УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагт зарлагдсан ч ирц бүрдээгүйн улмаас хойшилжээ.
Тус хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай холбогдох асуудлаар томилгооны сонсгол хийх тухай Ж.Батзандан нарын 21 гишүүний хүсэлтийг хэлэлцэх байсан юм.
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилуулах хүсэлт УИХ-д орж ирэх үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын 21 гишүүн томилгооны сонсгол зохион байгуулах хүсэлтийг энэ сарын 15-нд УИХ-ын даргад гаргасан билээ.
УИХ сонсгол хийх хүсэлтийг 14 хоногийн дотор шийдвэрлэх хуультай байдаг аж.
Сэтгэгдэл (2)