МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдахаар болжээ. Удирдах зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байгаа хэдий ч ирэх онд хийгдэх намын гол ажлуудыг хийгдэнэ гэсэн мэдээлэл байна
МАН-ын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн 28-р Их хурлынх нь үеэр шинэчлэгдэж, нэр бүхий 29 гишүүнтэй болоод байгаа билээ. МАН-ын Удирдах зөвлөлд У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Х.Баделхан, М.Энхболд, Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа. Я.Содбаатар, Б.Саранчимэг, Ө.Энхтүвшин, Г.Занданшатар, Ц.Цогзолмаа, Ж.Эрдэнэбат, С.Батболд, Т.Аюурсайхан, Г.Солтан, С.Бямбацогт, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, О.Содбилэг, Ж.Ганбаатар, Д.Оюунхорол, Сү.Батболд, Ч.Улаан нарын гишүүд багтаж буй юм.
Өнөөдрийн хуралдаан МАН-ын Удирдах зөвлөлийн шинэ бүтцээрээ хийх анхны хурал болох юм.
Сэтгэгдэл (2)