Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хятад Монголын харилцааны хөгжилд шинэ боломжууд ирлээ

2017-12-07
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын БНХАУ-д хийсэн айлчлал амжилттай боллоо

 

Сүүлийн өдрүүдэд Хятад Монгол хоёр орны өндөр түвшний айлчлал тогтмолжсоор байна. Тухайлбал, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-д болсон Дэлхийн интернет сүлжээний IV их хуралд оролцож мөн ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, намын Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын Нарийн бичгийн дарга Ван Хунинтай уулзсан.

 

Түүнчлэн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн урилгаар Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн нь амжилттай боллоо. Мөн МАН, АН, ИЗНН, МҮАН-ын удирдлага нар БНХАУ-д зохион байгуулсан ХКН-ын болон дэлхийн улс төрийн намуудын өндөр түвшний уулзалтад оролцсон юм. Эдгээр өндөр түвшний айлчлал нь хоёр улсын харилцааны шинэ оргил үеийг эхлүүлж, тэр дундаа ГХ-ны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д хийсэн айлчлал амжилттай, үр дүнтэй болсонд миний бие халуун баяр хүргэж байна.   

 

ГХ-ны сайд Д.Цогтбаатарын энэ удаагийн БНХАУ-д хийсэн айлчлал нь ХКН-ын 19-р Их хурал, МАН-ын 28-р Их хурал мөн Монгол Улсын шинэ Засгийн бүрэлдсэнээс хойш хоёр улсын хооронд болсон эхний өндөр түвшний уулзалт боллоо. Түүнчлэн энэхүү айлчлал нь харилцан итгэлцэл, нөхөрлөл, хамтын ажиллагааны аялал болсон бөгөөд Хятад Монголын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой юм. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Яан Жечы, ГХ-ийн сайд Ван И нар ГХ-ны сайд Д.Цогтбаатартай уулзалт хийж, хоёр улсын харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, хоёр талын бүх салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар гүн гүнзгий санал бодлоо солилцож, олон чухал тохиролцоонд хүрлээ. Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр улсын ГХ-ийн сайд хамтарсан хэвлэлийн мэдээ гаргасныг Монголын анд нөхөд хэдийн анхааралдаа авсан билээ. Энэ бол Хятад Улсын гадаад харилцаанд цөөн тохиох үйл явдал юм. Уг хэвлэлийн мэдээ нь Хятадын тал Монгол Улс болоод ГХ-ны сайд Д.Цогтбаатарын энэ удаагийн айлчлалд өндөр ач холбогдол өгч буйг бүрэн илэрхийлэхээс гадна Хятадын талын баримталж буй элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй үзэл баримтлал нь чин сэтгэлийнх болохыг мөн бүрэн илтгэж байна.

 

Энэ удаагийн айлчлалаар Хятад Монгол хоёр тал харилцан язгуур эрх ашигтай холбоотой, чухалчлан анхаардаг асуудлыг хүндэтгэн үзэхэд хичээн ажиллахыг нотолсон мэдэгдэл гаргалаа. Талууд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь өөрсдийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг нотлов. Найрсаг харилцаатай  хөрш орнуудын хувьд талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт урагшлуулан хөгжүүлэхэд хүч чармайлт гаргана. Монголын тал бодлогын залгамж чанараа хадгалан, “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Төвд, Шинжаан, Тайвань зэрэг хятадын талын язгуур эрх ашигтай холбоотой, чухалчлан анхаардаг асуудлыг бодитойгоор хүндэтгэж, Монгол, Хятадын харилцааны улс төрийн үндэс суурийг хамгаалахаа нотлов. Хятадын тал Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний өөрийн онцлогийн дагуу сонгосон хөгжлийн замыг хүндэтгэдгээ нотлов. Эдгээр нь талууд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны үүднээс харж, улс төрийн харилцан итгэлцлийн асуудлыг сайтар шийдвэрлэж чадвал хоёр улсын харилцааны үндэс суурийг бэхжүүлж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагаанд илүү олон, таатай орчинг амжилттай бий болгож өгч чадна гэдгийн харуулж байна. Талууд харилцан бие биедээ итгэж, харилцан сэтгэл тайван байж, хамтран ажиллаж чадвал л цаашдын хамтын ажиллагаа улам хурдан, улам амжилттай болж чадна.

 

Энэхүү айлчлалаар Хятад Монгол хоёр тал цаашдын нэгэн үеийн хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, солилцоо болон бодит хамтын ажиллагааны чиглэлийг төлөвлөв. Талууд бүх түвшний харилцан айлчлал, солилцоог нэмэгдүүлж, ирэх онд дээд, өндөр түвшний айлчлал, уулзалтын давтамжийг хадгалж, бүхий л чиглэлийн механизмын уулзалтуудыг үргэлжлүүлэн зохион байгуулахаа илэрхийлэв. Эдийн засгийн хувьд, талууд хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулах, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах асуудалд түлхэц өгч, Хятад Монголын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааг эхлүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлт, хөдөө аж ахуй, ашигт малтмалын олборлолт болон дэд бүтцийн бүтээн байгуулалтын хамтын ажиллагаа зэрэг салбаруудын олон чухал тохиролцоонуудыг бататгах болно. БНХАУ-ын Засгийн газраас олгосон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд нааштай үүрэг гүйцэтгэж байгааг Монголын тал өндрөөр үнэлж, талархал илэрхийлэв. Хятадын тал үргэлжлүүлэн Монголын талыг эдийн засгийн хүндрэлтэй байдлаа даван туулахад дэмжлэг үзүүлж, Монгол Улсад олгох буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн төслүүдийн бодит хэрэгжилтийг эрчимжүүлнэ гэдгээ илэрхийлэв. Үүнээс нэг анхаархуйц зүйл нь өнөөгийн Хятад Улс дотооддоо эдийн засгийн бүтцийн гүн гүнзгий өөрчлөлтийг хийж байгаа бөгөөд нүүрс ган төмрийн үйлдвэрлэлийн илүүдлийг багасгах асар том дарамттай тулгараад байгаа. Ийм нөхцөл байдалд, Хятадын тал Монгол Улсын ашигт малтмалын бүтээгдэхүүний экспортоо өргөжүүлэх зэрэг тал дээр Монголын талын хүсэл сонирхлыг нааштайгаар бодолцоход бэлэн байгаагаа илэрхийлсэн. Энэ нь Хятадын тал ХКН-ын 19 дүгээр Их хурлын үзэл санааг хэрэгжүүлэх үүднээс, Монгол Улсын хөгжилд тусламж дэмжлэг үзүүлэх үүднээс, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц нэгдлийг байгуулах өндөрлөгөөс үүдэн илэрхийлж буй нааштай байр суурь юм.

 

Энэхүү айлчлалаар Хятад Монгол хоёр тал хоёр улсын ард иргэдийн сэтгэлийн харилцан ойлголцлын гүүрийг өргөжүүллээ. Талууд соёл, боловсрол, шинжлэх ухаан, спорт, аялал жуулчлал, хүүхэд, залуучууд зэрэг хүмүүнлэгийн солилцоог идэвхтэй хөгжүүлж, харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэхээр тохиролцов. Талууд Хятад Монголын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар хуралдааныг энэ онд багтаан зохион байгуулна. Хоёр улсын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөл нь хоёр улсын удирдагчдын хүрсэн чухал тохиролцоо бөгөөд энэхүү зөвлөл байгуулагдсанаар хоёр улсын хүмүүнлэгийн салбарын харилцаанд шинэ механизм болон шинэ тавцан бүрдэж, хоёр улсын хүмүүнлэгийн солилцоо болон ард иргэдийн нөхөрлөлийг бүх талаар нэмэгдүүлэх чухал үүрэг гүйцэтгэнэ.

 

Энэхүү айлчлалаар бид Хятад Монголын харилцааны хөгжлийн улам сайхан ирээдүйг олж харлаа. Хоёр улсын улс төрийн итгэлцэл улам бүр нэмэгдэхийн хэрээр, хоёр улсын хамтын ажиллагаа улам арвин үр өгөөжөө өгч, хоёр улсын ард иргэдэд илүү их бодит ашиг тусыг авч ирнэ гэдэгт итгэлтэй байна.

 

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

Шин Хай Мин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.188.114)
    хжаа нар бол цаашаа шүү
    2017 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.176.130)
    mongol ulsiin terguulekh chiglel bol hursh 2 ulstaigaan deed zeregeer hamtran evtei nairamdaltai hamtran ajillah, tiimes hamtdaa hugjij hamtdaa orgi matsiiee, mongoliig hayahgui bhiig 2 hurshuusuu husiieee mongol hugjih n heregtei bolohoos mongol yaduurah n heregtei gj bodohgui bn
    2017 оны 12 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    10 цаг 15 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    10 цаг 50 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    10 цаг 58 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    11 цаг 0 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    11 цаг 24 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    11 цаг 40 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    12 цаг 1 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    13 цаг 12 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    13 цаг 30 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    14 цаг 2 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    14 цаг 27 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    14 цаг 37 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    14 цаг 42 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    15 цаг 13 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    15 цаг 16 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    15 цаг 33 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    16 цаг 8 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    17 цаг 32 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    18 цаг 13 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    18 цаг 33 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК