Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны 09 дүгээр сарын 04-07-ны өдрүүдэд Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтад оролцож, ОХУ-д ажлын айлчлал хийсэн дүнг хэлэлцжээ. Улмаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болсон байна.
Мөн Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд П.Пеллегрини энэ сарын сүүлээр манай улсад айлчилна. Айлчлалын үеэр монголын талаас баримтлах удирдамжийг тус хуралдаанаар зөвшөөрлөө.
Хоёр улсын Шадар сайд албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Мөн Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулж, бизнес форум зохиохоор төлөвлөөд байна.