Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан нар аа гэж...

2018-1-13
0
ЖИРГЭХ

 

Монгол Улс тайван замаар нийгмийн байгууламжаа сольж, зах зээлийн системд шилжсэнээс  хойш  хугацааны зургаа дахь, биеэр эдэлсэн тав дахь  Ерөнхийлөгчийнхөө тушаал, шийдвэрийг дагаж буй.

Ардчилсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1990 оны есдүгээр сарын 03-нд тангараг өргөж, үндэсний сэргэн мандалтын бэлгэ тэмдэг боллоо хэмээн гадаад, дотоодгүй шуугиснаас хойш  28 дахь онтойгоо золгов.

Дорнодын талаас ундарсан нефтиэр ганган цагаан дээлээ халтартуулан будаж зогссон П.Очирбат Ерөнхийлөгчийн энэ “заваан” үйлдэл нь өөрийнх нь ч тооцоолоогүй  тун давгүй  сурталчилгаа болж, олон түмнээс “хээгүй” хэмээх хөөрхөн алдар салгасан түүхтэй.

Дээлээ завааруулж зогссон  Ерөнхийлөгчийн  “хээгүй”  дүр төрхийн цаанаас тун ч удалгүй “хиртэй” сэтгэл цухалзах болж, Монголд шинээр төрөн гарсан олигархиудын  “загалмайлсан өвөө” гэгдэх болтлоо хөрөнгөжиж амжсан.  

Мань “хээгүй” эр 1997 оны зургаадугаар сарын 20-нд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгчөөр тодорсон Н.Багабандид  тамга тэмдгээ хүлээлгэж өгснөөр зам нь шулуудаж, уул уурхайн инженер мэргэжлийнхээ хэргийг ёстой л нэг гаргах шиг болсон билээ.

Уул уурхайн инженер мэргэжлээр  хойно сурсны хэрэг юу билээ Монгол орны дөрвөн зүг, найман зовхист уурхай баялгийг ёстой л нэг сэндийлж өгсөн. Асар их мэдээлэл, танил талын “аалзны тор” шиг  холбоо, сүлжээгээ гаргуун сайн ашигласны хүчинд  монголын хамгийн их нөөцтэй орд газруудыг  ойр дотны хүмүүсдээ найр тавин олгож, өөрөө ч түүнээс чамгүй хувь хүртсээр өнөөдрийг хүрсэн.  

 

Монгол орны 551 гол, 483 нуур, 1587 булаг шандын  ус ширгэн хатаж, ойн баялагийн гуравны нэг нь устаж алга болоход гамшигтай үр нөлөө үзүүлсэн “Алт” хөтөлбөрийг чухамдаа “хээгүй” нь дэндсэн П.Очирбат санаачлан хэрэгжүүлсэн  бэлээхэн түүх байж л байна.

 “Алт” хөтөлбөрийн хамгийн анхны лицензийг  өөрөө авч социализмын үед хайгуул хийж нөөц нь тогтоогдсон Хэнтий аймгийн Батширээт  сумын алтны ордыг сорчлон олборлоод нөхөн сэргээлт хийлгүй Хятадын нэгэн компанид 800.000 ам. доллараар зарчихаад сурсан зангаараа чимээгүйхэн  зайлж одсон байдаг.

Анхны Ерөнхийлөгч хэмээн хийрхэж, ард олон нь хоосон хонон байж, төсвөөсөө хянаж, тасдсаар  160 сая төгрөгрөөр энэ “нөхөр”-т орд харш барьж өгч байв шүү.

Тэр үеийн 160 сая төгрөгөөр барьсан харш өнөөдөр хэдэн зуун мянган ам.доллар болохыг “хээгүй” нөхөр л мэднэ. Гэхдээ Монголын ард түмэн тэнэг, сохор биш болохоор “хээгүй” эрээс зэм асуух эрхтэй. Сураг сонсвол  Хуримын ордны  хажууд байсан харшаа газартай нь  “МСS” компанийн эздэд хоёр тэрбум төгрөгөөр арилжчихаад  “Би хувийн өмчөө зарна уу, үрнэ үү хэнд ч хамаагүй” гээд харайлгаж явсан дуулддаг.   

“Төмөртэйн цайр”-ын ордыг хятадуудтай тогтвортой байдлын гэрээ байгуулан зүгээр өгөхдөө “хээгүй” нь дэндсэн П.Очирбат  хэчнээн мянган ам.долларын хахууль авснаа  хүлээчих хэрэгтэй. Ер нь эрх мэдэл, баталгаатай баримт бичгэн дээр үндэслэн Монгол орны  хаана ухаж төнхөж, нутгийн ард олныг  малнаас доор үзэж байгаагаа зарлах учиртай.

“Төмөртэйн цайр”-ын ордыг Хятадын компани ашиглаж эхэлмэгц “тогтвортой” байдлын гэрээ гэгчийг яаран сандран байгуулсан нүглээ “хээгүй” П.Очирбат та одоо хүлээх ёстой.

 

Одоогоор тодроод байгаа таван “Ерөнхийлөгч”-ийн эхнийх нь ийм балаг тарьчихаад хээв нэг малийгаад явж байна.  Дараагийнх нь  Н.Багабанди  хэмээх  сөөвгөр сахалтай  Төрийн “хар хүн” Оюу толгойд монголчуудын эрх ашгийг хамгаалсан нэрээр сард 40 мянган ам. долларын цалин аваад цохиж явна. Улс эх орныхоо эрх ашгаас дээгүүр “Рио Тинто”-гийн эздийг  тавьж,  монголчуудын эрх ашгаас  холдож хөндийрсөн  Н.Багабанди даргаас  Оюу толгойн талаар нааштай  өөрчлөлт хүлээгээд нэмэргүй.

 Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг ярилцаж байсны хувьд өнөөдөр  Оюу толгойн алдаатай гэрээний талаар дорвитой дуугарах ёстой ч ус балгасан мэт таг дуугүй гэлдрээд байгаа нь олон хардлага дагуулж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч  хэмээх эрхэм дээд хариуцлагатай алба хашиж байсан хэрнээ аль нэг улсын хувийн компанийн эрх ашгийг төлөөлөөд явж байгаа нь ёс зүйд аль ч  талаараа нийцэхгүй.

Сардаа ганц хоёр “Титэм үг” тэрлэхээс  өөрөөр  монголын ард түмэнд  хэрэгтэй 

өнөөдрийнх нь амьдралд наалдах ганц ч  ажил хийлгүй хувиа бодож, довоо шарлуулсаар л яваа  Н.Багабанди  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН-ын байр хавиар идэвхтэй эргэлдсэн ч намын удирдлагын зүгээс дэмжлэг хүлээгээгүй  учир том бодлоо орхисон гэдэг.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын тухайд асуудал тодорхой. Одоогоор УИХ дахь ганц төлөөлөл болсон О.Баасанхүүтэйгээ тулга тойрсон хэл ам хийж, түүнийгээ намаасаа хөөлөө, туулаа гэсхийгээд л гэлдэрч явна. Н:Энхбаярын гараас нь хөтөлж Монголын улстөрд оруулж ирсэн М.Энхболдоос эхлээд Уул уурхай, хүнд үйлвэрийн дэд сайд Д.Загджав зэрэг товаришууд өнөөдөр Монголын улстөрд ямархуу балаг тарьж, дуулиан үүсгээд харайлгаж явааг тоолоход л Н.Энхбаярын буян нүгэл тодорхойлогдоод ирнэ. Үнэн хэрэгтээ Монголын төрийг мөнгөөр хэмждэг болох, мөнгөөр бүхнийг шийддэг гажиг тогтолцоо хүчээ авахад Н.Энхбаяр багагүй үүрэг гүйцэтгэснийг ч шударгаар хэлэх л ёстой. Ийм л нэг Ерөнхийлөгч асан өнөөдөр чимээгүйхэн довоо шарлуулаад сууж байна.  

 

“Шударга л байцгаая л даа” хэмээн  уриалан гарч ирсэн өмнөх Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж  сүүлийн үед хувь хүний эрх чөлөө гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрүүлж хаана рок тоглолт болно тэнд хоёр гараа байдгаар нь өргөчихсөн л харайлгаад яваа. Гэхдээ сүүлийн үед Ц.Элбэгдоржийн МАНАН бүлэглэл цагийн шалгуурт өртөж Эрдэнэтийн 49 хувиа Монголын төрд алдсан, гол хамтрагч М.Энхболд нь МАН-ын даргын суудлаас шавхуурдуулсан, Тавантолгойд тааламжгүй байдал үүссэн гээд багагүй хохирол амсаад байгаа учир мань эрийн тухайд өдөр бүр “Цэнгэн хөгжилдөх” нөхцөлгүй шахам болж буй нь ойлгомжтой. АСЕМ-ын чуулга уулзалтыг сүр бадруулан зохион байгуулахдаа улсын төсвөөс 6 орчим тэрбум төгрөг зарлагдсан, Богд уулын энгэрээр нэг нь л тэрбум гаруй төгрөгийн үнэ ханштай 52 ширхэг тансаг хаус бариулж өнөөдөр тэнд нь Монголын улстөрчид төсвөөс хулгайлсан мөнгөөр тансаглан амьдарч байгаа гээд Ц.Элбэгдоржийн нүгэл буяныг дэнслэх ёстой маш олон асуудал бий. Хамгийн сүүлд МАНАН-гийн гол "Улаан хамгаалагч" ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрх Элчин сайдаар томилох асуудал босч ирэх үед ямар хэрэг явдал дэгдэв, юу болов гээд Ц.Элбэгдоржтой далд шижмээр холбоотой маш их маафаан байгаа нь ойлгомжтой. Ийм л нэг нөхөр өнөөдөр чөлөөт иргэний хувиар эрх чөлөө гэгчийг жинхэнэ утгаар нь савируулаад давирч явна. 

Ердийн л  дөрвөн Ерөнхийлөгч асан, өнөөдрийн дөрвөн иргэний  амин зуулга, ажил төрлийн зах зухаас дурьдахад нэг иймэрхүү.   

Д.Түвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • koi (41.85.161.187)
    Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3 -иас 3.5 хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай vicentiasolaragmail.com vicentiasolaragmail.com Whatsapp 0033644664081
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • Г.Батнасан (103.194.176.98)
    Ю.Цэдэнбал агсанаас хойш Монголчууд, Монголын төр, төрийн тэргүүнээр өөдөлсөнгүй дээ
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • зочин (202.179.11.10)
    алуурчид л бна хурдан үхэж далд ороосой
    2018 оны 01 сарын 14 | Хариулах
  • Ха ха (202.72.245.202)
    МАФИЙН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ӨӨРӨӨ Л ГАНЦААРАА ТАНСАГЛАДАГ ӨВГӨН МАНАНГИЙН ТОЛГОЙЛОГЧ АВГАЙ НЬ АЖИЛЫГ НЬ ХИЙДЭГ ХҮМҮҮС Л БНА ДАА
    2018 оны 01 сарын 14 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    ene muuhai hymyysiin zurgiig bitgii gargaad bai, booljis hyrch baina
    2018 оны 01 сарын 13 | Хариулах
  • zochin (98.228.96.94)
    deeremchid
    2018 оны 01 сарын 13 | Хариулах
  • irged (66.181.160.85)
    ED NAR BUGD NOVSHNUUD
    2018 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (122.201.22.69)
    Энэ хэд монголыг минь монгол биш болгосон доо. Ялангуяа очирбат алт ярьж монгол орныг төнхүүлсэн. Багабанди хуурамч инээмсэглэлээр ард олныг төөрөгдүүлж зовоосон. Энхбаяр монгол төрийг мөнгөний боол болгож бузартуулсан. Элбэгдорж хорон санаагаар монголчуудыг хордуулсан. Ямар гээчийн хогийн амьтад сонгосноо монголчууд мэдтүгэй
    2018 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.181.254)
    Тээр жил Аваргыгаа бүүр тээр жил Түдэв гуайг ерөнхийлөгчөөр сонгосон бол МОНГОЛ -ын нийгэм эдийн засаг улс төр ийм байдалд хүрэхгүй байлаа
    2018 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (46.125.249.76)
    Bagabandi harah tsaraininzivuun pizdaa
    2018 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (139.5.216.106)
    Н Энхбаяраас тамга гардаж авсан ардачилсан ерөнхийлөгч гэж өөрийгөө тодотгосон ардичлалаа ойлгоогүй Ц Элбэгдорж хулиас гадуур Онц Бүрэн Эрхт Онцгой комиссыг байгуулж Б Хурцыг нарийн бичгийн даргаар тавьж хууль хүчнийг мафыг байгуулж өөрийнхөө сэтгэлд нийцээгүй хүмүүсийг хилс хэрэгт гүтгэн хэлмэгдүүлж томоохон бизнксүүдийн болоод түмний өмч хөрөнгийг ил цагаан дээрэмдэв тэрээр хэмжээгүй эрхт хаан насан турш энэ албан дээр байх юм аяглаж ёстой төрийн эрх мэдлийг Ноолийн цаас мэт ашиглаж Тамгын дарга П Цагаантайгаа нийлж гадны бизнесүүдээс улс төрийн мөнгө нэхэж монгол улсын гадаад харилцааг самрав одоо түүний өмнө шоронгийн хаалга байгаа
    2018 оны 01 сарын 13 | Хариулах
    • Булган сум Хужирт баг.
      Яг үнэн шүү.
      2018 оны 01 сарын 13
  • Зочин (139.5.216.106)
    Н Багабаньдийн халааг авсан Н Энхбаяр өмнөх хоёрынхоо тогтолцоог улам төгөлдөржүүлж улс орны эдийн засгийг бусинуулсан М Энхсайхан, Ц Элбэгдорж, Р Гончигдорж, З Энхболд ,С Баярцогт нартай хуйвалдан өршөөж С Баяр , М Энхболд нарыг төрийн өндөр албан тушаалд тэвшүүлж монголын төрд гай тарьсан төдийгүй С Зоригын аллагын хэргийг гэм зэмгүй хүнт тохох хуйвалдаан хийж төрийн өмчийг хжлгайл хөлжиж байсан
    2018 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (59.153.113.149)
    hamgiin mundag ni enhbayar eronhiilogch l bna daa
    2018 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (59.153.113.149)
    hamgiin mundag ni enhbayar eronhiilogch l bna daa
    2018 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (139.5.216.106)
    П Очирбатын залгамжлагч хийгүй ерөнхийлөгч гэдгээрээ ард түмэнд дуурсагддаг тэрээр архи уудаггүй боловч П Очирбатын үйлдсэн бүхнийг өршөөж түүний үндэс суурийг тавьсан тогтолцоон дээр бий болж байгаа улс төрийн болоод эдийн засаг авилгалын мафын үр хөврөлийг таслан зогсоох битгий хэл хөхүүлэн дэмжиж байв тэр хар аииа ,арьсаа хамгаалж хумсаа нуусан муур шиг 8 жилийг өнгөрөөв
    2018 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (139.5.216.106)
    П Очирбат анхны бөгөөд хээгүй гэдгээрээ ард түмэнд дуурсагдлаг тэрээр архичин хутган бусниулагч эх орныхоо эхлэс баялаг өмч хөрөнгийг гадны эдийн засгийн алуурчингуудтай нийл хулгайлж доллорын саятан болсон олигархиудаар өөрийгөө хүрээлүүлсэн ,оюутан байхдаа оросуудтай нягт холбогдсон этгээд байв
    2018 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (139.5.216.106)
    энэ сайт сэтгэгдэл устгаад л
    2018 оны 01 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    6 цаг 36 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    7 цаг 10 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    7 цаг 19 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    7 цаг 21 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    7 цаг 44 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    8 цаг 0 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    8 цаг 22 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    9 цаг 33 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    9 цаг 51 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    10 цаг 23 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    10 цаг 47 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    10 цаг 58 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    11 цаг 2 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    11 цаг 34 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    11 цаг 37 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    11 цаг 54 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    12 цаг 28 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    13 цаг 53 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    14 цаг 33 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    14 цаг 53 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК