УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. Чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгч оролцож, үг хэлнэ. Мөн өнөөдрийн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
- Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Сэтгэгдэл (1)