Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Намуудын задрал ба нэгдэл

2017-12-20
0
ЖИРГЭХ

 

Монголын улс төрийн өрөг дээрх намуудын тоглолт  сонирхолтой үед ирлээ. Өмнө нь хоёр том  нам л  тоглодог байлаа. Бие биеэ үзэхгүй мэт аашлавч цаагуураа хэдийнэ нэг хөгжилд орсон байх нь бий. Тохиролцоно, толхилцоно гэдгийг ч бүрэн утгаар нь үзүүлдэг дамшгууд.  Хааяа гудамжнаас “хуцдаг сахал нь бууралтсан   хөгшин ноход тэдэнд сонин биш болоод удаж буй. Өнөөдүүл нь ч  гэрийн  хатавчинд цагиргалж  хэвтээд эмгэн Долгорыг тогооны угаадас барин гарч ирэхээр өлсхийн эрхэнд өндийж, түмпэн рүүгээ пөг пөг шогшохоос цаашгүй болсон амьтас. Гэхдээ тэдэнд залуу явж,  хотонд бус хотны захаар давхилдан, хаяагаар давхилдах   согтуу эрсийг морьтой юутай нь барьж идэх шахаж явсан үе бий. Энэ нь   Н.Энхбаярын МАХН.   Хүн ч тэр, нам ч тэр хөгширч томоождоггүй юм байна.     Хаана ч урвагч байдаг юм хойно улс төрд хөтөлж оруулж ирсэн гөлөг нь сүүлээ салтаандаа  хавчиж аваад  баян Хүрлээгийн хот руу харайлгаад зогсохгүй, ёсыг бодож очсон эзнийхээ хормойг тасдах шахдаг байгаа.  Энэ бол их улс төрд задрал ирж буйн дохио. Эхлэл нь ч хэдийнэ тавигдсан. Тэмцэл чухамдаа Хүрэлсүх, Баттулга хоёрын дунд өрнө. Хэн түрүүлж замд тээг болж байгаа юмнуудаа нэг худаг руу илгээсэн нь хожино. Тодруулбал, хэн олон хүн шорон руу илгээнэ тэр хэрээр ард түмэнд үнэлэгдэнэ. Үнэн  гэвэл энэ. Өнөөдрийн байдлаар насаараа сөрөг довтолгоонд бэлэн байсан Х.Батлуга  түрүүлж хөдлөн МАХН-ыг бяц дарахын тулд  Баасанхүү урвагчийг  худалдаад авчихав. Мөнгөтэй болсон тэнэг бацаан намын дарга болно  гээд харайлгаж явна. Төрийн ордон руу шөнө дөлөөр иргэдийг автобусаар зөөж, Их танхимд хуралдай зохион байгуулж, өөрийгөө намын даргаар сонгуулах нь тэр. 

 

  Шулуухан хэлье. Намын дарга болох эс бөгөөд нам байгуулж харагдаач. Нэг л өглөө сэрээд харсан чинь тойрог ч үгүй, нам ч үгүй, нөхөд ч үгүй болсон байх вий.  Орхон аймаг гэх том тойргийг суллахын тулд хийж буй Женкогийн  нүүдэл л байхгүй юу даа.  Нам уг нь хүнээр дутдаггүй гэдэг. УИХ-ын 2016 оны   сонгуулиар  МАН 65, АН ес, МАХН ганц суудал авсан.  Ерөнхийлөгчийн сонгуульд  МАХН С.Ганбаатарыг нэр дэвшүүлсэн нь хэний ч санаанд оромгүй амжилт олж, цэвэр  ялах дөхсөн дөө.  Энэ  үйлдэл гай дуудсан байхыг үгүйсгэхгүй. Бас тоохгүй хаячихвал  цаашид гай тарьж мэднэ гэх болгоомжлол  хоёр намын хэн хэнд нь төрсөн. Өдгөө  МАХН хоёр хуваагдаж, О.Баасанхүү “Н.Энхбаярыг бид огцруулчихлаа, би намын дарга болсон” гээд гэдсээ түмбэлзүүлж явна.  Нөгөө талд Н.Энхбаяр “Урвагчид явсан болохоос нам маань ч, намын дарга  нь би   хэвээрээ  байна” хэмээн их, бага чуулганаа хуралдууж, намынхаа дүрэмд өөрчлөлт оруулж тэмцэв.  “Мандухай Сэцэн хатан” кинон дээр Өнөболд ван хааны тамгыг хулгайлж өвөртөлчихөөд  зүг чиггүй давхиж явдаг шиг  Н.Энхбаяраас өрх тусгаарласан О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ын хэдэн хүн  хэнтэй   нийлэх нь жингийн тэмээдийн араас нохой хуцаад үлдэхтэй утга нэг юм. Тэр одоо   МАН-ыг дагах уу, АН-ыг түших үү гээд цагиргалж хэвтээ.   АН үзэл баримтлалын хувьд О.Баасанхүү нарыг хүлээж авах нь юу л бол.  Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхоо дараа З.Энхболд, Н.Алтанхуяг нарыг дэргэдээ авч, намын даргаар  С.Эрдэнийг тавьж, МоАХ-ны даргын суудлаа  “Монос”-ын Л.Эрдэнэчимэгт үлдээсэн.  Тэгээд ч  АН нэгдмэл цул гэсэн  имижийг бүрдүүлэхийн төлөө хичээж байгаа.

 

 Харин МАН бол өөр. О.Баасанхүүгийн гараар могой бариулж МАХН гэдэг нэрийг Н.Энхбаяраас булааж  аваад  газрын хөрснөөс арчиж хаях ганцхан  зорилготой.  Гэхдээ бид   өнгөрсөн намрын  үйл явдлыг  мартаж болохгүй.   Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа  бужигнаж, УИХ дахь 65-ын бүлэг нь  32, 33 болон  талцсан МАН-ын хэнийх нь тал О.Баасанхүүг  хадаг, мөнгөн аягатай сүүтэй угтах нь сонирхолт татаж байна.  Эсэргүү гэгдэх 32-ын бүлэг бол М.Энхболдоо намын даргаас түлхэж унагаан  У.Хүрэлсүхийг гаргаж, улмаар Ерөнхий сайдад зүтгүүлсэн нөхдүүд. Х.Нямбаатар, Т.Аюурсайхан тэргүүтэй нөхдүүд шүү дээ. Харин 33-ын бүлэг нь  М.Энхболдын тойрон хүрээлэгчид гэдгийг хэн хүнгүй мэднэ.

 

Ингэхэд Н.Энхбаярын дэргэд  хэн үлдэв. З.Баянсэлэнгэ, Э.Эрдэнэжамъян, Б.Тулга, С.Ганбаатар тэргүүтэй хүүхдүүд нь ямартай ч үлдэж. Тэд гэж хөөрөггөлгүйгээр хэлэхэд, Н.Энхбаяр   одоо түүнийг түших юм. Салхинд туугдсан  мэдээллээр бол түүнийг түших сонирхол  жижиг намуудад байгаа бололтой.   Ногоон намын О.Бум-Ялагч  хамтын ажиллагааны  санамж бичиг байгуулахаар санал хүргүүлсэн дуулдсан.  БНН-ын дарга Б.Жаргалсайхан ч МАХН-ын ордонд  орж гараад амжсан. Нүүр номын найз нартаа илгээсэн мессежийг нь сонирхвол зүгээр ч нэг очоогүй нь илт.  Сошиал орчинд О.Баасанхүүгийн цэргийн ангиудаар явахдаа авахуулсан  зургийг тавиад “...Ийм хөөрхөн цэрэг Н.Энхбаярын эрх чөлөөний манаанд зогсдог байв. Энэ цэрэг хоолоо голсон уу, цол хэргэм хүссэн үү, зан ааш нь эвдэрчээ. Бас цэргээ  (М.Энхболд, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, С.Баяр, Сү.Батболд бүгд л  цэрэг нь явсан түүхтэй) харж хандаагүй Энхбаярын буруу бий л байх.  МАН Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-наас болж ялагдсан гэсэн дүгнэдэг  юм  билээ.  Тиймээс нийлж  нэгдэхээс  ёстой юм байна гээд  Н.Энхбаяртай хэд хэдэн удаа тохирох гэж үзсэн. Н.Энхбаяр "Тэгвэл намайг Ерөнхий сайд болго"  гэсэн юм гэнэ лээ.  Тэгэнгүүт эрх баригчид МАХН-ыг хуваах ёстой байна гэж үзсэн.  Ч.Улаан, Тэрбишдагва нарыг буцаан татсан. МАХН-аас очсон Д.Энхжаргал, Д.Дуламдорж гэх мэтийн  нөхдүүдэд  тушаал буулгасан. Ерөнхийдөө Манжид дагаар орсон ноёдод хэргэм зэрэг, цалин пүнлүү олгодог шиг. Гэвч МАН-д дагаар орогсод нь  сэтгэлд хүртэл үйлчлээгүй.   Магадгүй  МАХН 2020 онд яаж ч мэднэ.  МАХН-д Оюутолгойн гэрээг буруушаагч, уул уурхайн эздийн дайсан, Баабарын хэлсэнчлэн "Хар массын хаан" Ганбаатар хүч нэмэгдүүлээд очсон. Энэ аюул. Тийм учраас У.Хүрэлсүх Баасанхүүг (Хуульч Ц.Шаравдоржийн хэлсэн үг) санхүүгээр ханган авч (Төрийн ордон, Их тэнгэрт хуралдан Баянгол зочид буудалд буулган төлөөлөгч нарт 100 мянган төгрөг  тараасан.  Эдийн засгийн тооцоо хийх гээд оролдвол  1000 хүний 100 мянга гээд  тооц. Дээр нь   МАХН-ыг хоёр хуваана. Дээд шүүх дээр О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэнэ. Ингээд л тоглолт өндөрлөж, хөшиг хаагдана. МАН үнэн чанартаа АН-аас биш МАХН-аас үхтлээ айж байгаа. Тэдний саналаас 500 мянгыг авдаг хэмээн бодож байгаа юм. О.Баасанхүү бол хэнд ч дуудлагаар үйлчилгээ үзүүлдэг бие үнэлэгч.  

 

МУНН-ын дарга Б.Батболд ч  энэ  талаар  байр сууриа илэрхийлж “... МАХН гээд байгаа нь үндсэндээ Энхбаяр өөрөө л юм ш дээ. Моторгүй завиар хол явах бил үү” гэж цахим хуудастаа бичжээ.  Намуудын задрал, нэгдэл ийм байдлаар өрнөж байна. Улс төрийн өрөг дээрх тоглолт  2020 он хүртэл   ямар байдлаар үргэлжлэхийг  таашгүй. Юм, юм л болно гэдгийг мэдэж байна.  

 

Ч.Ариунхэрлэн

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • hygf (41.85.161.175)
    ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ. Танд зээл хэрэгтэй, гэхдээ танай сарын орлого, хэт өндөр хүүтэй үл өөрчлөгдөх нөхцөлтэй нөхцөлд танай банк, санхүүгийн институциас татгалздаг. Та өөрийн хэрэгцээг хангахын тулд зээл авах хүсэлтэй байна. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөлд би танд зээл, арилжааны зээл, олон улсын зээл, хувийн зээл, онцгой зээл, боловсролын зээлийг санал болгож байна. Би нөхөрлөлд зориулж зээл олгож, олон хүнтэй. Та үнэхээр хэрэгцээтэй байгаа тул холбоо барих хэрэгтэй. Холбоо барих WhatsApp 33644664081 vicentiasolaragmail.com vicentiasolaragmail.com
    2017 оны 12 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.212.118.56)
    MAHN iig huvaasan ajliig MAN hiisenuu Battulga yrunhiilegch hiisiimuu 2 uur yum bicheed uuruu uchraa olohgui alia aldaad tolgoi ni ergesen bna ene setguulch . MAN garuud l Ganbaataraas aigaad shees ni goojood bgaa biz dee.
    2017 оны 12 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    8 цаг 59 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    9 цаг 34 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    9 цаг 43 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    9 цаг 45 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    10 цаг 8 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    10 цаг 24 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    10 цаг 46 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    11 цаг 57 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    12 цаг 15 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    12 цаг 47 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    13 цаг 11 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    13 цаг 22 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    13 цаг 26 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    13 цаг 57 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    14 цаг 1 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    14 цаг 18 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    14 цаг 52 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    16 цаг 17 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    16 цаг 57 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    17 цаг 17 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК