Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хүргүүллээ

2017-11-27
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь хөнөөсөн, тарчлаан зовоосон, балмад хэрцгий аллагын гэмт этгээдүүдэд цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид өнөөдөр албан бичгээр хүргүүллээ.

 

 

Уг албан бичигт “Хүчирхийллийн гэмт хэрэг, тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл  үйлдэж, тэднийг бэлгийн дур хүслээ хангах хэрэгсэл болгож байгаа нь нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал болоод байна.

 

Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн, хүчирхийллийн улмаас амь насаа алдсан зэрэг олон нийтийг цочроосон онц ноцтой гэмт хэргүүд сүүлийн үед олноор гарах болсон нь нийгмийг цочроож, олон нийтийг айдаст автуулах боллоо.

 

Хүний эрхийн Үндэсний комиссоос гаргасан тайлан мэдээнд тусгагдсаныг судалж үзэхэд 1 нас 4 сартай хүүхдийг ч хүртэл хүчирхийлсэн байх ба судалгаагаар өнгөрсөн онд  2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Түүнчлэн 12-17 насны 1613 эх төрсөн, 20 хүртэлх насны 1668 эх үр хөндүүлсэн байгаагийн цаана хүсээгүй жирэмслэлт, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн асуудал нуугдаж байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой юм.

 

Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах, жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ялын дээд хэмжээ цаазаар авах ялыг оногдуулж, хатуу цээрлүүлж байх саналыг олон нийтийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан олноор  ирүүлж, цаазаар авах ялыг сэргээхийг шаардах боллоо.

 

Хэдийгээр цаазаар авах ял нь хүмүүнлэг бус гэгдэж байгаа ч хөл дээрээ ч бат зогсож амжаагүй, хөхнөөсөө ч гараагүй нялх хүүхдийг хүчирхийлж байгаа нь Монгол хүний зан заншил хийгээд соёлт хүн төрөлхтөний ёсонд харшлах онц ноцтой, харгис хэрцгий, жигшүүрт үйлдэл юм.

 

Монгол Улсын иргэдийн ухамсар, ёс суртахуун, хүн хүнээ дээдлэх соёл, зан заншлыг үгүйсгэсэн жигшүүрт гэмт үйлдлүүд улам бүр нэмэгдэж байгаа нь манай улс цаазаар авах ялыг халах цаг хараахан болоогүй байсныг илтгэж байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан.

 

Үүний хүрээнд бид цөөхөн хүн амаа айх аюулгүй, амар тайван орчинд амьдруулахын тулд, нийгмийн шударга ёсыг хангах үүднээс цаазын ялыг дахин сэргээх ёстой гэсэн иргэдийн зүгээс ирүүлж байгаа санал хүсэлтийг анхааралдаа аван, даруй шийдвэрлэх нь зүйтэй юм.

 

Өнөөдрийн байдлаар дэлхийн 58 улсад цаазын ял хэрэглэгдэж байгаа бөгөөд бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт хүлээлгэх хуулийн хариуцлага нилээд чанга байна. Тухайлбал:

 

-ОХУ-ын Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар 14 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндвэл 12-20 жил, 131.4-т урьд өмнө нь бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт холбогдож байсан этгээд дахин ийм төрлийн гэмт хэрэг үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулдаг байна.

 

-БНСУ-ын Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлд: Бага насны хүүхдийг хүчиндсэний улмаас нас барсан  бол гэмт этгээдэд цаазаар авах эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэдэг байна. 

 

-БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 236 дугаар зүйлд зааснаар бага насны хүүхдийг хүчиндсэн, бэлгийн харьцаанд орсон байвал 10-аас дээш жил хорих эсвэл бүх насаар нь хорих, цаазаар авах ял оногдуулдаг байна.

 

-Түүнчлэн дэлхийн зарим улсуудад ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд “Химийн аргаар хөнгөлөх” ял эдлүүлж байна. Франц, Швейцарь, Польш,  ХБНГУ-д тухайн этгээд өөрөө зөвшөөрөхгүй бол шоронд ялаа эдэлдэг байна.

 

Монгол Улсын хувьд Үндсэн хуулиараа цаазын ялыг хэрэглэх бүрэн боломжтой боловч салбар хуулиараа хязгаарлаж хаасан байгаа нь учир дутагдалтай юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан байдаг.

 

Хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалагддаг тул цаазаар авах ялыг Эрүүгийн хуульд тусгах эсэхийг Улсын Их Хурал шийдвэрлэх бүрэн эрхтэй. Улсын Их Хурлаас Эрүүгийн хуульд зөвхөн энэ төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг тусгахаар шийдвэрлэсэн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэсэн заалтын дагуу нэгдэн орсон конвенцийг мөрдөхгүй болно. Тиймээс эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколоос гарах ажлыг хуулийн дагуу Засгийн газар эхлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. 

 

Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 7-д заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн бодлого болон гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудлыг хариуцдаг тул Та эрх хэмжээнийхээ хүрээнд Хууль тогтоомжийн хуульд заасан журмын дагуу дээр дурдсан асуудлаар холбогдох хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх асуудлыг зохион байгуулж ажиллахыг хүсье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга” гэжээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (124.158.111.6)
    Энэ нийгмийг ийм болгосон АРДЧИЛАГЧ гэж хашгирдаг нөхдүүдтэй хариуцлага тооцох хэрэгтэй.
    2017 оны 11 сарын 28 | Хариулах
  • Хэ хэ (202.72.245.203)
    ЦУСАН ӨШӨӨ АВАЛТ ХИЙЖ ШАВИАГАА ХАНГАХ ЮМ БИЗ ДЭЭ ТЭРНЭЭС ӨӨРӨӨР ГЭМТ ХЭРГИЙН ТООГ БАГАСГАХГҮЙ ДЭЭ ЭНЭ Ч БИШ ЭЭ ЦААД ЭЗДИЙГ НЬ ГЭДЭГТЭЙ АДИЛХАН ХЭРЭГ ШҮҮ НИЙГМИЙГ ИЙМ БОЛГОСОН ДАРГАНЦАРУУДЫГ Л ЦААЗАЛДАГГҮЙ ЮМ ГЭХЭД ЗААЗАЛДАХ БАЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
    2017 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (126.234.38.163)
    Zob shuuu malnuudad yag tohirno
    2017 оны 11 сарын 27 | Хариулах
  • kh (103.57.94.143)
    tsaaziin yal bsan ni deer gej bodoj bn yagaad gevel ene humuusiin hargis hiigeed munhag uildeliig huuliar l barina
    2017 оны 11 сарын 27 | Хариулах
  • Цнд (66.181.160.106)
    Мөнгөө офшорт нуусан татвараас зайласхийсэн хулгайчуудад чгэсэн цааз үйлчлэх нь зүйтэй санагдаж бн Тэд бол эх орноосоо урвагчид
    2017 оны 11 сарын 27 | Хариулах
  • Ррр (27.123.214.94)
    Дэмжиж байна.
    2017 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.178.85)
    Энэ 2 үгийг холбоо үг болгож бичих гэхээр үнэндээ болж өгөхгүй их муухай эвгүй харагдах юм -хүүхэд хүчиндэх -ийм зүйл байж болохгүй учраас энэ 2 үгээр холбоо үг болгох ч аргагүй
    2017 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.178.85)
    Энэ 2 үгийг холбоо үг болгож бичих гэхээр үнэндээ болж өгөхгүй их муухай эвгүй харагдах юм -хүүхэд хүчиндэх -ийм зүйл байж болохгүй учраас энэ 2 үгээр холбоо үг болгох ч аргагүй
    2017 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зөв зав (66.181.178.85)
    Орост хэдэн жилийн өмнө хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлсэн гэмт хэрэгтнийг цааклах хуультөй болсон санагдаж бна . Ер нь улс орнуудад хамгийн хүнд ялтай гэмт хэргүүдийн нэг нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл хүүхдийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэрэг байдаг . Монголд энэ чиглэлээр цаазын ялыг сэргээхэд буруудахгүй . Сүүлийн жилүүдэд хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдэгчид олширсон харгис гэмт хэрэг болоод бна
    2017 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зөв зав (66.181.178.85)
    Орост хэдэн жилийн өмнө хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлсэн гэмт хэрэгтнийг цааклах хуультөй болсон санагдаж бна . Ер нь улс орнуудад хамгийн хүнд ялтай гэмт хэргүүдийн нэг нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл хүүхдийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэрэг байдаг . Монголд энэ чиглэлээр цаазын ялыг сэргээхэд буруудахгүй . Сүүлийн жилүүдэд хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдэгчид олширсон харгис гэмт хэрэг болоод бна
    2017 оны 11 сарын 27 | Хариулах
  • sain sain (66.181.183.174)
    demjij bn
    2017 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.179.31.6)
    Хэрцгийгээр олонхүний амь насыг бүрэлгэхэд бас оногдуулвал яасан юм бэ.
    2017 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (217.172.229.74)
    Hulgaich battulgyg hamgo I turuund tzazlah kkkkk
    2017 оны 11 сарын 27 | Хариулах
  • зочин (202.9.42.80)
    Зөв.маш зөв.өнөөдөр Энэтхэгт хүүхэд хүчиндсэн 12 хүнийг цаазаар авсан гэж уншлаа.хохирогч нь хүүхэд шүүдээ.хэрвээ алахгүй бол цусан өшөө авч тэрийг нь нөгөө мудакууд нь ойлгохгүй ял өгч нтр.энэ ялыг сэргээ.бүүр болохгүй бол зөвхөн бага насны хүүхэд хүчирхийлсэн,алсан этгээдэд оногдуул.Нямка нэг юм бодох байх.нийгмийн шаардлага шүүдээ
    2017 оны 11 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    22 цаг 50 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    22 цаг 58 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК