УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.
- Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн 2017.02.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг сонсох.