Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Энхбаяргүй МАХН оршин тогтнох уу

2017-12-11
0
ЖИРГЭХ

Монгол Оросын хамтарсан "Монголросцветмет"-ийн захирал Д.Ганболд болон Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын албан тушаалтнуудын дуулиант баривчилгаанаар өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал “хаалтаа” хийх байсан ч УИХ-ын гишүүн О.Баасанхүү улс төр сонирхогчдыг энэ амралтын өдрүүдэд ер амраасангүй. Намынхаа Их хурал гээчийг хоёр өдөр Төрийн ордонд зохион байгуулж, намын дарга Н.Энхбаярыгаа огцруулах жүжгийг найруулаад авлаа.

 

 

“Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг” хэмээн монголчууд зүгээр ч нэг хэлээгүйг О.Баасанхүүгийн “ааш” харуулах шиг. Нэгэн цагт түүнийг Н.Энхбаяргүйгээр төсөөлөхөд бэрх байв. Харин одоо Н.Энхбаярыг О.Баасанхүүгүйгээр үл төсөөлж болох цаг үед тэрбээр жинхэнэ “зангаа” харуулж, хэн бэ гэдгээ мэдрүүлж байна. Н.Энхбаярын холбогдсон хэрэг шүүхээр дэнслэгдэж, цагдан хорих байранд өлсгөлөн зарлахаас эхлээд  өршөөгдөх хүртэл өмгөөлөгч О.Баасанхүүгийн үгийг олон нийт түүний байр суурь хэмээн хүлээж авдаг байв. Учир нь тэр Н.Энхбаярын далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч явсан жижиг гарын “тоглогч” төдий байсан хэрэг.

 

МАХН-ыг Н.Энхбаярын өмч, ганц Н.Энхбаярын нам гэх шүүмжлэл байдаг. Гэвч өнөөдөр тус намд Н.Энхбаяраас өөр лидер байна уу. О. Баасанхүүгийн хувьд Н.Энхбаярын нэрээр улс төрд  орон зайгаа эзэлж, Н.Энхбаярын нөлөөгөөр өдий зэргийн рейтингтэй явааг үгүйсгэх хүн байна уу.  Энд ямар нэг улс төржилт байхгүй, элдэв хатгаас хэрэггүй. Зүгээр бодит байдал л энэ.

Харин тухайн үеийн улс төр Н.Энхбаярт боломж олгож, сонгуулийн системээ өөрчилсөн нь МАХН улс төрийн тавцанд гарах эхлэлийг тавьсан. Бараг ганцхан хүнд хамааралтай байсан жижиг нам УИХ-ын сонгуулиар бүхэл бүтэн бүлэг байгуулах хэмжээний гишүүд сонгогдсон нь тухайн үедээ жинхэнэ дуулиан тарьсан. Учир нь Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүү, үнэнч туслах З.Баянсэлэнгэ нар УИХ-д орж, хэл ам нь загтнасан зарим гишүүний эгдүүг хүргэсэн. Ямар сайндаа л “Пропорциональ системийн хамгийн том алдаа, “Оймсонд хавчуулагдаж үсрээд ороод ирчихсэн” хэмээн чичлүүлхэв. Гэвч доромжлох тусам долоон бурхан шиг гялалзана гэдгийн бодит жишээг З.Баянсэлэнгэ харуулсан. УИХ-д суух дөрвөн жилийнхээ хугацаанд Бүлгийн дэд даргаас Барилга хот байгуулалтын сайд болтлоо “үсрэлт” хийсэн бол харамсалтай нь, О.Баасанхүүд ийм зангараг байгаагүй. Хэдэнтээ “хор” найруулсны эцэст Өргөдлийн байнгын хорооны даргын суудлыг өөрийн болгосноос илүү гараагүйг улс төрийн хүрээнийхэн сэм шивнэлддэг.  

 

Уг нь Н.Энхбаяр  О.Баасанхүүгийн нэрийг нь хэлэх төдийд л албан тушаалд хүрэх байсан. Гэвч УИХ-д орсон цагаасаа л “эхийгээ мөргөж”, намынхаа, даргынхаа эсрэг турхирсан алхмууд хийж эхэлснээс болж, намынх нь удирдлага  түүнийг дээш нь өгсүүлэхийг хүсээгүй. Тиймдээ ч өнгөрсөн сонгуулийн үеэр О.Баасанхүүг МАХН-аас нэр дэвшихгүй, АН-д элсэнэ гэх мэдээлэл хэвлэлийн хуудаснаа бичигдэж байсныг сануулахад илүүдэхгүй биз.

 

“Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй”-г 2016 оны ээлжит сонгууль харуулж, О.Баасанхүү ганцаараа МАХН-ыг УИХ-д төлөөлөх болсноор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ өрсөлдүүлэх эрх өвөртөлсөн нь үнэн.  Гэвч О.Баасанхүү бас л даварсан. Өөрийнх нь таалаагүй хүнийг өрсөлдүүлэхээр шийдвэрлэсний төлөө нэр дэвшигчийнхээ эсрэг сөрөг  “пи-ар” хийж, намынхаа нэр хүндийг унагах гэж оролдсон байдаг. Энэ үйлдэл нь бусад улс төрийн намуудын дотоод дүрмээр бол хөөгдөх “ялтай”. Өнгөрсөн хугацаанд МАХН-ынхан О.Баасанхүүг хөөх гэж оролдсон ч бүтэлтэй болоогүй. УИХ-д суух ганц төлөөлөлөө юу юугүй хөөх нь нэр хүндэд нь нөлөөлж мэдэх тул хүлээцтэй хандсаар ирсэн нь ч үнэн.    

 

Харин тэрбээр энэ үйлдлийнх нь эсрэг “сөрсөн базаа” хийж, намын даргынхаа тамгыг хүчээр авч, суудлыг нь залгахаар санаархлаа. Их хурал эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ эсэргүүцлээ илэрхийлж “МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцоогүй, ирсэн гишүүд нь нийслэлийн намын тамгатай үнэмлэх барьсан байгаа  тул энэ хурал хууль бус” хэмээн мэдэгдсэн юм.  Мөн тэрбээр МАХН-ын Их хурал хоёрдугаар сарын 9, 10-нд болох тухай мэдээллийг өөрийн фэйсбүүк хаягаараа дамжуулан олон нийтэд өгчээ.

 

Хоёр парламент байтугай хорин жил дараалан парламентад сууж, хуулийн үг үсэгтэй өөрийгөө холбосон улстөрчид намба алдаж, намын даргаа хөөгөөгүй байхад оймсонд хавчуулагдаж, ордонд орж ирсэн “жаалхүү” ийнхүү Н.Энхбаяраас МАХН-ыг булаах оролдлого хийх нь хэр зохистой вэ. Хүний мөс, эрийн жудгийнхаа хувьд аль хэр нийцтэй вэ.

МАХН хоёр толгойтой мэт болсон энэ цаг үед МАХН-ыг О.Баасанхүү Н.Энхбаярын хэмжээнд удирдаж чадах уу гэдэг асуулт яах аргагүй урган гарна.  МАХН-ыг Н.Энхбаярын өмч, ганц Н.Энхбаярын нам гэх шүүмжлэл байдаг. Гэвч өнөөдөр тус намд Н.Энхбаяраас өөр лидер байна уу. О.Баасанхүүгийн хувьд Н.Энхбаярын нэрээр улс төрд  орон зайгаа эзэлж, Н.Энхбаярын нөлөөгөөр өдий зэргийн рейтингтэй явааг үгүйсгэх хүн байна уу.  Энд ямар нэг улс төржилт байхгүй, элдэв хатгаас хэрэггүй. Зүгээр бодит байдал л энэ.

 

Хэдийгээр Н.Энхбаяр өдгөө улс төрөөс хөндий байгаа ч ард түмэн түүнийг “шилдэг” гэдгийг жил бүр сануулдаг. Тэгээд ч Монголын улс төрд намын дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан улс төрч Н.Энхбаяраас өөр бий гэж үү. Хоёр парламент байтугай хорин жил дараалан парламентад сууж, хуулийн үг үсэгтэй өөрийгөө холбосон улстөрчид намба алдаж, намын даргаа хөөгөөгүй байхад оймсонд хавчуулагдаж, ордонд орж ирсэн “жаалхүү” ийнхүү Н.Энхбаяраас МАХН-ыг булаах оролдлого хийх нь хэр зохистой вэ. Хүний мөс, эрийн жудгийнхаа хувьд аль хэр нийцтэй вэ.

 

Эцэст нь, ганцхан зүйл асууя. Н.Энхбаяргүй МАХН цаашид оршин тогтнох уу. Хариулт тодорхой, ҮГҮЙ.

 

Б.Ариунзаяа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (44)

  • зочин (202.179.31.18)
    Энхбаяраас эхлээд улс төрчид нэртэй сэтгэл мэдрэлийн өвчтэй гарууд их байна шүү Нөхөд өө Улс төр, бизнест улайрч зүтгэлээд байгаа хүмүүс чинь сэтгэцийн юмтай хүмүүс байгаа нь ойлгомжтой болоод байна шдээ ха ха ха
    2018 оны 05 сарын 01 | Хариулах
  • Улсдаа Үнэнч иргэн (27.123.214.103)
    Хэлэх үг олдохгүй тэр шөнө нь улсынхаа болон амьдралынхаа төлөө санаа зовж явдаг олон шудрага ард түмэн намтай намгүй нойр муутай хоносон нь тодорхой, миний хувьд даралт хүртэл ихсэж их хямарсан л даа! Би бол намын гишүүн бус ахмад сэхээтэн хүн, шудрага хөдөлмөрлөж зөв хүмүүжсэн хүн учир Баасанхүүг естой үзэн ядаж байлаа. Энэ хүү Улс төрд удахгүй ээ! Хүн бас хирээ мэдэх хэрэгтэй баймаар юм даа! Зочид буудлын хувьд Ерөнхийлөгч зөвшөөрсөн бол Элбэгдоржийн л даалгавараар хийсэн байх. Энхболдын Баасанхүүг ашиглаж хийсэн муухай ажил, нэгэнт алдсан нэр хүндийн төлөө ингэж улайраад байх хэрэг байгаа юм уу??? Энхболдоо даанч дээ!
    2017 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (150.129.142.252)
    энэ ч арай дэндэж байнаа. Баасанхүү юу вэ? Энхбаяр Монголын төрд хийсэн юмтай, монголын ард түмэнд хэлэх үгтэй хүн шүү. 20 онд Энхбаярыг дэмжих хүмүүсийн тоо улам нэмэгдлээ дээ. Та нар харж байгаарай.
    2017 оны 12 сарын 13 | Хариулах
  • Zochin (103.26.194.19)
    N. Enkhbayar ugui ene nam orshin togtonohod hetsuu de.
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
  • зочин (49.0.140.35)
    ёо ёо Баасанхүү ичээсээ яаж далчигнаж Их хуралд гарлаадаа хүн урьдахаа мартчих юмаа даа би аль ч нам биш гэхдээ бүх намын процессыг харж уншиж бдаг Монголын улс төрд хүмүүстээ үлгэрлэх жишээ даанч алга гишүүд минь
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (27.123.214.108)
    MAXN tarj MAN -d negdehiig urialj baina. Evtei baihda huchtei
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
  • zochin (66.181.161.45)
    BATTULGA CHIN JINHEN HORCHIN GAR BHA DAA. MONGOLCHUUD MIN YANDAA
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
  • zochin (120.142.31.236)
    baasanhuu mangar batsaan ingeed 20 onoos hoich ylstoroos burmoson archigdah zamaa tavilaa daa byaruu boloogui baij buhiin baasaar baalaa daa hoorhii
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Дээд Шүүх нь яаж тэнэгдэхийг л харъя.
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.184.253)
    МАХН-д ч өөр бусад намуудад ч одоогоор харамсалтай нь Н.Энхбаяр шиг лидер алгадаа. Алдаа, оноогүй хүн ч гэж хэн байлаа тэр бүхнийгээ зөв цэгнэж чадсан л байгаасай. Өш хонзон бүү санаасай гэхдээ гэм нүгэлтнүүдтэй эвлэр гэсэн үг биш л дээ. Монгол Улсаа улс шиг улс болгохын төлөө хичээн зүтгээсэй, 10 тэрбумын өрийг ямартай ч нааштай шийдүүлж чадсан шигээ чадах байхаа.
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
    • зочин
      Ингэж олон жил дэндүү хандаж, Ерөнхийлөгч байсан хүнийг ямарч хамгаалалтгүй, хаяж, дэндүү доромжилж байхад хэн нь улсын эсрэг вэ? гэдэг нь Энхбаярт байтугай ард түмэнд ил байхад өшөөгөө авсан ч яадгийм, арчаад хаях хэрэгтэй шүү!
      2017 оны 12 сарын 12
  • ИРГЭН (202.179.31.87)
    2020 СОНГУУЛЬД МАХН ЯЛАХ НЬ ТОДОРХОЙ УЧИР ЭНХБАЯРААС АЙСАН ХҮМҮҮС МАХН ЫГ ҮГҮЙ ХИЙХ ИЙМ АРГА ОЛЖЭЭ МАХН БУЮУ 3 ДАХЬ ХҮЧНҮҮД 2020 ОНД ЯЛАХ НЬ ТОДОРХОЙ БАЙНА АРД ТҮМЭН МАНАН Д ДУРГҮЙЦЛЭЭ ӨДӨР БҮР ИЛЭРХИЙЛСЭЭР БАЙНА ШҮҮ
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
  • Энхбаярыг дэмжинээ (202.179.31.114)
    Хувьсгалт нам бол Энхбаярын хувийн өмч. Хувийн өмчийг хэн дуртай нь авч болдоггүй хуультай.
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.32.99)
    БААСАНХҮҮ БАТТУЛГА ХҮРЭЛСҮХ ХОЁРООС САНХҮҮЖИЛТ АВЧ ХЭДЭН ӨВГӨН ЭМГЭН ГУДАМЖНААС ОЛЖ 100 100 МЯНГАН ТӨГРӨГ ТАРААСАН ГЭНЭЭ. БАТТУЛГЫН БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛД БАЙРЛУУЛЖ МАССАЖ ХҮРТЭЛ ХИЙЖ ӨГСӨН ГЭНЭ.
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.32.85)
    одоо бааранд хэдэн мүүнист христүүд цуглаад сэмхэн шивнэлдээд МАНАН-ийн даргыг шинээр томилоод хүрэлсүх с.эрдэнэ хоёрыг сольж болохнээ.тэгээд шүүхэд мөнгө өгөөд баталгаажуулаад авна айн? амар амар. хууль мууль ч хэрэггүй. хэ хэ хэ.
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.34.27)
    Энэ мэдээ.мн сайт баасхүүг захиалгаар өмөөрч Ганбаатар Энхбаяр нарыг захиалгаар доромжилж бас л бузар булайгаа хийж нүглээ үйлдсээр л. Наад баасхүүг чинь удахгүй далд эзэд нь ашиглаад л жорлонд хаяна. 2020 оны сонгуульд Энхбаярт ялагдах нь тодорхой тул ингэж сандарч намыг нь устгахаар Модонсүх Мантууболд Жанхуутулга гурав хуйвалджээ. Нөгөө цус үнэрлэсэн захиалгат шүүх нь баасхүүг өргөдөлөө тэврэн гүйж ирэхийг хүлээж ядан хутгаа ирлээд тачаадан хүлээж сууна.
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
  • тоглоомын хүүхэлдэй жорлонгийн баасхүү (182.160.34.27)
    Энэ мэдээ.мн сайт баасхүүг захиалгаар өмөөрч Ганбаатар Энхбаяр нарыг захиалгаар доромжилж бас л бузар булайгаа хийж нүглээ үйлдсээр л. Наад баасхүүг чинь удахгүй далд эзэд нь ашиглаад л жорлонд хаяна. 2020 оны сонгуульд Энхбаярт ялагдах нь тодорхой тул ингэж сандарч намыг нь устгахаар Модонсүх Мантууболд Жанхуутулга гурав хуйвалджээ. Нөгөө цус үнэрлэсэн захиалгат шүүх нь баасхүүг өргөдөлөө тэврэн гүйж ирэхийг хүлээж ядан хутгаа ирлээд тачаадан хүлээж сууна.
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (59.153.114.207)
    Баасанхүүг Хурц,Гэрэл нараар сайн базуулсан М Энхболд ,женко Баттулга нарын хийж буй ажил тэдний хурууны үзүүрээр хөдлөхгүй бол шорон явчих гээд хэцүү байгааг ойлгож байна аа тэрнээс намаа шинэчлэх МАНАН тай тэмцэх ,шинэчлэх тухай бодол байхгүй шоронд орох уу намаа хаглаж тараах уу гэсэн тулгалтанд орсон хөөрхий өрөвдөлтэй амьтан
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (72.128.199.205)
    Enkbayr dargig Mongolin ard tumen gunee khundetgej yavdag. Enkhbayr avulagachidig todruulsanikhaa toloo Elbegdorj bolon M.Enkhbold terguutei khuvalznuud tuuniig aimshigtaigaar khelmegduulsen. Unen khezeed yaldag. Tuunii leader bolokh tsag oirtoj ekh ornoo khudaldsan archaagui nokhdiig darj ustgakh tsag aisy. Ter avulaglig ustgaj chadna.
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (72.128.199.205)
    Enkbayr dargig Mongolin ard tumen gunee khundetgej yavdag. Enkhbayr avulagachidig todruulsanikhaa toloo Elbegdorj bolon M.Enkhbold terguutei khuvalznuud tuuniig aimshigtaigaar khelmegduulsen. Unen khezeed yaldag. Tuunii leader bolokh tsag oirtoj ekh ornoo khudaldsan archaagui nokhdiig darj ustgakh tsag aisy. Ter avulaglig ustgaj chadna.
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.26.194.131)
    Энхбаяр өөрөөсөө илүү ухаантай хүнд дургүй хэрнээ түүний үгэнд ордог хүн дарга болдог
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
  • G (66.181.184.234)
    Aavaa namaig ashiglaach gej oriloldood zogsoj baidag humuusee avch irsen Bn kk
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
  • Medremj (66.181.184.234)
    Enhbayar gedeg hunii tald ard tumen sanal ugch 500 myanga shahuu hunii sanal Ganbataar avsan uuniig manan harsaar bj 20 onii songuulid oruulahgui bh arga hemjee avch turiinii buus baas huug songon avch ter ni guitsetgeliig ni hiij baigaa ni ilt Bn ard tumen enhbayart itgej baigaa buu buuj uguurei amjilt husie enhbayar guaidaa
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
  • зочин (66.181.190.68)
    Баасанхүү арай л жудаггүй загнаж бна даа. Энэ хүнд төрийг атгуулбал бужигнуулаад бүр доройтуулна биз дээ. Итгэл даахгүй хүн гэдгээ харууллаа даа.
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
    • Гишүүн
      Баасанхүүгиин зөв .дэмжиж байна шүү энхбаяр бол агуу шуналтай хүн махн-г өмчилсөн магадгүй баасанхүүг өмчлөхииг хүүхэлдэй болгохыгхүссэн . Энхбаяр бол албан тушаал хэргэм зэргииг үнэлж наймаалцсан хүн шүү дээ иимээс зайлах ёстой зөв
      2017 оны 12 сарын 12
  • arhi (162.156.32.217)
    b. ariunzaya gej yamar oi gutam yandan be?bie uneleedl naad hogshin toezong enhbayar cijns ooo uhvel daarna.yaasan ih nigel hiij handaggui malnuud ve.avgai tsolmon gedegni oor zalm humuustee shaaltsaal
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
  • dagva (202.21.106.146)
    Baasanhuu l zutgej bshd. unench shudarga zaluu busdiin yu ghiig bitii tooo amjilt
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
  • Иргэн (103.229.121.139)
    Forexstars.mn гэсэн хуурамч компани форекс заах сурталчилах нэрээр иргэдийг хууран мэхэлж буйд анхаарна уу. Та мөнгө хожсон ч буцааж авч чадахгүй, мөнгийг чинь өгөхгүй шүү.
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
  • baas (202.9.43.224)
    oi gutaj dotor muuhairav
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.172.229)
    Н.Энхбаяр Баасанхүүг их дарамталсан. Яг л Улаан, Тэрбишдавга 2т гаргасан шиг. Залуу хүн учраас зоригтой алхам хийсэнд баяр хүргье. Хөгшчүүд нь чадал тэнхээгүй болсон учраас МАНд орсон. Баасанхүү одоо шинэ менежментээр намыг зөв удирдаж залах хэрэгтэй. Намбер ваныг хойш унагаж өөрөө намбер ван болсонд бест вишес.
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
  • zochin (103.9.90.53)
    ЗОЧИН. БААСАНХҮҮГ ДЭМЖИЖ БАЙНА. ЭНЭ НАМД ОДОО ЦУС СЭЛБЭХ ЦАГ БОЛСООН
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.57.94.202)
    Nam neriin ard nuugdsan luivarchinguud Ganbaataraas uhtlee aij bgaan bna. Ganbaatar yamar namd orov teriig bujignuulj baidag boljee. Uuniig hun bur meddeg bolsoon. Ashiglaj bgaa hun ni Baasanhuu shuu zailuul.
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.43.203)
    ard tvmen mednee
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
  • иргэн (203.91.115.35)
    МАНАН 2020 оны сонгуулиас Энхбаяраас МАХН аас айж бна! Аргаа бараад ОЙМСНЫ хүүхдээр нам бужигнуулах арга хийж бна үүнийг ард түмэн харжил сууна.
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
    • Зочин
      Урагшаа баасанхүү бүү олон хуцалтыг тоо сонс
      2017 оны 12 сарын 11
  • Зочин (122.201.26.172)
    Баасанхүү хэзээ хаанаас ийм их мөнгөтэй болов, хэдийдээ намын даргын хэмжээнд хүрэв, бусдаас буруу хайхаар өөрийгөө нэг өндийгөөд харчих. Өдий зэрэгт хүргэсэн хүмүүсээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйвал таарна.
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.187.213)
    Баасанхүү минь жаазандаа жаажигнаарай.
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (82.240.207.112)
    МАНАН-н гар хөл болсон нам хамт олноо хүндэтгэж дүрэм журмаа дагадаггүй Баасанхүү мэтийн нэр хүндгүй иймэрхүү хүн хогнууд өөрийгөө улам л булшлах юм. Дараагийн удаа нам толгойлох нь бүү хэл дахин гишүүн болж чадахгүй гэдэг нь хийж байгаа үйл хэлж байгаа үгнээс нь тодорхой болоод байхад түүнийгээ ч ойлгох ухаан энэ хоёр нүүртэн Баасанхүүд алга даа.Иймэрхүү мэдрэл муутай хүнийг дагаад баясаж дэмжээд байдаг хүмүүс нь аргагүй адилхан хүмүүс байж таараа. Яана даа яана өрөвдмөөр эмгэнэлтэй юм даа Баасанхүү.
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    NextStop 25жилийнОй-д дараах 4 төрөлд ХЭНИЙГ нэр дэвшүүлэх вэ? Шилжилт25Final ТопУлсТөрчЗалуу ? ТопБизнесмэн ? БүтээнБайгуулалт Нэмье 2017Start БүтээгчУлсТөрчЗалуу ? БүтээгчБизнесмэнЗалуу ?
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.217.160)
    ӨӨДГҮЙ ӨӨЛДӨӨ ГЭЖ
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
  • zochin (203.91.119.102)
    Баасанхүүг Эхбаярын нөлөөгөөр өдий зэргийн рейтингтэй яваа гэжээ, Энхбаяр ч МАН нэрээ сольсны нөлөөгөөр өдий зэрэгтэй яваа байх
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.43.203)
    enxbayrgvi bol tegeel duusaa
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
  • зочин (27.123.214.109)
    Баасанхүү намийн их хурлаа хийж гишүүдийн олонхийн саналаар намийн даргаар сонгогдсон Энхбаяар одоо тайван бай заавал чи намийн дарга байх албагүй залуу хүнд байраа тавиж өгөө
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.131.243.190)
    Энхбаяргүй оршин тогтнохгүй,,,,,,,,Үгүй
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
  • Irged (27.123.214.102)
    Novshiin setguulch ee MAXN gej bx yosgui. Xeden zunusun xugshchuuliin xudlaa yaridag gazar sh deee
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
    • Зочин
      Чамайг зөнөхгүй байхыг чинь харна аа
      2017 оны 12 сарын 11
  • irgen (202.9.42.22)
    УЛС ОРНОО ХУДАЛДАЖ БАЯЖСАН МАНАН-н ТЭРБУМТАНГУУД ЭНХБАЯРЫГ НАМ ДАРАХ ГЭЖ ХИЙЖ БАЙГАА АЖИЛ , БААСАНХҮҮ ТЭДЭНД ХУДАЛДАГДАЖ ГАР ХӨЛ НЬ БОЛСОН
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
    • Зочин
      Үгүй лдээ энхбаяр бол чанар муу хүн олон хүнииг мөнгө ол гэж дарамтлаж балалсан бодит хүн
      2017 оны 12 сарын 11
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    22 цаг 38 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    22 цаг 46 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК