Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Эрдэнэбат: Хэлмэгдүүлэлт гэх алан хядалтын шарх өнөөдрийг хүртэл аниагүй байгааг анхаарах ёстой

2017-12-11
0
ЖИРГЭХ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнөөдөр  хуралдаж, УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятавын санаачлан боловсруулсан Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх хүрээнд хэлмэгдэгсдийн гэр бүлийн хүмүүсийг сонсож, ярилцав.

 

 

Хууль санаачлагч Я.Санжмятав гишүүний танилцуулснаар  улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд цагаатгах тухай гомдол гаргах хугацааг тухайн хууль батлагдсанаас хойш хоёр жилээр эцсийн удаа сунгах гэсэн зөвлөж өгсөн. Энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлэх үүднээс энэ хуулийг гаргасан. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга, УИХ-ын дэд даргын хувьд би УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Сарангэрэлтэй нийлээд хуулийн төслийг санаачлан өргөн барьсан. Энэ хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш өргөн баригдсан учир Хууль тогтоомжийн хуулийн дагуу бүх яамдуудаас судалгаа дүгнэлтээ авсан, эдийн засгийн тооцоолол гарсан, холбогдох хүмүүс, байгууллагаас саналуудыг нь авсан хууль.

 

Даргын зөвлөлөөр орчихсон энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэнэ. Хууль 2018 оны төсөв батлагдсанаас хойш гарч байгаа учир хууль хэрэгжих хөрөнгийн асуудал 2019 оноос 2020,2021 онд багтааж нөхөн олговрыг олгох тооцоолол гарсан байгаа юм байна.  Харин  “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд”  төрийн бус  байгууллагыг хэлмэгдэсдийн ар гэрийнхэн байгуулж тэргүүнээр Д.Дашдаваа ажиллаж байгаан юм байна.  Д.Дашдаваа гуайн гэхэд л  өвөө, эмээ аав ээж гээд хэдэн үеэрээ хэлмэгдэлтэд өртөж яваа учраас энэ холбоог байгуулж хуулийн төсөлд өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, саналаа оруулж, санал бодлоо тусгахыг зорьсон гэдгээ хурлын үеэр хэлж байлаа.

 

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн удирдлагууд мэдээлэл хийлээ.

 

Д.Эрдэнэбат: Хэлмэгдүүлэлт гэх алан хядалтын шарх өнөөдрийг хүртэл аниагүй байгааг анхаарах ёстой

 

1937 оны хэлмэгдлээс хойш Монгол оронд үүсч буй болсон нөхцөл байдлууд энэ хэлмэгдүүлэлтээс үүссэн хохирлыг нөхөн төлүүлэх тухай төрийн гаргаж байсан удаа дараагийн шийдвэрүүдийн асуудлаар Ардчилсан намын бүлэг нэлээд нухацтай ярилцаж, ойлголцолд хүрч байна. Хохирлын хэмжээнээс шалтгаалсан нөхөн олговрыг хэрхэн олгох тухай асуудлууд, үр хүүхдүүдийнх нь гаргаж байгаа саналуудыг хуулийн өөрчлөлтөд хэрхэн тусгах зэрэг асуудлууд анхаарал татаж байгаа. Түүнчлэн энэ хэлмэгдүүлэлтийн үеэр Монгол Улсын нийт насанд хүрсэн эрчүүдийн 20 хувь нь хилс хэрэгт хэлмэгдэж, 15 хувь нь буудан алах ялаар цаазлуулсан тухай яригдаж байна. Энэ бол дэлхийн ямар ч улс оронд байгаагүй маш өргөн хүрээний хэлмэгдүүлэлт, алан хядалтын үйл ажиллагаа явсан гэдэг шарх өнөөдрийг хүртэл аниагүй байгааг бид анхаарах ёстой. Тиймээс ч энэ хуулийн төслийг УИХ нэлээд нухацтай хэлэлцэх шаардлагатай гэж УИХ дахь ардчилсан намын бүлэг үзэж буйгаа бүлгийн дарга Д.Эрдэнэбат илэрхийллээ.

 

Я.Санжмятав:1939-оноос хойш хэлмэгдсэн хүмүүс нийтдээ 31 мянга 220 хүн цаазлагдсан байдаг

 

"1998 оны нэгдүгээр сард Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль батлагдсан гарсан. Батлагдан гарсанаасаа хойш буюу 1922-1990 оны хооронд улстөрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн тоо нийтдээ 36 мянга орчим байна гэсэн тооцоолол гардаг. 1939-оноос хойш хэлмэгдсэн хүмүүс нийтдээ 31 мянга 220 хүн цаазлагдсан байдаг. Эдгээрийн 28268 нь улсын комисс байгуулагдсанаас хойшхи хугацаанд цагаатгагдсан байна. Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль хэрэгжээд 18 жил болж байна. Хуулийн хүрээнд цагаатгагдсан хүмүүст нөхөн олговор, орон сууц, холбогдох зардлууд гээд нийтдээ 19 тэрбум 820 сая төгрөгийг гаргаж зарцуулж, 18558 хүнд олгосон байна гэсэн статистик тоо байна. Хэлмэгдэгчийн үр хүүхдүүд нийт 200 гаруй нь эцэг, эх нь цаазлагдсан, 100 гаруй хүмүүс нь шоронд хоригдож, нас барсан 400 гаруй хүн байна. 1937 оноос хойш одоо амьд сэрүүн байж байгаа 80-90 настай хүмүүс байна. Эцэг, эх нь хэлмэгдсэн учир эсэргүүний хүүхэд гээд сургууль соёлд сураагүй. Дээд боловсрол эзэмшээгүй, янз бүрийн ажил төрөлд оруулдаггүй байсан зэргээс болж төрөөс өгдөг нийгмийн халамж хүртээмж зэргээс хоцорч хохирч явсан гэдэг дүгнэлтийг ажлын хэсгүүд гаргасан. Ийм асуудал яагаад яригдах болов гэхээр уг хууль 2011 оны арванхоёрдугаар сарын 25-нд өргөдөл хүлээн авах хугацаа нь дуусгавар болчихсон байгаа. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл долоон жилийн хугацаанд ямар нэгэн өргөдөл шинээр хүлээн авч чадаагүй. Тиймээс ч хугацааг сунгах оролдлого өмнө нь хийж байсан ч шийдэгдээгүй буюу хугацааг сунгаж чадаагүй. Үндэсний аюулгүй зөвлөлөөр 2014 оны арванхоёрдугаар  сарын 25-ны өдрийн хурлаар зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмж дээр гурван зүйлийг УИХ-д зөвлөсөн байдаг. ТЕГ-ын тусгай архивт хадгалагдаж байгаа хэргүүдийг шалгаж дуусгаж, шаардлагатай хэргийг цагаатгах, улстөрийн хилс хэрэгт баривчлагдсан, сураггүй алга болсон хэрэг материал нь олдохгүй байгаа хүмүүсийн хэргийг ар гэрээс нь ирсэн өргөдөл, хүсэлт нотлох баримтыг үндэслэн шалгуулж, цагаатгах эсэхийг эцэслэн шийдвэрлэх гэсэн байдаг” юм гэлээ .

 

Ж.Батзандан: Хэлмэгдсэн 10 гаруй хүний ар гэрийнхэн нь цагаатгуулах өргөдлөө өгч чадаагүй байна

 

Цагаатгалын хуулийн хугацаа дууссан учир цагаатгуулах хүсэлтээ гаргах иргэд бүрэн дүүрэн хамрагдаж чадаагүй. Улстөрийн хилс хэрэгт эцэг, эхээ алдсан 400 гаруй хүн нөхөн олговроо авч чадаагүй гэх асуудлууд байгаа. Түүнчлэн хэлмэгдсэн 10 гаруй хүний ар гэрийнхэн нь цагаатгуулах өргөдлөө өгч чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, цагаатгалын асуудал улстөрийн хилс хэрэгт хэлмэгдсэн цагаатгах ажил бүрэн дуусаагүй байна гэж үзэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс УИХ-д зөвлөмж хүргүүлсэн.

УИХ намрын чуулганы хүрээнд дорвитой ямар ч шийдвэр гаргаж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой гэв

 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулиар яг ямар тусламж дэмжлэг олгох юм бэ?

 

Я.Санжмятав:Нэгдүгээрт цагаатгах өргөдөл хүлээн авах хугацаа сунгагдана. Хууль батлагдсанаас хойш хоёр жилийн хугацаанд өргөдлийг авч дуусгана. Цагаатгах үйл явцын дараа нөхөн олговор өгөх асуудал яригдах юм. Үндсэндээ дөрвөн жилийн хугацаанд энэ хууль хэрэгжихээр заасан байгаа. Энэ хуульд өмнө нь орон сууц, гэр болон түүнтэй тэнцэх нөхөн олговор аваагүй улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр, хэлмэгдэгчийн амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барсанаас хойш 10-аас илүүгүй хугацаанд төрсөн хүүхдэд нэмэлт нөхөн олговрыг нэг удаа олгохоор тусгасан.

 

 

-Намрын чуулганы хугацаанд энэ УИХ хэр сайн ажиллаж чадав гэдэг дээр бүлэг ямар дүгнэлт өгөх вэ?

 

Д.Эрдэнэбат:Намрын чуулганаар үндсэн гурван асуудал ярьсан. Шинэ Засгийн газраа байгуулах гэж дан, давхар дээл, ашиг сонирхлын зөрчлийн тухай, төсвийн тодотгол, 2018 оны төсөв л ярьлаа. Төсвийн тодотгол дээр Ардчилсан намын бүлэг тодорхой байр сууриа илэрхийлсэн. Тодруулбал, тэтгэмжээсээ жаахан танаач, нэмүү олж байгаа орлогоо  хуримтлал руу хийгээч, хүүхдийн мөнгийг бүрэн олгооч гэдэг л шаардлага тавьсан. Харамсалтай нь эрх баригчид хүүхдийн мөнгийг нэг удаа олгоод 2018 оны төсөв дээр 60 хувь руу буцаагаад шидчихсэн. Тиймээс бид улстөржсөн хэлбэр рүү орж байна гэдгийг шүүмжилсэн. Төрийн албан хаагчдад халамж хэлбэрээр мөнгө тараахын оронд цалинг нь 10-15 хувиар нэмээч гэдэг шаардлага тавьсан ч биелэгдээгүй. Одоо намрын чуулган завсарлахад ганцхан сарын хугацаа үлдээд байна. Үнэндээ Монгол Улсын нийгэм эдийн засаг, санхүү, зах зээл, бүтээн байгуулалтын талаар энэ УИХ дорвитой ямар ч шийдвэр гаргаж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Бидэнд хүлээгдэж байгаа зүйл олон байгаа. Ардчилсан намын бүлэг өнгөрсөн долоо хоногт энэ асуудлаар ярилцаад цаашдаа гол бодлогын шинжтэй асуудлуудаа хэлэлцэх асуудал дээр шахалт үзүүлэхгүй бол болохгүй юм байна гэдэг шийдэлд хүрсэн. Томоохон бүтээн байгуулалтууд, банк санхүү, мөнгөний бодлогын зэрэг асуудлуудаа нэн яаралтай оруулж ирж хэлэлцэх хэрэгтэй байна. Ардчилсан намын бүлгийн хувьд он гарахаар шууд хэлэлцүүлгийн хэв маягийг өөрчлөөд, эдийн засаг, мөнгө санхүүтэй холбоотой асуудлуудыг хэлэлцүүлгийг хийгээд явна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (174.205.13.135)
    21 зуунд Гамингуудын амилсан сунснууд болох АН л Монголчуудыг хэлмэгдуулж байна доо
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
  • зөв монгол (103.9.90.130)
    12-16 онд таны нам засаглаж байхдаа хуулма баталж байхгүй яасан юм
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    10 цаг 16 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    10 цаг 51 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    10 цаг 59 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    11 цаг 1 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    11 цаг 25 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    11 цаг 41 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    12 цаг 2 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    13 цаг 13 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    13 цаг 31 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    14 цаг 3 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    14 цаг 28 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    14 цаг 38 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    14 цаг 43 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    15 цаг 14 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    15 цаг 17 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    15 цаг 34 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    16 цаг 9 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    17 цаг 33 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    18 цаг 14 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    18 цаг 34 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК