УИХ дахь МАН, АН-ын бүлэг даваа гариг бүр хуралддаг уламжлалтай. Тэгвэл МАН-ын бүлэг өнөөдөр хуралдахгүй, маргааш хуралдах гэнэ. Учир нь өнөөдөр “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байгаа учраас намын бүлгийн хурлаа хойшлуулж байгаа аж. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх асуудлыг зарим хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэх юм байна.