Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баянзүрхийн МАН-д клиентелизм цэцэглэжээ

2017-12-11
0
ЖИРГЭХ

Гажуудсан ардчиллын сонгодог жишээ

 

Сүүлийн жил хагасын туршид Баянзүрх дүүргийн МАН-ыг тойрсон будилаантай, эргэлзээтэй мэдээлэл хэвлэлийн хуудаснаас салахаа болив. Учир шалтгаан уг язгуурыг нь хөөгөөд үзвэл маш аюултай дүр зураг тодрон гарлаа. МАН-ын Баянзүрх дүүргийн хороо клиентелист бүлэглэлд бүрэн эзлэгджээ.

 

Клиентелизм гэж юу билээ?

 

Чехийн улс төр судлаач, доктор М.Клима-гийн “Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу” хэмээх ном монгол хэлээр төсөрхөн хэвлэгдэж гарсан билээ. Энэ номыг тойрсон хэлэлцүүлэг улс төрийн хүрээнд идэвхтэй өрнөж, Монголын нийгэм гажуудсан ардчилалд нэрвэгдсэн, төрийн удирдлагын бүх шатанд клиентелист бүтцүүд үүрлэж, төрийг шимэгчлэн, Монголыг доройтуулж байгаа болохыг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байна.

 

Клиентелизм гэдэг нь бизнес улс төрийн бүлэглэлээс өөрсдийн хүмүүсийг улс төрд зүтгүүлж, мөнгө, зохион байгуулалт, нөлөөллөө ашиглан намын болон төрийн удирдах албан тушаалд тавиулах үйлчилгээг хийж эргээд түүнээсээ албан тушаал, тендер, төрөөс үзүүлэх элдэв дэмжлэгийн үйлчилгээ авдаг клиент-клиент гэсэн харилцаа бүхий улс төр юм. Зах зээлийн хэвийн харилцаанд үйлчлүүлэгч – үйлчлэгч гэсэн харилцаа байдаг бол клиентелизм нь үүнийг гажуудуулж үйлчлүүлэгч-үйлчлүүлэгч гэсэн бартер солилцоо руу түлхэн оруулдаг ажээ.

 

Ардчиллыг гажуудуулдаг нэн хортой үйл ажиллагаа болох улс төрийн намыг клиентжүүлэх явц нь хоёр замаар өрнөдөг болохыг доктор М.Клима заасан.

 

а) Улс төрийн намыг доороос нь хувьчлах. Орон нутгийн удирдлага, засаг захиргааны байгууллагуудыг эзлэн авах зорилгоор улс төрийн намын гишүүнчлэлд өөрсдийн хамаарал бүхий этгээдүүд, хөлсний хүмүүсийг олноор шургалуулж санал хураалтанд нөлөөлөх замаар орон нутгийн намын удирдлагад сонгогдон улмаар төрийн эрх мэдэлд санаархдаг, төрд шимэгчлэн амь зуух амьдралын хэвшил бүхий хүмүүсийн явуулгаар хэрэгжих үйл явц. 

 

б) Улс төрийн намыг дээрээс колоничлох. Орон нутгийн болон төв намын удирдлагыг бизнес зорилго бүхий бүлэглэлүүд мөнгөөр худалдан авч, түүгээр дамжуулан орон нутгийн болон засаг захиргааны эрх мэдлийг авч, төрийг шимэгчлэх явц.

 

Монголын улс төр судлалд дүүргийн намын байгууллагыг клиентелист бүлэглэл доороос нь хувьчилж, дээрээс нь колоничлохын сонгодог загварыг харуулсан БЗД-ийн МАН-ын хорооны түүхийг их, дээд сургуулиудын улс төр судлалын хичээлийн case study болгон судлаж байна.

 

БЗД-ийн МАН-ыг хэрхэн клиентжүүлэв

 

2012 оны УИХ-ын болон орон нутгийн ИТХ-ын сонгуулиар МАН том ялагдал хүлээснээр удирдлагад сул орон зай үүссэн юм. “Чоно борооноор” гэдэг шиг энэ завшааныг эрх мэдэлд хүрэх зам мөр болгон ашиглахаар нэгдмэл сонирхол бүхий гурван этгээд сүлбэлдсэн нь Г.Атармаа, Н.Баярмөнх, Э.Бат-Амгалан нар байлаа.

Н.Баярмөнх нь Hollywood гэх шөнийн цэнгээний газар ажиллуулдаг, Э.Бат-Амгалан болохоор Батхаан төв хэмээх үйлчилгээний газрыг, 3-4 баарны хамтаар эзэмшдэг аж. Энэ хоёрын хүний нөөц болон хөрөнгө боломжинд тулгуурлан дүүргийн МАН-ын хороог клиентжүүлэх санааны гол зохиогч, гардан гүйцэтгэгч нь Г.Атармаа байлаа. Тэрээр МЗХ, Хулгайчгүй монгол хөдөлгөөны “Хар жагсаалт”-д бичигдэж байсан (эх сурвалж: khulgaichguimongol.myf.mn/blacklist/282) өнөө хоёроо бодвол өмнө нь дүүргийн намын хороогоор эргэлдэж асан хашир бурхи аж. Сайн дүү нарын компанийн ажилчдыг цэвэрлэгчээс нь захирлыг хүртэл МАН-ын хорооны гишүүн болгосон нь Г.Атармаагийн эхний нүүдэл байжээ. Ингэснээр 2013 онд Н.Баярмөнхийг МАН-ын хорооны даргаар сонгуулж дөнгөв.

 

МАН-ын хорооны дарга болмогцоо Н.Баярмөнх Г.Атармааг дэд даргаар тохоон томилж, ач хариулаад, хоёул хослон намаа клиентжүүлэх явцыг эхлүүлсэн нь намын удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл болохыг жирийн гишүүд тэр үеэс л шүүмжилж иржээ. Тэд өөрсдийг нь шүүмжилсэн гэх шалтгаах МАН-ын гишүүнээр 30, 40 жил болсон гишүүд, болон идэвхи зүтгэлтэй залуусыг намаасаа хөөв. Энэ талаар БЗД-ийн МАН-ын 27 дугаар үүрийн дарга С.Буянзаяа: “МАН-ын үндсэн дүрэм бол бидний мөрдөх хууль. Гэтэл Н.Баярмөнх хуулиа дагаж мөрдөхгүй байна. Тэрээр ИТХ-ын тэргүүлэгч Э.Бат-Амгалангийн хамтаар ах дүү, хамаатан садан, найз нөхөд зэргээр дүүргийн намын хороог бүрдүүлж, зөвхөн тэдний дунд үйл ажиллагааг явуулж байна” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байжээ.

 

Н.Баярмөнх МАН-ын дүрмийг үл баримтлан, өөрийн бүлэглэлийн заавраар ажилладаг, өөрийгөө “М.Энхболд даргын хамаатан” гэж зарлах замаар дархлаа үүсгэх гэж оролддог гэх шүүмжлэл олонтаа гарч, 2014 оны зургаадугаар сард Нийслэлийн МАН-ын хяналтын хороонд 100 гаруй гишүүн шаардлага хүргүүлсэн удаатай. Нийслэлийн МАН-ын хяналтын хорооноос үүрүүдийн тайлан, сонгуулийн хурлыг хийлгэх шийдвэр гаргасан ч Н.Баярмөнх, Г.Атармаа, Э.Бат-Амгалан нарын клиентелист бүлэглэл авч хэлэлцсэнгүй.

 

Дүүргийн намын гишүүдийн удаа дараа хэвлэлд өгч байсан мэдээллээс харахад “Н.Баярмөнх нь байнга шахуу зодоон хийж, хүний эрүүл мэнд хохироосон, Цагдаад эрүү үүсгэгдэн шалгагдсан. Намын удирдлагыг хүч хэрэглэх замаар хэрэгжүүлэх гэж оролддог. Сүнжин гранд буудалд намын хурал, шинэ жилийн цэнгүүнийг давхардуулж хийнгээ баарны хамгаалагчдаар өөртэй нь санаа нийлээгүй гишүүдийг зодуулсан. Өөрөө нэгэн намын гишүүнийг хутгалсан. Хутгалуулсан хүнд албан тушаал амлаад хэргийг дарсан” гэх мэт үй түмэн гомдол хөвөрч байжээ.

 

2014 онд асар их хэл амны улмаас Г.Атармаа Н.Баярмөнхийг солихоос аргагүйд хүрч нөгөө дүү Э.Бат-Амгаланг даргаар сонгуулжээ. Гэлээ ч намын гишүүдийн эсэргүүцэл намжсангүй. Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны VI бага хурлыг дахин хуралдуулах түр хороо ч байгуулагдав. Түр хорооны тэргүүн Х.Оюунбилэг: - Н.Баярмөнхийн найз Э.Бат-Амгалан хууль бус үйлдэлдээ баарныхаа хамгаалагчдыг ашигладаг. 2016 оны орон нутгийн сонгуулийн дараа БЗД-ийн Засаг Даргын суудлыг хууль бус томилгоогоор авах оролдлого хийж үймээн дэгдээхдээ баарныхаа хамгаалагчдаар дүүргийн байрыг эзлүүлж шуугиан тарьсан.  Ер нь энэ нөхрийн талаар таагүй мэдээлэл олон байдаг.  Э.Бат-Амгалан 2008-2011 онд БЗД-ийн ЗДТГ-ын Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орлогч даргаар ажилласан. Эдгээр албыг хашиж байхдаа эрх мэдлээ хууль бусаар ашиглаж хулгай, булхайн аргаар олон ажил амжуулсныг МАН-ын шударга гишүүд, дэмжигчдийн холбооны гишүүд илчилж, үнэн зөв мэдээлэл өгөхийг шаардаж байсан” хэмээн ярьсан нь хэвлэлд үлджээ. Э.Бат-Амгалангийн үйлдсэн нэгэн хэргийн талаар ЗТГХМШХ-ийн Хэрэг бүртгэх тасгийн  дарга О.Баттөр ийм мэдээлэл өгч байжээ. “Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан гэх хүн 2016 оны аравдугаар сарын 19-ний өдөр зам, тээврийн осол гаргаж, Туул гэх эмэгтэйн машиныг араас нь мөргөсөн. Хэргийг Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, ахмад Бямбадорж шалгаж байна”. Э.Бат-амгалан хохирогч Туулд хүнд гэмтэл учруулсан ч хэргийг дарахын тулд орон сууц амлаж, чимээгүй болгосон байдаг. Сонгуулиар “царцаа нүүлгэж”, сонгогдсоныхоо дараа “Манай царцаанууд найдваргүй юм билээ. 700 царцаанаас 500 нь л манай талд саналаа өгсөн байх юм” гэх зэрэг хуульд харш зүйл ярьж явсан гэх мэдээллүүд намын хянан шалгах байгууллага, хуулийн байгууллагад олноор иржээ.

 

Х.Оюунбилэг цааш нь “Анхан шатны байгууллагуудынхаа гишүүдээс санал авдаггүй. Дарга нарын бодлого гээд шууд тулгадаг, дотоод сонгуульд чөлөөт ардчилал байхгүй болсон байна” хэмээн ярьсан нь Г.Атармаа намынхоо хороог дээрээс нь колоничлох бодлого явуулсны шинж тэмдгийг илэрхийлсэн байна. Дээрээс колоничлох явц нь даамжирч намын хорооноос хальж дүүргийн Засаг Даргыг томилох хүртэл ужгирчээ.

 

2016 оны сонгуулиар  дүүргийн ИТХ-ын 41 төлөөлөгчийн 22 нь АН-аас, 19 нь МАН-аас сонгогджээ. Гэтэл дүүргийн сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий Ардчилсан намын зургаан төлөөлөгчийн нэрийг ямар ч үндэслэлгүйгээр хасах  тогтоолыг аравдугаар сарын 24-ний өдөр Г.Атармаагийн заавраар гаргажээ. Уг тогтоолд МАН-ын 19 нэр дэвшигчид түр үнэмлэхийг нь гардуулаад, АН-аас нэр дэвшсэн 22 хүний үнэмлэхийг гардуулахгүй байхыг даалгасан нь клиентелист бүлэглэл дүүргийн захиргааг дээрээс нь колоничлох ажиллагааны эхлэл байлаа. Сонгуулийн тухай хуулиар Дүүргийн сонгуулийн хороо нь нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах эрхгүй юм. Гэтэл Дүүргийн сонгуулийн хорооны хууль бус тогтоолд үндэслэн МАН-ын хорооны дэд дарга Г.Атармаа ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонготой үгсэн 2016 оны арванхоёрдугаар сарын 20-нд 21/73 тоот албан бичиг үйлдэж, үүгээрээ түрий барин дүүргийн ИХТГ-ын тамгыг хуурамчаар хийлгэсэн байдаг. Ингээд хуурамч тамгаа ашиглан Г.Атармаа өөрийгөө ИТХ-ын даргаар томилж, Э.Бат-Амгаланг дүүргийн Засаг Даргад нэр дэвшүүлэх тогтоол үйлдэн хотын Засаг Даргад хүргүүлжээ. Энэ бол ардчиллын түүхэнд гараагүй эрх мэдэлд шунасан, улайм цайм үйлдэл байсан бөгөөд гажуудсан ардчиллын судлагдахуун болон бичигдэж байна.

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын өрөөг хүчээр булаан авчээ.

 

Г.Атармаа, Э.Бат-Амгалан нарын дүүргийн засаглалыг дээрээс нь колоничлон эзлэх төлөвлөгөө Баянзүрх дүүрэгт хэрэгжсэн хоёр цагийн будлианд цагдаагийн байгууллага татагдан орж иргэд рүү хорт хий цацаж, бороохойдон мөргөлдөөн үүсгэсэн билээ. Шударга шүүх энэ бусармаг явдлыг таслан зогсоогүй бол юу болж дуусах байсныг хэн ч үл мэднэ. Захиргааны хэргийн шүүх Нийслэлийн Засаг Даргын захирамжийг хүчингүй болгосон тул Э.Бат-Амгаланг дүүргийн Засаг Даргаар томилсон тушаал бас хүчингүй болсон юм. 

 

Дүүргийн намыг бүрэн эзлээд, цаашид Засаглалыг эзлэх зорилгоо умартаагүй Г.Атармаа, Э.Бат-Амгалан нарын клиентелист бүлэглэл 2017 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр дүүргийн ИТХ-ыг тасалдуулах зорилгоор жагсаал зохион байгуулж, улмаар гар хөл болсон этгээдүүдээ ИТХ-ын төлөөлөгч рүү турхиран, гүтгэн гүжирдсэн мэдээллийг нийгмийн сүлжээгээр идэвхийлэн тарааж байна.

 

БЗД-ийн МАН-ын шударга гишүүд удаа дараалан сонгуульд ялагдсан, намыг эрүүл бус үйл ажиллагаанд түлхэн оруулж ардчиллын хэм хэмжээг уландаа гишгэсэн хорт бүлэглэлийг тайлангаа тавьж, ажлаа хүлээлгэн өгөхийг шаардаж байгаа юм. МАН-ын дээд удирдлагууд сонгуулийн ялагдлын хариуцлагыг хүлээчихээд байхад удаа дараа ялагдуулсан хүмүүс хэвээр үлдэж таарахгүй хэмээн тэд үзжээ.

 

БЗД-ийн МАН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Б.Ганзориг: “Намын үндсэн дүрмийн дагуу орон нутаг, УИХ, Ерөнхийлөгч зэрэг сонгуульд ялагдал хүлээсэн тухайн намын удирдлага огцорч хариуцлага хүлээх заалттай. БЗД-ийн хувьд мөн адил асуудал тавьж байгаа. 2012 оноос өмнө Баянзүрх дүүрэг хэзээ ч орон нутаг болон УИХ, Ерөнхийлөгчийн гэх мэт томоохон сонгуульд ялагдал хүлээж байгаагүй. Э.Бат-Амгалан, Г.Атармаа нар ах дүү, хамаатан садангаараа намын хороонд ажиллаж байна. Хурлаа хий, тайлангаа тавь гэж намын дүрмийн дагуу шаардлага тавиад орохоор намын хорооны хүмүүс маань уурлаж бухимддаг болж. Баянзүрх дүүргийн МАН-ын хороо ямар Э.Бат-Амгалангийн хувийн компани биш дээ” гэсэн байна.

 

Хэрвээ Г.Атармаа, Э.Бат-Амгалан нар хариуцлагаа хүлээхгүй намын болон төрийн ажлыг гацаасаар байх аваас тэмцлийн дараагийн шатанд шилжихээр төлөвлөж байгаа гэнэ. МАН-ын шинэ удирдлагууд дунд шатандаа явагдаж байгаа клиентелист хорт үзэгдлийг таслан зогсоож, хууль журам, шударга ёсыг сэргээхгүй бол сонгогчид ирэх сонгуулиар хатуухан хариу барих нь дамжиггүй юм.

 

Н.Анх

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • зочип (202.21.103.46)
    баянзүрхийн 6-р хороонд өнгөрсөн 3 сонгуульд МАН ялсан харин 6-р хорооны дарга нь АН -ЫН авгай энэ нөхөр хороондоо ажлаа хийдэггүй хамтран амьдрагчаа ИТХ-н дарга болгочихоод байгаа МАН-с энэ хорооны дарга хийчих хүн байхгүй шүү
    2017 оны 12 сарын 15 | Хариулах
    • зочин
      хаха. хороонд ИТХ байдаг юм уу. Иргэдийн Нийтийн Хурал гэж байдаг юм.
      2017 оны 12 сарын 15
  • Зочин (103.26.195.123)
    Су Батболд гэж нөхөр тун сул хүн дээ.Улс төрд ороод сэрдэг ч үгүй үхдэг ч үгүй гэдэг шиг хийж бүтээсэн онцгой гавьяа танигдсан зүйл үгүй.Тэгсэн хирнээ бид сонгоогүй байхад хотын дарга болчихсон ч байх шиг.Нийслэлийн намын дарга болсон юмуу одоо бас.Олигтой зангарагтай хүн тавихгүй ингэж багтан болгоод 20 онд нийслэлд МАН будаа болхоор болжээ
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    NextStop 25жилийнОй-д дараах 4 төрөлд ХЭНИЙГ нэр дэвшүүлэх вэ? Шилжилт25Final ТопУлсТөрчЗалуу ? ТопБизнесмэн ? БүтээнБайгуулалт Нэмье 2017Start БүтээгчУлсТөрчЗалуу ? БүтээгчБизнесмэнЗалуу
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
  • иргэн (103.9.90.98)
    Наад өвчин чинь хаа сайгүй, АН-д ч ялгаагүй, Баянгол дүүрэг гэж сонгодог жишээ байна
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    10 цаг 16 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    10 цаг 51 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    10 цаг 59 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    11 цаг 1 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    11 цаг 25 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    11 цаг 41 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    12 цаг 2 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    13 цаг 13 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    13 цаг 31 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    14 цаг 3 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    14 цаг 28 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    14 цаг 38 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    14 цаг 43 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    15 цаг 14 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    15 цаг 17 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    15 цаг 34 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    16 цаг 9 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    17 цаг 33 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    18 цаг 14 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    18 цаг 34 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК