Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлаар УИХ-ын даргад санал хүргүүлэв

2017-12-28
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлаар өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод санал хүргүүлэх тухай албан бичиг илгээв. Уг албан бичигт:

 

“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр өргөтгөсөн байдлаар хуралдаж “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” 03/03 дугаар зөвлөмжийг гаргасан байх бөгөөд Монгол Улсын Их Хуралд "Агаар, ус, хөрсний бохирдол гамшигийн түвшинд хүрсэн гэж үзэж онцгой байдлын горимоор ажиллах, гамшгийн бүс тогтоож хориглох зүйлсийг гаргах, нүүлгэн шилжүүлэх, нөхөн сэргээх, дахин төлөвлөх үйл ажиллагааны эрх зүйн орчинг сайжруулах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, төрийн захиргааны байгууллагууд, их дээд сургуулиуд, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллага, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх үүрэг, хариуцлагын тогтолцоог бий болгох, иргэд, байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа, олон нийтийн хяналтыг хангах" зэрэг асуудлуудын хүрээнд эрх зүйн орчин бүрдүүлэхийг зөвлөжээ.

 

Харин Засгийн газарт дээр дурдсан асуудлуудын хүрээнд 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор хууль, шийдвэр, хөтөлбөрийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн барих, агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулахдаа түүний заалт бүрийг хариуцан хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан, хугацаа, санхүүжилтийн эх үүсвэрийг нэг бүрчлэн нарийн заасан төлөвлөгөөний хамт боловсруулах зэрэг ажлууд хийхийг зөвлөсөн байна.

 

Хүн амын тавь орчим хувь нь амьдарч, эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдагдахаас хамгаалуулах үндсэн эрхээ эдэлж чадахгүй хордож, хохирч байгаа нийслэлийн агаарын бохирдлын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзсэн нь сайн хэрэг боловч төрийн бодлого хэрхэн хэрэгжиж байгаад онцгой анхаарч шийдвэртэй арга хэмжээ авах зүй ёсны шаардлага тулгарч байна.

 

Өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр агаарын чанар Улаанбаатар хотын хэмжээнд ихэнх өдрүүдэд “Дунд” болон “Их”, бохирдолтой, гэр хороолол орчим “Маш их” бохирдолтой түвшинд хүрч 2016 оны мөн үетэй харьцуулахад агаар дахь РМ10, РМ2.5 тоосонцорын агууламж 16-27 хувь их,   24 цагийн дундаж агууламжийн хамгийн их нь агаарын чанарын стандартаас 7-13 дахин их байна гэсэн дүн мэдээ надад ирж байгаа бөгөөд Багануур, Багахангай гэсэн хоёр дүүргээс бусад дүүрэгт агаарын бохирдол нэмэгдэж нэн аюултай хэмжээнд хүрч байна.

 

Агаарын бохирдолтой тэмцэх тусам, хөрөнгө мөнгө зарцуулах тусам бохирдол улам нэмэгдээд байдгийн шалтгаан юунд байгааг төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлээд бодлого боловсруулдаг, хэрэгжүүлдэг, хянадаг бүхий л төрийн албан тушаалтнууд анхаарч авч үзэх ёстой. Агаарын бохирдлын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзсэнээс хойших нэг жилийн хугацаанд зөвлөмжид заасан бодлогын чанартай ажлууд огт хэрэгжээгүй байна. Тухайлбал төрийн захиргааны байгууллагууд, төмөр зам, их дээд сургуулиуд, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх эрх зүйн орчин бүрдсэнгүй, Улсын Их Хурлын чуулган бүрийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд агаарын бохирдлын асуудлыг тусган хэлэлцэх нь ч биелсэнгүй.

 

Ийм байдлаар агаарын бохирдолтой тэмцэж, утаагүй зуух, түлш мэтийн аар саархан асуудлаар ажил хийсэн нэр зүүж, зууралдсаар байх нь үр дүнгүй гэдгийг бид бүхэн бүрэн мэдэрлээ.  Иргэд, олон нийтийн зүгээс ч шүүмжлэлтэй хандаж, “Онц байдал” зарлан агаарын бохирдлын асуудалтай шийдвэртэй тэмцэхийг шаардаж байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-т “улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон” зэрэг нөхцөлд Улсын Их Хурал “Онц байдал” зарлана гэж заасан.

 

Тиймээс ард иргэдээ сонсож, тэмцэх тусам хөрөнгө мөнгө зарцуулах тусам нэмэгдээд байдаг агаарын бохирдлын асуудалтай нийтээр нэгдсэн зорилготойгоор тэмцэхийн тулд “Онц байдал” зарлан, төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийн оролцоог тодорхойлж, үүрэг, хариуцлагыг нь нэмэгдүүлэн шийдвэртэй алхам хийхэд болохгүй зүйлгүй юм. Үүний хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид заасны дагуу “Багануур, Багахангай” гэсэн хоёр дүүргээс бусад дүүргийг гамшгийн бүсээр тогтоож зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

 

Иймд агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлыг Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд судалж, шийдвэрлэхийг хүсье.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга” гэсэн байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • зочид (202.21.103.46)
    ерөнхийлөгч утаа гэж байхад татварын албаныхан хамгийн их авилгачид юмаа чингэлтэй дүүргийн татварын байцаагч даваасүрэн авгай дандаа авилга нэхээд ханаж цадахгүй авгай шүү ийм л хүн монголыг муухай болгоод байна татаварын мэргэжлийнхэн ажилгүй байхад мэргэжлийн бус авилгачид хэцүү байнаа ерөнхийлөгчөө
    2018 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (139.5.216.106)
    2009 онд Ц Элбэгдорж ерөнхийлөгч болонгуутаа утаатай дайн зарлаж асар их хөрөнгө мөнгө үргүй зарцуулж ялагдсан түүн шиг Баттулга ерөнхийлөгч болоод бас утааны эсрэг Онц байдал зарлав нэг аргыг хоёр хэрэглэдэгүй гэдэгдээ
    2017 оны 12 сарын 29 | Хариулах
  • Иргэн (202.179.31.2)
    Утааг бууруулах талаар оллн жил ярьж тэрбумаар нь монго зарсан ямар ашиг ур дун гарав.Хий хоосон монго урсэн.Онгорсон хугацаанд ЕТГ—аас яагаад утааг буруулах тосол тэр монгон дунгийн талаар Аудитын шалгалт хийж ард тумэнд тайлагнах цаг аль хэдийнээ болсон байх..
    2017 оны 12 сарын 29 | Хариулах
  • зочинхуу (94.244.158.60)
    хотын хун хэт ихээр олширч хэвийн амьдрах хэм хэмжээ алдагдсан асуудал бол ардчилалцуудын маш том алдаа УБ-ын агаарын бохирдолт ч тэдэнтэй холбоотой ..
    2017 оны 12 сарын 28 | Хариулах
  • гарц нь бэлэн байна (202.9.43.176)
    Хүүхдэд гар хүрсэн багшийг хүний эрх бүдүүлгээр зөрчлөө хэмээн ял оноож орон шоронд явуулах атлаа ядуу доройгоороо гул барин 20 жил утаа тавьж олон мянган хүүхэд эхийн хэвлийд нь амьгүй болгож ирсэн 220 мян гэрийн арчаагүй залхуучуудын толгойг илж оодруулж байдаг нь яалтай билээ.Тэд УБ-т суугаа 1.4 сая хүний амь нас аюулгүй орчинд амьдрах эрхэнд нь утаан зэвсэг барин 20 жил уулгалан довтолж, олон зуун мянгаар нь өөрийн хүнийхийг өвтгөж,үхүүлж, хүн төрөлхтний өмнө гэмт хэрэг улайм цайм үйлдэж байхад төмөр нүүртэй төр засаг, хууль шүүхийн олон инстиутууд ангайгаад суугаад байх юм. Ардчлалын од гэх АНУ-д очих дуртай болгонд оруулж байна уу,???????? УБ-т буй 220 мян гэрт амьдрагсдаас ажилтай төрөлтай , утааг багсгахын төлөө зовниж буй нь мэдээж ихэнх нь Тэдний дунд ядуу зүдүүгээрээ гул барин ажил хийх хүсэлгүй, залхуу, арчаагүй,тэтгэмж халамж, хулгай зэлгийгээр өдөр хоног өнгөрөөдөгүүд олон байна. Тэд утаагаар далимдуулан үнэгүй юм болбол байр сав, зуух хусч ,түүгээрээ архидах гэсэн олон
    2017 оны 12 сарын 28 | Хариулах
  • hahaha (103.212.119.176)
    YTAA YALNA AA
    2017 оны 12 сарын 28 | Хариулах
  • Яаралтай гарцаа зарлаж ажлаа эхлэх (103.229.123.232)
    Зуунмодыг дагуул хот болгон яаралтай зарлах хүнс ыарилга барааны том захуудыг эхний ээлжинд нүүлгэх. Үүний тулд тэнд гэр хороололын байршлыг тодорхойлж сургууль эмнэлгүүдийг төлөвлөж хямд зардлаар барьж эхлэх . Уб хот зуунмодыг холбосон тус бүр 1 талын урсгалтай авто замыг барих цахилгаан галт тэр гийн төмөр замыг тавьж эхлэх . Усны хангамжийн асуудлыг судалж яаралтай шийдэх. . Зуунмодын цаашдын дэд бүтцийн төлөвлөлтийг хийж хөгжүүлж эхлэх . Зуунмодын орон сууц ын барилгууд барих газруудыг тодорхойлж хувийн хэвшлийн бүтээн байгуулалтыг ашиглах
    2017 оны 12 сарын 28 | Хариулах
  • Яаралтай гарцаа зарлаж ажлаа эхлэх (103.229.123.232)
    Зуунмодыг дагуул хот болгон яаралтай зарлах хүнс ыарилга барааны том захуудыг эхний ээлжинд нүүлгэх. Үүний тулд тэнд гэр хороололын байршлыг тодорхойлж сургууль эмнэлгүүдийг төлөвлөж хямд зардлаар барьж эхлэх . Уб хот зуунмодыг холбосон тус бүр 1 талын урсгалтай авто замыг барих цахилгаан галт тэр гийн төмөр замыг тавьж эхлэх . Усны хангамжийн асуудлыг судалж яаралтай шийдэх. . Зуунмодын цаашдын дэд бүтцийн төлөвлөлтийг хийж хөгжүүлж эхлэх . Зуунмодын орон сууц ын барилгууд барих газруудыг тодорхойлж хувийн хэвшлийн бүтээн байгуулалтыг ашиглах
    2017 оны 12 сарын 28 | Хариулах
  • Яаралтай гарцаа зарлаж ажлаа эхлэх (103.229.123.232)
    Зуунмодыг дагуул хот болгон яаралтай зарлах хүнс ыарилга барааны том захуудыг эхний ээлжинд нүүлгэх. Үүний тулд тэнд гэр хороололын байршлыг тодорхойлж сургууль эмнэлгүүдийг төлөвлөж хямд зардлаар барьж эхлэх . Уб хот зуунмодыг холбосон тус бүр 1 талын урсгалтай авто замыг барих цахилгаан галт тэр гийн төмөр замыг тавьж эхлэх . Усны хангамжийн асуудлыг судалж яаралтай шийдэх. . Зуунмодын цаашдын дэд бүтцийн төлөвлөлтийг хийж хөгжүүлж эхлэх . Зуунмодын орон сууц ын барилгууд барих газруудыг тодорхойлж хувийн хэвшлийн бүтээн байгуулалтыг ашиглах
    2017 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.40.184)
    Ерөнхийлөгчийн санал санаачлагийг дэмжиж байна. Хамгийн гол нь үр дүн чухал. Хөдөө гарах өрхийг хөгшин залуу гэхгүй урамшуулан гаргах хотын хүн амыг багасгах,утаанд зарцуулах мөнгөө үүнд зарцуулах хөдөө гарах хүмүүсийг орон байраарч урамшуулж болно шүү дээ? Соц нийгмийн үед илгээлтын эзэд гэж байлаа.Жишээлбэл Эрдэнт үйлдвэрт олон олон залуу хосууд явж баян чинээлэг амьдрах их суурийг тавьсан байдаг энэ бол жишээ .
    2017 оны 12 сарын 28 | Хариулах
  • from biejing (124.126.158.138)
    Urd hurshuusuu sudlaachee Utagui Beejin bolson shuu dee Muu heleed baigaa Hyatad ulsiin chini turiin bodlogo yamar bna sudlaachee Hotoos buh hudaldaanii zah tuvuudiig gargasan
    2017 оны 12 сарын 28 | Хариулах
  • Содон (73.71.40.123)
    МАНгаруудад хэлээд нэмэр байна уу?
    2017 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (59.153.114.12)
    Утаатай тэмцэнэ гэдэг улиг болсон үгиыг сонсохоороо л нэг боллоо онц байдал зарлаад утаа нь арилдаг бол сайхан л бна энэ олон жил онц байдлаа зарлаад алга болгох нь яаасийн. одоо ингээд энэ сүржигнээн нь хэд хонгийн дараа чив чимээгүй болно монгол улс утаанаасаа болоод онц байдал зарлалаа гээд дэлхий нийтээр нэг дуулиан тарина эх орноо голоод гадаад амьдарч бгаа монголчууд хоорондоо өөрсдийнхөө азтайг гайхаж бхахан онгирцгооно. улс төрчтд нэг хийсэн ажил гэж тайландаа оруулана үр дүн нь нөгөө муу аод олон чид ханиадтай сүръеэтэй. хордлоготой хэвээрээ л байна.
    2017 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.184.242)
    Dandaa uuruusuu holduulsan te tegeed ard tumen eserguutsed irvel horig tavichihna
    2017 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.176.184)
    Утаатай байлдах цэргийн анги байгуулах юмуу
    2017 оны 12 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    7 цаг 40 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    8 цаг 15 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    8 цаг 24 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    8 цаг 26 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    8 цаг 49 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    9 цаг 5 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    9 цаг 26 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    10 цаг 37 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    10 цаг 56 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    11 цаг 28 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    11 цаг 52 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    12 цаг 3 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    12 цаг 7 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    12 цаг 38 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    12 цаг 41 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    12 цаг 58 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    13 цаг 33 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    14 цаг 58 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    15 цаг 38 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    15 цаг 58 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК