Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Эрдэнэбат: 2017 онд улсын өр, татвар, халамж нэмэгдсэн, инфляц өссөн, хүүхдийн мөнгө хасагдсан

2018-1-03
0
ЖИРГЭХ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.01.03/  хуралдаж, 2018 онд Ардчилсан намын  бүлгийн хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, Банкны тухай хуулиудын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийг мэдээллийг сонслоо.Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн дэд дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.

 

 


Татваруудын нэмэгдлийг цуцлах хуулийг төсөл санаачлах шаардлагыг Засгийн газарт хүргүүлнэ


2017 онд 200 гаруй хууль тогтоомжуудыг хэлэлцэн баталсан ч  Монгол Улсын нийгэм, эдийн засагт үр өгөөж өгөх хуулийн төсөл бага байсан гэдгийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллийн эхэнд онцоллоо. Тэрбээр "Эрх баригчдын яриад байгаа эдийн засгийн өсөлт эгэл ард түмний амьдралд хүрч чадсангүй. 2017 онд татвар нэмсэн, улсын өр нэмэгдсэн, инфляц өссөн, халамж нэмэгдсэн, хүүхдийн мөнгө хасагдсан, цалин царцаасан, ажлын байр хумигдсан, импортын хэмжээ өссөн гээд маш олон сөрөг зүйлүүд гарлаа. Үүнийг ард түмэн биеэрээ амсаж, мэдэрч байгаа. 2017 онд ямар ч бүтээн байгуулалтын ажил хийгдсэнгүй. Эрх баригчдын хамгийн том, хамгийн дуулиантай ажил нь Засгийн газраа л огцруулсан асуудал байлаа. 2018 онд энэ байдлыг давтаж болохгүй. Энэ байдлаараа байвал Монголын эдийн засгийн байдал, ард түмний амьдрал илүү муудах болно. Тиймээс сөрөг хүчний хувьд 2018 он 65-ын үнэмлэхүй олонхийн үйл ажиллагааг хянах хариуцлагатай жил байх болно. Мөн 2018 онд МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн хэрэгжих эсэхийг тодорхойлох он байх болно. 2017 оны намрын чуулган хууль тогтоомжийг өргөн барих үйл ажиллагаанд дэгийн хуулийг маш олон удаа зөрчсөн. Цаашид ийнхүү дэгийн хууль зөрчих асуудалтай Ардчилсан намын бүлэг эвлэрч чадахгүй." гэдгийг дуулгав.


Сүүлийн үед ОУВС-ийн хүрээнд нэмэгдээд байгаа олон татварууд нийгмийн хамгийн эмзэг асуудал болоод байгаа. Энэ талаар тэрбээр "Энэ хүрээнд долоон төрлийн татвар нэмэгдсэн гэж үздэг. Гэвч мөн чанартаа есөн төрлийн татвар нэмэгдсэн. Тодруулбал,Газар худалдаалах, ашигт малтмалын лицензийн, хадгаламжийн хүүгийн орлогын, суудлын автомашины, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, архи тамхины, импортын, шатахууны онцгой албан татвар гэсэн есөн татвар нэмэгдэж байна. Үүнээс үүдэн гарах эерэг сөрөг дагаврыг зайлшгүй тооцох ёстой. Тиймээс ч өнөөдөр бүлгийн хурлаараа хэлэлцээд, эдгээр татваруудыг нэмсэн асуудлыг эргэж нэг харах талаар Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Хэрвээ эдийн засаг өсч байгаа бол иргэдийн халааснаас татвар авах зайлшгүй авах шаардлага мөн эсэхийг эргэж хараад, татваруудыг цуцлах хуулийг төсөл санаачлахыг шаардах болно. Эдийн засаг өсч байхад иргэдийн цалинг царцааж байгаа нь буруу, дундаж цалинтай иргэдийн цалингаас 15 хувийн татвар авч байгаа нь эргээд, нийгмийг ядуурал руу түлхэж буй хэрэг" гэлээ. Татвар нэмэгдсэнээс болж үүсч болох сөрөг үр дагавруудын  тухайд аж ахуйн нэгж байгууллагууд 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүн байлгахгүй байхын тулд татвараа нуудаг, давхар баланс гаргадаг далд эдийн засаг руу эрчимтэй гулгах нөхцөл байдлыг үүсгэж буй. Татвар нэрээр ажил хөдөлмөр эрхэлж буй баялаг бүтээж байгаа хүмүүсийн халааснаас аваад, нийгмийн халамж руу шилжүүлж байгаатай ижил харагдаж байгаа. 2016 онд Засгийн газрын халамжид 278 тэрбум төгрөгийг зарцуулж байсан. Гэтэл 2018 оны төлөвлөж буйгаар 776.9 тэрбум төгрөг зарцуулахаар буюу 2016 оноос гурав дахин өссөн. Бид Засгийн газарт шаардлага хүргүүлэхдээ халамжид 776.9 тэрбум төгрөг зарцуулж байгаа бол 100 тэрбумыг нь хүүхдүүдэд өгөхийг шаардана. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийг ялгахгүй мөнгө өгөхийг шаардах юм. Мөн шатахууны онцгой албан татвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор бензиний үнэ аажмаар өсч байна. Энэ нь иргэдийн өргөн хэрэглээний барааны үнэд шууд нөлөөлдөг. Тиймээс ч энэ асуудал дээр болгоомжтой хандахыг бид Засгийн газарт анхааруулж, шаардах болно. 

 


З.Нарантуяа: Засгийн газар иргэдээ орлоготой болгох ямар ч алхам хийхгүй байна


Эрх барьж байгаа Засгийн газрын бодлогод улсаа хуримтлалтай болгох, иргэдээ орлоготой болгох, одоо олж байгаа орлогыг нь нэмж чадахгүй юм гэхэд бууруулахгүй байх ямар ч алхам, шийдэл алга. Тухайлбал, Төв банкны тухай хуулийн тухайд бие даасан байдал нэрийн дор эрх мэдэл нь нэмэгдсэн, арилжааны банкууд руу оролцох оролцоогоо нэмэгдүүлсэн хууль оруулж ирсэн. Монгол банкны үндсэн зорилт бол үндэсний валют төгрөгийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдэж байдаг. Гэтэл өнөөдөр төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадахгүй болохоороо үндсэн зорилтоосоо ухраад үнийн тогтвортой байдлыг хангах гээд оруулаад ирсэн. Төв банкны Ерөнхийлөгч үндсэн зорилтын ажлаа хийж чадахгүй болохоороо хуулиа өөртөө зориулан өөрчилж байгаа арга хэлбэр юм. Төв банк улс төрөөс ангид байх гэдэг нь улс төрийн аль нэг намын шийдвэрийг хэрэгжүүлэхээс ангид байхыг хэлнэ. Түүнээс хууль тогтоох УИХ-аас ангид байхыг хэлэхгүй. Гэтэл Төв банкны мөнгөний бодлогыг жил бүр УИХ баталж өгдгийг болиулах гээд сууж байна. Төв банкны Ерөнхийлөгчийг УИХ томилоод, төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүл гэж явуулдаг. Гэтэл төрийн мөнгөний бодлого гэдгийг "төрийн" гэдэг үгийг авч хаяад, Төв банкны мөнгөний бодлого болгох гээд сууж байна. Тиймээс Төв банкны хуулиар Төв банк бие даасан УИХ-аас ангид, арилжааны банкнуудын үйл ажиллагаа руу хэт орсон эрх мэдлийг төвлөрүүлсэн байгууллага болох гээд байна.


Ж.Батзандан: Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг зохион байгуулна

 


Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг Ардчилсан намын бүлгээс хэлэлцүүлэг зохион байгуулахаар боллоо. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан " Ардчилсан намын бүлгээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг сайжруулах, хянаж үзэх, иргэдийн санал бодлыг тусгах зорилгоор ажлын хэсэг байгуулсан. Энэ сарын 11-нд хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийнэ. Уг хэлэлцүүлэгт иргэд, эрдэмтэн, судлаачдыг өргөнөөр оролцохыг урьж байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 онд батлагдсан. Үүнээс гадна 120 гаруй хуулиар нийслэлийн эрх зүйн байдал зохицуулагдаж байгаа. Хуулийг өөрчлөх шаардлагатай. Гэхдээ хуульд тусгах ёстой хэд хэдэн зүйл байна. Тухайлбал, Дэд хот болон дагуул хотын эрх зүйн байдлыг илүү тодорхой болгох, төвлөрүүлэн удирдах одоогийн тогтолцоог үндсээр нь халах ёстой:” гэв.

 


Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-УИХ болоод Засгийн газар татварын нэмэгдлийг гаргахын оронд дэд сайдуудаа танах зэргээр хэмнэлт гаргах ёстой гэдэг санал гардаг. Энэ хүрээнд Ардчилсан намын бүлэг ямар байр суурьтай байна вэ?


Д.Эрдэнэбат: Зөвхөн дэд сайд биш. Ер нь төрийн данхар бүтцийг цомхон болгох нь зөв гэдэг асуудал дээр Ардчилсан намын бүлэг байнга байр сууриа илэрхийлж байгаа. Эдийн засаг сайжруул, төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр бид төсвийн зардлаа нэмдэг байдлыг зогсоох хэрэгтэй. Өмнө нь Засгийн газрын бүтцийн асуудлыг ярьж байхад дэд сайдгүй ажиллах ёстой гэдгийг хэлж байсан. Одоо Төрийн албаны тухай хууль өөрчлөгдөөд 2019 оноос төрийн нарийн бичгийн даргын үүрэг төрийн буюу улс төрийн бус албан тушаал болж баталгаажиж байгаа. Өөрөөр хэлбэл, Төрийн нарийн бичгийн дарга 16 жил ажилласан туршлагатай төрийн албаны хүн тухайн яамыг авч явах болно. Тиймээс энэ хүнийг давсан сайдын буюу дэд сайдын албан тушаал байх шаардлагагүй болж байгаа.

 


-Дэд сайд хэдэн төгрөгийн цалин авдаг юм бэ?


Д.Эрдэнэбат: Дэд сайдын цалин гэхээсээ асуудал нь хүнд суртлыг нэг шатаар нэмж байгаа нь буруу юм. Тиймээс ч дэд сайд бол илүү орон тоо гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх ёстой.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (59.153.112.84)
    Kontsestonguud uruu, mongol bolon busad banknii ergen toirnii erleguud hohirloo baragduulsnii daraa tatvar nemeh huulia heregjuul, es buguus ta nariin argaar hariulah uu yahuu?
    2018 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (59.153.112.84)
    Монгол хүний үнэлгээ хаа явна, хүн амаа бүрэн сүйрүүлэм бодлого гэж бхуу
    2018 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Уул нь хийсэн лайгаа хүн өөрөө эдлэх ёстой баймаар юм. Өөрөө эдлэхгүй болохоор ингэж ярьж байгаа байх.
    2018 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.186.175)
    Татвар нэмэгдсэнийг ойлгомжтой болгохын тулд гишүүн Эрдэнэбат өөрийн жишээгээр харуулмаар байна. Эрдэнэбат надад гээд ..........ийм ийм татвар нэмэгдсэнээс ...төд байсан орлого .....төд болж нэмэгдээд дарамт учруулаад байна. Жирийн иргэн ....Бат ....ийм орлоготой байсан .....төд нэмэгджээ гээд л харуулчих. Олон тоо ярьж толгой эргүүлмээргүй байх юм.
    2018 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.212.118.48)
    itgedee bool shig uzej tsalin nemlee gehed ochuuhen nemj oorsdoo unaagaar gangarahgui bol amidral utgagui gej boddog nohduudeer duurch
    2018 оны 01 сарын 04 | Хариулах
  • zochin (122.201.22.15)
    ERDENEBATAA hkuuhkdiin mengiig AN n yed hkassan shuu dee. Bolomj baibal egekh l baikh, AN ta nar l iim yduu , ertei bolgochikhood odoo dandaa esergyytsej hkeruul uusgeed baikhaa boli, AN n ta nariin am naas oligtoi ug garahkgyi um, shine ond ch kheruul...
    2018 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.161.47)
    Энэ нэг юмнууд улс орноо дампууржулчихаа дэмииы юм их ярих юм
    2018 оны 01 сарын 03 | Хариулах
  • zochin (182.160.37.148)
    MANAN g hamtdani uls toroos zailuuliya ard tumen. Dahij songoj bolohgui. 2 ulaa luivarchid
    2018 оны 01 сарын 03 | Хариулах
  • зочин (122.201.23.226)
    Эрдэнэбат хулгайчаа чиний засаг байх үед тавьсан өрийг чинь дарах гэж ядарч байхад юугаа хуцаад байгаа юм. Ингэж солиорохоосоо ичээч. Чи өөрөө энхийн цагаан тагтаа юм уу
    2018 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.131.225.249)
    АН хаан ичихгшй байна та нар яаж баллаж байлаа та нарын үүсгэсэн лайг арилгаж дуусгаагүй байна та нар зээл авч өр тавиагүй бол юу гэж дахин зээл авах вэ дээ та нар монгол банкны валютын нөөцийг 4 тэрбум байсныг хоослоогүй бол юу гэж бид ийм хүнд байхав дээ та нар өөрсдийн компаниуддаа зориулаж үнэ тогтворжуулах нэрээр мөнгө хэвлэж тараагаагүй бол юу гэж доллар 2430 болохгүйл байсан одоо битгий энхийн цагаан тагтаа шудрага амьтан болж жүжиглэ худлаа гарууд гэдгээ хангалттай нотлосон амыг асуухаар ямар ард түмэн байна бид тийм л сонголтын дүн гэж олон түмнийг доромжилсон энэ Эрдэнэбат гэд хулгайч царайтай нөхөр доллар 1000 болно гээд өөрөө хуцаад байсан хаа байна
    2018 оны 01 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    7 цаг 41 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    8 цаг 16 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    8 цаг 24 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    8 цаг 27 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    8 цаг 50 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    9 цаг 6 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    9 цаг 27 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    10 цаг 38 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    10 цаг 56 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    11 цаг 28 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    11 цаг 53 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    12 цаг 3 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    12 цаг 8 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    12 цаг 39 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    12 цаг 42 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    12 цаг 59 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    13 цаг 34 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    14 цаг 58 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    15 цаг 39 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    15 цаг 59 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК