МАН-ын анхдугаар бага хурал өчигдөр Тусгаар тогтнолын ордонд болж өндөрлөлөө. Хурлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нараа сонгосон юм.
МАН-ын дарга У.Хүрэлсүх дүрмийн дагуу Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг улируулан сонгохоор МАН-ын дарга нэр дэвшүүлсэн бол заалнаас Б.Баярмагнайг нэр дэвшүүллээ.
Улмаар санал хураалтын дүнгээр Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Бага хурлын гишүүдийн 74.5 хувийн саналаар Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогджээ.
Сэтгэгдэл (6)