Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хоёулаа адилхан улаан юм байж

2018-1-12
0
ЖИРГЭХ

 

 

УИХ дахь МАН-ын бүлгийн 32 гишүүн Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг унагахаар зориг шулуудан гарын үсгээ зурцгааж санасандаа хүрцгээж байсан нь 2017 оны есдүгээр сарын 07-ны өдөр билээ. Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаас огцруулагсдын тэргүүнд 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр “Ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог бичигдээгүй хуулийг зөрчиж 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өөрийнхөө оронд тоглоомын Ерөнхий сайд тавилаа” хэмээн УИХ-ын дарга М.Энхболдыг хамгийн хурцаар шүүмжилдэг байсан Т.Аюурсайхан, Ч.Хүрэлбаатар, Б.Энх-Амгалан, Ц.Нямдорж, Ш.Раднаасэд, Я.Содбаатар нарын эсэргүү гишүүд байсан бол Д.Сарангэрэл, Ц.Гарамжав, М.Оюунчимэг гэсэн гуравхан эмэгтэй гишүүн эсэргүүний бүлэгт хамгийн идэвхтэй явцгаасан түүхтэй. Харин сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн нэртэй ч төрийн ордонд бараагаа цөөхөн харуулдаг Б.Наранхүү гишүүний мэдлийн ресторанд   хачин жигтэй уулзалтууд болж У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаж, УИХ-ын дарга М.Энхболдыг Ерөнхий сайдад зүтгүүлэх талаар “Хор найрагдаж” эхэлсэн талаар төрийн ордны хонгил буланд шивнэлдэж байна. Магадгүй Монголын улстөрд төдийгөөс өдий хүртэл амь бөхтэй зууралдсаар байгаа “Улстөрийн өс хонзон авах” ажиллагаа дахин шинээр толгойгоо өндийлгөж эхэлсэн бол дахиад л эдийн засаг хүчтэй савлаж, Олон улсын Валютын сан ч нүүрээ цааш харуулах нь тодорхой юм. Хэрвээ энэ асуудал яах аргагүй үнэн бол Монголын улстөрд үүсээд байгаа хорлонтой нөхцөл байдлаас нэгэн наргиантай зүйрлэл  ой ухаанд гялсхийтэл орж ирээд зүгээр суулгахгүй нь.   

 

Одоо жишээ нь Монголын уран сайхны “Төөрсөөр төрөлдөө” хэмээх нэг сайхан кино байдаг даа. Тэр кинон дээр шархадсан хоёр орос офицерын нэг нь “Би улаан, тэр цагаан” гэж хэлдэг хэсэг байдаг. Харин киноны гол дүр, уулын агуйд орогногч Балт  хоёулангийнх нь үсийг барьж үзсэнээ “ Хэ цэс. Хоёулаа адилхан шар юм байж” гэдэг инээдтэй хэсэг бий.

Тэгвэл дэлхийн хамгийн том, ядуухан социалист улсыг өнөөдрийн хөгжлийнх нь зөв голдрилд оруулсан Хятадын агуу их шинэчлэгч, өвгөн Дэн Сяопин “Муур ямар өнгөтэй байх нь хамаагүй. Гол нь оготно барьдаг байх нь л чухал” хэмээн тунхагласнаар урд хөршийнхөн өнөөдөр эдийн засгийн гайхамшгийг  бүтээж байгаа. Ухаандаа Дэн өвөөгийн тодорхойлсон өмнөд хөршид гайхамшгийг бүтээгч том муурын арьс, үсний гялалзсан сор нь зах зээлийн эдийн засгийн өнгөөр туяарах хэдий ч хавь ойрын харх, оготныг тасар татах хучирхэг араа, шүднийх нь цаанаас аль эрт социализмын үеийн нэвширсэн  үнэр сэнхийж л байгаа. 

Харин өнөөдрийн Монголын улстөрд хоёулаа адилхан улаан юм байж, оготно барих нь байтугай өөхөлж таргалаад босч чадахаа больсон хоёрын зэрэг муур багшийн үлгэр хөвөрч байна.

 

Уг нь 90 нас аль хэдийнэ хүрчихсэн жигтэйхэн хашир, урдуураа улаан хөлтэй оготно, хулгана алхуулалгүй, тэр дор нь тасхийтэл шүүрдэг  ганцхан том улаан муур  байв. Сүүлийн жилүүдэд  оготно, хулгана гэнэтхэн  айхтар сүрхий өсч, муур багшид  илүү хөдөлгөөн хийлгүй хэвтэж байгаад гэдсээ дүүртэл идээд байх бололцоо нээгдсэнээр  хөдөлж чадахгүй болтлоо таргалж, элдэв өвчинд ороогдох болжээ. Арьс нь язрах шахталаа таргалсан том улаан муур хөдөлж ч чадахгүй хэвтэж байтал түүний төрсөн дүү хаанаас ч юм гүйж ирснээр хамаг хэрэг үүссэн түүхтэй.

Хөнгөн шингэн биенийх нь улаавтар шаргал сор нь  “МАН”-ын өнгөөр солонгорох залуухан муур эхэндээ тун ч түрэмгий, бас омголон байв. Урдуураа оготно, хулгана байтугай зарим үед нохой, шувуу ч явуулахгүй хоргоож хөөрхөн шоглосоор байгаад жинхэнэ аймшигтай араатан болж хувирсан.

Шазруун омогтой, залуухан улаан муур эхэндээ  том улаан муур руу  сэрвээний үсээ байдгаар нь босгож, хорсолтой муухайгаар чарлан дургүйцлээ илэрхийлдэг байсан бол тун удалгүй  өчүүхэн ч эмээлгүйгээр самардалцах болсон билээ. Тэгээд ч энэ тэмцэл удаан үргэлжилсэнгүй.

Бүдүүн улаан муур өдрөөс өдөрт хүч чадал нь бүрэлдэж яваа залуухан, омогтой дүү мууртаа хэдэнтээ цусаа гоожтол самардуулж аваад  дуртай дургүйхэн дулаан хэвтрээ тавьж өгөөд  хаашаа ч юм гүйж одсон түүхтэй. 

Ингээд  дүү муурын хаанчлал эхэлж жил гаруй жаргаж үзсэн. Гэвч арьсаа язартал зоолсон энэ жаргал нь хоног хугацаатай байсан.

 

Нэгэн удаа урд нь харагдаагүй  орог саарал хархыг тасар татан хаяхаар өндрөөс үсэртэл буух газраа буруу тооцоолж, том хар чулуу мөргөснөөр  хамаг бие нь үйрэх шиг болж, хоёр нүднээс нь гал бутарч, байдаг чадлаараа чарлан хөсөр унасан билээ. Хоёр ч хөлөө хугалж, хэдэн хавиргаа санжуулсан тэр өдрөөс ихэмсэг дүрт дүү улаан муурын сүр, сүлд өдрөөс өдөрт доройтсоор өнөөдөр арайхийн хэвтрээсээ босч ус долоох төдийгөөр амиа торгоож яваа.

Урьдын сайхан цагт  ганц үсрэлтээр барьдаг байсан оготно, хулганууд нь “Одоо энэ маньд халдах нь өнгөрсөн” гэсэн шиг хамрынх нь өмнүүр гүйлдэж,  өвдөж шаналсан  биеийг нь өлсгөлөнгийн аюулаар тарчлаана.

Хэзээ ямагт гурвалжлан, зэрлэг догшноор ногоорч асан хоёр нүд нь ширгэж царцаад, үзэгдэх төдий ёлтойно. Цээжнийхээ цаанаас зовиуртай хүржигнэх өөрийнхөө амьсгалын үл ялиг чимээг сонсон сүүлчийнхээ хүчийг шавхан зантгар толгойгоо арай ядан хөдөлгөж хэвтэхэд цаг хугацаа зогсчихсон мэт туйлын шаналантай.

Бага улаан муур үхлийн өмнөх аймшигт нам гүмийн дунд өнгөрсөн амьдралаа дурсан санахдаа  гэнэтхэн ирсэн азгүй тохиолыг бодох бүр хатаж ширгэн, ёозгүйхэн ёлтойх  нүднээс нь ганцхан дусал нулимс бөмбөрөн гарч ирснээ газар уналгүй ууршиж одно.

Сүүлчийн хүчээ шавхан омголон давлиун үеийнх шигээ сэрвээний үсээ босгох гэж хэдэнтээ  оролдоод хүч нь хүрэлгүй тамирдахдаа хий дэмий л хорсолтойгоор чарлавч түүний дууг сонсож байгаа оготно ч байхгүй нь гачлантай.

Ширгэж  ёлтойсон хоёр нүд нь тэрүүхэндээ занал, хорсол, үзэн ядалтаар буцлах хэдий ч хоргодон хэвтээ харанхуй нүхнийх нь булангаас сүүмийсэн улбар цэг төдий л сүүмэлзэх ажээ.

Тэгтэл харанхуй нүхэнд нь нэгэн пөөнийсөн хар юм гулбилзан орж ирсэн нь хэдэн жилийн өмнө өөрийнх нь тасар татчих шахан хөөж явуулсан том улаан муур амандаа сүүжний яс зуусаар орж ирсэн байжээ. Сүүжний ясны үнэрээр зантгар толгойгоо арайхийн газраас хөндийрүүлж, горьдлого тээсэн харцаар  хөгшин  улаан муур руу харвал нөгөөх нь “За гарзтай ч юм биш. Энэ муу ясыг мэрвэл мэр” гэсэн байдалтай нүхнийх нь нөгөө буланд өмнөөс нь хараад тэрийгээд хэвтжээ.

Ийнхүү саяхан л цусаа гартал маажилцаж асан хоёр муур хэн  нэгнээсээ аврал, дэмжлэг харсан шиг харанхуй нүхнийхээ хоёр талд цээжнийхээ гүнээс  үл ялиг хүржигнэх чимээг сонсож хэвтэнэ.

Муурнууд хэдийгээр нэгэндээ дургүй, болж л өгвөл хэмлэлдэх хэдий ч хөгширч, өвдөж зовоод ирэхээрээ нохой, гахай, тахиаг бус муураа л барааддаг нь амьдралын жам ажээ. 


Д.Энхтүвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (59.153.87.201)
    Улсын их хурал тарж дараагийн их хурал бүрэлдэж эдийн засаг эх орноо өөд нь татсан нь дээр албан тушаал бодож ард иргэд эх орноо бодохгүй байгаа их хурал байж засгаа солиод ч хэрэггүй өөрсдөө тарах хэрэгтэй
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • Иргэн (139.5.216.232)
    Засаг унавал унана л биз?! Тэглээ гээд муу юм болохгуй ээ?! Харинч сайн. Хэн чаддаг нь л аваад явагдаа?!
    2018 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.184.250)
    Эхболд бүр усан тэнэг ногоон. Энхбод ангилиар а ч байхгүй. Зөвхөн мөнгөнд мансуурсан газрын наймааёин хор найруулагч
    2018 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.212.119.250)
    Hurelsuh bol noiliin nogoon. Tovchhondoo ter angliar yaaj unshij baisan teren shigee l hun. Harin Enhbold bol angliar bish mongoloor tun evleghen, ayaduu zuulun unshij chadna. Ingeheer chadna, chadahguin hoorond mash tom yalgaa garch bgaa yum. Gelee gehdee Enhbold ulsturch hun bol bish. Ter bol baigalaas zayaasan ulgerch hun bulguu.
    2018 оны 01 сарын 12 | Хариулах
  • Балтбялт үсрэ (202.72.245.207)
    УЛААН БИШ ЭЭ ХОЁУУЛАА ХУЛГАЙЧ БИШ ЭЭ ШАР ЮМ БАЙЖ ГЭДЭГ БИЗ ДЭЭ
    2018 оны 01 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    6 цаг 36 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    7 цаг 10 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    7 цаг 19 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    7 цаг 21 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    7 цаг 44 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    8 цаг 0 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    8 цаг 22 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    9 цаг 33 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    9 цаг 51 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    10 цаг 23 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    10 цаг 47 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    10 цаг 58 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    11 цаг 2 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    11 цаг 34 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    11 цаг 37 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    11 цаг 54 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    12 цаг 28 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    13 цаг 53 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    14 цаг 33 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    14 цаг 53 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК