
Ардчилсан Солонгос улсын хоёр тамирчин хүндийн өргөлтийн 56, 62 кг-ийн жинд аваргалж, алтын буухиаг үргэлжлүүлж байна. Олимпийн тус төрөлд хамгийн хүчтэй өрсөлдөгчид нь БНХАУ-ын тамирчид байлаа.
Ардчилсан Солонгос улсын хоёр тамирчин хүндийн өргөлтийн 56, 62 кг-ийн жинд аваргалж, алтын буухиаг үргэлжлүүлж байна. Олимпийн тус төрөлд хамгийн хүчтэй өрсөлдөгчид нь БНХАУ-ын тамирчид байлаа. Гэвч Ардчилсан Солонгосын тамирчин дэлхийн рекордтой тэнцэж, 56 кг-ийн жинд алтан медаль хүртсэн. Ом Юн Чол нь дэлхийд чансаагаараа тавдугаарт бичигддэг бөгөөд өөрийн хувийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Тэрбээр алтан медаль хүртсэнийхээ дараа "Би яаж 168 кг-ийг өргөсөн юм болоо. Агуу удирдагч Ким Чен Ир намайг тэнгэрээс харсан гэдэгт итгэлтэй байна. Мөн мөнхийн удирдагч Ким Чен Унд надад ийм боломж олгосонд баярлаж байна" гэжээ.Харин 62 кг-ийн аваргаар тодроод буй Ардчилсан Солонгос улсын тамирчин Ким Ун Гүк дэлхий Олимпийн 62 кг-ийн дээд амжилтийг шинэчлэн тогтоосноор аварга болсон юм. Ким огцом өргөлтөөр 153 кг-ийг өргөсөн талаар BBC агентлаг мэдээлсэн. Харин түлхэлттэй өргөлтөөр 174 нийт 327 кг-ийг өргөлөө. Ким Ун Гүк нь өдгөө 23 настай залуу тамирчин бөгөөд дэлхийн аваргын мөнгө, алтан медаль хүртэж, Азийн аварга болсон зэрэг сүүлийн хоёр жилд амжилт бүтээлээр дүүрэн байгаа аж. Ийнхүү одоогийн байдлаар Ардчилсан Солонгос улс медалийн чансаагаа нэмэгдүүлэх бүрэн боломжтой байна. Хойд Солонгосчууд цаашид арав гаруй спортын төрөлд хүчтэй өрсөлдөгч болох нь ойлгомжтой.
Э.Индра

















































