Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Төрийн өмчит зарим хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр, Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн Үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох тухай, жагсаалт батлах тухай, Засгийн газрын 2016 оны 154 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцын талаар хэлэлцэх товтой байна.