Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг батлав

2017-11-30
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.30) хуралдаан 10 цаг 39 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, нийтдээ таван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. Байнгын хороо эцсийн хэлэлцүүлгийг хийхдээ нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн хэлэлцүүлэхэд Төсвийн байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн байна.

 

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт нар асуулт асуулаа. Баруун аймгуудын иргэдийг хямд үнэтэй гурилаар хангахын тулд Цагааннуурын боомтоор гурил импортлох асуудлыг төсөлд тусгаагүй нь ямар шалтгаантай талаарх асуултад Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг хариулт өглөө. Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл хуралдаад дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих нь зүйтэй хэмээн үзэж, улаан буудайн импортыг дэмжсэн гэв. Улаан буудай, малын тэжээл, өвсний импорт хийхдээ гаалийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг тодорхой тооны компанид олгохоор оруулсан нь шударга өрсөлдөөний зарчимд нийцэж буй эсэх асуултад Б.Батзориг сайд хариулахдаа “Энэ жил цаг уурын байдлаас үүдэн ургац алдсан тул тодорхой хэмжээний улаан буудай, малын тэжээл, өвсийг импортоор авахаар төлөвлөөд Засгийн газар асуудлыг хэлэлцэн, хэмжээг тогтоосон. Үүний дагуу үйлдвэрүүд чанартай гурилыг тогтвортой үнээр зах зээлд хангалттай нийлүүлэх үүрэг хүлээлгэж байгаа, бусдаар өрсөлдөөнийг хязгаарлах, давуу эрх олгох асуудал байхгүй” гэсэн. Монгол Улс жилд 1.2-1.4 сая тн өвс, тэжээл бэлтгэдэг байсан бол энэ жил 900 мянга гаруй тн өвс, тэжээл бэлтгэсэн. Иймд дутагдалтай хэмжээний хүчит тэжээлийг импортоор авч, аймгуудын малын тоо, хүндрэлтэй байгаа нөхцөл байдлыг нь тодорхойлж байгаад улсын хэмжээнд түгээхээр бэлтгэл ажил хангаж байгаа гэлээ. 51 мянган тн хүчит тэжээлийг түгээх нь нарийн зохион байгуулалт шаардана, хууль батлагдвал арванхоёрдугаар сарын 15-ны өдөр гэхэд аймгууд дээр тэжээлийг хүргэхээр бэлтгэл хангаад байгаа юм байна. Өвс, малын тэжээлийн импортын асуудал дээр яам ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгааг тэрбээр тэмдэглээд “Малын тэжээл, өвсний үнийн тухайд бид тодорхой тоо хэлэх боломжгүй. Учир нь зах зээлийнхээ зарчмаар ОХУ-аас авсан үнэ, тээврийн зардал гээд олон зүйлээс шалтгаалан эцсийн үнэ тогтоно. Салбарын яам аль болох хямд үнээр иргэдэд хүргэхээр ажиллаж байгаа, өнөөдрийн хэлэлцэж буй хуулийн төсөл батлагдсанаар импортын малын тэжээл, өвс гааль, НӨАТ-аас чөлөөлөгдөнө. Эцэст нь малчдын хотонд хямд өвс, тэжээл хүргэх гэсэн зорилготой” гэлээ.

 

2017 онд дотоодын гурилын үйлдвэрүүд 141 мянган тн улаан буудай хурааж авсан, харин дотоодын хэрэгцээнд 360 гаруй мянган тн улаан буудай шаардлагатай. Иймд шаардлагатай байгаа 225 мянган тн улаан буудайг импортлон, гурилын үнийг тогтвортой байлгах бодлогыг баримтлан Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас төслийг өргөн мэдүүлсэн байна. Өвөлжилт хүндэрч буйтай холбоотойгоор махны борлуулалт, экспортын асуудалд салбарын яам ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа гэлээ. 2017 оны арваннэгдүгээр сарын байдлаар 27.000 тн мах экпортлон 108 тэрбум төгрөгийн орлого олжээ. Өчигдөр хуралдсан Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл мах экспортлох квот тогтоожээ. Тухайлбал, 28.9 мянган тн үхрийн мах, 43.6 мянган тн адууны мах, хонь, ямааны махыг чөлөөтэй экспортлохоор тогтоосон байна.

 

Ийнхүү асуулт хариулт дуусч, хуулийн төслийг батлах санал хураалт явууллаа. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг гишүүд 84 хувийн саналаар дэмжлээ. Ийнхүү 2017-2018 оны өвөлжилт, хаваржилтад бэлтгэхэд шаардагдах малын тэжээл, өвс, 225 мянга хүртэл тн хүнсний улаан буудай, 10 мянга хүртэл тн үрийн улаан буудайг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөх зохицуулалт бүхий хууль батлагдсан бөгөөд эцсийн найруулгыг Улсын Их Хурлын дарга уншиж танилцуулав.

 

Үргэлжлүүлэн 2017-2018 оны өвөлжилт, хаваржилтад бэлтгэхэд шаардагдах дээрх хэмжээний малын тэжээл, өвс, хүнсний улаан буудай, үрийн улаан буудайг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалт бүхий Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан 2017 оны төсвийн тодотгол хугацаа хойшлогдож батлагдсантай холбоотойгоор ОХУ-аас худалдан авах нэг боодол өвсний үнэ 1700-8000 төгрөг болж нэмэгдсэн нь малчдад хүндрэлтэй тусахаар байна, мөн импортоор оруулах малын тэжээл, өвсний хуваарилалтад цаг агаарын хүндрэлтэй байгаа Ховд аймгийн урд талын сумдыг хамруулах нь зүйтэй гэсэн саналыг хэлжээ. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслийг батлуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

 

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Б.Пүрэвдорж, Ч.Улаан, Ж.Мөнхбат нар асуулт асууж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон ажлын хэсгээс хариулт авсан юм. Дараа нь хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72 хувь нь дэмжсэн. 2017 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны зургаадугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөх Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо.

 

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

 

Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тус хуулийн төслийг 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага авсан юм.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцууллаа. Хуулийн төслүүдийг хэлэлцэх явцад Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс хуулийн төслийг баталснаар ИТХ-ын төлөөлөгчид төрийн захиргааны албан хаагчаар ажиллахтай холбогдуулан Үндсэн хуулд заасан нутгийн өөрөө удирдах ёсны зарчим алдагдах, мэргэжлийн чадвар, туршлагагүй хүн төрийн захиргааны албан тушаал эрхлэх зэрэг сөрөг үр дагавар гарахаар байгаа тул хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах горимын санал гаргажээ. Харин Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр татгалзсан байна. Мөн тус хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүнээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн аж.

 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж нар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж, төсөлтэй холбоотой зарим зүйлийг тодруулав. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүллээ.

 

 

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ

 

Дараа нь 2017 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Нямдорж нарын гаргасан горимын саналын дагуу хуулийн төслийн хэлэлцүүлгийг хаалттай явуулах эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

 

Ийнхүү төслийн хэлэлцүүлэг үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Х.Баделхан, Б.Жавхлан, Л.Энх-Амгалан, М.Оюунчимэг, Ц.Нямдорж нар төсөл санаачлагч болон ажлын хэсгээс зарим зүйлийг тодруулсан юм. Арилжааны банкууд охин компани байгуулан хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулах 2010 онд оруулсан зохицуулалтыг өөрчлөхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр тусгаагүй байгаа шалтгааныг тодруулсан юм. Хэлэлцэж буй төсөлд “Банк, түүний хараат болон охин компани энэ хуулийн 6 дугаар зүйлд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд …” хэмээн хөндөн, өөрчлөхөөр тусгасан байгааг тайлбарлалаа. Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох асуудал дээр төв банк ямар байр суурьтай байгааг лавлав. Банк санхүүгийн салбарт шинэчлэл хийх шаардлага байгаа бөгөөд Монголбанк 11 хуулийн төслийг боловсруулсны эхний хоёрыг өргөн мэдүүлээд, хэлэлцүүлж байгааг Монголбанкны ерөнхийлөгч хэллээ. Зээлийн хүүг бууруулах талаар нийгэмд олон төрлийн хэлэлцүүлэг өрнөж байгааг Монголбанк ажиллаж байгаа гэлээ. Түүнчлэн тусгайлан судалгааны баг ажиллуулан, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлсэн. Тус баримт бичигтээ зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуулиар тогтоохтой холбоотой төв банкны байр суурийг тодорхойлсон байгаа гэлээ. Ийнхүү гишүүд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авснаар нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    11 цаг 31 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    12 цаг 6 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    12 цаг 14 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    12 цаг 17 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    12 цаг 40 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    12 цаг 56 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    13 цаг 17 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    14 цаг 28 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    14 цаг 46 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    15 цаг 18 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    15 цаг 43 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    15 цаг 53 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    15 цаг 58 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    16 цаг 29 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    16 цаг 32 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    16 цаг 49 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    17 цаг 24 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    18 цаг 48 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    19 цаг 29 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    19 цаг 49 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК