ИЗНН-ын Улс төрийн зөвлөл арваннэгдүгээр сарын 20-нд хуралдаж, Үндэсний хорооны хурлаа зарлахаар болжээ. Учир нь тус намын дарга С.Оюун ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.
Тэрээр Дэлхийн усны байгууллагын даргаар томилогдсон учраас намын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэнэ. Үндэсний хорооны хурлаа тус намынхан ирэх оны нэгдүгээр сарын 27-нд зарлан хуралдуулах төлөвлөөд байгаа юм.
Энэ хурлаар намынхаа Их хурлыг хуралдуулах эсэхээ шийдэх гэнэ. УИХ-ын гишүүн асан С.Оюун 2000 оноос хойш ИЗНН-ын даргаар тасралтгүй 17 жил ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл (4)