УИХ-ын гишүүн О.Баасанхүү Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.Пүрэвлхагвыг шалгуулахаар АТГ-т хандлаа.
Тэрбээр П.Пүрэвлхагвыг хувийн эрх ашигтаа үйлчилж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 6-р хуралдаанаар ашиг сонирхлын зөрчил бүхий тогтоол гаргаж, архи согтууруулах ундааг хавтгайруулан борлуулах онцгой бүрэн эрхийг нэр бүхий компаниудад олгосон хэмээн үзжээ.
Уг асуудлыг хуулийн хүрээнд судлан үзэж, ашиг сонирхлын зөрчил бүхий тухайн хуралдааны тогтоолыг хүчингүй болгон, буруутай этгээдэд хариуцлага тооцож хариу мэдэгдэхийг АТГ-аас хүслээ. Харин хуулийн хугацаанд зохих арга хэмжээг аваагүй тохиолдолд дараа дараагийн шатны арга хэмжээ авахаа мэдэгдэв.
Сэтгэгдэл (3)