Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатар танхимд өнөөдөр 09.00 цагаас “ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ОНОЛ-ПРАКТИКЫН АСУУДЛУУД” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.
Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч, ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан болон Ажлын хэсгийн гишүүд оролцох юм. Мөн академич С.Нарангэрэл “1992 оны Үндсэн хуулийн боломж шавхагдсан уу”, хууль зүйн доктор Б.Гүнбилэг “Улс төрийн хямрал Үндсэн хуулиас шалтгаалсан уу”, судлаач-нийтлэлч Б.Баабар “Үндсэн хуульд оруулах шаардлагатай нэмэлт, тодотголууд” сэдвээр илтгэл танилцуулах юм. Түүнчлэн хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич Ж.Амарсанаа, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Сарантуяа, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл тэргүүтэй эрдэмтэн, судлаачид оролцон илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэхээр болсон байна.