Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХЗБХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэнгүй

2017-12-06
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2017.12.06) хуралдаж, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.

 

 

Улсын Их Хурал Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийг батлахдаа тухайн төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 5,207,337.2 сая төгрөг, зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 7,710,777.6 сая төгрөг байхаар тооцож 2,503,440.4 сая төгрөгийн алдагдалтай төсвийг баталсан байх бөгөөд нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 9.5 хувьд хүрсэн байна. Өмнөх жилүүдийн төсвийн гүйцэтгэлийн дүн, мэдээнээс үзэхэд Монгол Улсын төсвийн орлого 3.3-4.2 их наяд төгрөг, төсвийн зарлага 4.3-5.2 их наяд төгрөг байсан бол нэгдсэн төсвийн алдагдал 2012-2015 оны хооронд дотоодын нийт бүтээгдэхүүний 3.2-5.1 хувьтай тэнцэж байжээ. Харин Олон улсын валютын сангийн шаардлагаар Монгол Улсын хуулиудыг зөрчиж, 2016 оны улсын төсвийн зарлага дээр Монгол Улсын Хөгжлийн банк болон Төрийн банкнаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон арилжааны зээлийг нэмэн хамруулж, нэгдсэн төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 14.3 хувьд хүргэсэн байна.

 

Анхаарч авч үзэх ёстой олон асуудал 2018 оны төсөвт туссан. Төсвийн зарлагыг танаж, алдагдлыг арилгах арга хэмжээг Улсын Их Хурал авч хэрэгжүүлсэн тохиолдолд Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан 100 тэрбум төгрөгийг хуримтлал болгох, 12 дугаар зүйлд заасан 408,744.3 сая төгрөгийг хуримтлалд нь үлдээх, 13 дугаар зүйлд заасан 2,583,181.9 сая төгрөгийн өрийг улсын өр дээр нэмэхгүй байх зэрэг бодитой олон үр дүнд шууд хүрэхээр байгаа юм. Тиймээс төсвийн бодлогоо эргэн харж, сахилга бат, хариуцлагыг эрхэмлэсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах шаардлагатайг Улсын Их Хуралд сануулж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавьсан болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.

 

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Л.Болд нар Сангийн сайдаас асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сан хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөртэй холбоотойгоор татвар нэмэх, тэтгэврийн насыг нэмэх, хүүхдийн мөнгийг 60 хувьд олгох зэрэг шийдвэрүүдийг гаргасан боловч 2018 оны төсөв дэх хэмнэж болохуйц хөрөнгө оруулалтын зардалтай холбоотойгоор шаардлага тавихгүй байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хэллээ. Мөн дээрх хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн мөнгийг 60 хувьд олгохоор тохирсон 2017 онд бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгож байгаа, гэтэл 2018 онд 60 хувьд олгохоор төсөвт тусгасан. Үүнийг хүүхэд бүрт олгох боломжийг эрэлхийлэх ёстойг хэлж байв.

 

Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс донор орнуудаас 5.5 тэрбум ам.долларыг хөнгөлөлттэй хүүтэй зээл болон буцалтгүй тусламж хэлбэрээр авч байгааг Сангийн сайд хэллээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банк Сангийн яамтай хамтран ажиллаж, улсын төсвөөс хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын бодлогод зөвлөгөө өгч байгаа аж. Улсын өрийн зээлийн хүү өндөр байгаа нь төсөвт ихээхэн дарамт учруулж байгааг тэрбээр хэллээ. Монгол Улс 2016 онд зээлийн хүүнд 1.3 их наядыг төлсөн, энэ хэмжээг бууруулахаар Засгийн газар, Сангийн яам болон холбогдох байгууллагууд ажиллаж байгаа, эхний үр дүн нь гарсан гэв. Зээлийн хүүгийн дарамт, их өрийн дарамтаас гарахын тулд олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай, түүний дотор Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр чухал үүрэгтэй байгааг Ч.Хүрэлбаатар сайд тэмдэглэв.

 

Мөн тэрбээр “2017 оны дөрөвдүгээр сард “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ хүүхдийн мөнгийг 60 хувьд олгохоор тохирсон. Харин Засгийн газар хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох шийдвэрийг зургаадугаар сард гаргасан. Эл шийдвэрээс нь болж “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” тодорхой хугацаагаар зогссон ч хоёр тал яриа хэлэлцээр хийж, ойлголцсоноор хөтөлбөрийг үргэлжлүүлж байна. Би сайдаар ажилласан эхний өдрөөсөө хүүхдийн мөнгийг олгох хувийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Сангийн яам тодорхой ажлуудыг хийж, хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох зорилт тавин эрчимтэй ажиллаж байна. Үүний тулд бид зөвхөн Олон улсын валютын сан төдийгүй 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт олгож буй донор байгууллагуудтай ойлголцох шаардлагатай учир нэлээд цаг хугацаа шаардаж байгааг дуулгая. Түүнчлэн зээлийн хүүгийн төлбөрт төсвөөс төлж буй зардал, өндөр хүүтэй зээлүүдийг багасгахаар Сангийн яам тодорхой ажлуудыг хийж, үүнээс хэмнэлт гаргахаар ажиллаж байна” гэлээ. Мөн төсвийн сахилга батыг сайжруулах ажлыг хийж байгаагаа Ч.Хүрэлбаатар сайд тайлбарласан.

 

Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь хоригийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаан танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.   

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.184.253)
    Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэдгийг Ерөнхийлөгч, ТГ-ын дарга нь ч мэдэж байсан. Ирэх оны төсөв үнэхээр муу төсөв гэдэг ч тодорхой. Парламентын засаглал гэж энхрийлэгдсэн хуурамч тогтолцооны л үр дагавар. Одоо ҮХ-д оруулах нэмэлт өөрчлөлт гэгчээр улс орныг улс төрчид гэж өөрсдийгөө өргөмжилсөн хүмүүсийн дарангуйлал улам гаарна. Энэ бүхэн манай оронд хувьсгалын тохироо ойртож буйн илрэл. Зогсоох л шаардлагатай юмсан.
    2017 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.131.225.249)
    Ерөнхийлэгч нь офшор бүсэд 1,1 тэрбум долларын хөрөнгө охиныхоо нэр дээр байдаг гэж УИХ гишүүн Аюурсайхан заралсан хэрэв худлаа хэлсэн бол энэ гишүүд хүн гүтэгсэн хэрэгт орох ёстой, одоо болтол ороогүй бодоход 1,1 тэрбумын хөрөнгө байсан болж байна уу? эхлээд үүнийгээ шийдэх, Мөн төмөр замын 700 тэрбум гүтэглэг юм бол хэлсэн баримт дэлгэсэн хүмүүсийг шүүх, тэгж чадахгүй бол бас л эрхэм ерөнхийэгч худалч болж байна, аливаа юмны логик утга гэж энэ дээ
    2017 оны 12 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    11 цаг 30 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    12 цаг 5 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    12 цаг 14 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    12 цаг 16 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    12 цаг 39 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    12 цаг 55 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    13 цаг 17 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    14 цаг 28 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    14 цаг 46 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    15 цаг 18 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    15 цаг 42 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    15 цаг 53 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    15 цаг 57 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    16 цаг 28 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    16 цаг 32 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    16 цаг 49 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    17 цаг 23 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    18 цаг 48 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    19 цаг 28 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    19 цаг 48 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК