ажиллагааг намайг М.Ганболдод хэлсэн хэмээн үзэж өсөрхөх болсон ;

-Б.Хурц нь тухайн үед удирдлагад нь ажиллаж байсан залууст: ... та нар хоёрын хооронд ганц хоёр сая төгрөг хүмүүсээс авч болохгүй, удахгүй бид нарыг 200 - 300 сая төгрөгөөр гуйдаг болно ; ... удахгүй бид нарыг улстөрчид томилдог биш харин бид тэдний "но"-г цуглуулж байгаад тэднийг удирддаг болно ... зэрэг зохисгүй яриа өгүүлбэрийг нь илээр шүүмжилдэг байсан зэргээс болсон хэрэг юм.
Дээрх байдлаас үүдэн Б Хурц нь Д.Цогтбаатар намайг дараахь байдлаар илт үндэслэлгүйгээр эрүүгийн 3 хэрэгт холбогдуулах ажлыг зохион байгуулаад байна.

1. 2012 оны 12 сард Д.Цогтбаатар надад хандсан иргэн, авлигын гэмт хэргийн шинжтэй 19 өргөдөл, компаний видео танилиуулга бүхий флэш дискийн хамт өгсөн нь а) АТГ-ын харьяалах асуудал ; б) дурьдсан зүйлийг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн зорилгоор ашиглах магадлалтай байсан тул би Б.Хурцад (түүнтэй урьдчилан зөвшилцсөний дагуу дээрхи 2 үндэслэлийг хэлж) өгсөн.

Миний энэ үйлдэл нь НҮБ-ын авлигын эсрэг конвенци, МУ-ын Авлигын эсрэг хууль, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулиудыг удирдлага болгон үүргээ биелүүлж АТГ-ын албан тушаалтанд мэдэгдсэн хууль бсны үйл ажиллагаа атал Б.Хурц нь миний анхааруулж хэлсний дагуу ямар ч арга хэмжээ (5 сар) аваагүйгээр үл барам намайг төрийн нууц материалыг Б.Хурцад задруулсан гэх зохиомол хэрэг (ЭХ-ийн 87.1 дэх зуйл ) үүсгэн шалгах ажлыг УЕП-ын дэргэдэх МБА-ны дарга И.Пүрэвцоггтой хамтран явуулсан.

Уг материал (өргөдөл) нь шинжээчийн 2013 оны 06 сарын 03-ны өдрийн дүгнэлтээр ‘Төрийн нууцад хамаарахгүй" гэсэн боловч одоо болтол эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

Энэ хэргийг шалгах явцад МБА-ны дарга И.Пүрэвцогт нь дуудаж заналхийлэх, мөрдөн байцаагч Тулга нь ТЕГ-т ирж ажилтнуудтай уулзах үедээ ТЕГ-ын нууц мэдээллийн сангийн компьютерийн дэлгэцнээс "маш нууц" мэдээг гар утасны аппаратаар нууцаар авч байгаад баригдсан.

ТЕГ-ын нууц эх сурвалжийг задруулсан гэх мэт хууль бус үйл ажиллагаа олноор гарч, зөвхөн Д.Цогтбаатар намайг яллах талыг баримталж ЭБШХ-ийг явуулах төдийгүй мөрдөн байцаагч Тулгыг Б.Хурц АТГ-т дуудаж уулзан; ... чи Д.Цогтбаатарыг заавал. яаж ийж байгаад эрүүгийи хариуцлагад татуулна шүү... гэж нөлөөлсөн явдал ч гарч байв.

Мөн 2012 оны 12 сард миний сануулж хэлсээр атал (2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд хууль бусаар ашиглагдаж болзошгүйг) ямар ч арга хэмжээ аваагүйгээр үл барам эсрэгээр нь Д.Цогтбаатар намайг Ерөнхийлөгчийн эсрэг үйл ажиллагаа зохион байгуулсан гэх гүтгэлгийг тарааж байсан болно.

-УМБГ-аас намайг 2013 - 06 - 03 нд ЭХ-ийн 148.111 зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж 2 сар цагдан хорьсон. Ингэхдээ ХБНГУ-ын иргэний эхнэр Гантуяагаас их хэмжээний мөнгө залилан авсан хэмээн шалгасан ба шалгах үндэслэл нь: Д.Цогтбаатар намайг эдгээр хүмүүсийг шалгах ажпын хэсэгт орж ажиллаж байсан, Гантуяагийн банкинд хадгалуулсан мөнгийг очиж шалгалаа гэх үндэслэлүүд байв.

Гэтэл эдгээр үйл ажиллагаа явагдаж байх үед уюу 2005 оны эхний хагаст би Монголд байгаагүй, ОХУ-д гэр бүлийн хамт байсан (2004 оны XII сараас 2005 оны VII сарын сүүлч хүртэл), ТЕГ-т тухайн үед дээрх хэргийг шалгах ажлын хэсэг батлагдаж байгаагүй. Гантуяа гэгч нь Д.Цогтбаатар намайг танихгүй, надад ямар нэгэн мөнгө, эд зүйлс залилан мэхлүүлээгүй нь тогтоогдсон боловч энэ хэрэг мөн л одоо хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна.

Энэ хэрэгт намайг буруутгасан дээрх үндэслэлийг бүрдүүлсэн мэдүүлгүүдийг Б.Хурц өгсөн ба түүний мэдүүлгийг үндэслэж 2013 - 06 - 17 нд намайг хорьж мөрдөх хугацааг сунгахын тулд яллаглагчаар татаж байв.

Б Хурц нь намайг энэ хэрэгт сэжиглэгдэн хоригдсоны дараа уг хэрэгт гэрч болох ОХУ-д хамт байсан хүмүүсийг АТГ-т дуудуулах. миний гэр бүлийн гишүүдийг хууль бусаар (уг хэргийг АТГ шалгаагүй) мөрдөн мөшгих, урьдчилан хорих 461-р ангид эргэлт уулзалт, өмгөөлөгчтэй уулзах үед утсан харилцааг хянах зэрэг үйл ажиллагааг ил явуулах болсон.

Энэ хэрэг үүсэхээс 3 сарын өмнө News.mn сайт болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр Д Цогтбаатар миний талаар « Цагдаагийн хурандаа Д.Цогтбаатарт эрүүгийн хэрэг үүсгэжээ» гэсэн гарчигтай огт үндэслэлгуй гүтгэлэг нийтлэгдсэн ба энэ нийтлэлийн News.mn сайтад тавигдсан төлбөрийг АТГ-ын гүйцэтгэх ажлын зардлаас “тусгай ажлын зардал" хэмээн баримт үйлдэж авсан нь тогтоогдсон (баримт бий).

Мөн энэ үед Б.Хурц нь : ... Д.Цогтбаатарыг удахгүй хориулж, хэн ч биш бопгоно .... гэж байсан бол намайг хоригдсоны дараа түүнтэй уулзсан ТЕГ-ын даргад “Би Д.Цогтбаатараас хувийн өсөө авч байхад бүү саад бол. Би түүнд ямар нэг аргаар ял өгүүлнэ... . Д.Цогтбаатар амьд явах эрхгүй хүн ...” зэргээр ил шууд хэлж , олон улсын конвенцууд, МУ-ын үндсэн хуулиар хамгаалсан миний эрхэнд халдан заналхийлж байв. (Б.Хурц нь дээрх хэргийн явцад Гантуяатай харилцаж байсан, Гантуяагийн гэрийн үйлчлэгч нь Б.Хурцын эхнэрээр дамжуулан Б.Хурцтай уулзаж Гантуяад холбогдох хэргийг аргалж өгөхийг гуйж байсан зэрэг энэ хэрэгг намайг сэжигтнээр татахаас илүүтэй Б.Хурцыг сэжиглэх сэжүүр илэрсэн талаар цагдаагийн ажилтнууд ярьсан байдаг юм ).

Миний бие дээрх хэрэгт үндэслэлгүйгээр сэжиглэгдэж 2 сар хоригдсон талаараа УМБГ-т хандахад - таныг Б.Хурц гэх хүний мэдүүлгээр голлон шалгасан, эрүүгийн хэрэгт Б.Хурцын өгсөн мэдүүлэг байгаа тул та хэрэг бүрэн шийдэгдсэний дараа гомдлоо гаргаарай гэж хэлснээр өнөөдрийг хүрэв.

3. Дээрхи 2 хэрэгт би дээр тоочсоноор хилсээр шалгагдаж, өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөхгүй (хэрэгсэхгүй болгох талаар өмгөөлөгч 7 удаа, би 2 удаа хүсэлт гаргасан) хохирсоор атал энэ оны 04-р сарын 04-нд АТГ-аас эрх мэдлээ хэтрүүлсэн (ЭХ -ийн 264.11) гэх хэрэгт шалгах болж мөн өдрөөс Төв аймаг дахь урьдчилан хорих төвд хоригдон өнөөдрийг хүрлээ.

Энэ хэрэг нь ТЕГ-т 2012 онд хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой үндэслэлтэйгээр МУ-ын Эрүүгийн хуулийн 82-р зүйлээр шалгагдсан иргэн Г.Бадамрагчаа, харьяалалгүй этгээд болох өвөр монголын О.Цэнгэл нарын ТЕГ-ын ажилтнуудаас хариугаа авах гэсэн гомдлоос үүссэн бөгөөд энэ хэрэгт би огт хамааралгүй, АТГ-ын үүсгэсэн эрүүгийн хэргийн 264.II зүйл дэх хэрэг нь "хүндэвтэр" хэрэг тул хорьж шалгах үндэслэлгүй атал "оргож болзошгүй" гэх хууль бус үндэслэлээр цагдан хориод байна. Гэтэл миний бие өмнөх 2 хэрэгт таслан сэргийлэх арга хэмжээ хоёр давхардуулан авагдсан, оргон зайлах ямар ч боломжгүй (миний хувьд оргох нь ямар ч утгагүй) хүн билээ.

Харамсалтай нь энэ хэрэг мөн л Б.Хурцын сонирхол, зохион байгуулалтаар эхэлж, мен л урьдийн сценарийн дагуу 1 жилийн өмнөөс интернет болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Д.Цогтбаатар нь О.Цэнгэл нарыг хэлмэгдүүлсэн"" гэх гүтгэлгийг төлбөртэйгээр нийтлүүлж, О.Цэнгэл нарын хэргийг шүүхээр цагаатгуулж, хариуд нь тэднээр намайг гүтгүүлэх байдлаар ажиллагаа явуулж эхлээд байна.

Энэ талаар О.Цэнгэл нар нь 1 жилийн емнөөс шүүхээр орж цагаатгуулахаар хүмүүстэй ‘"тохиролцсон" дараа нь ТЕГ-ын болон прокурорын ажилтнуудыг шийтгүүлнэ, бидний ард Б.Хурц дарга зогсож байгаа хэмээн ярьж явсан нь эдүгээ ийнхүү хэрэгжиж буйд харамсаж байна.

Хэдийгээр үнэмшилгүй мэт санагдаж болох ч Б.Хурц нь зөвхөн намайг буруутгах үүднээс ТЕГ-ын удаан хугацаанд хуулийн дагуу явуулсан ажлын үр дүн болох 2 хэргийг шүүхээр хэрэгсэхгүй болгох, цагаатгах шийдвэрийг гаргуулаад байна.

Энэ нь эх орноосоо урвасан гэх В.Нямханд болон энэхүү О.Цэнгэл нарт холбогдох хэргүүд юм. Эдгээр нь прокурорын хяналтын дор хуулийн дагуу явуулсан. тодорхой баримт нотолгоотой хэргүүд байсныг ийнхүү үлэмж эргэлзээтэйгээр шийдвэрлэсэнд ТЕГ-ын бие бүрэлдэхүун болон тус байгууллагатай далд хэлбэрээр хамтран ажилладаг хүмүүс ихээхэн цочирдож, төрд итгэх итгэл үнэмшилд нь тодорхой хэмжээгээр нөлөөлж буйг дурьдах нь зүйтэй болов уу.

Миний зүгээс хамгийн гайхаж буй нь Д.Цогтбаатар намайг Б.Хурц АТГ-ын дэд дарга болсноосоо хойш бүх төрөл садан, найз нөхдийг минь шалгаж, мөрдөж мөшгөөд ч хууль зөрчсөн явдал байхгүй тул арга мухардахдаа төрийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг хөсөрдүүлэээд ч хамаагүй намайг буруутгахад чиглэж буйд маш их харамсаж байна.

Эдүгээ намайг шалгаж буй хэрэгт 14 хоногоос илүү хугацаагаар хорих нөхцөл бүрдүүлэхийн тулд өвөрлөгч О.Цэнгэлээр ... энэ Д.Цогтбаатар нь 2008 онд намайг аптны уурхайтай байх үед мөнгө нэхсэн хүн мөн шиг байна... гэх гүтгэлгийг гаргуулж хорих хугацааг сунгах зэргээр хуулийг бүдүүлгээр зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна.

Өнөөдрийн байдлаар надад үүсгээд байгаа хэргүүд нь Эрүугийн хуулийн 148.111:149.111; 87.1; 264.11 дахь зүйлүүд байгаа ба эдгээрээс зөөхөн 264.11 заасан "эрх мэдлээ хэтрүүлэх” зүйл нь АТГ-ын харьяалалд бусад нь цагдаа болон бусад байгууллагад харьяалагдах юм.

Гэтэл прокурорын байгууллагаас эдгээр хэргүүдийг бүгдийг нь АТГ-т хууль зөрчин харьяалал тогтоосон нь дээр дурьдсаны адил Б.Хурцын зүгээс хувийн хонзонгоо авах боломжийг бүрдүүлж, миний хувьд өөрт холбогдох хэргүүдийн бодит байдлыг хөндлөнгийн нөлөө, оролцоогүйгээр шийдвэрлүүлэх боломжийг хасч буй хэрэг юм.

Түүнчлэн, 2014 - 04 - 04 нд намайг цагдан хорьсоны дараа миний эхнэр, бага насны 2 хүүхдийг минь олон хоногоор дагаж мөрдөх болсон нь илэрсэн ба энэ нь Б.Хурцын “ амьд явах эрхгүй" гэх заналхийлэл хэрэгжих бодит эрсдэл гэж үзэхэд хүргэж байна.

Олон улсын хэвшиж тогтсон зарчим, хэм хэмжээгээр бол тухайн хэрэгт шалгагдаж буй иргэнээс бусад гэр бүлийн гишүүдийг мөрдөн мөшгих нь бие даасан гэмт хэрэгт тооцогддог. Гэвч энэ хууль бус үйл ажиллагаа нь 2013 оноос өнөөг хүртэл тасралтгүй явагдаж байна.

Мөн миний хуулиар хүлээсэн үүргээ биөлүүлэх явцад шалгагдаж байсан хүмүүсийг турхирч миний болоод ТЕГ-ын ажилтнуудын эсрэг ажиллуулж, тэднийг айлгаж дарамтлах явдал ч хэрээс хэтрэв. Тухайлбал: В.Нямхандыг нууцаар мөрдөн шалгадаг (АТГ-ын) нэгжид томилж, өнгөрсөн хугацаанд зөвхөн намайг мөрддөг албан бус групп байгуулж ажиллуулж ирсэн ба АТГ-ын өмнө шийдвэрлэвэл зохих асар их ажил байхад зөөхөн намайг буруутгах сэжүүр олохын тулд улсын хөрөнгийг үргүй зарцуулж байгаад харамсаж байна.

Дээрхи байдлыг дугнэвэл:
АТГ-ын дэд дарга Б Хурц нь Д.Цогтбаатар надаас хувийн өс хонзонгоо авахын тулд албан тушаал, эрх мэдэл, нөлөөгөө ашиглан жирийн нэгэн гэр бүлийг хэдэн жилээр хууль бусаар мөрдөн мөшгиж, хугацаагүйгээр зохиомол хэрэгт татаж, хорьж, гэм буруу нь тогтоогдоогүй байхад хэвлэл мэдээллээр гүтгэн доромжлох ажлыг төрийн мөнгөөр явуулж, иргэн хүний амьд явах эрхийг эчнээгээр хасч, хууль шүүхээс гадуур урьдчилан ял шийтгэл оногдуулах зэргээр сэтгэл санаа болон бие махбодийн хувьд хохироох явдал хэрээс хэтрээд байна.

Өнөөгийн эрх зүйт нийгэмд Д.Цогтбаатар би хэн нэгэнд таалагддаггүй, эсвэл гомдоосон байсан ч ямар ч хууль зөрчөөгүй тохиолдолд гэмт хэрэгт татагдаж дөрвөн зохиомол эрүүгийн хэрэг) хорьж мөрдүүлэх ёсгүй гэж үзэж байна.

Тэрээр АТГ-ын дэд даргаар томилогдсоноосоо хойш АТГ, ЦЕГ, УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албаны бүхий л хүч хэрэгслийг ашиглаж намайг мөрдөн мөшгиж шалгахад миний хувьд ямар нэг хууль зөрчсөн зүйл илрээгүй байхад яагаад больчихож болдоггүй юм бэ?

Миний хувьд Б.Хурцтай хувийн журмаар учраа ололцох гэж хэдэнтээ оролдсон.
Хүлээсэн үүргээ биелүулсэн албан хаагчдыг хэн ч хамгаалахгүй, Монгол төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж байсан харьяалалгүй этгээдийн өс хонзонг төрийн байгууллага авсаар байх уу.

Та бүхэн Монгол Улсын иргэн Д.Цогтбаатар болон миний эхнэр Ч.Мандах, хоёр хүугийн минь төлөө дараахь арга хэмжээг яаралтай авч өгөхийг хүсч байна.

1. Д.Цогтбаатар миний холбогдоод буй дөрвөн хэрэгт хувийн ашиг сонирхлоор хандаж буй хөндлөнгөөс болон албан тушаал эрх мэдлийн хувьд нөлөөлөх бүрэн боломж магадлалтай АТГ-ын дэд дарга Б.Хурцын эрх хэмжээнээс гадуур, АТГ-аас өөр байгууллагад хуулийн дагуу харьяалуулж бодит байдлыг шударгаар тогтоож шийдвэрлүүлэх боломжоор хангах;

2. Би болоод миний гэр бүлийн гишүүдийн амьд явах эрх, аюулгүй байдалд заналхийлж буй заналхийлэл, хууль бус мөрдөлт мөшгөлтийг зогсоох;

3. Прокурор, шүүхийн байгууллагад хөндлөнгөөс нөлөөлөх, ялангуяа Б.Хурцын хууль бус нөлөөлөл маш их байгааг анхаарч Д.Цогтбаатар намайг хууль бусаар цагдан хорих зэргээр эрх зүйн байдлыг минь дордуулж буй талаар хуулийн дагуу шаардлагатай арга хэмжээг авах (миний бие 2013 онд анх цагдан хоригдсон үеэс дээрх байгууллагын ажилтнуудад хандаж үзэхэд тэд бүгдээрээ хуульд заасан боломж буйг «дээрээс эхэлсэн тул аргагүй» гэдэг үгээр хэлдэг болсон бөгөөд энэ нь улс төрийн ямар нэг нам хүч бус АТГ-ын Б.Хурц гэдэг хүн болох нь нийтэд ил бөгөөд энэ хүний бусдын нэр барьж хуулийн болон бусад байгууллагад нөлөөлөх, дураараа аашлах явдал хэрээс хэтэрч буйг анхаарахыг хүсч байна)

4. Төрийн хөрөнгийг зарцуулан хэвлэл мэдээллээр бусдыг гүтгэх, эрүүгийн онц ноцтой хэрэгт худал мэдүүлэг өгөх байдлаар бусдыг хэрэгт холбогдуулах, гэрч хохирогчдод нөлөөлөх, иргэдийг хууль бусаар тагнах зэрэг АТГ-аас (энэ байгууллага бус Хурц) явуулж буй хууль бус үйл ажиллагааг Авлигын эсрэг хуулийн 26.II зүйлд заасны дагуу ТХДХ -ээс шалгах;

5. ТЕГ-ын хэвийн үйл ажиллагаа, ялангуяа ажилтнуудын сэтгэл зүйд нөлөөлж буй сөрөг үйл ажиллагаа (О.Цэнгэл нарт холбогдох хэргийг шалгах явцад үүсч буй) -г зохистой хэлбэрээр анхаарч арга хэмжээ авах талаар анхаарч өгөхийг хүсье.

Эцэст нь Д.Цогтбаатар би хэн нэгнийг буруутгаж хариуцлага тооцуулах, ямар нэг албан тушаалд дахин томилогдох зэрэг сонирхол огт үгүй бөгөөд зөвхөн гэр бүл хоёр бяцхан хүүхдийнхээ хамт элэг бүтэн, тайван амьдрах боломжийг л хүсч буйг хүлээн авахыг чин сэтгэлээсээ хүсч байна.

Та бүхний ажилд төвөг удаж, саад болсондоо хүлцэл өчиж. хүндэтгэсэн
ХУД-ийн XI хорооны иргэн Д.Цогтбаатар

(Миний бие 2013 оны 10 сард энэ асуудлаар ТХДХ-нд хандаж байсан болно)

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
"Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (54)

  • Зочин (103.26.195.215)
    НҮБ -шалгуулах цаг ирсэн энэ 25 жил АН нам гар хөл болсон ТЕГ .цагдаа шүүх энэ 3 бүгд шалгуулай энэ түүх хуучин гэдгүй харин түүх давтан 2018
    2017 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (72.128.199.205)
    Batzandang demjuj baina. Sain temtsej Mongolin ard tumend tusgaar togtnolig batjuulakhgui bol tusgaar togtnoloo ene khulgaichuudaas bolj aldakhad khurch baina,.Erdenebatig zailuul ene khun tord yamar kheregtei ve! Khurtsin jinkhene khamgaalagch ni Elbegdorjiin dokhuyr khij yavsan khun.
    2017 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (72.128.199.205)
    Batzandg sain khamgaalakh kheregtei. Aluurchin Khurts khun alj mongo olsoor olon juliin ard garsan baina.Tuunii khun alsan too ni khemjeegee aldsan.Burkhan Khurtsig gesgeej ue udmaar ni tuunii khiisen nugeliig Elbergdorjtoi ni toluulekh tsag bolsonig kharuulj baina. Udakhgui buih zuil uneneer denslegdej garna.Ene khun yamar buduuleg deerengui baigaa ni uy ch khiikhees butsakhgui tuunii bardam teneglel ni tuuniig chireed ooriinkh ni ukhsan nukhend ni avaachij shiitgekh bolno.Ene khunees bolj olon khun avulagach bolj oogshson olon khun ch khelmegdeseniig tuukh oguulj baina. Batzandan zorugtoi temtsene shuu. Mongol uls tani tald baigaa. Mongol yalakh bolno.
    2017 оны 11 сарын 23 | Хариулах
  • huurd (182.160.37.229)
    chi ter german hunees ih mungu avsan yum bish uu.kloiberg gedeg german
    2017 оны 11 сарын 22 | Хариулах
  • zochin (112.72.11.113)
    ene hogiin shaariig yaj ulsaa tuluuluulj chadaj bna ene erunhiilugch arai ch de
    2017 оны 11 сарын 22 | Хариулах
  • Zochin (202.9.41.241)
    Iim huniig tomilson tsaashid demjij bgaa hani hamsaatnuudiig ni saiar shalgaj tur zasgaa tseverlemeer yum Yostoi l ICHIG ICHIG boljee
    2017 оны 11 сарын 22 | Хариулах
  • Zochin (202.9.41.241)
    Munkhbayasgalantai yariltssan yriag uzeheg ene hund taghuuliin baiguullagiig udirdah medleg chadvar bolovsrol yos zui bhgui hun shig sanagdlaa.Zugeer l buruu zuild ashiglabaar OHUd ene chigleliin surguulid 1.5 jiliin kurs tugsguud tagnuuliin mergejil ch ugui zugeer neg ichih bulchirhaigui huniig tavichihsan yum bishop.Ene ni 37 onii helmegduuleltiig hiij bgaa met setgegdel turluu Buhel buten ulsiin TEG iin darga ni iim hachim amitan bdag yum bol bid ch ali ert uls bhaa bolison bhaa
    2017 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (205.213.142.240)
    Batzandg sain khamgaalakh kheregtei. Aluurchin Khurts khun alj mongo olsoor olon juliin ard garsan baina.Tuunii khun alsan too ni khemjeegee aldsan.Burkhan Khurtsig gesgeej ue udmaar ni tuunii khiisen nugeliig Elbergdorjtoi ni toluulekh tsag bolsonig kharuulj baina. Udakhgui buih zuil uneneer denslegdej garna.Ene khun yamar buduuleg deerengui baigaa ni uy ch khiikhees butsakhgui tuunii bardam teneglel ni tuuniig chireed ooriinkh ni ukhsan nukhend ni avaachij shiitgekh bolno.Ene khunees bolj olon khun avulagach bolj oogshson olon khun ch khelmegdeseniig tuukh oguulj baina. Batzandan zorugtoi temtsene shuu. Mongol uls tani tald baigaa. Mongol yalakh bolno.
    2017 оны 11 сарын 22 | Хариулах
  • mongolcomment tv 9 (150.129.140.178)
    Mongolcomment 9 энэ хурц дарга ТЕГ газар шалгаж нууц бич.байгаа 2016.11.23.нууц бичлэг байгаа лувайрч монгол улс нэр буруу бодлог АН нам .элбэгдорж сайханбилэг энхболд батуул энэ 4 байгаа ард байгаа ард тумэн хувьсгал хийж шалгаж хэрэгтэй Хурц дарга ТЕГ
    2017 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (72.128.199.205)
    Batzandg sain khamgaalakh kheregtei. Aluurchin Khurts khun alj mongo olsoor olon juliin ard garsan baina.Tuunii khun alsan too ni khemjeegee aldsan.Burkhan Khurtsig gesgeej ue udmaar ni tuunii khiisen nugeliig Elbergdorjtoi ni toluulekh tsag bolsonig kharuulj baina. Udakhgui buih zuil uneneer denslegdej garna.Ene khun yamar buduuleg deerengui baigaa ni uy ch khiikhees butsakhgui tuunii bardam teneglel ni tuuniig chireed ooriinkh ni ukhsan nukhend ni avaachij shiitgekh bolno.Ene khunees bolj olon khun avulagach bolj oogshson olon khun ch khelmegdeseniig tuukh oguulj baina. Batzandan zorugtoi temtsene shuu. Mongol uls tani tald baigaa. Mongol yalakh bolno.
    2017 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (72.128.199.205)
    Tsogtbaatar khelmegdsen baina. Tuuniig butsaaj kheviin amidrald oruulj khokhirson bukh tolboriig Khurtsaas garguulj toluulekh estoi.Unen khezeed yalna.Avulagach khulgaich nar odoo neg ikh khol yavakhgui bugd erguulj tolokh bolno.
    2017 оны 11 сарын 21 | Хариулах
  • zochin (72.128.199.205)
    Battulga eronkhiilogchiig saitar nukhatstai khandaj ene asuudlig shudargaar Tsogtbaatarin tald uneneer shiidej ogno gedegt itgeltei baina. Khurts gedeg khun chini 50 say togrog khakhuulid avch ekhelsen ter tsagaas odoog khurtel khakhuuluar bayjuj khuuliig guuli bolgoj amidarch ursen baina.Tuuniig khamgaalagch khulgaich luivarchin Elgegdorj baisan uchraas ter ooriinkhoo sanasnaaraa duraaraa durguj Mongol toriig uneguiduulj olon luivarchdig oogshuulj yavsan uchraas onoodor Mongol uls orondoo barugdaj ard tumen ni yaduurch baina. Eronkhiilogch tanig ene asuudlig tsegtslej Mongol toriig khulgaich luivarchidaas tseverlej ard tumendee saikhan amidralig avchrakh uilsed Mongolin ard tumen bugd khamtrakh bolno.
    2017 оны 11 сарын 21 | Хариулах
  • Jjj (182.160.3.253)
    Yun huuhed shg ym bichdiin
    2017 оны 11 сарын 21 | Хариулах
  • Мнл (202.21.106.144)
    Ишш!!! үг нь үнэ цэнэгүй, үйл нь буруу хазгай энэ 2 амьтныг турхирч байгаа Батлага ч ёстой л нохой байна даа.
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • баатар (202.131.227.187)
    үнэндээ үнэн намайг тагнуулд ажилладаг байхад л тийм байдаг байсан юм орон нутгийн тагнуулын ажилчид нь хүртэл тийм байгаа.Нэгнийхээ бөгсийг ухсан.Сургуульд нь тйим юм заадаг юм шиг байгаа юм.Ажил хийж байгаагаа халдаг талдаг хэцүү газар даа
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.177.43)
    Хурц гэдэг хог шаарыг зайлуулаач. Боловсрол нь ч тодорхойгүй балиар юмыг арчих хэрэгтэй ш дээ.
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
    • Зочин
      энэ нөхрийг монголын төрөөс зайлуулаач... бурханы өмнө эрлэгийн өмнө буг болж хийсэн үйлийнхээ төлөөсийг үр удмаараа төлөх л болно үүнд итгэ хэн буруутайг бурхан шүүдэг юмаа,,,
      2017 оны 11 сарын 20
  • Noyoduudad surgamj heregtei. (146.198.197.60)
    Shudraga hun helmegdsen ni ontsgui bolhoos harin hogiin ,,no,,toi garuudiig daramtalj bsan ni zugeer yum busuu. Ard tumen duugaraad nohoi hutsaj bgaa met toohgui bolson UT-diig chichignuulsen ni zugeer yum busuu. No-toi humuus tsaashdaa ch busad humuuseer shantajind orj l taaraa.
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (59.153.115.237)
    Ц Элбэгдорж, П Цагаан нарын солонгосын иргэнээс авсан 3 сая доллорын авилгалын хэргийг хаасныхаа төлөө Ц Элбэгдоржоос хүссэн бүхнээ авсан юм бишүү энэ Хурц гэгч этгээд чинь
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (59.153.115.237)
    мөнгийг нь авахын тулд германы иргэнийг орон дотор нь Хурц алсан юм биш үү
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Hurts (202.21.107.12)
    ta nar saihan muurulduj bnaa bi uhchihgui l bol ta nar hezee ch diilehgui ee ha ha .
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Hurts (202.21.107.12)
    ta nar saihan muurulduj bnaa bi uhchihgui l bol ta nar hezee ch diilehgui ee ha ha .
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • zochin (193.138.153.88)
    sayiin garagsan uildel ni hurtciig hen be gedegiig heleed uguluu shdee daraa ni butcaaj shantaajlah gej medeelel tcugluulj baisiim bn shdee uneheer mongoliin tur yalzaran doroitojee ingej bhad zahiin neg muu setguulch huuhen hujaa nariig umuurch niitlel bicheh bol yu ch bish yum daa
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • иргэн (202.9.42.74)
    37 Он байнашдээ бурхан минь зэвүүн новш бншдээ хайран хүмүүсг хэлмэгдүүлсн байнашдээ мангас Дорж юм бишүүү
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (112.72.15.198)
    Ийм аймшигтай юмыг ганц хүн яагаад ч хийж чадахгүй. Дээр нь доор нь олон хүн байгаа. Бүгдийг нь илчилж байж сая жаахан засралыг олно.
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.78)
    Одоо харин Батзандан тууштай тэмцэх хэрэгтэй. Хурцын шүүсийг шахах зоригтой аавын хүүхдүүд байна уу.
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.78)
    угаасаа л Элбэг новшийн хүн.
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (27.123.214.80)
    aa ya ya Hurc GEDEG HUN CHIN AIMAAR TERRORIST YUMAA,HEN ENE HUNIIG TEG iin darga bolgoloo.Elbegee gegch gai ene Hurciig tatsan
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.57.93.82)
    бид бөлдөгдөнө тэгээд тэд нарыг удирдаж амьдарна гарамгай гатнуулч мохоо
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.78)
    Новш гэж. Хурцыг хурдан шалгаж ялыг өгч шоронд нь хий.Юу яасан элчин ...
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.21.107.4)
    Хүн биш мануухай,хөрөнгийн шуналтай чөтгөрүүдийг бид сонгоод байна.Одоогийн ГАЖИГ ТОГТОЛЦОО байхад засаг төр цэвэр ариун болохгүй.Төрийн толгойнууд бүгд адилхан ялзарсан.
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.229.122.22)
    Амилсан чөтгөр байна даа Хурц .
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (139.5.219.109)
    odoo hergee zadlaad dahij shalguulaldaa..
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Цнд (66.181.160.2)
    Өнөөгийн төр засаг нэртэй хэдэн шавхайнаар хутгалдсан юмнууд байгаа цагт. Хурц мэтийн хог шаарнууд байсаар лбайх болно шүү. Даруйхан.зайлуулмаар бн
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.21.112.226)
    Цогтгэрэл гэгч залуу үнэн зүйлийг бичсэн юм шиг байна даа. Бичсэн зүйл нь өнөөдөр биелэлээ олж Хурцын хурц хурц үйлдэл үйл ажиллагаагаар тогтоогдоод байгаа юм биш үү. Пүрэвцогт гэх мэтийн эр эм нь мэдэгдэхгүй нөхдүүд байдаг юм. Захиалгаар хүн хэлмэгдүүлсэн бол давхар хариуцлагыг нь оногдуулмаар юм. Хилийн цэргийн тагнуулын нөхдийг Тагнуулд нэгтгэж улмаар удирдлагуудыг нь хэрэгт холбогдуулж байсан асуудалыг бас эргэн шалгах нь зүйтэй дээ. Хуулийг дагаж мөрдүүлдэг байхад иөр анхаар Хуулийн нэрээр хүн хэлмэгдүүлдэг байж болохгүй шүү. Төр минь
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (122.201.31.166)
    Ийм бэлтгэгдсэн мэргэжлийн тагнуулын ажилтнуудаа байх ёстой алба, ажилд нь тавиачээ.
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Уншигч (202.21.106.139)
    Энэ Цогтбаатар гэдэг хүн чин жинхэнэ мэргэжлийнх нь хүн байна. Хурц бол арай бишээ төгссөн сургууль нтр нь. Муу муухай аргаар хүнийг эрхэндээ оруулдаг юм байна гэж ойлголоо.
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • зочин (66.181.185.182)
    Зоригийн хэргээр хоер гэмгуй хунд ял егуулчихээд хэн нэгэнтэй том наймаа хийсэн байна. Хуульч сайд Нямдорж уунийг илруулэх юм байна.
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.21.106.121)
    Ийм байж бид ардчилсан улс мөн үү. Ардчилсан улсын иргэд мөн үү.
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (27.123.214.94)
    Хурц энхийн цагаан тагтаа биш хогийн хар хэрээ юм бишүү. Баттулгын гарын хүн байж таарах нь дээ.
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
    • Зочин
      элбэг тулга хоёр чинь нэг зоосны хоёр тал шдээ хүмүүс мэдэхгүй л бндаа
      2017 оны 11 сарын 20
    • Зочин
      ЭЛБЭГ новшийн гарын хүн шүү дээ. Элбэг чинь ерөнхийлөгч байхдаа АТГ.ТЕГ. Шүүх.Цагдаа.Прокурорын даргаар дандаа өөрийнхөө хүмүүсийг томилсон байдаг.
      2017 оны 11 сарын 20
    • Зочин
      Баттулгын биш Элбэгдоржийн уяаны нохой гэвэл үнэнд ойртоно байх.
      2017 оны 11 сарын 20
  • Irgen (103.26.194.54)
    MONGOLIIN TAGNUULIINHAN BAIGUULLAGIIN IDEE BEER NI ZAHAASAA DUNGUJ ILERCH EHELLEE.
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Irgen (103.26.194.54)
    MONGOLIIN SADDAM HUSEIN B.A SH DEE ...........
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • иргэн (202.21.106.146)
    Бурхаан энэ хүн чинь яаж ажиллаж амьдраад байнаа.даруй арга хэмжээ авахгүй бол тун аймшигтай хүн байна шдээ.
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • зочин (183.177.100.3)
    төрийн албан хаагч нэрийн дор ажилладаг наад лалар панзчингааа зайлуулаачээ. бараг л зайлахгүй л дээ... яагаад гэвэл монголын төрд эрх мэдэл нь байдаг боловч дийлэхгүй, хурц нь монголынтөрийг хүссэнээрээ дийлээд байгаа юм биш үү. мэдээж хэрэг төрийн дээд түвшинд түүнтэй хамтардаг олон улс төрчид байгаа юм байна даа
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (70.211.11.19)
    Хурц гэгч этгээдэд төр төмөр нүүрээ харуулах цаг ойртсон Юун элчин Баривчилж олон гэм гэмгүй хүмүүсийг гүтгэж хохироосон ялыг нь үүрүүлэх хэрэгтэй Бас бизнесээ булаалгасан хүмүүс гомдлоо гаргаж өргөдөл өгөх хэрэгтэй шүү
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.70.34.115)
    нарантуул, говь шатсан нь хурц хийсэн юм биш үү
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.43.43)
    Hurtsiig shiitgeh tsag ni udahgui biz novshiin er hun
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • зочин (203.91.119.102)
    Ганц хүнийг ингэж давраасан ард түмэн өөрсдийгөө ардчилсан улсын иргэн гэж хэлэх үү
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Bi tand yah gej itgev Elbegee??!!!! (202.179.31.109)
    Elbegee ta uy hiichihsen hun be??!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Bi tand yah gej itgev Elbegee??!!!! (202.179.31.109)
    Elbegee ta uy hiichihsen hun be??!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.70.34.115)
    Цогтбаатар чинь харин хурцыг бодвол жинхэнэ мэргэшсэн тагнуулч байна даа. Хурц гэж нөхрийг шоронд хий юун элчин солиорсон биш. Наг авууштай нь манан арилж байна эхэлж байна, хүрэлсүхэд баярлалаа, 33 ын бүлэгт баярлалаа.
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • иргэн (202.9.43.168)
    Монгол Улсад үнэн шудрага юм байна уу. Ингээд үнэнчээр ажлаа мөрөөрөө хийгээд явсан хүн нь хохироод арга зальтай хуулийг гажуудуулдаг хүн баяжаад л таргалаад л тарвалзаад л байх уу. Зүгээр байгаа хүнийг шоронд хийчихдэг. Юу ч хийгээгүй шахуу хүнийг шагнаад л байдаг. Шагнал ч гэсэн тийм болсон байна. Нэг мэдэхэд л гавъат болгочихдог. Зүгээр л номын дагуу чадлаараа, эцэс төгсгөлгүй өдөр шөнөгүй ажлаад байгаа нь яах ч үгүй ажлаад л байдаг ийм л байна. Бүх юм уруугаа эргэчихсэн юм бишүү.
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • зочин (202.180.216.19)
    Б.Хурцаас айдаг хүн олон. Хэрэв ямар нэг байдлаар Б.Хурц асуудалд орж эхэлбэл айж, ичиж байсан бүгд нэгэн дуугаар Б.Хурцын эсрэг мэдүүлэг өгч эхэлнэ. Ийм цаг мөч харин их ойрхон байх шиг
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.18.49)
    За яахав, ийм зэрлэг балмад этгээд төрийн чухал албанд шургалсан байж, гэтэл түүнийг таслан зогсоох ёстой Прокурор хаана, юу хийж байваа??? Тэр үед хэн Ерөнхий прокурор байлаа??? Энэ хүнийг төрийн албанд ажиллах эрхийг нь бүрмөсөн хасч, нэн даруй эрүү үүсгэн цагдан хорьж мөрдөх хэрэгтэй юм байна даа!!!! Даанч муу амьсгаанууд бүгд нээнтэгтэй байх даа!!!!!
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.229.120.238)
    Жинхэнэ тагнуулын академийг утгаар нь төгссөн хүн
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (124.158.110.60)
    Zorigiin hereg oilgomjtoi bolj baih shig....
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Монгол ялагдсан бололтой (27.123.212.131)
    Монгол орон минь юу л болоод бна даа. Элбэгдорж гэж хүний тэжээсэн нохой сүүлдээ алуурчин ярагчин, хэлмэгдүүлэгч, шүүх прокурор, цагдаа, АТГ, тагнуул гээд бүгдийн өөрийн хүслээр хөдөлгөдөг байжээ. Одоо гэхэд яажийн УИХ-н гишүүд нь хүртэл намайг яачих бол гэсэн шинжтэй Хурцын нүүрийг нь ч харж чадахгүй төрийн ордон дотроон гөлөлзөөд суух нь үнэхээр өрөвдөлтэй эмэгнэлтэй харагдлаа шүү. Их хурлын дарга шүү юм М.Энхболд нь хүртэл таг дуугүй сууж байхын. Ёстой шившиг юм даа энэ Монголын төр!!! Х.Баттулга, У.Хүрэлсүх нар бол бүүр онигоо онигоо. Өмнөөс нь ичиж үхмээр юмаа
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • zochin (202.9.40.212)
    39 ond bnuu gej anduurahaar bnadaa
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.131.225.146)
    Ямар аймаар зууда гар вэ. Хэнээс сурдаг байна. Тэр Халанов гэгчээс л сурдаг байх.
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • m (66.181.178.87)
    iim turtei mongol odoo yahuu odoo hurelsuh battulga 2 oos l goridoj suuna shudarga buhen yalah boltugai
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
    • k
      Монгол орон минь юу л болоод бна даа. Элбэгдорж гэж хүний тэжээсэн нохой сүүлдээ алуурчин ярагчин, хэлмэгдүүлэгч, шүүх прокурор, цагдаа, АТГ, тагнуул гээд бүгдийн өөрийн хүслээр хөдөлгөдөг байжээ. Одоо гэхэд яажийн УИХ-н гишүүд нь хүртэл намайг яачих бол гэсэн шинжтэй Хурцын нүүрийг нь ч харж чадахгүй төрийн ордон дотроон гөлөлзөөд суух нь үнэхээр өрөвдөлтэй эмэгнэлтэй харагдлаа шүү. Их хурлын дарга шүү юм М.Энхболд нь хүртэл таг дуугүй сууж байхын. Ёстой шившиг юм даа энэ Монголын төр!!! Х.Баттулга, У.Хүрэлсүх нар бол бүүр онигоо онигоо. Өмнөөс нь ичиж үхмээр юмаа
      2017 оны 11 сарын 20
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    5 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    21 цаг 45 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    21 цаг 57 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    23 цаг 40 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    23 цаг 40 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    23 цаг 40 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    23 цаг 40 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК