Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын төрийг рекетлэгч Б.Хурц

2017-12-18
0
ЖИРГЭХ

Монголын төр үнэхээр чадамжгүй болжээ гэдгийг Б.Хурцын томилгоо ямар нэг тайлбаргүйгээр нотлоод өглөө. Албан тушаалаа хүлээлгэн өгч, хариуд нь БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын суудал амлуулаад байсан ТЕГ-ын экс дарга Б.Хурцын асуудал нийгмийг доргиож, төрийн түшээдийн хэн нь хэн бэ гэдгийг харууллаа. Томилгооны асуудал анх УИХ дээр орж ирсэн цагаас байдал эвгүйдсэн. УИХ-ын гишүүд түүнээс С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэн Францаас хулгайлагдаж ирээд амиа алдсан Д.Энхбатын амь насыг нэхсэнийхээ төлөө өөрсдөө дарамтад орсон гэхэд болно. Европын гурван улсын хил дамнаж, хүн хулгайлж авчирсаныхаа төлөө Англид жил орчим хугацаанд хоригдож байсан чекист Б.Хурцыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж авчирсан. Түүнийг эх оронд нь авчирахын тулд Монголын Засгийн газар өмгөөлөгчид нь цагийн 150 мянган ам.доллар төлж байсан гэдэг. Ийм үнэ цэнээр эргэж ирсэн Б.Хурц АТГ-ын дэд даргын албыг хашиж, улмаар ТЕГ-ын дарга болтлоо дэвшсэн. Эдгээр хариуцлагатай өндөр албан тушаалд ажиллаж байхдаа өөрт нь үүрэг өгсөн улс төрчид хийгээд харийн шоронд хоригдох шалтаг болсон даалгавар өгөгчдөөс хариугаа авах, улмаар улс төрчдийг дарамтлах бүхий л боломжийг ашиглаж суусан бололтой. Яагаад гэхээр Байнгын хороо, нэгдсэн чуулган дээр түүний гаргасан зан байдал болон гишүүдийн өөдөөс үг сөргөж ярьсан зүйлүүд нь илт дарамтын шинжтэй байсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж нарын өмнө шалгагдаж байсан хэргүүдийг сөхөж, албан үүргийн дагуу олж авсан мэдээллээ амин хувийн хэрэгтээ ашиглаж, дарамтлах гэж оролдсон нь  орчин цагийн хэллэгээр “Сөрсөн базаа” байв. Үнэхээр ч тэр их зүйлийг мэдэж байгаа гэдгээ илтгэх мэт “Би цааш нь ярих уу, болих уу” гэж байн байн гишүүд рүү тохуутай харц шидлэн лавлаж байсныг цэнхэр дэлгэцээр хүн бүр харсан байх. Түүний энэ дайралтад балмагдсан УИХ-ын урагшгүй нөхөд асуудлыг цааш задгайрахаас болгоомжилж, нийтийн нээлттэй хэлэлцүүлэг хийх эсэх талаар шийдвэр гаргах Ажлын хэсэг байгуулж байгаагаа зарлаад орхисон. Гал намжаах гэсэн энэ оролдлого нь сүүлдээ оч авалцсан түймэр болохыг огт тооцоолоогүй. Мэдээж, ажлын хэсэг нь “Нээлттэй сонсгол хийх шаардлагагүй гэсэн дүгнэлтэд хүрсэнээ хэлээд “Үндсэн хуульд Ерөнхийлөгч Элчин сайд нарын томилгоог хийнэ гэж заасан тул нийтийн сонсгол хийх эрх ч бас зөвхөн Ерөнхийлөгчид хамаарна” гэж тайлбарласан байна. Үнэндээ бол Б.Хурц гэдэг хүн өөрсдийнх нь талаар өөр ямар мэдээллийг олон нийтэд цацах бол гэхээс айсан хэрэг. Ингээд УИХ Б.Хурцыг томилох эсэхээ шийдэж чадалгүй сар орчим салганан чичрэв. Тэр хэрээрээ улс төрчид  хэн нэгний заавраар хөдөлдөг утсан хүүхэлдэй гэдгээ л бүрэн харууллаа. Бас Б.Хурцад бүрэн “төмсөгдүүлсэн” гэдгээ дахин нотолсон үйл явдал нь түүнийг Элчин сайдаар томилсон явдал болов. Энэ үйл явдлыг манлайлан дарцаглагч нь О.Баасанхүү гишүүн байлаа. Долоо хоногийн эхэнд өдийг хүртэл овог нь болж явсан МАХН-ын дарга Н.Энхбаяраа “огцруулан” өөрийгөө дарга хэмээн тунхаглаж, “Эвэр нь ургахаар эхийгээ мөргөдөг” ишигний үлгэрийг үзүүлсэндээ илт эрэмшсэн О.Баасанхүү ирц бүрдэхгүй өчнөөн чилийлгэсэн чуулганы хуралдаан дээр “Б.Хурцыг томилохтой холбоотой нийтийн сонсголыг хаалттайгаар хийх санал гаргаж”, батлуулж чадсан юм. Ингэснээр хэний өврөөс гарч, хэний халаасанд орсон бэ гэдгээ илчилсэн. Тагнуулчийн хонины хонхрын “жаалхүү” болсон О.Баасанхүүгийн дэмжлэгтэйгээр Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудал хаалттай хаалганы цаана, булхайгаа нийтэд дэлгэгдэхээс үнхэлцэгээ хагартал айсан хэсэг нөхдийн ханцуй доторх атгалтан дунд 96 хувийн дэмжлэгтэйгээр шийдэгдэх нь тэр. Хуралдаа ирсэн 42 хүнээс 29 нь зөвшөөрлөө гэж товчлуур даржээ.

Б.Хурцад бүрэн “төмсөгдүүлсэн” гэдгээ дахин нотолсон үйл явдал нь түүнийг Элчин сайдаар томилсон явдал болов

Б.Хурцын томилгоог эсэргүүцсэн УИХ-ын зарим гишүүн Төрийн ордонд нээлттэй сонсгол хийж, түүнд холбогдох өргөдөл гомдлыг гэрчүүдийн үг яриа, нотолгоотойгоор түмэнд хүргэж байсан ч, базаанд орсон УИХ-ын дарга  ангийнхныхаа үгийг сонсолгүй, бүр огт авч хэлэлцэлгүйгээр яаран сандран томилгоо хийв. Ингэж чекист Б.Хурц БНСУ-д суух Элчин сайдаар томилогдов. Энэ томилгооноос харахад Б.Хурц гэдэг хүн үнэхээр Монголын төрийг рекетлэгч юм байна гэдэг нь ойлгогдоно. Түүний доогтой инээд, доромж заналхийллийн өмнө Монголын төр шалдаа бууж өгөв. Монголын төр эзэнгүй болсон нь, хэн дуртай нь ажил мэргэжлээ ашиглан мэдээлэл цуглуулж тэр хэрээрээ улс төрчдийг хөдөлгөж байдгийг батлав. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын чуулган дээр “Энэ хүн УИХ-ын гишүүдийг зөвшөөрөлгүйгээр тагнаж чагнадаг. Олж авсан мэдээллээрээ айлгаж дарамталдаг” гэж хариуцлагатай мэдэгдэж байсан нь нотлогдов. Хүний аминаас үнэ цэнэтэй төрийн томилгоо гэж байдаг аж. Монгол Улсын иргэд хилс хэрэгт гүтгэгдэж, ял авч шоронд суух бол юу ч биш юм байна. Хот орж үзээгүй, улсын нийслэл гэж юу байдгийг ч мэдэхгүй таг хөдөөний гурван нөхөрт 19 жилийн дараа С.Зоригийн амь насанд халдсан хэргийг үүрүүлчихээд хээвнэг хэрэг илэрсэн гээд сууж байгаа төртэй улс арга ч үгүй биз. Улс төрийн зорилготой гэх дээрх хэрэгт холбогдуулан өчнөөн иргэнээ хилсээр гүтгэчихээд уучлалт гуйхын оронд болох ёстой зүйл болсон мэт төмөр нүүрээ харуулдаг төртэй улсад энэ бүхэн албан тушаал ахих шат л болдог юм байна.

Төр барьж буй гишүүдийг базаандаа байлгаж, харцаараа хөдөлгөн хүссэн шийдвэрээ гаргуулж дөнгөсөн Б.Хурцын томилгоонд цухалдсан зарим гишүүний үзэл бодлоос хуваалцъя. УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Ийм томилгоо хийснийхээ төлөө та нар удахгүй ичнээ гээд л гарч ирлээ” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан “УИХ-ын гишүүдийн дийлэнх олонх нь барьцаанд байна. Нөгөө нийтийн хэлдгээр “төмсөгдүүлсэн” байна. Ц.Элбэгдорж, Б.Хурц тэргүүтэй мафи, түүнд нэгдэж байгаа М.Энхболд нарт хариуцлага тооцъё” хэмээсэн. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Улс төрчдийн дунд ”Ард түмэн мартчихдаг юм аа” гэсэн яриа байдаг. Тэгвэл энэ явдлыг ард түмэн хэзээ ч мартахгүй. Монгол Улс анх удаа Элчин сайдыг хаалттайгаар баталлаа. Ингэснээр улс төрийн утсан хүүхэлдэй гэдгээ харууллаа” гэж хэлсэн. Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Бүгд ялагдсан. Ганц ялагч нь томилолтоо аваад явчихлаа. Нэг хог шаар нь бүх улс төрчдийг хог шаар болгочихоод явчихлаа” гэсэн нь хамгийн үнэнд ойр тодорхойлолт байлаа.  

Тийм ээ, жасын нярав хамаг мөнгөө хамж аваад оргон зайлсан мэт улсын нууц мэдээллийг атгаж суусан ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурц улс төрчдийн судсыг атгах мэдээлэл цуглуулж түүгээрээ тэднийг рекетлэсээр Элчин сайд болж чадлаа. Элсэн чихрэнд өнхрүүлсэн танзуур боов шиг нэр төрөө шороонд хутган байж, БНСУ-д Элчин болох ямар шалтаг шалтгаан түүнд байна вэ. Бас манай улс төрчдөд, төрж барьж буй эрх мэдэлтнүүдэд ганцхан хүний өмнө боол шиг бөхөлзөх ямар их нууц, дэлгэж болшгүй “но” байна вэ. Энэ  үнэхээр сонирхол татах сэдэв л дээ. Эцэст нь хэлэхэд, тийм ээ, яг үнэн. Нэг хог шаар нь бүх улс төрчдийг хог шаар болгочихоод явчихлаа.

Н.Төгөлдөр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (101)

  • azaa (150.129.141.99)
    дулдаач нарыг хандын хаг дарсанд баяр хургэе Монголчуудын жинхэнэ торх харагдлаа Еронхийлэгчийн засаглалтай болье тэгэхдээ бух барилддаг дуулдаг улсууд хол байгаараа тэд чадахгуй гэдэг гадаад ч тэр дотоод ч харагдлаа
    2017 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.26.193.78)
    Ерөнхийлөгчийн засаглалтай болох талаар ард нийтийн санал хураалт явуулах хэрэгтэй байна. Хурцаар ерөнхийлөгч тавьж олигархууд ад оногдох хариуцлага хүлээлгэх ёстой. ЧАДАХ ХҮН МӨН.Та ардын баатар болох болно.
    2017 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (185.220.101.33)
    ХУРЦ МОНГОЛ ТӨРИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА. АРГАГҮЙ Ш ДЭЭ ТӨР БАРЬЖ БАЙГАА ХҮМҮҮС НЬ БҮГД НО-ТОЙ ЮМ ЧИНЬ, ЧАДАЖ БАЙНАА ӨӨР ЮУ ГЭХҮҮ. БИ ЦААШ ЯРИХ УУ ЯАХ УУ
    2017 оны 12 сарын 19 | Хариулах

  • Зочин (62.210.129.246)
    ХОХЬЧИНО. ТА НАРЫН СОНГОЛТ ИЙМ Л БАЙНА. ТИЙМЭЭС ДУУГАЙ БАЙ ГЭЖ
    2017 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (137.74.73.179)
    ХОХЬЧИНО. ТА НАРЫН СОНГОЛТ ИЙМ Л БАЙНА. ТИЙМЭЭС ДУУГАЙ БАЙ ГЭЖ
    2017 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (199.87.154.255)
    энэ хүн Бадрангуй шаар юмаа. хэн ч дийлэхгүйнээ

  • Зочин (176.10.99.196)
    МОНГОЛ ТӨРИЙГ УДИРДАН ЧИГЛҮҮЛЖ БАЙГААН БИШҮҮ

  • bolj bn mundag shuu hurts generalaa (216.218.222.14)
    Tand amjilt husie. Ene turd shurgasan muu sain hulgaichuudad harin ch esergeeree buuj uguugui byaraa haruulsaar baigaad garch irlee. Tagnuuliin darga hun iim l bh heregtei. Tuund zangarag n baina. chadaj bgaa yumand arga bhgui ee gej...
    2017 оны 12 сарын 19 | Хариулах
  • bolj bn mundag shuu hurts generalaa (62.102.148.67)
    Tand amjilt husie. Ene turd shurgasan muu sain hulgaichuudad harin ch esergeeree buuj uguugui byaraa haruulsaar baigaad garch irlee. Tagnuuliin darga hun iim l bh heregtei. Tuund zangarag n baina. chadaj bgaa yumand arga bhgui ee gej...
    2017 оны 12 сарын 19 | Хариулах
  • zochin (66.181.161.40)
    Chantuu elbegdorjiin toiron hureelegch solongost ochij aluulag l dee yund ni haramsdag ym
    2017 оны 12 сарын 19 | Хариулах
  • Монгол хун (66.181.161.62)
    Энэ Хурц гэдэг хун торийн амыг барьж, гарыг нь ходолгохгуй барьсан хэн юм бэ. Энэ хун хумуусийг юугаар айлгаад ингээд тор ходолж чадахгуй болдог Байна аа

  • Зочин (59.153.114.207)
    Сөүл дахь элчин сайдын яам рекетчийн газар болох юм байна сөүлийн казиноод улстөрчид,өндөр албан тушаалтангууд,том бизнесүүд очиж тоголдог тэдний тоглож байгааг баримтжуулж түүгээрээ рекетлэж баяжих юм байна мөн тэнд хараар ажиллаж байгаа монголчуудийг бас рекетлэж татвар авна даа энэ нь түүний үндсэн мэрэгжил
    2017 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (172.58.139.31)
    Ih huraliig taraa
    2017 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    МОНГОЛ ЯЛАГДСАН. ОДОО ДАХИАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
    2017 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.11.10)
    Батзандан тэргүүтний зохион байгуулсан хэлэлцүүлэг гэж жүжиг. Ярьсан болгон нь нэг цаас барьчихаад л уран үгсийн чуулганд ирсэн шүлэгч шиг уншаад байдаг.Дээрхи нийтлэл ухаантай зүйл ч бас захиалгат нь ойлгомжтой.Батзандан бол ард түмнийг турхирч хагаралдуулж хүний амь насаар тоглож золиослож сурсан хүн.7 сарын 1 нд яалаа.!!!Гэхдээ энэ бүгдийн ард ашиг сонирхолын зөрчилтэй Нямдорж байна.Шударга юм бол Нямдорж өөрийг нь ХЗ сайд байхад болсон Зоригын аллагыг тэр дор нь халуун мөрөөр нь манай шилдэгүүд Жамьянсэнгээ,Базаргүр нарыг ажилын хэсгээс халах биш харин ч ажиллах бүрэн боломжийг нь бүрдүүлж алуурчинг олуулахгүй яасан юм бэ,Эрдэнэтийн 51 хувьтай холбоотой асуудлыг ард түмнээс нууж байхаар яг юу болоод байгааг ил гаргаж тавьж болдогүй билээ???Хамгийн сүүлд гэхэд хүчин хар тамхины хэрэг зөндөө л айхтар нийгмийг айлгаж бухимдуулсан хэрэг байна!!!
    2017 оны 12 сарын 19 | Хариулах
    • Бүгд ялагдсан-Хурц ялсан
      Энэ захиалгаар сэтгэгдэл бичиж бгаа хүнэнцэрээ ард түмэн тэнэг биш ш дээ!!! Элбэгдорж гэж толгойлогчтой мафийн бүлэглэлийн хоногийн тоо дуусах дөхөж бгаа байх шүү.
      2017 оны 12 сарын 19
  • Зочин (202.179.11.10)
    Батзандан тэргүүтний зохион байгуулсан хэлэлцүүлэг гэж жүжиг. Ярьсан болгон нь нэг цаас барьчихаад л уран үгсийн чуулганд ирсэн шүлэгч шиг уншаад байдаг.Дээрхи нийтлэл ухаантай зүйл ч бас захиалгат нь ойлгомжтой.Батзандан бол ард түмнийг турхирч хагаралдуулж хүний амь насаар тоглож золиослож сурсан хүн.7 сарын 1 нд яалаа.!!!Гэхдээ энэ бүгдийн ард ашиг сонирхолын зөрчилтэй Нямдорж байна.Шударга юм бол Нямдорж өөрийг нь ХЗ сайд байхад болсон Зоригын аллагыг тэр дор нь халуун мөрөөр нь манай шилдэгүүд Жамьянсэнгээ,Базаргүр нарыг ажилын хэсгээс халах биш харин ч ажиллах бүрэн боломжийг нь бүрдүүлж алуурчинг олуулахгүй яасан юм бэ,Эрдэнэтийн 51 хувьтай холбоотой асуудлыг ард түмнээс нууж байхаар яг юу болоод байгааг ил гаргаж тавьж болдогүй билээ???Хамгийн сүүлд гэхэд хүчин хар тамхины хэрэг зөндөө л айхтар нийгмийг айлгаж бухимдуулсан хэрэг байна!!!
    2017 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.11.10)
    Батзандан тэргүүтний зохион байгуулсан хэлэлцүүлэг гэж жүжиг. Ярьсан болгон нь нэг цаас барьчихаад л уран үгсийн чуулганд ирсэн шүлэгч шиг уншаад байдаг.Дээрхи нийтлэл ухаантай зүйл ч бас захиалгат нь ойлгомжтой.Батзандан бол ард түмнийг турхирч хагаралдуулж хүний амь насаар тоглож золиослож сурсан хүн.7 сарын 1 нд яалаа.!!!Гэхдээ энэ бүгдийн ард ашиг сонирхолын зөрчилтэй Нямдорж байна.Шударга юм бол Нямдорж өөрийг нь ХЗ сайд байхад болсон Зоригын аллагыг тэр дор нь халуун мөрөөр нь манай шилдэгүүд Жамьянсэнгээ,Базаргүр нарыг ажилын хэсгээс халах биш харин ч ажиллах бүрэн боломжийг нь бүрдүүлж алуурчинг олуулахгүй яасан юм бэ,Эрдэнэтийн 51 хувьтай холбоотой асуудлыг ард түмнээс нууж байхаар яг юу болоод байгааг ил гаргаж тавьж болдогүй билээ???Хамгийн сүүлд гэхэд хүчин хар тамхины хэрэг зөндөө л айхтар нийгмийг айлгаж бухимдуулсан хэрэг байна!!!
    2017 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.15)
    Манай муу сайн улс төрчдийг ёстой нэг атгадаг гар байна даа энүүгээр ерөнхийлөгч тавивал цаадуулыг чинь азаргалаад байх юм бишүү
    2017 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.212.116.213)
    Etsiin etsest ene ih uur hilen, buhimdal utsaarlal bolgon songoltoo udiig hurtel hyanuur, nyahuur, hashi, dogi hiij suraagui archaagui doroi baidliin l ur dun. Hedii tarhia ajiluulj songuuli uguhgui, nud, chihee dagan songuuli ugnu, tudii chinii zovlon zuduuree uursduu uureh bno, ted bish. Uuniig l sain oilgoj odoonoos shalguuraa ehelsen baih estoi.
    2017 оны 12 сарын 19 | Хариулах
  • ” Noo toi ” - bolhoor l iim bolsondoo (66.181.160.15)
    Ene Reket - nees Mash amrhan garah bolzoo baisan shuu de? Aihgui baih estoi baisan buh yumiin sain sonsoj yaruulj avah estoi baisan Ulsiin Ih Huraliig neeltei hiih baisan . Aihgui l baisan bol iim yavdal bolhgui baisan shuu !
    2017 оны 12 сарын 19 | Хариулах
  • Tanar Darga Said Undurlug - nar” Noo toi ” bolhoo (66.181.160.15)
    Ene hyn reketlegch munch baij bolon esvel bish ch Baij bolon - UIH gishyyd buged deeree l aigaad l baisan daa ! Mongol Uls dayaaraa Ard Tymen chi bugd l Haraad l suuj baisan buged l Noo toi ! Bolood l yavsan shuu de !
    2017 оны 12 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    22 цаг 22 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    22 цаг 30 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК