Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр захирамж гаргаж, орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан Кёкүшюзан Д.Батбаярыг албан үүргээс нь чөлөөлжээ. Ямар шалтгаанаар түүнийг чөлөөлсөн нь тодорхойгүй байгаа ч сүүлийн үед сүмо бөхийн ертөнцөд өрнөөд байгаа үйл явдлын улмаас цахимд үл ойлголцоод байгаа билээ.
Тодруулбал Кёкүшюзан Д.Батбаяр, Асашёорү Д.Дагвадорж нар Харумафүжи Д.Бямбадоржийн асуудлаас болж хоорондоо хэвлэлээр нэлээн муудалцаад байгаа юм.
Мөн түүнийг Асашёорү Д.Дагвадорж Д.Батбаярыг Ерөнхийлөгчийн зөвлөх гэсэн худал нэр зүүж явлаа хэмээгээд байгаа юм. Тиймээс Д.Батбаярын албан үүргээсээ чөлөөлөгдсөн нь Д.Дагвадоржтой ихээхэн холбоотой хэмээн иргэд хардаж байна.
Сэтгэгдэл (7)