Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа

2017-12-13
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.12.13) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 42 минутад эхэлж, Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийнтөсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва гишүүн танилцуулав. Ажлын хэсэг гурван удаа удаа хуралдаж, хуулийн төслийн зүйл, заалт тус бүрийг хэлэлцснээр нийт 34 саналын томъёолол боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэсэн гэлээ.

 

 

 

Тухайлбал, техникийн зохицуулалтыг Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар төсөлд тусгасан нь хоёрдмол, тодорхойгүй байдал үүсгэж байсан тул техникийн зохицуулалтыг зөвхөн Засгийн газар баталж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг эрхэлсэн сайд батлахаар өөрчилжээ. Итгэмжлэлийн байгууллагыг Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэд байхаар төсөлд тусгасан байсныг өөрчлөн, түүний бие даасан хараат бус байдлыг хангах зорилгоор асуудал эрхэлсэн сайдын дэргэд ажиллах дүрмийг Засгийн газар баталж, даргыг нь эрхэлсэн сайд нь томилж, чөлөөлөхөөр зохицуулалтыг тусгасан байна.

 

Аж ахуйн нэгж, байгууллагын стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр уг стандарт хүчин төгөлдөр болохоор төсөлд тусгасан байсныг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын стандарт нь үндэсний стандартад нийцсэн байх шаардлагыг хуулиар тавьж, стандартын байгууллага зөвхөн бүртгэдэг байхаар төслийг өөрчилжээ. Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын удирдлагыг байгалийн болон техникийн ухааны мэдлэгтэй, төрийн албанд 10-аас доошгүй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан хүнийг томилохоор төсөлд тусгасан байсныг шинэчлэн батлагдсан Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн өөрчилсөн байна.  Түүнчлэн тохирлын үнэлгээ хийх  мэргэшсэн шинжээчийн гүйцэтгэх үүрэг, түүнд тавих шаардлагыг төсөлд нэмж тусгажээ. Хуулийн төсөлд “итгэмжлэл” гэсэн нэр томъёо хэрэглэсэн нь Иргэний хуульд заасан төлөөллийг хэрэгжүүлэх итгэмжлэлтэй андуурагдаж байсан тул “тохирлын үнэлгээний итгэмжлэл” гэж тодотгон, үүнтэй холбоотойгоор хуулийн төслийн нэрийг “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль” хэмээн өөрчилсөн байна. Төслийн зарим заалтыг Төсвийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нийцүүлэн өөрчилжээ. Мөн хуулийн төслийг бүтцийн хувьд эхлээд иргэн аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээ буюу үйл ажиллагааны талаарх зохицуулалтыг оруулж, дараа нь байгууллагуудын бүрэн эрх, чиг үүргийг дурдах нь зохимжтой гэж үзэн төслийн бүтэц дарааллыг өөрчилжээ.  Мөн нэр томъёог жигдэлжээ. Хуулийн төсөлд техникийн зохицуулалтыг Засгийн газар батлахаар тусгасан, гэхдээ Улсын Их Хурлаас нэг удаа техникийн зохицуулалтын жагсаалтыг баталж, гэрээ, хамрах хүрээ, хязгаарыг тогтоох шаардлагатай хэмээн үзэж Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгааг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдлаа. Түүнчлэн шилжилтийн хугацааны зохицуулалтыг агуулсан хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулж хэлэлцүүлэх аж. Эдгээрээс гадна хуулийн төслийн нэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, итгэмжлэлийн байгууллагын бие даасан байдлыг хангах зорилгоор Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж, хэлэлцүүлэх шаардлага үүсээд байна гэв.   

 

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Ж.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Үүний дараа ажлын хэсгээс боловсруулсан Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх саналын 30, хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх саналын 2 томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    10 цаг 12 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    10 цаг 47 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    10 цаг 56 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    10 цаг 58 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    11 цаг 21 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    11 цаг 37 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    11 цаг 59 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    13 цаг 9 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    13 цаг 28 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    14 цаг 0 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    14 цаг 24 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    14 цаг 35 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    14 цаг 39 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    15 цаг 10 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    15 цаг 14 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    15 цаг 31 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    16 цаг 5 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    17 цаг 30 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    18 цаг 10 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    18 цаг 30 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК