Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Чинзориг: Халамжийн тэтгэврийг амьжиргааны баталгаажих түвшинтэй уялдуулах ёстой

2017-11-28
0
ЖИРГЭХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооны удирдлагуудыг хүлээж авч уулзлаа. Тэд сайдтай биечлэн уулзаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар баримтлах бодлого, үйл ажиллагааны  чиглэлээр болон харааны бэрхшээлтэй иргэдэд тулгарч буй асуудлуудыг шийдэх арга замын талаар санал солилцож дэмжлэг хүсэхээр ирснээ танилцуулсан.

9000 гаруй гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн Хараагүйчүүдийн үндэсний холбоо дэргэдээ үйлдвэрлэл явуулах замаар хүмүүсийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж тэр хэрээр амьдралд нь тус нэмэр болдог. Төрөөс үйлдвэрлэлийг нь дэмжсэний үр дүнд 2012 онд 2,0 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байсан ч сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийнх нь гол чиглэл монгол гэрийн борлуулалт муудаж, эргэлтийн хөрөнгөгүйн улмаас үйлдвэрлэлээ хэвийн явуулах боломжгүй болж эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломж хомсдсоныг сайдад учирлаж байв. Монгол гэрийн үйлдвэрлэл ашиг муутай болсон тул чиглэлийг нь өөрчлөх арга хайж ариун цэврийн цаасны жижиг үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа гэнэ. Мөн цаасан дугтуйны үйлдвэр, оёдлын цех, “Вест массаж”-ны сүлжээгээр л бага зэргийн орлого олж байгаа аж. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтад төр дэмжлэг үзүүлдэг байхад анхаарч өгөөч гэдэг саналыг тавьсан юм. Буцалтгүй тусламж гэхээсээ илүү бага хүүтэй, урт хугацаатай хөнгөлөлтэй зээлд хамрагдаж чадвал эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд төр засагт дарамт үүсгэхгүйгээр үйл ажиллагаагаа явуулаад байх боломж бий гэсэн. 


Хараагүй хүмүүсийн дийлэнх нь халамжлуулагч байхыг хүсдэггүй бөгөөд өөрсдийн боломж бололцоо бүрийг ашиглан ажиллаж хөдөлмөрлөхийг хүсдэг ч харамсалтай нь ажлын байр олддоггүй тухай ярьсан Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалтын төвийн захирал З.Болдсайхан “Таны 2015 онд Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа Хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэд МСҮТ байгуулж, сургалт явуулах зөвшөөрлийг нь өгсний ачаар олон хүн мэргэжилтэй болж буйд манайхан баяртай байдаг” хэмээсэн. 


Хараагүйчүүдийн үндэсний холбооны  ерөнхийлөгч Д.Гэрэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар гаргаж байгаа шийдвэрийн талаарх мэдээллийг цаг алдалгүй авч байх хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд ингэж чадвал өөрсдийнхөө эрх ашгийн төлөө саналаа төрийн бодлогод тусгуулахад дөхөмтэй байна хэмээн үзэж буй аж.


Тэдний тавьсан бас нэг санал нь хараагүй хүмүүсийн хамгийн наад захын хэрэгцээ болсон туслах хэрэгслийн жишиг үнийг шинэчлэн тогтоож зах зээлд ойртуулж өгөх байлаа. Ирэх оноос туслах хэрэгслийг тендергүйгээр нийлүүлэх болсноор үнэ болон чанарын хувьд сөрөг тал гарч болохыг тус холбооныхон ярьсан. Харааны бэрхшээлтэй иргэдийн дийлэнх нь халамжийн тэтгэврээр амьдардаг тул тэтгэврийг дор хаяж 40 хувиар нэмэгдүүлэх хэрэгтэйг ч хэлсэн. 


С.Чинзориг сайд тэдний саналыг нэг бүрчлэн сонсоод ойрын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар авах зарим арга хэмжээний талаарх мэдээллийг хуваалцлаа. ХНХЯ-наас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран боловсруулсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний хөтөлбөрийг Засгийн газраар хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа. Халамжийн тэтгэврийн хэмжээг амьжиргааны баталгаажих түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж байх ёстой гэдэг байр суурийг УИХ-ын гишүүнийхээ хувьд парламентад байнга илэрхийлж ирсэн. Сайд болоод ч энэ байр сууриа өөрчлөөгүй гэдгээ С.Чинзориг сайд тэдэнд дуулгасан. Тиймээс энэ чиглэлийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг ойрын хугацаанд хийнэ гэлээ. Мөн бүтээгдэхүүн борлуулах, зээлийн суваг нээх зэрэг асуудлыг шийдэх гарцыг олж шийдвэрлэх үүргийг холбогдох газар, хэлтсийн дарга нарт өглөө. 


БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барих хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолбор, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвд шаардлагатай гүүрэн гарцны газрын асуудлыг шийдвэрлүүлэх, МҮХАҮТ, МАОЭНХ-той хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах гэж байгаа зэрэг олон мэдээллийг сайд өгсөн бөгөөд энэ бүхнийг хийхэд иргэдийн өөрсдийнх нь оролцоо чухал гэдгийг онцолсон юм.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    12 цаг 44 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    13 цаг 19 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    13 цаг 27 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    13 цаг 30 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    13 цаг 53 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    14 цаг 9 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    14 цаг 30 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    15 цаг 41 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    15 цаг 59 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    16 цаг 31 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    16 цаг 56 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    17 цаг 7 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    17 цаг 11 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    17 цаг 42 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    17 цаг 45 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    18 цаг 2 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    18 цаг 37 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    20 цаг 2 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    20 цаг 42 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    21 цаг 2 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК