Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга: Дэлхийн хамгийн баян мөртлөө хамгийн ядуу улс боллоо

2017-11-30
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өчигдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.

 

Нээлттэй хэлэлцүүлэгт Шинжлэх ухааны Академи, Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний 36 байгууллагын нийт 100 гаруй эрдэмтэд оролцож илтгэл сонсож, байр сууриа илэрхийлэв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг нээлттэй хэлэлцүүлэгт оролцож үг хэлсэн юм.

 

Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт оролцож байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш 5 сар болох гэж байна. Энэ хугацаанд салбар салбарын төлөөлөлтэй уулзалтууд хийж байгаа юм.

 

Энэ удаа эрдэмтэн та нарынхаа дуу хоолойг сонсож, цаашид хийх ажлаа ярилцъя гэсэн юм. Академич С.Нарангэрэл сая хэллээ. Монгол Улс хүчтэй, зохион байгуулалттай байх үедээ дандаа эрдэмтдийнхээ үгийг сонсож байсан гэлээ.

 

Өнөөдөр улс орны байдлын талаар босоод ярьцгаахад сайн сайхан зүйл ярихгүй байх. Гадаад өр 26-30 тэрбум ам.долларт хүрлээ. Гэтэл бид гурван саяулахнаа. Газрын болон бусад баялаг өдөр шөнөгүй Монгол Улсын хилээр гарч байна. Энэ мөнгө хаашаа орж байна вэ? Үүн дээр ямар судалгаа байдаг вэ? Байхгүй.

 

Боловсролын салбарынхантай уулзлаа. Боловсролын салбар хаашаа яваад байна вэ? Хэний боловсрол юм бэ? Монгол хүний онцлогийг боловсролын салбарт тусгах уу, үгүй юү? Мэдэх хүн байдаггүй.

 

Батлан хамгаалах салбар хаана явна вэ? Батлан хамгаалах салбарын бодлого ямар байх вэ? Яагаад цэргийн албыг нэг жил болгосон бэ? Яагаад оюутан цэрэгтэй болгосон бэ? Бас л байхгүй.

 

УИХ өнөөдөр мөнгө төлөөд ороод ирдэг бизнесийн, уулзалтын том салбар болсон. Мөнгөтэй л бол УИХ-ын гишүүн болдог. Мөнгөтэй л бол сайд болдог.  Энэ мөнгө хаанаас орж ирж байгаа вэ? Энэ мөнгө уул уурхайгаас ордог, Үндсэн хуулийн 6.1-д заасан “Монгол Улсын газрын дорх баялаг болон бусад зүйл ард түмний өмч байна” гэсэн заалт өнөөдөр лиценз нэрээр хэдхэн гэр бүлийн өмч болсон.

 

Энэ мөнгө эргээд улс төр рүү орж ирээд УИХ, Засгийн газрыг бужигнуулдаг болсон. Намууд дотор тэд өөрсдийн хүмүүсээ суулгаад бодлого хэрэгжүүлдэг болсон. Би яагаад ингэж зоригтой яриад байна вэ гэвэл өнөөдөр УИХ, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүдийн үр дүнд өнөөгийн энэ нөхцөл байдалд хүрсэн гэж ойлгож байгаа. Гаргаж байгаа шийдвэрүүд хэнд ашигтай очиж байна вэ, хэнд ашиггүй байна вэ гэдгийг өнөөдөр бид хэлэлцэж ярих ёстой юм. Үүн дээр эрдэмтэн, мэргэдийнхээ үгийг сонсоё гэсэн юм. Өнөөдөр хуучирсан арга барилаар яримааргүй байгаа юм. Зоригтой гарч ирээд, зоригтой үг хэлдэг болооч гэж эрдэмтдээсээ хүсмээр байна. Эрдэмтэн, мэргэдээ сонсдог болохын тулд та бүхний нэгдэл хэрэгтэй байгаа юм.

 

Нийт 2017 онд 32,8 тэрбум төгрөг шинжлэх ухаан, технологийн салбарын төсөвт суусан байна. Үүний зарлага 2017 онд яаж гарсан бэ? Ямар үр дүн гарсан бэ гэсэн дүгнэлт хиймээр байгаа юм. 2018 онд ямар төсөв хийж, юунд зарцуулах гэж байгаа вэ?

 

Анагаах ухаан, байгалийн ухаан, нийгмийн ухаан, техникийн ухаан, хөдөө аж ахуйн салбар гээд 5-6 том салбар байна. Энэ дотроос хамгийн их хоцрогдсон салбар бол хүн судлалын ухаан байхгүй болсон. Хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан байхгүй болсон. Энэ салбарын эрдэмтдийн дуу хоолойг би л лав сонсолгүй удлаа. Яагаад энэ салбарууд алга болов гэдэг дээр дүгнэлт яримаар байна. 2017 онд 32,8 тэрбум төгрөг шинжлэх ухаан, технологийн салбарын төсөвт суусан гэдэг бол эрдэмтдийнхээ тоотой харьцуулахад бага биш мөнгө. Харин хаашаа энэ мөнгө гараад явав? Ингээд 2018 онд бүгдээрээ зохион байгуулалтад оръё.

 

Ерөнхийлөгчийн санаачилсан “Улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгээр эрдэмтдийнхээ оролцоог хэрхэн яаж нэмэгдүүлэх талаар ярих гэж байна. Энэ нэрийн дор өнөөдөр та бүхэн нэг шийдэл гаргаасай. Өнөөдөр надад зарлигийн төсөл гардуулна гэлээ. Зарлиг гаргахад яаж хэрэгжүүлэх вэ? Дайн байлдаан, энх цаг, бүтээн байгуулалт, энэ бүхэн  шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгждэг.

 

Өнөөдөр бид энэ их газрын дорх баялаг, газар дээрх баялагтай мөртлөө яагаад бүтээгдэхүүн гаргаж чаддаггүй юм бэ? Өнөөдөр бид 1970-аад оны сүүл, 1980-аад оны эхний япончуудын судалгаа, ноу хау, менежмэнтэд суурилсан “Говь” үйлдвэрийн бүтээгдэхүүнийг л экспортлож байна. Бас 1970-аад оны сүүл, 1980-аад оны эхээр эрдэмтэд, мэргэд, геологичдын судалсан “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг л бид өнөөдөр экспортлож байна. Энэ бүгд дээр эрдэмтэн, мэргэд эхлээд судалгаагаа гаргасан. Одоо ийм зүйл байхгүй.

 

ХАА-н салбар гэж энэ том салбар өнөөдөр эрдэмтдийнхээ дуу хоолойг сонсмоор байна. Бид яагаад дэлхийн ноолуурын 30 хувийг бэлтгэдэг мөртлөө бүтээгдэхүүн хийж чаддаггүй юм. Японд ноолууран бүтээгдэхүүн татваргүй оруулах эрхийг хийгээд өгсөн. Яагаад хөгждөггүй юм. Судалгаа хэрэгтэй. Та нарын үг хэрэгтэй. Монголчууд зөвхөн түүхий эдийн бааз болох бодлого 1989, 1990-ээд оны эхээр хөршийн бодлогуудад нөлөөлөөд явчихсан. Үүнийг эрдэмтэд яримаар байна.

 

Худалдааны хоригийн бодлого цаасан дээр бичигдээгүй ч далд утгаараа өнөөдөр бид худалдааны хоригтой сууж байгаа. Монголоос гардаг бүтээгдэхүүн хоёр хөршид борлогдохдоо 20-45 хувийн татвар төлж гарч байна. Иймэрхүү зүйлээ яримаар байна.

 

Академич С.Нарангэрэл эрдэмтэд тендэрийн квотод орох тухай ярилаа. Квотод орохын тулд эрдэмтэд тодорч гарч ирэх хэрэгтэй. Шинжлэх ухаанд зарцуулах 32,8 тэрбум төгрөг бол бага биш мөнгө байна. Тэр мөнгөний зардал, юу хийж бүтээснээ тайлагнамаар байгаа юм.

 

Өнөөдөр спорт, урлагийнхан тодорхой хэмжээгээр дэмжигдэж байна. Дэлхийд гараад од болж эхэлж байна. Энэ дээр монгол хүний генийг судлах ёстой. Гурван сая монголчууд гадагшаа явахаараа оюуны спортоос яагаад олон медаль авч байна вэ? Спортын төрөлд яагаад өндөр амжилт гаргаж байна гэдгийг судалж тайлбарладаг баймаар байна.

 

Төмөр замын бодлогыг 2010 онд нэлээд судалгаанд үндэслэж гаргасан. Асуудалтай тулгарсан. 1960-аад онд ЗХУ-ын дарга Н.С.Хрущев “Монгол Улс биднийг дагаж олон жил явлаа. Энэ улсыг бид яаж хөгжүүлэх вэ. Төмөр замаас 500 км-ийн цаана Тавантолгой гэж маш сайн коксжих нүүрсний орд байдаг юм байна. Түүнийг дэлхийн зах зээлийн эргэлтэд оруулъя” гэж ярьж байсан баримт байдаг. Судалж байсан эрдэмтдийн судалгаа байна. Манай эрдэмтэд үүнийг яагаад судалдаггүй юм бэ?

 

Уул уурхайгаар дагнасан эрдэмтэн мэргэд байдаг байлгүй дээ. Яагаад бид өнөөдөр нэг улсаас, нэг бүтээгдэхүүнээс хараат болчихоод, үүнийгээ эдийн засаг гэж нэрлэдэг юм бэ? Эдийн засаг судалдаг эрдэмтэн мэргэд, гавьяатууд байдаг биз дээ. Дуу хоолойгоо гаргаач гэж л хэлэх гээд байгаа юм.

 

Хүннүгийн үед бидний дээдэс өөрсдөө зэвсэг, зэв хийдэг байсан. Төмрөөр тогоо, шанагаа хийдэг байсан. Одоо манайхаас төмрийн хүдэр, коксжсон нүүрс гадагш гараад явж байна. Үүнийг нийлүүлээд төмөр, ган хийж яагаад болдоггүй юм бэ? 2200 жилийн өмнө төрт ёсоо байгуулж байсан улс гээд түүхэндээ бичээд, гайхуулаад явдаг улс шүү дээ. Малтлага хийхэд төмрөөр хийж байсан зүйлс гарч ирээд байдаг. Одоо яагаад хийж болдоггүй юм бэ гэдэг дээр эрдэмтэн мэргэд яагаад дуугарч болдоггүй юм бэ? Ийм зүйлийг ярих гэсэн юм.

 

Анагаах ухааны салбар гэж мартагдсан салбар байна. Өнөөдөр хорт хавдар, ходоод, элэгний хавдраар энэ цөөхөн хүнтэй байж дэлхийд тэргүүлж байна. Авлигаараа дэлхийд тэргүүлж явна. Бүх зүйл дээр эрдэмтэн мэргэдийн үг дутагдаж байна.

 

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл гуай, орлогч Г.Чулуунбаатар гуай зохион байгуулалтаа өөрчлөөч ээ. Анагаах ухаан, хүн судлал, ХАА, техникийн салбараа тусгаарлаад, багууд болгоод, багууд дотор нь уралдаан зарлаач. Спортынхон бол “Бөртэ чоно” гэж тайлангаа хийдэг. Загварынхан “Гоёл” гэж хийдэг. Эрдэмтэд жилийн тайлангаа хийгээд, салбар бүрээс тэргүүлсэн эрдэмтдээ урамшуулах шагнал яагаад гаргаж болдоггүй юм бэ? Хүн бол өдөөгдөж байж хөдөлдөг. ХАА-н салбарын технологийг шинэчлэх дээр хэн юу хийсэн бэ? Хонины ноос, ноолуур хоёрын дундаас ямар бүтээгдэхүүн гаргасан бэ?

 

Яагаад өнөөдөр заавал монгол хонины ноосыг австрали хонины ноостой хольж байж даавуу хийгээд байна вэ гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйл дээр санаачилгатай хандахгүй бол судалгаагаа яаж амьдралд хэрэгжүүлэх вэ?

 

Шинэ санаачилга гаргалаа гэхэд лаборатори байхгүй. Патентаа олон улсад зарлах юм уу? Дотооддоо хэрэгжүүлэх юм уу? Техникийн салбар дээр олон зүйл ярьж болно. Манайхаас бусад оронд атаархмаар шинэ нээлтүүд гараад байх юм. Энэ дээр бид яагаад юм хийж болдоггүй юм бэ?

 

Зохион байгуулалтад ороод, удирдлагуудтайгаа ярьж байгаад салбар салбараа аваад явах өөрсдийн хүмүүсийг сонгооч ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч үүнийг дэмжих гээд цуглуулж байгаа юм. УИХ-ыг та бүхэн мэдэж байгаа. Ямар ч зүйл миний зүгээс оруулахад улс төрийн шалтгаанаар унагах магадлал бараг 99 хувь. Үүн дээр эрдэмтэдтэйгээ хамтарч байж Монгол Улсын өнөөгийн байдлыг өөрчлөх алхам хийхгүй юм бол  энэ улс өнөөдөр дэлхийн хамгийн баян мөртлөө хамгийн ядуу улс боллоо. Ядуурал гэдэг бол Монгол Улс ядуурдаггүй, Монгол Улсын иргэд нь ядуурдаг. Та нар дотор өргүй хүн бараг байхгүй байх. Бид ингээд арчаагүй байгаад байвал байгаад л байна.

 

Яагаад 1992 онд баталсан Үндсэн хуулийн 6.1-д “Монгол Улсын газрын дорх баялаг ард түмний өмч байна” гэж заачихаад түүнийхээ эзэн нь болохын төлөө тэмцдэггүй юм бэ? Яагаад лиценз нэрээр А4-ийн цаасаар гадна дотнынхон аваад, түүнийг өөрсдийнхөө баялаг болгоод, өөрсдөдөө зориулсан хууль батлуулаад байдаг юм бэ? Үүн дээр дуугараач ээ.

 

МҮОНРТВ гэж байдаг. Хувьчлагдаагүй салбар. Тэнд яагаад 7 хоногт нэг удаа, нэг цагийн “Эрдэмтдийн цаг” байж болдоггүй юм бэ? Яагаад эрдэмтэд МҮОНРТВ-ээр хэлэлцүүлэг хийж болдоггүй юм бэ?

 

Ийм зүйлийг яриад зоригтой дуугараад өгвөл би дэмжихэд бэлэн байна. Сэдэв бүр дээр би үг дуугараад байх болов уу гэж бодож байна. Миний санаа бол салбар салбараар багцлаад, жил бүр уралдаан зарлаад, эрдэмтдээ иргэддээ сонсгоод, зохион байгуулалтаа сайжруулахгүй бол ийм байдлаар явахгүй нь гэдэг нь тодорхой боллоо.

 

Миний хэлсэн зүйл бол салбар салбараараа зохион байгуулалтаа сайжруулъя. МҮОНРТВ-ээр эрдэмтэд дуу хоолойгоо ард түмэнд хүргэе. Тодорхой шагналын сантай, тэр сан нь Ерөнхийлөгчийн ивээл дор байдаг ч юм уу. Бид дуугарахгүй бол бидний цаана дуугардаг хүмүүс ялалт байгуулаад яваад байна.

 

Өнөөдөр Монгол Улс нэг улсаас, нэг бүтээгдэхүүнээс хараат эдийн засагтай болсонд бидний буруу их байгаа шүү. Баярлалаа, та бүхэнд. Амжилт хүсье” гэлээ.

 

Эрдэмтдийн төлөөллөөс санаачилсан  Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардууллаа

 

Үүний дараа эрдэмтдийн төлөөллөөс санаачилсан  Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулсан юм. Үүнд улсын хөгжил, хүнсний аюулгүй байдал, агаарын бохирдол зэрэг тулгамдсан асуудлуудаар тодорхой шийдэл дэвшүүлэн, цаашид улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар шинжлэх ухааны үндэсний чадавхийг бэхжүүлэх талаар цогц арга хэмжээ авах тухай эрдэмтдийн саналыг тусгажээ.

 

Хэлэлцүүлгийн үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д. Рэгдэл “Улсын хөгжил, Төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлэх нь”, Стратеги судлалын хүрээлэнгийн захирал Б. Энхбайгаль ““Судалгаанд суурилсан төрийн бодлого: шинжлэх ухаан, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа”, Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D) профессор, академич С.Нарангэрэл “Эрдэмтэн мэргэдээс суралцах монгол ухаан” Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн ректор, МИДСК Их дээд сургуулиудын Консорциумын Ерөнхийлөгч Т.Хэрүүга “Их сургуулийн судалгааны орчинд тулгамдаж байгаа асуудлууд, түүнийг шийдэх арга зам, үйл ажиллагааны чиглэл” зэрэг илтгэл хэлэлцүүлэв.

 

Мөн хүнсний аюулгүй байдал болон нийслэлийн утааг бууруулах талаар илтгэл сонслоо.

 

Ажилгүйдэл, ядуурлыг бууруулж утааг багасгая. Хүн болгоноор ажил хийлгэе

 

Утааг бууруулах тухай илтгэлийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Утааны асуудлыг одоо бид хивсэнцэр, дулаалга, зуух зэргээр шийдэх тухай яриагаа зогсооё. 1,5 сая төгрөгөөр өнөөдөр зуух, дулаалга авах айл байхгүй. Өнөөдөр ядуурал 66 хувьд хүрсэн. Ажилгүйдэл, ядуурлаас болж өнөөдөр утаа гарч байна.

 

Гол эх үүсвэр нь утаатай биш, ажилгүйдэл, ядууралтай тэмцэх ёстой юм. Хөдөөнөөс олон хүн орж ирсэн. Ажилгүй, ядуу хүмүүс гэрт амьдарч байгаа. 2010 онд би ЗТБХБ-ын сайд байхдаа утаанаас салах талаар Турк, БНСУ, Англи, Япон гээд олон улсын туршлага судалсан. Бусад орнууд утаанаас яаж салсан бэ гэхээр ажилгүйдэл, ядуурлыг хамт алга болгосон. Яасан бэ гэхээр өөрсдөөр нь орон сууц бариулсан. Тэр орон сууцанд нь оруулаад өртгийг нь цалингаас нь моргейж маягаар суутгаад явсан. Үүнийг ярихаар эргээд бизнес рүү ордог. Бид 80-100 сая ам.доллартай тэнцэх утаагүй зуух гэдгийг Турк Улсаас оруулж ирж шахсан. Гал түлж л байгаа бол тэндээс утаа гарна. Энэ шийдлийг хөгжсөн орнууд бүгдээрээ үзээд туулаад гараад ирсэн.

 

Дэлхийн II дайны дараа 1946 онд Лондонд 4 хоног бүх хөдөлгөөн зогсож, машин явж чадахаа больсон. Угаартаж хэдэн мянган хүн нас барсан. Ингээд Конгрессоос газ хэрэглэдэг болъё гэсэн шийдвэр шууд гаргаад нүүрсний бизнесийг зогсоосон. Одоо бид түүн рүү явахгүй бол өнөөдөртөө гэж хойшлуулсаар 7 жил боллоо.

 

Дагуул хотуудыг байгуулъя. Улаанбаатар хот 500 мянган хүн багтахаар анх төлөвлөгдсөн. Ийм олон хувийн машинтай байна гэж тооцоолоогүйгээс зам нь нарийхан. Одоо нэг сая 200 мянгаас нэг сая 300 мянган хүн байна. Дагуул хотуудыг байгуулж, тодорхой нүүдэл гараад газар, хашааны үнэ хумигдаад ирэхээр дахин төлөвлөлт хийж болно.

 

Ийм шийдлүүд гаргасан боловч харамсалтай нь Монголын зовлонгоор баяждаг хэсэг бүлэг хүмүүс үүн дээр тоглоод, зуух шахаад гараад явсан. Тендэрүүдийг дандаа тэд авдаг байсан. Энэ шийдлүүдийг та нар сонсох юм бол утаатай холбоотойгоор би өөрийнхөө тавьж байсан, тухайн үед Засгийн газраар оруулж байсан шийдлүүдээ хэлмээр байна.

 

Ажилгүйдэл, ядууралтай холбоотойгоор утаа гардаг. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулж утааг багасгая. Хүн болгоноор бүтээн байгуулалтын ажил хийлгэе. 18-25 нас, 25-35 нас, 35-45 нас, 45-60 насны ангиллаар хүмүүсээр өөрсдөөр нь ажил хийлгэе. Орлоготой болоод ирмэгц орон сууцны компанид ажилд ороод түүгээрээ зээлээ төлөөд явъя. Компанийн эзэндээ хашаа, байшингаа бас тодорхой үнээр зарж болно. Компанийн эзэн тэнд дахиад орон сууц барина. Ийм шийдлүүд гаргасан юм. Харамсалтай нь шөнийн тариф, халаагуур гэх мэт арга ядсан зүйлээр яваад байна. Төрийн бодлого байгаа онохгүй байна. Үүн дээр бид саналаа нэгтгэх ёстой. Утааг бууруулах тал дээр хамтарч ажиллая. Над дээр хэдэн эрдэмтэд ирээд миний хийсэн дээр өөр өөрсдийн судалгааг гаргаад, 2018 онд утааг шийдсэн гэдгээр яагаад шагнал авч болдоггүй юм бэ? Ингээд сэдэв бүр дээр би хэлэхэд бэлэн байгаа шүү” гэв.

 

Эрдэмтэд нээлттэй хэлэлцүүлгийн үеэр байр сууриа илэрхийлж, Ерөнхийлөгчийн санаачилгуудыг дэмжиж байгаагаа хэллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • залуу эрдэмтэд (202.179.8.10)
    ерөнхийлөгчөө та залуу багш эрдэмтдийг анхаарах хэрэгтэй шүү түүнээс дорж нямзагд гээд оюутнуудаас мөнгө хүүлдэг, охидыг эргүүлдэг хөгшин эрдэмтэд нэртэй тэнэгүүдээс хол байсан нь дээр
    2017 оны 12 сарын 01 | Хариулах
  • Зочин (59.153.112.219)
    Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй гэдэг үр дүн энэ хэцүү ухамсар хариуцлагатай байх өөр юу гэхэв
    2017 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.57.94.253)
    Zahiin gadaad hun l helne. Zugeer gaazaa hereglee gej. Nuurs urgelj l utaa shdee
    2017 оны 11 сарын 30 | Хариулах
  • UB irgen (82.132.224.53)
    Ashguidee. Mongolchuud gants negeeree gadaadad l unelegdeed bdag. Oyuuni unelemjiig unelehee bur bsan. Odoo l neg yum naashtai bolohnee.
    2017 оны 11 сарын 30 | Хариулах
  • Б.Батболд (66.181.176.60)
    ЭРДЭМТЭДИЙН БАГИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ЗӨВ БОДЛОГО ШИЙДВЭР ГАРГАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ! БИД ЦӨӨХҮҮЛЭЭ ХУРДАН ХӨГЖИХ, ХҮЧИРХЭГ БОЛОХ БОЛОМЖОО ОДОО Л АЛДАЖ БОЛОХГҮЙ. ЭХЛЭЭД ҮЙЛДВЭРЭЭ БАРЬЯ.ТЭГЭЭД ОРОН СУУЦАА, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГЭЭ БАРЬЯ!
    2017 оны 11 сарын 30 | Хариулах
  • Batkhuu (122.201.20.146)
    УИХ өнөөдөр мөнгө төлөөд ороод ирдэг бизнесийн, уулзалтын том салбар болсон. Мөнгөтэй л бол УИХ-ын гишүүн болдог. Мөнгөтэй л бол сайд болдог. Бас Ерөнхийлөгч болдог
    2017 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Сайхан хэлэлцүүлэг,санаачилга дэвшүүлсэн байна. Эрдэмтэд судлаачид ажил хэрэг болгох хэрэгтэй.
    2017 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (150.129.143.188)
    ажилаа хийгээч,хулгай улсаа худалдагчидаас салвал АН бусад намыг дэмжихэд бэлэн
    2017 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.26.195.1)
    HAMGIIN BAYN BUGUUD HAMGIIN TOLGOI MUU ERUNHIILUGCHTEI YM CHIN ARGAGUI SHUUDEE BATTULGAA
    2017 оны 11 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    11 цаг 30 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    12 цаг 5 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    12 цаг 14 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    12 цаг 16 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    12 цаг 39 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    12 цаг 55 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    13 цаг 17 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    14 цаг 28 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    14 цаг 46 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    15 цаг 18 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    15 цаг 42 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    15 цаг 53 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    15 цаг 57 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    16 цаг 28 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    16 цаг 32 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    16 цаг 49 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    17 цаг 23 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    18 цаг 48 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    19 цаг 28 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    19 цаг 48 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК