Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг өчигдөр АТГ-аас саатуулсантай холбогдуулан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Жавхлан, дэд ерөнхийлөгч Э.Батшугар нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Жавхлан энэ талаар тайлбар өгчээ. Тэрбээр “Одоогоор надад мэдэгдсэн зүйл алга. Өнөөдрийн байдлаар хаанаас ч тийм байдлаар хандаагүй байна. Миний хувьд тайлбар өгч, шалгуулахад бэлэн байна. Би Монголбанкинд үндсэндээ 20-иод жил ажилласан. Сүүлийн зургаан жил Төв банкны Ерөнхийлөгчийн дэргэд ажилласан" гэв.
Сэтгэгдэл (2)