УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв.
Байгалийн давтагдашгүй хүчин зүйлийн улмаас энэ жил ургац алдаж, хэрэгцээт хүнсний буудайн 40 хүрэхгүй хувийг дотоодоос хураан авчээ. Иймд 2017-2018 оны өвөлжилт, хаваржилтад бэлтгэхэд шаардагдах малын тэжээл, өвс, 225 мянган тонн, 10 мянган тонн үрийн буудайг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас шаардлага үүсчээ. Уг хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжсэн юм. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
Дараагаар нь Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс Д.Цогтбаатар нар чөлөөлөгдсөн. Уг хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Оюунхорол нарыг оруулах саналыг гишүүд дэмжин батлав.
Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.