МАН-ын XXVIII Их хурал Соёлын төв өргөөнд өчигдөр гурав дахь өдрөө хуралдлаа. Гурав дахь өдрийн хурал 16.00 цагт эхэлж Бага хурлын 369 гишүүний нэрийг хэлэлцсэн байна.
Мөн МАН-ын “Хичээн эрмэлзэх зүйл”, мөрийн хөтөлбөр, Их хурлаас гарах уриалга, дүрмийн өөрчлөлт, МАН-ын дарга асан М.Энхболдын улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн тайлан илтгэлийг Их хурлын төлөөлөгчдийн саналаар баталгаажуулжээ.