Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Эрдэнэбат: Эрх баригчид 60 хүнд үйлчилсэн хуулийг оруулж ирж байна

2017-11-22
0
ЖИРГЭХ

 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнгөрсөн даваа гарагт  /2017.11.20/  хуралдаж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын 21 гишүүний санаачилгаар нийтийн сонсгол явуулах тухай асуудлаар мэдээлэл сонсов. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар өнөөдөр /2017.11.22/  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.

 

 

Д.Эрдэнэбат: 2340 улстөрчийг төрийн албанд хуулийн хүчээр оруулах нь

 

-Аймаг, нийслэлийн хэмжээнд хууль зөрчөөд 60 гаруй ИТХ-ын төлөөлөгч төрийн албан хаагчаар давхар ажиллаж байна-

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Тэгвэл бүлгийн хуралдаанаар хэлэлцээд Төрийн албаны тухай хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуультай хамтатгаж хийх нь зөв гэж үзлээ. Үүнтэй холбоотойгоор ирэх долоо хоногт салбарын эрдэмтэн, судлаачид, хуульчид, УИХ-ын гишүүдтэй хамтарч хэлэлцүүлэг зохион байгуулах боллоо.

 

Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Эрх баригчид аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 3.1 хүртэл хувь нь төрийн албанд, төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж болно гэсэн заалтыг энэ хуульд нэмж оруулахаар хуулийн төсөл санаачлан оруулж ирсэн. Энэ заалт нь өөрөө Монгол Улсын Үндсэн хуулийн дөрөв, Төрийн албаны тухай хуулийн 14, Сонгуулийн тухай хуулийн тав, Улс төрийн намуудын тухай хуулийн дөрөв, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 заалт гээд нийтдээ 39 заалтыг ноцтой зөрчсөн заалт орж байгаад дүгнэлт хийх хэрэгтэй гэж үзсэн. ИТХ-ын төлөөлөгчид улстөрийн нам эвслээс төлөөлөн тухайн орон нутагтаа сонгогддог бөгөөд тус орон нутагтаа өөрийн нам эвслээ төлөөлөн хамгийн ихээр улстөрийн үйл ажиллагаанд оролцдог. Төрийн албан хаагч гэдэг бол мэрит зарчимтай улс төрөөс ангид байх ёстой. Тиймээс энэ хуулийн заалт үндсэн агуулгын том зөрчлийг агуулж байна" гэлээ. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар нийт 7240 ИТХ-ын төлөөлөгчдийн 3.1 хувийг нь төрийн захиргаанд оруулж ажиллуулна гэвэл 2340 улстөрчийг төрийн албанд хуулийн хүчээр оруулах гэж байна. Энэ нь төрийн албыг улстөржүүлэх хамгийн том шийдэл рүү алхаж байгаа. Өнөөдрийн байдлаар зөвхөн аймаг, нийслэлийн хэмжээнд хууль зөрчөөд 60 гаруй ИТХ-ын төлөөлөгч төрийн албан хаагчаар давхар ажиллаж байна. Тиймээс зөвхөн 60 хүнд үйлчилсэн хуулийг эрх баригчид санаачилж оруулж ирж байна гэдэг нь хариуцлагагүй үйлдэл гэдгийг тэрбээр онцолж байлаа.

 

Банкны бизнесийн үйл ажиллагаанд төрөөс хэт оролцох гэсэн оролдлого хийж байна гэв

 

Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон ноцтой дутагдал байгаа. Тиймээс ч сайн нягтлах шаардлагатай гэдэг үүднээс Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Банкны тухай хууль дээр зээлийн хүүгийн дээд хязгаарлалтыг Монголбанк тогтооно гэсэн нь зах зээлийн зарчмаас ухраад, банкны бизнесийн үйл ажиллагаанд төрөөс хэт оролцох гэсэн оролдлого байна гэж бид харж байгаа. Мөн энэ хуульд тодорхойгүй нэр томьёо маш олон орж ирсэн. Энэ хууль чинь өөрөө Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал биш байна. Нийт хуулийн 50 гаруй хувьд өөрчлөлт орж байгаа учир Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга гэж үзэж байгаа. Ер нь банк, санхүүгийн эрх зүйн орчныг зайлшгүй шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаа бол ОУВС-ийн шинжээчдийн дүгнэлтийг эцсийн байдлаар харах хэрэгтэй. Монголын нийт 13 банканд хийсэн шалгалтын үр дүнг сонссоны дараа банк санхүүгийн системд ямар гажуудал байна гэдэг мэдээллийг аваад, дараа нь эрх зүйн шинэчлэлээ багцлан хийх нь зөв. Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль, Банкны тухай хууль Өнөөдрийн УИХ дээр хэлцэгдэж байгаа. Сая Засгийн газраас Төв банкны тухай хуулийг өргөн барьсан учир банк санхүүтэй холбоотой гурван хууль байна. Тиймээс эдгээр гурван хуулийг хэлэлцэх эсэхийг нь шийдчихээд, нэгдсэн ажлын хэсэг байгуулаад, монголын банк санхүүгийн асуудлыг цогц байдлаар эдгээр хуулийн хоорондын үйлчлэл зэргийг зөв хэмжээнд нь оруулах хэрэгтэй.

 

З.Нарантуяа: Монголбанкнаас мөнгөний бодлогын шууд захиргаадсан хэм хэмжээнүүдийг гаргаад байна

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Банк санхүүгийн салбарыг сайжруулах, зээлийн хүүг бууруулах, банкны үйлчилгээг хүртээмжтэй болгох чиглэлээр банкны багц хуулийн төслийг оруулж ирж эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байгаа. Гэхдээ анхаарах хэрэгтэй олон асуудал байна. Тухайлбал, Банкны тухай хууль дээр гурван зүйл дээр маш анхааралтай байхгүй бол өнөөдөр эдийн засгийн салбарт үүргээ тодорхой хэмжээгээр гүйцэтгээд явж байгаа банкны салбарыг доголдуулах нөхцөл байдал руу түлхэх эрсдэлтэй байна. Банкны зээлийн хүүг тогтоох тухай асуудлыг оруулж ирэх шаардлага байхгүй. Учир нь мөнгөний бодлогыг үндсэн чиглэлийг батлахдаа зээлийн хүүг бууруулах цогц арга хэмжээг агуулсан стратегийг Монголбанк боловсруулж, батлуулж хэрэгжүүлэх үүрэг болгосон. Тиймээс цаг хугацааны хувьд зээлийн хүүг тогтоох тухай энэ заалтыг оруулж ирж байгаа нь буруу. Түүнчлэн ОУВС-аас бүх банкууд дээр шалгалт оруулж байгаа. Энэхүү ажиллагааны эцсийн  үр дүнд үзээгүй байгаа хирнээ Монголбанк Ерөнхийлөгч энэ сарын 30-нд бүх банкуудын дүрмийн санг 100 тэрбумаар нэмэгдүүлэх шийдвэр гаргачихсан байна. Энэ шийдвэрийнхээ дагуу ирэх арванхоёрдугаар сарын 01-ний дотор өөрийн хөрөнгийг 100 тэрбум болгох эх үүсвэрээ ол, төлөвлөгөө боловсруулж ир гэсэн захиргааны шинж чанартай шаардлага өгсөн байна. Ер нь Монголбанкнаас мөнгөний бодлогын буюу зах зээлийн арга хэрэгсэл зарчмуудыг хэрэглэхийн оронд шууд захиргаадсан хэм хэмжээнүүдийг гаргаад байна. Энэ нь банкны системд ашиг тус авчрах, сөрөг үр нөлөө үзүүлэх эсэх тал дээр олон талаас нь бодож, дүгнэх шаардлагатай байна. Манай улсын банкнуудын хувьд үндсэн төлбөр тооцоо гүйцэтгэх чадвар сайн байгаа. Тиймээс өнөөдөр дампуурах банк байхгүй. Харин энэ олон талбар нь тодорхойгүй битүүлэг арга хэмжээний үр дүнд иргэд харилцагчид банканд итгэх итгэл нь буурч болзошгүй байна. Тиймээс би энэ үгийг ард иргэддээ хандаж хэлж байгаа юм. Хэдийгээр ОУВС-ийн шаардлага байгаа ч банкнуудын өөрийн хөрөнгийн дүнг нийтэд зарлах тухай яриа Монголбанканд явж байгаа. Монголбанкны Ерөнхийлөгч мэргэжлийн хүний хувьд банкнуудын өөрийн хөрөнгийн дутагдлын талаар мэдээллийг олон нийтэд ил тод зарлахгүй байх гэж найдаж байна.

 

Ж.Батзандан:Эрх баригч намын бүлэг нийтийн сонсголыг дэмжих байх

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын 21 гишүүний санаачлагаар нийтийн сонсгол явуулах тухай асуудлаар бүлгийн гишүүд ярилцаад, сонсгол явуулах нь зөв гэж үзсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Б.Хурцтай холбоотой олон өргөдөл, гомдол УИХ дээр байгаа. Тиймээс нийтийн сонсголоор оруулж, өргөдөл, гомдол гаргасан хүмүүсийн үгийг сонсох ёстой. УИХ ч өөрийн байр сууриа тодорхой болгох ёстой гэдэг зорилгоор нийтийн сонсгол зохион байгуулах санал гаргасан. Энэ асуудлыг Ардчилсан намын бүлэг хэлэлцээд, бүлгийн гишүүд нийтийн сонсгол хийх нь зөв гэж дэмжсэн. Эрх баригч намын бүлэгт дэмжих байх гэж итгэж байна" гэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Бат (43.250.126.130)
    Хэрүүлч Эрдэнэбат чи өмнө засаглаж байхдаа хэрэгтэй юм юу хийсэн бэ Дан хэрүүл уруул хий явна
    2017 оны 11 сарын 22 | Хариулах
    • Зочин
      Пялдага дууггуйл бай
      2017 оны 11 сарын 22
  • Энхбаяр (202.179.10.10)
    ГАА-ийн Хөх-Морьт сумд Сургуулийн захирал, тамгын газрийн дарга, Хурлын нарийн бичигээр тавигдсан хүмүүс бүгд сумын хурлын төлөөлөгч байгаа нь хууль зөржич байна
    2017 оны 11 сарын 22 | Хариулах
  • зөв монгол (103.9.90.130)
    танай намын баттулга чинь бүх иргэдийн өрийг бүр тэглэнэ гээ биз дээ. наад нарантуяа авгай чинь баттулгын сонгуулийн сурталчилгаанд маш идэвхтэй явж өр тэглүүлэх юм яриад явж байсан авгай. одоо 100 өөрийнхөө хэлсэн үгнээс буцаах юм ерөөсөө ойлгохгүй байна.
    2017 оны 11 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    12 цаг 43 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    13 цаг 18 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    13 цаг 27 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    13 цаг 29 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    13 цаг 52 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    14 цаг 8 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    14 цаг 30 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    15 цаг 40 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    15 цаг 59 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    16 цаг 31 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    16 цаг 55 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    17 цаг 6 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    17 цаг 10 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    17 цаг 41 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    17 цаг 45 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    18 цаг 1 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    18 цаг 36 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    20 цаг 1 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    20 цаг 41 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    21 цаг 1 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК