Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболд: Утаа, оффшор хоёр номер нэг асуудал болоод байна

2017-11-23
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “ОФФШОР БҮСЭД БАЙРШСАН МӨНГӨН ХӨРӨНГИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ  БОЛОМЖУУД” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг болж байна.

Сургалт, хэлэлцүүлгийн үеэр Оффшор бүс ашиглан татвараас зайлсхийх, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор АНУ-ын Массачусетс мужийн Зүүн хойд их сургуулийн Криминалоги ба эрүүгийн гэмт хэрэг, эрүүгийн хуулийн профессор Никос Пассас “Санхүүгийн гэмт хэргийн эсрэг Олон улсын стандартууд ба  тэдгээрийн Монгол дахь нөлөө”, Швейцарийн Авилга ба зохион байгуулалттай гэмт хэргийн ажиглагч байгууллагын ерөнхийлөгч, доктор Николас Жианнакопулос “Оффшор хөрөнгө ба Монголын эдийн засагт түүнийг буцаан авчрах боломжууд” сэдвээр тус тус лекц уншиж байгаа юм.

 

 

Уг сургалт, хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд үг хэллээ.

 

Тэрээр хэлсэн үгэндээ:

“Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Өнөөдрийн семинарт гадаад, дотоодын зочид, энэ сургалт, хэлэлцүүлгийн сэдэвт ажил нь хамаарах цагдаа, татвар, Сангийн яам зэрэг бүх төрийн байгууллагын төлөөллийг уриад байна.

 

 Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн “Зохион байгуулалттай гэмт хэргийн ажиглагч” төвийн Ерөнхийлөгч, доктор, ноён Николас Женакопоулус болон АНУ-ын Массачусетсийн Их Сургуулийн Эрүүгийн гэмт хэрэг, эрүүгийн шүүхийн профессор ноён Никос Пассас та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье.

 

Мөн энэ хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн ҮАБЗ-ийн Ажлын алба, Шүүх, прокурорын байгууллага, АТГ, ЦЕГ, Татварын ерөнхий газар, ТЕГ, Санхүүгийн зохицуулах хороо, УИХ дахь Оффшорын эсрэг бүлгийн гишүүд болон иргэний нийгмийн төлөөллийн байгууллагуудад талархал илэрхийлье.

 

Өнөөдөр өглөө салхигүй, утаа ихтэй байна. Утаа, оффшор хоёр ямар холбоотой юм бэ гэж та бүхэн гайхаж байж магадгүй. Холбоотойгоор барахгүй, номер нэг асуудал болоод байгаа. Бид өнөөдөр энд оффшорт нуугдсан Монголын баялгийн мөнгийг оруулж ирэх сургалт явуулахаар цугларсан. Манай төрийн байгууллагууд энэ ажлаа хийж чадахгүй байгаа учраас та бүхэнд хичээл заалгахаар энэ талаар ажилладаг, олон улсад нэртэй хүмүүсийг урьж авч ирсэн.

 

Монголын байгалийн баялгийг зарсныг тооцоод үзвэл Улаанбаатарын утааг хэд дахин бууруулахаар мөнгө байна. Хэдэн триллион төгрөг байна. Хэдэн зуун тэрбум ам.доллараар яригдах мөнгө байгаа. Харамсалтай нь энэ мөнгө Монголын эдийн засагт орж ирж эргэлдэхгүй, оффшор бүсэд байршаад байгаа учраас түүнийг олж ирэх үүргийг Монгол Улсын Ерөнхийлөгч сонгуулийн дараа сая миний нэрийг нь дурдсан энэ олон байгууллагад үүрэг болгосон. Тэд Ерөнхийлөгчид юу гэж хэлсэн бэ гэхээр манайд энэ талын мэдлэг, үүнийг оруулж ирэх чадвар байхгүй байна гэсэн.

 

Одоо тэгвэл гадаад орнууд оффшороос авах ёстой татвараа яаж авч байгаа, байрших ёстой газар нь мөнгөө байршуулж байгаа талаар сургалт явуулна. Үүний дараа ажлаа хийх хэрэгтэй. Янз бүрийн шалтаг тоочихгүй байх гэж бодож байна.  

 

Одоо та бүхэнд Монгол орны тухай хамгийн товч танилцуулга өгье.  Монгол Улс байгалийн баялгаараа дэлхийд нэлээд дээгүүрт орно. “Ernst&Youmg”  санхүүгийн компаниас нөөцөөрөө хамгийн их байгаа Монголын 15-хан эрдэс баялгийн түүхий эдэд саяхан аудит хийж үзсэн. Түүгээр Монголд 306 тэрбум ам.долларын зэс, 128 тэрбум тонн нүүрс, 62 тэрбум ам.долларын алт, 30 тэрбум ам.доллараар үнэлэгдэх төмрийн хүдэртэй. Тэрчлэн фосфор 28, цайр 16, уран 4,1, мөнгө 2 тэрбум ам.доллар гэхчлэн үргэлжилнэ. Нийт  нөөцийг олон улсын судлаач, эдийн засагчид  дунджаар 1,3 их наяд ам.доллар хэмээн үнэлжээ. Одоогоор Монгол оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд,  8000 шахам илрэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдээгүй олон баялаг хөрсөн дор байна. Энэ баялаг сүүлийн 20-30 жил эргэлтэд оржээ. Өнөөдөр Монголын экспортын 94 хувийг уул уурхай дангаар эзэлж байна.   Гэтэл 3 сая хүний 40 хувь нь ядууралтай байна.

 

Хэрэв бид ийм их баялаг экспортлосон юм бол Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1-д заасны дагуу энэ баялаг нийт ард түмэнд хүртээлтэй байх ёстой юм. 30 гэр бүл гэдэг нэр томъёо ингэж гарч ирсэн.

 

Эдийн засаг өсч байгаа нь үнэн. 2000 оноос хойш манай улсын төсөв 10 дахин нэмэгдсэн. 10 хувиар биш. Гэтэл яагаад ядуурлын түвшин өсөөд байна гэсэн асуудал байгаа юм. Энэ бүхний хариулт бол  Монголын байгалийн баялгийн мөнгө Монгол Улсдаа орж ирэхгүй байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Үүнийг сонгуулийн үеэр Ерөнхийлөгчид сонгогчид хэлж өгсөн. Үндсэн хуулийн 6.1-д заасны дагуу энэ баялаг бидний өмч юм байна гэдгийг хэлж өгсөн. Яахаараа А4 цаасны хэмжээтэй лицензээр үүнийг 30 гэр бүл өөртөө авч хэрэглэдэг юм бэ. Ядаж мөнгийг нь оруулж ирээч ээ гэдэг хүсэлт тавьсан.

 

Ерөнхийлөгчийг Монголын ард түмний олонхи нь сонгосон. Одоо энэ мөнгийг оруулж ирнэ ээ, төрийн байгууллагууд аа.

 

Дотооддоо хийж байгаа ажлаа бас товчхон дурдая.

 

УИХ-аас Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр баталж, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай  зэрэг бие даасан хуулиудыг баталж, Эрүүгийн болон Иргэний хууль, Татварын тухай хуулиудад албан тушаалын гэмт хэрэг, татварын гэмт хэрэг, үндэслэлгүй хөрөнгөжихөөс урьдчилан сэргийлэх заалт оруулж, хэрэв ингэж хөрөнгөжсөн бол хөрөнгийг хурааж авдаг заалтыг Эрүүгийн хуульд оруулсан.

 

Энэ төрлийн гэмт хэрэгт хариуцлага тооцох тодорхой заалтуудыг оруулахын хамт  Авлигын эсрэг НҮБ-ын конвенц болон шаардлагатай бусад олон улсын гэрээнд нэгдэн орж авлигын эсрэг эрхзүйн тогтолцоогоо бүрдүүлж чадсан.  Харамсалтай нь “цагаан захтнуудын” гэмт хэргийн илрүүлэлт хангалтгүй байна. Энэ дүгнэлтийг би нэг биш, нэлээд хэдэн удаа хэллээ.

 

Монголын ард түмэн бодитой үр дүн шаардсаар байна.

 

Хууль эрхзүйн орчны ийм өргөн бололцоо байсаар байтал “цагаан захтны” гэмт хэргийн илрүүлэлт хангалтгүй байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх үүрэгтэй төрийн байгууллагын чадавхи сул байгаатай холбоотой. Авлигатай тэмцэх байгууллагууд албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх,  дотоодын болон олон улсын эрхзүйн боломжийг ашиглах чадавхи суулгах, авлигатай тэмцэх олон улсын сүлжээтэй харилцаа холбоо тогтоож, үйл ажиллагаага уялдуулах, иргэд, олон нийтийн байгууллагын хяналтыг нэмэгдүүлэхийн тулд олон улсын мэргэшсэн шинжээч, судлаачдын үнэтэй зөвлөгөө, практик туршлагыг солилцохоор ноён Николас Женокопоулус, ноён Никос Пассас нарыг урьж ирүүллээ. Онолоо та нар мэднэ.

 

Оффшорын дансны эздийг сүүлийн хоёр жилд гурав дахь удаагаа зарлалаа. Түүнээс өмнө бид оффшор данстай хүмүүсийнхээ нэрийг мэддэггүй байсан. Одоо бол хэн гэдэг гишүүн, хэн гэдэг сайд, хэн гэдэг бизнесмэн хаана данстай байгааг мэдсэн. Дансан дотор нь хэд байгааг мэдэхгүй байгаа. Энэ ажилд практик ажил хийдэг Николас Женокопоулус, Никос Пассас нар зөвлөгөө өгнө.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү бодитой санал, санаачилга, тасралтгүй идэвхтэй үйл ажиллагаа Монгол Улс дахь авлигыг таслан зогсоох, оффшор бүсэд нуугдсан Монголын ард түмний баялгийн нэгээхэн хэсгийг буцааж авчрахад томоохон хувь нэмэр болно хэмээн найдаж байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын  газраас хуулийн байгууллагуудын хийж байгаа ажилд байнга анхаарал тавьж, үр дүнг нэхэмжилнэ шүү.  

 

Өнөөдрийн сургалт- хэлэлцүүлгийн ажилд амжилт хүсье.

Бодитой үр дүн гарна гэж найдаж байна. Төрийн байгууллагын төлөөлөл та бүхэн яаж ажилладаг, юуг нь сурвал үр дүнтэй байх вэ гэдгээ ний нуугүй яриарай.

 

Анхааал тавьсанд баярлалаа” гэлээ.    

Сургалт, хэлэлцүүлэг өнөөдөр 14.30 цагаас үргэлжилнэ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • иргэн (122.201.23.66)
    Цэвэрлэх байгууламж хамаагүй өмхийрөөд л байх уу?
    2017 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (59.153.87.201)
    Офщорын оруулж ирэх ажил эхнээсээ эхэлж байна даа Үүнийг ард түмэн чинь хүлээж байсан гэдэгтээ итгэлтэй байна үнэхээр сүүлийн жилд монголд орж ирсэн уул уурхайн баялаг гадагшаа гарсан үүнийг оруулж ирэх нь үнэхээр зөв дөө Энхболдод амжилт хүсий Зөв зүйл хийж байгаа нэгнээ ялангуяа хөрөнгөө харамлаж байгаа улсуудын дайралт их л байх байхдаа энэ бол хэцүү ажил хэлээд хийчихдэг ажил ч биш Гэхдээ ард түмэн бүгдийг ойлгодог болсон доо Амжилт хүсий Бидний МОНГОЛЫН заяа их шүү
    2017 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.31.64)
    ene gulgur nuhur elbegdorjoos ylgaa uy bnaa
    2017 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.31.64)
    ene gulgur nuhur elbegdorjoos ylgaa uy bnaa
    2017 оны 11 сарын 24 | Хариулах
  • Soongo (122.201.24.192)
    Яг хувь хүний хувьд чинь хийе гэвэл хангалттай боломж бололцоо байсан шүү, гарт баригдаж, нүдэнд үзэгдэхээр иргэдийнхээ төлөө юу ч хийгээгүй байж одоо ингээд том том яриад байхаар доромжлоод байгаа юм шиг санагдаад байдаг, женко ямар бодолтой байгаа юм бол, бараг өөрөө чимээгүй л байсан нь дээр байлгүй дээ, та нарын худлаа гошгоруулсан үгэнд итгэж байхаа болиод удаж байна, бололцоо нь байгаад наад индэр дээрээс чинь ярьвал захын хүн та нараас илүү цэцэрхэж чадахаар болсон шүү, гоё ярих муухай харагддаг болсон, зөв юм хийвэл харин хүлээж аюах чадвартай болсон шүү ард түмэн
    2017 оны 11 сарын 24 | Хариулах
  • зочин (77.136.43.194)
    зи минь УИХ дарга байхдаа хийхгүй яасан.. хов хутгаж... хор найруулж байхдаа бодох байж дээ... чи ... одоо бүү жүжиглээд бай...
    2017 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (139.5.218.23)
    Энэ хүн ерөнхиылөгчийн үүршийг гүйцэтгээд байх юм, ичиж үхээсэй!!
    2017 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.57.94.247)
    Ta nar id, uu duurch... HAMGIIN GOL NI hurteh ERHTEI mongol hun burt hurteehiig ni hurteegeed, ene uls ornoo uls shig uls bailgaj, ard olnoo bayalagtai ornii irged shig irged bailgaadah l daa. Orgui hoosonoos ard irgedee bayajuul, jargaa geed bgaa yum baihgui sh dee. Tegeed deer ni 3-HAN SAYA huniig shuu dee. Saihan, tansag, jargaltai ornii uls turch bna gedeg ta nuhdud ch gesen taatai, hundtei hereg bna biz dee?!
    2017 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.212.119.197)
    Ehleed eronhiilogch ta mongoo oruulaad ir tegbel busad ni dagaj magad
    2017 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (27.123.214.92)
    Зи чи юу хийсэн болоод галзуураад байна. Ард түмэн чамайг сонгоогүй шүү нохойн баасаа. Ховны хутгуур хорчин писка минь. Хурцад төмсөгдүүлчихсэн чинь худлаа юу. Эрдэнтийн 49 хувийг Зи чи Хурцтай хамтарч зохион байгуулаа биз дээ. Хувьчилж аваад улсын төсөвт жилд 264-300тэрбум төгрөг төвлөрүүлдэг саалийн үнээг маань 20 тэрбум болгож завшсан чинь та нарын гавъяа.Та нарын Эрдэнэтээс хулгайлсан 240 тэрбум төгрөгөөр утааг бууруулж, эмч багш нарын цалинг нэмэх бололцоо байсан юм байна хулгайч нараа.
    2017 оны 11 сарын 23 | Хариулах
    • Зочин
      ЧИ яасан хуцдаг голог вэ . АЯТАЙХАН байгаарай
      2017 оны 11 сарын 23
  • Зочин (117.136.3.99)
    Авилга, гэмт хэрэг, албан тушаалын наймаа, шантаажны үүр уурхай болсон Хурц гэдэг хүнийг элчин болгоно гээд сууж байгаа МУ-ын ерөнхийлөгч түүний багийнханы юунд нь итгэхэв дээ. З.Энхболд ч ялгаагүй Хурцад төмсөгөө бяц атгуулчихаад л Хурцыг элчин болгох гээд зүтгэж байгаа. Новш юм аа.
    2017 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (117.136.3.99)
    Авилга, гэмт хэрэг, албан тушаалын наймаа, шантаажны үүр уурхай болсон Хурц гэдэг хүнийг элчин болгоно гээд сууж байгаа МУ-ын ерөнхийлөгч түүний багийнханы юунд нь итгэхэв дээ. З.Энхболд ч ялгаагүй Хурцад төмсөгөө бяц атгуулчихаад л Хурцыг элчин болгох гээд зүтгэж байгаа. Новш юм аа.
    2017 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (117.136.3.99)
    Авилга, гэмт хэрэг, албан тушаалын наймаа, шантаажны үүр уурхай болсон Хурц гэдэг хүнийг элчин болгоно гээд сууж байгаа МУ-ын ерөнхийлөгч түүний багийнханы юунд нь итгэхэв дээ. З.Энхболд ч ялгаагүй Хурцад төмсөгөө бяц атгуулчихаад л Хурцыг элчин болгох гээд зүтгэж байгаа. Новш юм аа.
    2017 оны 11 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    12 цаг 40 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    13 цаг 15 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    13 цаг 24 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    13 цаг 26 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    13 цаг 49 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    14 цаг 5 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    14 цаг 27 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    15 цаг 37 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    15 цаг 56 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    16 цаг 28 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    16 цаг 52 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    17 цаг 3 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    17 цаг 7 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    17 цаг 38 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    17 цаг 42 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    17 цаг 58 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    18 цаг 33 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    19 цаг 58 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    20 цаг 38 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    20 цаг 58 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК