
Өнөөдөр УИХ-ын чуулган 15 цагаас эхэлнэ гэж байсан ч 16 цагаас эхлэхээр болж хойшилжээ. Энэ чуулганаар шинээр байгуулагдах байнгын хороодын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Мөн ямар байнгын хороонд хэдэн гишүүд орох вэ гэсэн нам, эвслийн бүлгүүдийн саналыг хэлэлцэж байнгын хороодыг байгуулах аж. Өчигдрийн чуулганаар шинээр Өргөдлийн байнгын хороо байгуулсан. Өмнө нь нэг гишүүн дээд тал нь хоёр байнгын хороонд харьяалагдах эрхтэй байсан бол одоо гурван байнгын хороонд ажиллах боломжтой болсон юм.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар МАН-ын УИХ дахь гишүүдийг 15.00 цаг гэхэд ямар байнгын хороонд орох хүсэлтэй байгаагаа бичгээр ирүүлэхийг хүсчээ. Харин МАН-ын зүгээс УИХ-ын даргыг хууль бусаар сонгосон тул байнгын хороод нь ч мөн хууль бус гэж мэдэгдэж байгаа билээ.