Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүлээлт үүсгэсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар

2018-1-09
0
ЖИРГЭХ

 

Өмнөх Мэргэжлийн Засгийн газрын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон намын дарга асан УИХ-ын дарга М.Энхболд нарыг “Миний болон гэр бүлийнхний минь амь насанд заналхийлсэн, тагнасан чагнасан” хэмээн шүүх цагдаадаа тултал заргалдсаар “Би Ерөнхий сайд ч болно, намын дарга аа ч авна” хэмээсээр бүх л хүслээ гүйцэлдүүлсэн Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдын сэнтийд суугаад гурван  сар өнгөрч байна. Удахгүй түүний танхим 100 хоногт хийж амжуулсан ажлаа ард түмэндээ тайлагнах ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар “Гарт мэдрэгдэж, нүдэнд харагдах” дорвитой шинэчлэл, ард түмний амьдралд өгөөжтэй зүйл хийсэнгүй. Харин ч эсрэгээрээ Засгийн газраас оруулсан саналын дагуу УИХ-аас хувь хүний орлогын албан татварын шатлалыг цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10-25 хувиар дөрвөн  шатлал бүхий татвар ногдуулахаар болоод байгаа.   Түүнчлэн, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт одоогийн хуулиар 84.0 мянган төгрөг байгааг 2018 онд 120.0 мянган төгрөг, 2019 онд 160.0 мянган төгрөг, 2020 онд 200.0 мянган төгрөг, 2021 онд 240.0 мянган төгрөг болгон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэхээр болов. Мөн ОУВС-ын шахалтаар  тэтгэврийн насыг жилд зургаан сараар нэмж тооцохоор болсныг л ягштал ажил хэрэг болгож явна.  

 

У.Хүрэлсүх зүтгэсээр Ерөнхий сайд болонгуутаа УИХ-ын чуулганы индэр дээрээс “Би ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулдаг Ерөнхий сайд байна. Эрх мэдэл, өнгө мөнгөний хүчинд мөхөтсөн хууль цааз, төр, засагтаа ард түмэн гутаж байна. Ард түмэн ууртай байна. Бид чинээлэг дундаж давхрагыг бий болгоно. Би зөвхөн хуульд захирагдаж ажиллана. Би нэг зүйлээс айж байна. Би ард түмний итгэлийг алдахаас айж байна” гэсэн. Тэгвэл чинээлэг дунд давхаргыг үүсгэх бус гуравхан сарын дотор одоо байгаа дунд давхаргынхнаа татаж унагах бодлого баримталж эхэлсэн тул уул уурхайчид, төмөр замчид эхнээсээ тэмцээд эхэлчихлээ.

 

Гуравхан сарын дотор тараа таниулж эхэлсэн Ардын Засгийн газрын танхимын сайд нарт бага ч болтугай үнэлэлт дүгнэлт өгөөд үзье.

 

Танхимынх нь 15 сайдаас арай дөнгүүр ажиллаж байгаа таван сайдаас нь эхэлье.

Салбараа мэддэг сайд


 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран гайгүй идэвхтэй ажиллаж байгаа. Монголын хүн амын дийлэнх нь залуучууд. Тэр утгаараа ажилгүйдэлд өртөж байгаа хүмүүсийн дийлэнх нь залуучууд байдгаас Швейцарийн хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж байгаа "Залуучуудын хөгжил", "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" төслүүдийг залуучуудын хөгжлийг дэмжих, тэдэнд зориулсан хөдөлмөр эрхлэлтийн бодлого хэрэгжүүлэх, орон нутгийн түвшинд залуучуудад хүргэх хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг боловсронгуй болгох чиглэлээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон сайд С.Чинзориг нэлээн шаргуу хөөцөлдөж байгааг хэлэх ёстой. С.Чинзориг сайд өөрөө онцолж "Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь" төслийг идэвхжүүлсэний үр дүнд Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Илириа Дали цаашид эдгээр төслийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээ мэдэгдсэн нь багагүй ололт мөн.

 Хамгийн зөв сонголт


 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэл амтайхан Гадаад хэргийн яамыг толгойлох болсон ч У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэр нүүр болж яваа цөөн хэдэн хүний нэг нь. Өнөөдрийн өндөрлөгөөс ард түмэн  хамгийн зөв сонголт энэ байлаа гэх дүгнэлтийг хийх болсон нь сайшаалтай.

 

 Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн улстөр судлаач мэргэжилтэйн хувьд Монгол Улсын гадаад харилцааг  энэ эрхэм л  зөв чиглэлд оруулахгүй юм бол шинэ цагийн Монгол Улсын нэр хүнд тэр хэрээр унах нь дамжиггүй. Тэрбээр “Монгол Улсын гадаад бодлогын тулгуур үзэл баримтлал нь хоёр хөрштэйгөө уламжлалт найрсаг харилцаагаа гүйнзгийрүүлэх” хэмээн үндсэн чиг бодлогоо тодорхойлж ажилдаа орсон нь түүний эхний үйлдлүүдээс тодорхой харагдсан. Дашрамд өгүүлэхэд, түүн шиг бодлогоо тодорхойлсон сайд  бараг л байхгүй гээд хэлчихэд буруудах зүйлгүй.  БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар 2017 оны арванхоёрдугаар сарын 3-5-ны өдөр БНХАУ-д албан ёсны айлчлал хийхдээ Монгол-Хятадын харилцаа болон харилцан сонирхсон асуудлаар гүн гүнзгий санал солилцож, өргөн хүрээний тохиролцоонд хүрч чадсан нь олзуурхууштай.

 

Мөн өнгөрсөн  оны төгсгөлөөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 24 дүгээр уулзалтад оролцохоор Бүгд Найрамдах Австри Улсын нийслэл Вена хотод хүрэлцэн очиж, Сайд нарын уулзалтад Монгол Улсын   байр суурийг илэрхийлж үг хэлэхдээ “Европын Холбооны зүгээс Монгол Улсыг татварын ил тод бус тогтолцоотой улс орнуудын “хар жагсаалт”-ад багтаасан нь үндэслэл султай алхам болсонд харамсч байгаа”-гаа илэрхийлсэн нь Гадаад хэргийн сайдын хувьд зоригтой алхам байсныг тэмдэглэх ёстой.

 Туршлагатай хууль тогтооч


 

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд УИХ-д дөрөв дэх удаагаа сууж байгаа туршлагатай хууль тогтоогчийн хувьд Батлан хамгаалах салбарыг ямар ч гэсэн гайгүй аваад явах байх гэсэн олны итгэл түүнийг цаг мөнхөд дагаж  байгаа. Анх “Хэвлэлийн инженер хүн Батлан хамгаалах салбарыг яаж удирдаж чаддаг юм” гэж байсан олон нийтийн эсэргүүцлийг тэрбээр сүүлийн үед хийж байгаа ажлаараа бага ч болтугай цайруулж яваа гэж хэлж болно. Тэр баруун болон төвийн аймгуудад ажиллаж орон нутаг дахь Зэвсэгт хүчний анги, байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, батлан хамгаалах салбар дахь хууль, эрхзүйн шинэчлэл болоод бүтээн байгуулалт, нийгмийн хамгаалал зэрэг олон сэдвээр уулзалт ярилцлага хийсэн.  Хийсэн ажлуудаас нь  ач холбогдол өндөртэй нь гэвэл  ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзаж, хоёр орны Батлан хамгаалах салбарын цаашдын хамтын ажиллагааны талаар ажил хэрэгч яриа өрнүүлж чадсан явдал.  Өмнөх сайдын  хувьд  боловсрол тааруу, хэлний мэдлэг нь хүрэхгүй учраас ийм алхам хийхээс айдаг байсан биз. Тэгээд ч өөрийгөө төлөөлүүлж явуулсан нөхдүүд нь салбарын бус хувийн эрх ашгаа дээдэлж, элдэв мөнгө төгрөг нэхэн, өөрийн данс руу хийхийг шаарддаг байсан зэрэг нь Батлан хамгаалах салбарын нэр хүндийг олон улсад унагаж орхисон гэмтэй.

 “Шударга  байж мэднэ”


 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаагийн талаар ард түмэн ийн ярих болсон байна лээ. Оны өмнө газрын дарга нараа суулгаж байгаад бут авсан байдал ард түмэнд таалагдсан хэрэг л дээ. Тэрбээр ажил хүлээж авсан даруйдаа  Нийслэлийн Засаг дарга С.Батболдтой БСШУ-ны газрын дарга, удирдлагууд, Нийслэлийн удирдлагууд болон харьяа агентлагийн газрын дарга нар зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй уулзаж, 2018 онд боловсрол, соёл, спортын салбарт хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг эрт эхлүүлэх, газар чөлөөлөлт болон зураг төсвийн асуудал дээр байр сууриа нэгтгэх зэрэг бодлогын чанартай ажлуудыг нэлээн далайцтай эхлүүлсэн нь бусад сайд нараасаа нэг алхам түрүүлж яваа гэх дүгнэлтэд хүргэсэн. Түүнчлэн ажил хаялт зарлан тэмцэж эхлэхээр болоод байсан Монголын 50 мянга орчим багш нартай хэл амаа ололцож, энэ жилээс эхлэн багш нарт урамшуулалт шагнал олгохоор болоод байгаа нь Ц.Цогзолмаа сайдын төдийгүй У.Хүрэлсүхийн танхимыг ард түмэнд ажил хийх нь үү дээ, эд чинь гэх дүгнэлтэд хүргэсэн алхам байлаа.

Нарийлчихгүй л бол..,


 

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн энэ салбарыг толгойлж эхлэхэд олон хүн “Гайгүй нөхрийг олоод тавьчихав уу даа” хэмээн харж байсан.Бас зарим нь нарийн хүн дээ. Нарийлчихгүй л бол ч.., хэмээсэн. УИХ-ын гишүүд дундаа гайгүй шударгад тооцогддог Ц.Даваасүрэн сайд ихээхэн хэл амтай Эрчим хүчний салбарын сайдын ажлаа хөдөө, орон нутгуудын цахилгаан станцуудтай танилцах, эрчим хүчний үнийн зохицуулалтыг боловсронгуй болгох зэргээс эхэлсэн. Түүний санаачлагын үрээр гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны хэрэглээг хөнгөлсөн нь Улаанбаатарын утааг тодорхой хэмжээгээр бууруулахад үүргээ гүйцэтгэж байгаа нь тодорхой.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимын 15 сайдаас Монголын нийгэмд үзүүлж байгаа нөлөөлөл болон тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байгаа зэрэгт нь үнэлгээ өгөхөд дээрх таван сайд арай дөнгүүр үнэлгээ авах болов уу. Одоо үлдсэн 10-ынх нь талаар сөхье.

 Хор шартайгаар үзэж байгаа нөхөр


 

Түүнийг Сангийн сайдад яригдаж эхлэх үед юу болсныг уншигчид мартаагүй байгаа. Талцаад л. Мань эр туниж гүйгээд л. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хамгийн их хэл амтайгаар Монгол Улсын сангийн авдрын эзэн болсон нөхөр. Олон Улсын Валютын Сантай хамтарч хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд нэг талаас Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, эдийн засагт ирэх дарамт буурсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд тохирсон 5.5 тэрбум ам.доллараас эхний шатны санхүүжилт болох 38.6 сая ам доллар тун удалгүй орж ирсэн.  2016 онд эдийн засгийн өсөлт 1.2 хувь байсан бол,  2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.8 хувь болж өсч байгааг Валютын сангийн удирдлагын зүгээс харгалзан үзээд хоёр дахь шатны санхүүжилт болох 79.1 сая ам доллар Монгол Улсын сангийн авдарт орж ирэх нь тодорхой болоод байгаа. Харин энэ мөнгийг захиран зарцуулж суугаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тухайд уул уурхайтай мөн ч муухай зууралдсан нэгэн. Түүний төрсөн ах нар болох Ч.Гантулга, Ч.Гансүх нар нутгийнхаа Бөхмөрөн сумын Хотгор Шандын уурхайг Солонгосчуудад юу ч бодолгүй хоёрхон  сая ам.доллараар арилжиж орхисон талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ноцтой баримт дэлгэж байсан цаг саяхан. 

 

Гэтэл гэр бүлээрээ уул уурхайтай ноцтой байдлаар холбогдсон байж болзошгүй  Ч.Хүрэлбаатар сайд Валютын сангаас тун ч өндөр шалгууртай орж ирсэн мөнгөөр туйлж эхэлсний тодорхой нотолгоо нь Засгийн газрын хуралдаан дээр загнаж зандарч байгаад хийсэн популизм болох төрийн 192 мянган албан хаагч тус бүрт 300 мянган төгрөгийн нэг удаагийн нөхөн олговор олгох шийдвэр гаргаж үүндээ 55 тэрбум төгрөг зарлагдчихаад сууж байгаа. Мөн192 мянган төрийн албан хаагч магадгүй хоёр гуравхан хоног идээд дуусгасан тэр мөнгөөр 40-45 цэцэрлэг барьчихсан бол Монголын ирээдүйд тун ч хэрэгтэй байсан нь маргаангүй.

 

Түүний яамны удирдан боловсруулсан 2018 оны улсын төсөвт Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавихдаа “УИХ Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийг батлахдаа тухайн төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 5,207,337.2 сая төгрөг, зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 7,710,777.6 сая төгрөг байхаар тооцож 2,503,440.4 сая төгрөгийн алдагдалтай төсвийг баталсан байх бөгөөд нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 9.5 хувьд хүрсэн байна. Ийм хэт үрэлгэн 2018 оны  Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт хориг тавьж байна” хэмээсэн нь Олон улсын Валютын сангаас Монгол Улсад дэндүү өндөр шалгууртай олгож байгаа зээлийн мөнгөөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар туйлж байгааг шулуухан хэлсэн  байдаг.

 “Эр бор харцага жигүүрхэндээ хүчтэй”


 

Ардын дууны эл үг мань  Ц.Нямдоржид зориулсан юм шиг санагддаг. Хуулийн салбарт Нямка л хүчтэй байхгүй юм бол хэн хүчтэй байх билээ.  

 

Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн хувьд хамгийн сүүлд Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Хурцын томилгооны үед яах аргагүй Хууль зүйн сайд гэдгээ нотолж ноцтой баримтууд дэлгэн Монголын нийгмийг цочроогоод авсан. Мөн “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахад голлох үүрэг гүйцэтгэсэн ч тун удахгүй “Монголын зэс” корпорацийн нэхэмжлэлтэйгээр Арбитрын шүүхэд очих үед юу ярих, ямархуу байр суурьтай байх нь басхүү сонирхолтой.

 Танигдахын төлөө гүйгээрэй, гүйгээрэй Цэрэнбат аа


 

Эл үгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад зориулж байна. Тэрбээр сүүлийн үед бас нэг жаахан популизм хийж түмэн олонд зүс царайгаа гайгүй сайн танилуулаад байгаа. Мань эр  “Үнэ өртгийн хэмжээнд боломжийн мөртлөө нийтийг хамарч болохуйц технологийг эрэлхийлж байгаа нь сайн хэрэг. Үүний тулд  мэдээж зарим хэсэгт зуух тараах л байх.  Худлаа яриад юу хийх вэ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой олон төсөл хэрэгжүүлнэ” хэмээн  гэнэтхэн харайн гарч ирэхэд нь л “Хөөх бас ийм сайд байдаг юм уу” гэж ирээд нүдээ эргэлдүүлсэн хүн олон. Цэрэнбат гэр хорооллын утааг бууруулна  гээд л байгаа.Тэр хэрээр Засгийн газар мөнгө төсөвлөж л таарна.  Харин хоёр жилийн дараа эрхэм Н.Цэрэнбат сайдыгаа “Баахан мөнгө цохисон” хэрэгт хутгачихгүй л байгаасай билээ.

 

Дүлэгнэсээр байгаад цаг барсан сайд

Тэгвэл сүүлийн 25 жилийн түүхэнд казакийн ард түмний төлөөлөл болж БХБ-ын сайдаар томилогдсон Х.Баделханы тухайд ганц хоёрхон удаа зурагтын дэлгэцээр хальт үзэгдэж “Иргэдэд ашиггүй, банкинд хэт ашигтай ипотекийн зээлийн журмыг өөрчилнө”гэж хэлчихээд л усанд хаясан чулуу шиг алга болсон.

 

Ийнхүү удахгүй 100 хоногийнхоо тайланг тавих Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхим Монголын ард түмэнд асар өндөр хүлээлт үүсгээд ажилдаа орсон ч татвар нэмж, бензин шатахууны үнийг чөлөөлнө гэдгээ тунхагласнаас өөрөөр ард түмэнд итгэл, урам хайрласангүй. Уг нь нэг үеэ бодвол эдийн засаг сэргэж, гадаад валютын албан нөөц гурван  тэрбум ам.долларыг давсан ч маргаашийн итгэл найдвар харагдахгүйгээр барахгүй улам л алсарч байх шиг. Учир нь танхимынх нь ихэнх сайд ард олны хүлээсэн шиг ажилдаа эзэн болж, яамныхаа бодлогыг зангидаж төрийн яамны түвшинд ажиллаж үнэхээр чадахгүй байна.       

 

Д.Энхтүвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • Zochin (103.229.120.132)
    Ene zasgiin gazar ogtsor. Tatwar nemsen,tetgweriin nas nemsen zereg ni ard tumniig buhimduulj bna
    2018 оны 01 сарын 10 | Хариулах
    • Зочин
      Hutsaach. Teneg malnuud erdenetbat iin zasgiin gazar gargaad batalchih shiidver gedgiig oilgoj chadshgui erguu malnuud.
      2018 оны 01 сарын 10
  • Зочин (103.26.195.106)
    ЭРЧИМ XYЧНИЙ САЛБАРТ 3-ХАН ЖИЛ АЖИЛЛАСАН ДАВААСYРЭН ЭНЭ САЛБАРТ МЭРГЭЖЛИЙН ХYН МЕН YY? ЯАМНЫХАН НЬ ЭХНЭЭСЭЭ АМ НЬ ЖААХАН ТААЛАМЖТАЙ БИШ БОЛСОН ШYY! ГАЗРЫН ДАРГА НАРАА ЧАМТАЙ АЖИЛЛАХГYЙ ГЭЭД Л ТНБДаргаа ОРДНООР МУУЛЖ ГYЙГЭЭД Л
    2018 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.40.165)
    Ярьдаг бөх ч БХ салбарыг балласаан. Сүүлийн том алдаа нь 70 сая л байдаг цэвэр усны үйлдвэрийг 700 сая-аар байгуулсан юм биш үү? Шуналын тулам.
    2018 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.36.153)
    БОАЖЯ-ны зарим газрын дарга нар мэргжеэжилтнүүд шинэ сайдаа гартаа оуулж байгаа бололтой. Булган, неНямдаваа, зарим мэргэжилтнүүд Сэргэлэн, Бадамдулам гээд үе үеийн сайд дарга нараа гартаа оуулж өөрсдийн эрх ашигтаа ашигладаг хүмүүсээс энэ яам салаасай
    2018 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (122.201.25.46)
    Маш удаан ажиллаж бна.
    2018 оны 01 сарын 09 | Хариулах
  • иргэн (202.179.24.84)
    Тэнэг зоригтой нь сайд болдог юм биш харин эрэгцүүлэн бодож голыг нь олсон зөв шийдвэр гаргаж ард түмнийхээ амьдралд нэмэр болох боловсролтой, ёс суртахууны хүмүүжилтэй хүмүүс байгаасай. Одоогийн сайд нарын зарим нь арай л БАЛЧИРДААД байх шиг. Дэд сайдаар туслуулахгүй бол ажлаа хийж чадахгүй, ОУВС-ийн шахсан төрийн үргүй зардлыг багасгах бодлогыг ойлгохгүй, нэг л их хэнээтэй сүржин ЕРӨНХИЙ САЙД яах юм бол доо.
    2018 оны 01 сарын 09 | Хариулах
  • Yu ni tarvar (27.123.212.137)
    Ded said, heltes, albadiin Darga Naraa tsuul yu ni tatvar
    2018 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.21.106.159)
    Хүрэлсүхийн засгийн газар үе үеийн ЗГ-даас хамгийн муу нь.
    2018 оны 01 сарын 09 | Хариулах
  • зочин (103.26.194.16)
    Цогзолмаа бол худлаа щоучин даа харагдана аа. Их чалчаад ирэхээрээ Элбэгдорж шиг үгэндээ автаад нүд нь хачин болоод ирдэг юм Эрдэмтэн мэргэдийн өмнө бодлого ярих уу.
    2018 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.31.80)
    Монголын төрийг монгол хүнээр удирдуулмаар байна увс хүн их бн одоо манайд
    2018 оны 01 сарын 09 | Хариулах
    • Зочин
      Uvs hun mongol bish uu, durved hun mongol ugsaatan bish uu
      2018 оны 01 сарын 09
  • зочин (202.179.24.65)
    Хүрэлсүхийн Засгийн газрыг харин ч дэндүү магтчихаж. Бараг бичмээргүй юмнуудыг харин ч баахан оруулчихаж. Зам тээврийн сахал Бат-Эрдэнэ бид 2 тэр яамыг яаж гийгүүлсэн юм. Худлаа баахан далжигнасан юм л байдаг шүү...
    2018 оны 01 сарын 09 | Хариулах
    • Зочин
      Чи атаа хорсолын үүднээс яриад байна уу. Харин сайн ажиллаж байгаа шүү. Лалар минь.
      2018 оны 01 сарын 09
  • Зочин (103.50.206.62)
    ЗГ ажлаа хийж чадахгүй бодлого төлөвлөгөө байхгүй юу хийхээ мэдэхгүй 2 сар боллоо.Чадсан зүйл нь төрийн албан хаагчдыг халж өөрсдийнхөө хүмүүсээ тавьсан нь үнэн болой.Яг юу хийв гэж асуухаар хэлэх үгүй сууж байгаа сайдуудыг яах бэ.Нөгөө шударга палдик Ж.Энхбаяр Аюурсайхан Сүхбат Оюунэрдэнэ яагаад таг болов.Төрийн ажил ингэж хийх нь зөв юм байхдаа.
    2018 оны 01 сарын 09 | Хариулах
  • Ваадай (66.181.183.176)
    Ойн салбарынхан БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газар болон Ойн судалгаа хөгжлийн төвийн удирдлагад Ойн мэргэжлийн хүн томилохыг хүлээсээр, харсаар байгаа шүү
    2018 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (59.153.87.201)
    Засгийн газар ажлаа хийж чадахгүй байна ард түмэнд хэрэгтэй сайжрууллаа гэсэн зүйлгүй татвар нэмсэн бодлого тэтгэврийн нас нэмсэн бодлого эдгээр нь хэрэгжих нь эдгээр бодлого нь бүгд ард түмний эсрэг бодлого байлаа
    2018 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (192.241.219.148)
    dutuu bna odoo uldsen 10 geed bhgui
    2018 оны 01 сарын 09 | Хариулах
  • шууд хэлнэ (202.180.218.38)
    монголын төрд хэн ч ажиллаад нэмэргүй болжээ худлаа попорч засагт гарахын дон шүглэсэн хужаагийн эрлийз, хурлийзууд, төмөр замаас мөнгө идсэн хэвлэл худалдаад авчихсан олигархиуд засгаар ард түмнээр тоглоод байгааг мулгуй үхэрүүд үхэж байж л ойлгоно доо
    2018 оны 01 сарын 09 | Хариулах
  • Zochin (27.123.212.142)
    Уг н зам тээвэриин сайд ж. Батэрдэнэ яалтачгүй салбартаа ажиллаж байсан туршлагтай хүн дээ. За тэгээд энэ сайт ч юугаа мэдхэв дээ!!! Зам тээвэрийн яам ч нэлээн цэгцэндээ орсон шүү. Урьд н шуудайнд хийсэн үхэрийн эвэр шиг яам блаа.
    2018 оны 01 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    7 цаг 40 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    8 цаг 15 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    8 цаг 24 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    8 цаг 26 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    8 цаг 49 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    9 цаг 5 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    9 цаг 26 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    10 цаг 37 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    10 цаг 56 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    11 цаг 28 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    11 цаг 52 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    12 цаг 3 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    12 цаг 7 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    12 цаг 38 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    12 цаг 41 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    12 цаг 58 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    13 цаг 33 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    14 цаг 58 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    15 цаг 38 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    15 цаг 58 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК