Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга: Энэ өдөр монголчууд бидний түүхэнд хэзээ ч үл мартах нэгэн түүх бүтээгдсэн өдөр юм

2017-12-29
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд оролцож, хуралдааны эхэнд Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 106 жилийн ойд зориулан үг хэллээ.

 

Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Эрхэм УИХ-ын дарга, гишүүд ээ,

Монгол Улсын нийт иргэд ээ, даян дэлхийд амьдарч ажиллаж буй Монгол ахан дүүс ээ,

Элгэн садан, өлмий нэгт Монгол туургатан ахан дүү нар аа,

Олон газрын Монгол судлаач нар аа,

 

 

Өвөл цагийн идэр ес тачигнах энэ өдөр Монголчууд бидний түүхэнд хэзээ ч үл мартах нэгэн түүх бүтээгдсэн өдөр юм. Нэгэн үе дэлхийг эзэгнэн, хүн төрөлхтөнийг хөл хөсөр, гар газар тавиулж энх амгаланг тогтоож явсан бидний өвөг дээдэс цагийн эрхээр бусдын эрхшээлд орж, бараг мартагдах шахам 200 жилийг туулах гашуун тавиланг эдэлсэн байдаг юм.

 

Харин тэр гашуун түүхийг туулж, хожмын үр хойчис бидэндээ туурга тусгаар төр улсаа дахин сэргээн үлдээсэн гайхамшигтай түүхэн үйл явдал 1911 оны 12 дугаар сарын 29-нд өнөөгийн бидний зогсож буй Хан уул, хатан Туулын хөндийд болж байжээ. 1911 оны өвлийн тачигнасан тэр өдрүүдэд Чингис эзэн Богдын угсаа залгамжилсан ноёд язгууртнууд, шашин номын мэргэдийн онч мэргэн шийдэл, үл цөхрөх зүтгэл нь биелэхэд нэн хэцүү түүхэн нөхцөлд Монголчууд туурга тусгаар улс гэрээ сэргээн мандуулсан байдаг. Тухайн үед Ази-Европын олон улс орнуудаас хамгийн магнайд эрх чөлөө, төр, улсын язгуур соёл, уламжлалтай бидний дээдэс цагийн тохиол, олон улсын хандлагыг нэн тэргүүнд мэдэрч, тусгаар тогтнолын үйл хэргээ хэрэгжүүлж чадсаныг түүхч эрдэмтэд нотолдог.

 

Монголчуудыг дэлхийн их гүрнүүд, бусад Ази, Европын улс түмэн “мартагдсан монгол” хэмээн мөхөж буй үндэстэн гэж харж байхад харин тэд өөрсдөө их эзэн хааныхаа удам, цус, мэргэн төрийн хэзээ ч үл тасрах өвийг хадгалсаар байжээ. Тийм учир Чингис хааны угсааны язгууртнууд язгуурын ёсоо журамлан шашин буюу үзэл санаагаа, үндэс буюу тасралтгүй явж ирсэн угсаа залгамжлалаа хамгаалахын тулд тэмцлийг эхлүүлэх үзэл санааны үндэс нь болсон байдаг. Тэр бэрх хүнд цагт эцсийн тэмцлээ хийж Монгол улсаа уугуул газар нутагт нь дахин мэндлүүлснийг та бид өнөөдөр хүндэтгэн дурсаж, маргааш ёслон тэмдэглэх гэж байна.

 

Эзэн хаанаараа шашин, соёлын нэгдлийн билэгдэл Богд Жибзундамба хутагтыг залж, эрхт төрөө Ар, Өвөр, Шинжиан, Тува Урианхай, Буриад, Хөхнуур, Алашаагийн зэрэг олон газрын монголчууд сэтгэл зүрхээрээ нэгэн цул нэгдэл болж, Их хүрээний зүгт залбиран мөргөж байсан, ийм түүхтэй. Ийнхүү Монгол нутгийн минь голомтод тусгаар тогтнолын гал дүрэлзэж эхэлсэн.

 

Шинээр Монгол төрөө сэргээн тунхаглаж төр, ёсоо мандан бадруулахдаа эртний Их төрт Чингис хаан болон Хубилай хааны байгуулсан Их төрийн ёс журмыг чандлан баримталж эмхлэн зохион байгуулсан байдаг. Хаан нь төр, шашин хослон барих, Улсын нэрийг Монгол Улс, оны цолыг Олноо өргөгдсөн хэмээн нэрийтгэж Монгол төрийн ёс ёслол, удам гарлын эрэмбэ дарааллыг төр, ёсны үүднээс нягтлан баримталж, ягштал мөрдөж байжээ. Богд Жибзундамба хэдийгээр түвд хүмүүн боловч монголчууд түүнийг Чингис хааны үр, Абатай хааны угсааны Өндөр гэгээн Жибзундамбын хувилгаан дүр хэмээн үзэж, хаанчлах эрхийг олгосон нь Их Эзэн Богд Чингис хааныхаа алтан төрийн цулбуурыг түүнд атгуулсан түүхэн хувьтай.

 

106 жилийн өмнө Монгол төрөө сэргээн тунхагласан тэр үед олон газрын монголчууд, төр, шашны зүтгэлтнүүд эрх мэдлийн эрэмбэ, улс төрийн соёл, төр улсынхаа төлөө нэгэн биеийг үл харамлаж, үр удам, ах дүүгээ ч алдахаас айгаагүйг Монгол Улсад дагаар орсон бусад хошуу нутгийнхан, нийт монгол түмэн бид үеийн үед машид хүндэтгэн явах ёстой бөгөөд бидний хувьд хэзээ ч үл мартах түүх юм аа.

 

Тухайн үеийн Монгол төрийн сайд, зүтгэлтнүүдийн тангаргийн үгэнд “Улсын сүрийг бадруулан, хаан эзний өмнө шашин төрийн төлөө зүтгэхэд хялбарыг эрэхгүй, бэрхээс зайлахгүй байгуулсан төрийн төлөө батлан тогтоосон тангараг, сахилгаа нүдний цөцгий, зүрхний тольт мэт хичээнгүйлэн хайрлана” хэмээх энэ үгийг өнөөгийн Монгол төрийг авч, Монгол төрд зүтгэж буй хүн бүр санаандаа санаж, бодолдоо тээж, өглөө бүр маань мэгзэм мэт бодож, шүншиг мэт санаж байх хэрэгтэй юм. Хожмын та бидэнд энэ төр улсыг сэргээн байгуулж өгсөн өвгөдийнхөө үйл хэрэг төр улсаа нүдний цөцгий, зүрхний тольтоос өөр юутай зүйрлэн сануулах буй за. Та бүхэн сайн тунгаана буй за.

 

Шинээр байгуулсан Монгол Улсаас гадна ижил цаг хугацаанд Манж Чин улсаас салан гарсан Дундад иргэн улстай харилцан ойлголцох, Хаант Оросын засаг төртэй эртний сайхан уламжлалаар харилцах, гэрээ бичиг байгуулах, дэлхийн томоохон улс орнуудад мөн элчин сайдаа суулгах, хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө чөмгөө дундартал зүтгэсэн байдаг.

 

Хэдий тийм ч олон улсын байдал ээдрээ төвөгтэй, их улс бага улсаа мэрэн идэхийн төлөөх үймээн самуун үл ойлголцол олон газарт болж байсан цөвүүн цаг байлаа. Гэвч шинэ мандсан Монголын төрөөс дотоодын эдийн засгаа боломжоороо өөд татах, уул уурхай байгалийн баялгаа зөв хуваарилах, хуучин татвар төлөлгүй цөлмөн байсан гадаадын уул уурхайн концессуудыг цуцлах, тэднээс авах татвараа нэмэгдүүлж хүн ардаа өөд татах, өрнө дорнын эрдэм соёлд шүтүүлэн сургах, өөрийн ард олныг дэлхий дахинтай танилцуулах арвин их ажлыг эхлүүлж тодорхой хэмжээгээр үр дүнд хүрсэн байдаг.

 

Улсын эрх ашгийг хувийн эрх ашгаас дээгүүр тавьж эрх мэдэлд шунах, авилга, хээл хахууль гаргах, хууль зөрчин дураар авирлагсадыг чангалан шийтгэж байсан  баримтууд түүхийн шар хуудсанд үлджээ. Эмх замбараатай, эрэмбэ журамтай тийм улсыг сэргээн эхлүүлсэн гэдгийг бид бүхэн санаж, сэрж, хүндэтгэн дурсан баярлах ёстой. Түүх бол алдаа онооны оньс юм аа. Түүх бол өнгөрснөөс эдүгээг дайрч ирээдүйд одох галт тэрэг.

 

Гэвч Монгол Улсын төрийн зүтгэлтнүүдийг дотоодод нь хагаралдуулж, өөр өөрийн эрх ашигт урвуулах, бусад улс орнуудын далд хуйвалдаан, хавсран хуурах, зайлан бултах, үл ойлгож хүндэтгэн олон шалтгаанаар санасан хэрэг сэтгэлчилэн бүтсэн үйл явдал 1915 оны Хиагтын гэрээгээр тасалдсан байдаг. Хиагтын гэрээнээс хойш монголчуудын итгэл эвдэрч, улсын эрх ашгаас хувийн амиа хичээсэн байдалтай, олон газрын монголчууд Нийслэл хүрээнээс буцсан, энэ хэдэн жилийн түүхийг бид бас мартаж болохгүй. Тийм гашуун түүх өнөөдрийн цаг үетэй ижил байгааг бас санах хэрэгтэй. Улс нь үнэгүйдэж, хүн бүр хувиа хичээж, улс оронд нэгдсэн үнэт зүйлгүй болохын аюул тэр хэдэн жилд байсан юм шүү. Бид бас санагтун.

 

Харин цагийн тохиол, Орос оронд өрнөсөн шинэ цагийн нөлөө, монголын сэхээтэн, худалдаачин голдуу хүмүүс улс орноо дахин мандуулах их хувьсгалыг эхлүүлсэн нь 1921 оны Ардын хувьсгал байсныг та бид сайн мэднэ. 1921 оны Ардын хувьсгал, 1990 оны Ардчилсан хувьсгалууд нь 1911 оны их үйл хэргийн тасралтгүй үргэлжлэл, үзэл санааны өв залгамжлал нь байсан билээ. Эдгээр хувьсгалуудын их үйл хэрэг, ХХ зууны Монгол төр улсынхаа төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн бидний ахмад үеийнхний чин сэтгэл, үнэт зүйлийнх нь цөм өнөөгийн Монгол Улс юм.

 

Туурга тусгаар Монгол Улсаа сэргээн тунхагласны 106 жилийн энэ баярын өдөр та бид олон түмэн ардынхаа төлөө, Монгол түмнийхээ төлөө, Монголын хувь заяа, үнэ цэнийхээ төлөө юу хийж чадаж байгаа, юу хийх вэ? Тусгаар тогтнолоо яаж авч явах вэ гэдгээ жил бүрийн энэ өдөр санаж, тухайн жилдээ хийсэн үйл хэргээ дүгнэж байвал энэ жил шинэ жил тэмдэглэхээс илүү үнэтэй бас онцлогтой байх болно.

 

Алдсан нь алдаагаа ухаарч, умартсан нь санаж сэрж, залхуу нь ажиллаж, зүтгэлтэй нь үр дүнгээ гаргаж байгаасай гэж хүсэж байна.

 

Монгол төрийг Мөнх хөх тэнгэр ивээж байх болтугай.

Монголын тусгаар тогтнол мөнхөд оршиг ээ.

Баярлалаа, та бүхэнд” гэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (66.181.185.50)
    МАН-ынхан энэ ойд мөн ч дургүй дээ
    2018 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (182.160.36.156)
    ХЭРЭГТЭЙ ХЭРЭГГҮЙ ХУДЛАА ХУУРАМЧ 106 ЖИЛИЙН ОЙ ардчилсан гэх самуурлын ой гээд баахан гуниг юм тэмдэглэх юм
    2017 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (182.160.36.156)
    ийм учраас л монгол улс хэзээ ч өөдлөхгүй нь. зоригтой шийдвэртэй шударга удирдагч алга. Эрдэнэтийн 49 хувь хулгайд алдагдсан байхад ч амандаа ус балгасан мэт дуугүй. хулгайлсан элбэгдоржийг чарлуулаад хийх ёстой байтал сэм хуйвалдаад л. нөгөө сүр данзан Хүрэлсүх ч таг.
    2017 оны 12 сарын 30 | Хариулах
  • зочин (66.181.181.208)
    хүнийг бичиж өгсөн үгийг овоо цээжилсэн байх шив. утггыг нь сайн ойлгоогүй бололтой, ха ,ха ,хаи
    2017 оны 12 сарын 30 | Хариулах
  • зочин (66.181.181.208)
    Баттулгаа түүхээ сайн мэдэхгүй байж битгий худлаа бүлтэр
    2017 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (217.172.229.74)
    Hulgaich eronhiilegchtei mongol
    2017 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (175.193.236.105)
    Энхбаяр еронхийлогч бхдаа энэ едрийг сэргээж тэмдэглэдэг болгосон юм бнлэ
    2017 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.176.70)
    Ерөнхиилөгчдөө талархаж байна. Сайхан үг хэлжээ. Монгол орон мандан бадрах эхлэл тавигдсан шүү. Энд гутамшигтай үгээр сэтгэгдэл бичсэн дуракууд бол монгол цусны хүмүүс биш учраас хорон санаандаа багтарч үхэх гэж байгаа нь үнэнбилээ. Монгол ялна
    2017 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.37.186)
    гэхдээ Манжаас салаад удаагүй байтал Хятадын цэрэг орж ирсэн шүү. Богд хаан Хятадын ерөнхийлөгч Да Жунтаны хөрөгт мөргөж цэргүүд маань Чен И болон Сү Шү Жаны цэрэгт зэвсгээ хураалгаж тарсан нь бас үнэн. 1921 онд л жинхэнэ хувьсгал гарч Монгол улсаа тунхагласан юм.
    2017 оны 12 сарын 29 | Хариулах
  • fuck you asshole (103.57.95.112)
    Энэ новшд ийм угсийг бэлдэж огоод ч зохихгуй бн. Спирт зарья, барилдья, гутгэе, гэж ярьвал сайхан зохино доо
    2017 оны 12 сарын 29 | Хариулах
  • иргэн (202.9.43.50)
    Ерөнхийлөгч түүхийг үнэнээр нь хэлжээ. Танд амжилт хүсье. Богдийгоо тойрон Монголчууд нэгдэх хэрэгтэй. 10 богд хэзээ тодрох вэ?
    2017 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.38.35)
    манжаас салж хятадын эрхшээлд орсон өдөр шүү дээ. яах гэж ингэж худлаа тархи угаадаг юм бэ? богд гэх түвд лам да жунтанд мөргөж сүй шү жанд хэдэн цахиур буугаа хураалгаад эсгий хар гэрлүүгээ харьцгаасан шүү дээ.
    2017 оны 12 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    22 цаг 15 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    22 цаг 23 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК